НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 11 сарын 18 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 6392458
Зочин: 2
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 663
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ГАДААД ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2010-06-02
 (Төсөл)
 
Гадаад хэлний сургалтын хөтөлбөр гадаад хэлний боловсролын стандартад нийцүүлсэн тодорхой зорилго, агуулга, арга зүй, хэрэглэгдэхүүн, үнэлгээ бүхий үйл ажиллагааны тогтолцоог илэрхийлсэн удирдамжийн баримт бичиг мөн. Энэхүү хөтөлбөр гадаад хэлний сургалт явуулдаг ерөнхий боловсролын бүх сургууль, гадаад хэлний багш, суралцагчид, сургуулийн удирдах ажилтан, олон нийт, эцэг, эхчүүдэд зориулагдана.
 
Зорилго:
 
Тус хөтөлбөрийн зорилго гадаад хэлний боловсролын стандартыг хэрэгжүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн түвшинд гадаад хэлний сургалтыг зохион байгуулах, суралцагчдын сурах бүтээлч үйл ажиллгааг өрнүүлэх, сургах, сурах үйл явцын зохистой харьцааны тогтолцоо бий болгоход оршино. Аливаа гадаад хэлний сургалтын агуулга суралцагчдад тухайн хэлээр ахуй амьдрал, нийгэм, соёлын хүрээнд харилцах, хэлний тогтолцооны мэдлэгээ хэрэглэх чадвар эзэмшүүлэхэд чиглэнэ. Гадаад хэлний сургалтын үндсэн чиглэл аман болон ярианы харилцааны хэлбэрээр суралцагчдын хэлний хэрэглээний чадварыг хөгжүүлэх явдал юм.
 
Прагматизм, конструктивизм, нийгмийн реконструктивизм, когнитивизм зэрэг онолын үндэст суурилан суралцагчдад хэрэгцээт мэдлэг, чадвар, төлөвшлийг эзэмшүүлж, тэдгээрийг амьдрал, ахуй, соёлын янз бүрийн хүрээнд шилжүүлэн бүтээлчээр хэрэглэнэ гэдгийг тус хөтөлбөрийн үзэл баримтлал болгоно.
 
Гадаад хэлний боловсролын шинэчилсэн стандартын дагуу суралцагчид аль нэг гадаад хэлийг сонгон бага боловсролын түвшинд 4 дүгээр ангиас эхлэн 11 дүгээр анги төгстлөө 8 жил үзнэ. Энэ хугацаанд боловсролын түвшин тус бүрийн зорилгыг хангаж стандартын шаардлагыг биелүүлнэ.
Хавсралт файл
 Файлын нэр  Тайлбар  Татах
 ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ГАДААД ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР Дэлгэрэнгүй мэдээллийг хавсралт файлаас авна уу.

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  11 дүгээр сар 2018  
Ням Д М Л П Б Б
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?