НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 04 сарын 20 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 6017292
Зочин: 5
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 661
“Алхам алхмаар” хөтөлбөрийн БҮСҮҮДИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2010-06-02
БХАН-ийн “Алхам алхмаар” хөтөл­бөр нь хам­тын ажиллагааны цэцэрлэг, сургуулийн багш нарт хүүхэд төвтэй хөгжүүлэх сургалтын арга зүйг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажилла­хад дэмжлэг үзүүлэх, улмаар тэдний мэргэжил мэд­лэгийг дээшлүүлэх зорилгоор бүсийн сургал­туудыг жилд хоёр удаа зохион байгуулдаг уламж­лал­тай.
2010 оны эхний сургалтыг “XXI зууны багшийн цогц чадамж” сэдвээр сургалт, ярилц­лага хэлэлцүүлэг, туршлага солилцох гэсэн чиглэлээр зохион бай­гуулж Олон Улсын Алхам Алхмаар Холбооны багшийн стандартын шинэчлэгдсэн хувилбар, түүнийг хэрэгжүүлэх аргачлалтай танилцах, бүсийн үйл ажиллагааны чиглэлүүдийг хэлэлцэн, багш нарын хичээл зохион байгуулах ур чадвараас суралцан санал бодлоо солилцлоо.
 
Тухайлбал:
1.     Сургуулийн бүсийн сургалт, уулзалт 4 дүгээр сарын 30-наас 5 ду­гаар сарын хоёрны өдрүүдэд Улаанбаатар хотод болж Говьсүмбэр айм­гийн 2, Дархан-Уул аймгийн 15, 9, “Жи­­гүүр” цогцолбор, Дундговь айм­гийн 3, Ховд аймгийн 1 болон Улаан­баатар хотын 58, 2 дугаар сургууль,
2.     “Алтай таван богд” Баруун-1 бү­сийн сур­галт 5 дугаар сарын 5-наас 7-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болж Ховд аймгийн 3, 7, 8 ду­­гаар цэ­цэр­лэг, 1 дүгээр сургууль, “Цаст Ал­тай” цогцолбор болон Буянт сум, Увс аймгийн Өлгий сумын цэцэрлэг, сургууль,
3.     “Тайхар-1” бүсийн цэцэрлэгийн багш нарын сургалт Өвөрхангай ай­магт 5 дугаар сарын 13-наас 15-ны өдрүүдэд зохион байгуу­лагдаж, Хөвс­гөл аймгийн 1,5, Архангай аймгийн 2, Өвөр­хангай аймгийн Арвайхээр су­мын 4, 5, Хархорин сумын 1,2 болон Улаан­баатар хотын Чингэлтэй дүүр­гийн 74, 39 103, Баянгол дүүр­гийн 15 дугаар цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч болон анхан шатны сургалтын ме­нежер, захи­рал, багш нар хамраг­дав.
Мөн Улаанбаатар хотын 2 дугаар сургууль болон 143, 15 дугаар цэцэр­лэгийн багш нарын арга туршлагатай танилцсан болно. 
Дээрх бүсүүдийн үйл ажиллагаа­ны үеэр Өвөрхангай аймгийн Арвай­хээр сумын Засаг дарга Т.Гончиг­дорж, БСГ-ын дарга Б.Мөнх­жаргал, СӨБ ха­риуц­сан мэргэжилтэн Б.Баяр­маа, Арвай­хээр сумын арга зүйч Б.Болор­тулга, Ховд аймгийн БСГ-ын СӨБ хариуцсан мэргэжилтэн Б.Анх­баяр нар багш нарын мэргэжил дээшлүү­лэх, заах арга ур чадварыг сайжруулах болон хамт­ран ажиллах чиглэлээр өөрсдийн үнэтэй санал бодлоо илэрхийлэн биднийг дэмжин ажилла­санд талархал илэрхийлье.
 
Т.Болор (БХАН-ийн “Алхам алхмаар” хөтөлбөрийн менежер)
   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  4 дүгээр сар 2018  
Ням Д М Л П Б Б
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?