НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 06 сарын 20 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 6167569
Зочин: 2
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 662
“Би- залуу багш”хөтөлбөрийн шилдгүүд тодров
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2010-06-02
БХАН-ийн “Багшийн Хөгжил” Нэг­жээс 2009-2010 оны хичээлийн жилд “Би-залуу багш” хөтөлбөрийг са­наач­­лан МCS электроникс ХХК, Мон­голын Ахмад Багш нарын Холбоотой хамтран амжилттай хэрэгжүүлж дуусаад, хаалтын үйл ажиллагаагаа зохион байгуулав.
Зургаан сар үргэлжилсэн энэхүү хөтөлбөрийн хүрээнд тэргүүлэн ажил­ласан багш нарыг
  • ­ Сургалтын хөтөлбөрийн бо­ловс­руулалт
  • ­ Нээлттэй хичээл
  • ­ Идэвх санаачилга, хариуцлага гэсэн үзүүлэлтээр үнэлэн байр эз­лүүл­лээ.
Нийт хөтөлбөрт хамрагдсан багш нараас нэгдүгээр байранд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 81 дүгээр сургуулийн нийгмийн ухааны багш Б.Бүрэнжаргал, хоёрдугаар байранд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 106 дугаар сургуулийн бага ангийн багш Л.Дарьсүрэн, гуравдугаар бай­ранд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуулийн түүхийн багш С.Оюуннавч нар шалгарч, М-Си-Эс Элект­ро­никс компанийн Монголд анх удаа бүрэн автоматжуулсан үйлд­вэрт, олон улсын стандарт угсралтын тех­но­логиор үйлдвэрлэж буй Дэлхийд өрсөлдөх Монгол брэнд “Мogul” компью­терийн дээж болох “Mogul” notebook, Athena компьютер, Canon брэн­дийн принтерээр тус тус шаг­нуул­лаа. Мөн найман багш БХАН-ийн тусгай байрны шагналаар, БХАН-ийн сур­гагч багш нараас Нийслэлийн Баянгол дүүргийн “Эрдмийн Ундраа” цогцолбор сургуулийн нийгмийн ухаа­ны багш, үндэсний сургагч Д.Амар­санаа­гийн дадлагажуулсан багш тэргүүн байранд шалгарсан тул М-Си-Эс Электроникс компаниас Canon брэндийн принтерээр шагнаж урам­шуу­лав. Мөн хөтөлбөрт оролцсон бүх залуу багш нартаа гэрчилгээ гардуулж, “Нээлттэй сургууль” сонин болон номын багцаар урамшуулав.
Ирэх хичээлийн жилд “Би залуу багш -2” хөтөлбөр сургууль, багш нарын хүсэлтээр үргэлжлэх болж, Монголын сургуулийн нийгмийн ажилтны холбоо хамтран ажиллахаа мэдэгдлээ.
Эхний 10 байранд орсон багш нар “Сургагч багш”-ийн эрх авч дараагийн хичээлийн жилээс сургагч багш нараа дагалдан ажиллах юм.
Хөтөлбөрийн багийнхан “Би залуу багш-2” хөтөлбөрийг хэрэг­жүү­­лэх­дээ залуу багш нараа мэргэ­жил, ажилла­сан жил, дүүргээр нь гэх мэт зохион бай­гуулалтыг боловс­рон­гуй болгон ул­маар модулийн агуул­гаа олон хувил­бар­тай байхаар төлөвлөж бай­на. Мөн нийгмийн хариуцлагатай, нэр хүндтэй бизнесийн бусад ком­паниудтай хамтран ажиллах хүсэлтээ илэрхий­лэхээр төлөвлөж байгаа ажээ.
Ийнхүү залуу багш нартаа итгэл урам өгч дэмжин ажилласнаар тэдний мэргэжлийн ур чадвар нь дээшилж, нийгэмд эзлэх байр суурь нь нэмэг­дэж, ажилдаа хандах хандлагад нь өөрчлөлт гарч эхэллээ.
 
Г.Цэвэлмаа (БХАН-ийн “Багшийн хөгжил” нэгжийн ажилтан)
   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  6 дугаар сар 2018  
Ням Д М Л П Б Б
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?