НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 08 сарын 17 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 6284029
Зочин: 2
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 662
Хүүхдүүд “Номын гэр”-тээ баяраа тэмдэглэлээ
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2010-06-02
БХАН-ээс хотын захын гэр хороололд амьдардаг хүүхдүүд, тэдний эцэг эх, олон ний­тэд зориулсан “Номын гэр” төслийг СБД-ийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүүхдэд элгэмсэг ирээдүй” ТББ-ын байранд нээн ажил­луул­саар хоёр жил гаруйн хуга­цааг үдэж байна. Энэ хуга­цаанд хүүхдүүдэд ойр, сонирхсон номоо шууд аваад унших ая­тай таа­тай орчин бүхий байнга нээлттэй үйл ажил­лагаа явуулдаг шинэлэг үйлчил­гээний цэгийг бий болгосон юм. “Номын гэр”-ийн сайн дурын ажилт­нууд айлаар аялах “Номын богц”, ном бүтээх, номын сангаа бая­жуулах “Жижиг ном”, “Үл­гэрийн баат­рууд бидэнтэй”, “Англи хэл­ний клуб” “Сайн дурын ажилтан”, “Ээжүүдэд зориул­сан сур­галт”зэрэг цоо шинэ үйлчил­гээг хүүх­дүүд, орон нутгийн ард иргэдэд санал болгож байна. Хүүхдүүдийн баяр баясгалан авчрах үйл ажиллагааг тасралт­гүй зохион бай­гуулс­ны үр дүнд тэд чөлөөт цагаараа үнэ төлбөргүй үйлчлүүлэх газар­тай, ном унших, сэтгэн бодох тоглоомоор тоглох, хамтран ажиллах, харилцан суралцах, бусдын төлөө сэтгэл гарган ажиллахын гайхамшгийг мэдэрч байна.
 
Нийгмийн төлөөх хариуцлагаа дээдэлдэг “Хаан банк сан” тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлсний үр өгөөжийг хотын захын гэр хороололд амьдардаг хүүхдүүд, эцэг эхчүүд, олон нийт хүртэж байна. Бидний үйл ажиллагаатай танилцсан олон байгууллагууд энэхүү гэгээлэг үйлсд нэгдэн өөр өөрсдийн боломж бололцоогоор “Номын гэр”-т тусладаг билээ. Үүнд Мон­голын Боловсрол Шинжлэх Ухааны Үйлд­вэрч­ний Эвлэлийн Хороо, Азийн сан, АНУ-ын элчин сайдын яам, “Ардчилал” сонин, МҮОНТ-ийн “Voice box” нэвтрүүлгийн хамт олон, Интерпресс хэвлэлийн компани зэрэг олон байгууллагуудыг нэрлэж болохоор байна. Тэдний нэг нь “GO HELP” байгуул­лага юм. Тэд “Номын гэр”-ийн үйл ажиллагаатай та­нил­цан дараа, дараагийн номын гэр бай­гуулж, хүүхдүүд, орон нутгийн иргэдийг мэдээллээр хангах, хамтран сурал­цаж, ажиллах боломжоор хангахад өөрсдийн өгөөмөр гараа сунгажээ. Go Help байгуул­лагын дэмжлэгээр байгуулах “Номын гэр-2” төслийг Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амгалан цогц хөгжил” ТББ-ын байранд эх үрсийн баярын өдөр үүдээ нээлээ. “Номын гэр-2” төслөөр хүүх­дүүд болон эцэг эхчүүд, олон нийт, сур­гуулийн багш нарт зориулсан баялаг номын сан, оюун ухааныг хөг­жүүлэх тоглоо­мууд, сонирхолтой шинэ­лэг үйл ажиллагааны цогц хөтөл­бөр боловсруулж, удирдан ажиллуулах хүмүүс болон эцэг эхчүүдэд зориулсан сургалтын тохилог, таатай орчинг иж бүрнээр нь бүрдүүллээ.
 
Энэ үйл ажиллагаанд Интерпресс, Экимто хэвлэлийн компаниуд хүүхэд өсвөр үеийнхний хөгжилд дэмжлэг үзүүлэн хэвлэсэн бүтээгдэхүүний дээжээс, БСШУ-ны Үйлдвэрчний Эвлэл, Хүүхдийн номын ордон, Монгол Япон төвөөс англи, япон, герман номуудыг тус тус хандивлалаа.
БХАН-ийн зүгээс “Номын гэр-2” төслийг санхүүжүүлж буй Go help байгууллагын хамт олонд байгуул­лагын­хаа нэрийн өмнөөс болон хотын захын гэр хороололд амьдардаг хүүхдүүд тэдний эцэг эхийн нэрийн өмнөөс баярласнаа илэрхийлье. 
   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  8 дугаар сар 2018  
Ням Д М Л П Б Б
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?