НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 08 сарын 18 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 6284574
Зочин: 2
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 662
Багш өөрийгөө хөгжүүлэх нь
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2010-04-02
 
 Н.Оюунчимэг(Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 81-р цэцэрлэгийн багш)
Багш хүүхэд, залуусыг хөгжүүлэх, төлөвшүүлэх, нийгэмшүүлэх үүргээамжилттай биелүүлэхийн тулд сургалтын ажлаа өнөөдрөөр хязгаарлах бус ирээдүйгээ харжолон талын мэдлэг чадвараатасралтгүй хөгжүүлж байх шаардлагатай.
Өнөө үеднийгмийн амьдрал эрчимтэй өөрчлөгдөн хөгжихийн хэрээр хүүхдийн эрэлт хэрэгцээ, сонирхолд ч хувирал өөрчлөлт гарч байна. Үүнийг багш байнга мэдэрч, сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаагаа шинэчлэн өөрчилж, боловсронгуй болгох чадвартай байх нь зүйн хэрэг.
Хөгжил гэж юу вэ? гэдгийг хамгийн түрүүнд тодруулах шаардлагтайюм. Хөгжил бол өөрчлөлт билээ. Багш өнөө үед юуг өөрчлөх хэрэгтэй вэ? гэсэн асуулт тун чухал юм. Мэдээж хэрэг бэрхшээл учирч, тулгамдаж байгаа асуудлуудыг нэн түрүүнд өөрчлөх хэрэгтэй.Тухайлбал багшийн харилцаа хандлага, сэтгэлгээ, арга барил, зан байдал гэх зэрэг олон зүйлийг нэрлэж болно.
Шинэчлэлийн явц нь багшийг тэр тусмаа багш өөрөө өөрийгөө хөгжүүлэн шинэчлэх асуудлыг шууддэвшүүлэн тавьж байна. Дээрх шинэчлэлийг хүний төлөвшлийн суурь үндсийг олгодог сургуулийн өмнөх боловсролын багш нараас эхэлбэл үр өгөөжөө өгөх нь дамжигггүй.          
Багшийн  хөгжлийн талаар төрөөс баримталж буй бодлого
Өнөө үед багшийн хөгжил гэсэн ухагдахууннь багшийн хөгжилд багш бие хүн өөрөө голлох үүрэгтэйг илэрхийлдэг. Ийнхүү шинэ ухагдахууныг дагаад багшийн ажлын утга агуулга өөрчлөгдөж байна. Өнөөдөр улсын хэмжээнд багш нарыг хөгжүүлэх талаар дараах ажлууд хийгдэж эхлээд байна.Тухайлбал:
1.     Шаталсан сургалт.Богино хугацаанд багш танхимд суралцан кредит цуглуулна. Мөн бие даан боловсролын зэрэгтэй болох түүнийгээ ахиулах боломжтой болно.
2.     Эрхийн бичгийн сургалт. Багш бэлтгэдэг их дээд сургуулиуд тодорхой чиглэл, сэдэв, асуудлаар хөтөлбөр боловсруулж, тэдгээрээс багш нар сонгон суралцана.
3.     Богино хугацааны сертифекатын сургалт. Уг сургалтаар хөрвөх чадвартай багш бэлтгэдэг.
4.     Багш өөрөө бие дааж суралцах, өөрийгөө хөгжүүлэх ажил
Багшийн хөгжлийн асуудал орчин үед уян хатан,чанартай,багш нарын эрэлт хэрэгцээнд нийцсэн,эрчимтэй,нээлттэй,сонголт хийх боломжтой байх хэрэгтэй.
Багшийн өөрийгөө хөгжүүлэх үйл ажиллагаа бол багш мэргэжлийн болон сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх зүйн мэдлэг, арга барил, ур чадвар, үзэл бодол, харилцаа, хандлага, сэтгэлгээгээ бие дааж ухамсартайгаар өөрчлөн сайжруулахад чиглэсэн үйлдлүүд юм.
- Багшийн өөрийгөө хөгжүүлэх үйл ажиллагаа нь олон чиглэлтэй. Юунытүрүүнд багш өөрийнхөө суурь мэдрэмжээ хөгжүүлэх шаардлагатай.
- Цаг үе нийгэмд гарч буй өөрчлөлтүүдийг соргогоор мэдрэх мэдрэмжээхөгжүүлэх нь чухал ач холбогдолтой.
- Багш хүн өөрөөсөө байнга нийгэм надад ямар нөлөө үзүүлж байна вэ?ямар шаардлага шинээр тавьж байна гэдгийг хамгийн түрүүнд мэдэрч ухаарч ажилдаа тусгах нь чухал.
- Сэтгэл судлалболон боловсрол судлалд ямар шинэ өөрчлөлт гарч байгааг мэдэрчдүн шинжилгээ хийн,шинжлэх ухааны шинэ нээлт ололтоос өөрт хэрэгтэйг нь сурган хүмүүжүүлэх ажилдаа ашиглах нь нэн чухал.
- Сургалтанд баримталж буй үзэл баримтлал зарчим агуулга арга технологид шинээр гарч байгаа шинэчлэлийг цаг тухайд нь ойлгон мэдэж үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх нь багшийн хөгжлийн хөшүүрэг болно.
Хавсралт файл
 Файлын нэр  Тайлбар  Татах
 Багш өөрийгөө хөгжүүлэх нь Мэдээллийн дэлгэрэнгүйтэй хавсралт файлаас танилцаарай.

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  8 дугаар сар 2018  
Ням Д М Л П Б Б
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?