Нийтэлсэн: Бүрэнжаргал Огноо: 2010-03-02
Эрдмийн үүдийг нээсэн ачит багшаа санан дурсахад их найрагч Ш.Сүрэнжавын “Багш” найраглал хамгийн түрүүнд сэтгэлд буудаг.
Саяхан болж өнгөрсөн Монголын багш нарын 44 дэх өдрийг угтан Нийслэлийн Баянгол дүүргийн “Эрдмийн Ундраа” цогцолборын багш нар урлаг, соёлын олон тєрлийн ажил зохион явууллаа. Түүнээс онцлон дурдвал: монгол хэл, уран зохиолын багш М.Намжилмаа төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын нэрэмжит кабинет байгуулж, цогцолборын хэмжээн дэх багш, сурагчдын дунд “Хүрэл тулга”, “Уран жиргээ” яруу найргийн наадам зохион байгуулав.
Яруу найргийн наадамд хүндэт шүүгчээр төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав, хєгжмийн зохиолч Машлай нар уригдан оролцов. Яруу найргийн наадамд тэнхим бїрээс шалгарсан багш нар, бага, дунд, ахлах ангийн олон сурагчид авъяас билгээрээ уралдсан юм.
Тус наадмын тэргүүн байрыг дуу хөгжмийн багш н.Уламбаяр эзэллээ. Шүлэг зохиолоос нь шимтэн уншиж, хүндэлж хайрладаг их зохиолчтойгоо нүүр тулан уулзах ховор завшаан тохиосонд багш, сурагчид баяртай байлаа.
М.Отгонжаргал (Нийслэлийн Баянгол дїїргийн “Эрдмийн Ундраа” цогцолборын багш ) |