НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 01 сарын 16 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 5685568
Зочин: 11
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 661
Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2010-03-02

 ТАВАН ЖИЛҮЙЛ АЖИЛЛАГАА-ҮР ДҮН

 Алсын хараа:
Монголын залуу үеийнхэнд ардчиллын үнэт зүйлсийг төлөвшүүлэхэд сургууль, багш нарт туслах эрч хүчтэй, тасралтгүй суралцагч байгууллага болно.

Эрхэм зорилго:
Монголын боловсролд нээлттэй нийгмийн үнэт зүйл болох ил тод байдал, хариуцлагатай хандах чадвар, боловсрол эзэмших тэгш эрх, оролцоог төлөвшүүлэхэд байгууллага, хувь хүмүүсийн үр өгөөжтэй хамтын ажиллагаа, өөрчлөлт, шинэчлэлийн төлөөх түншлэлийг бий болгож сургууль, багш нарын хөгжлийг дэмжсэнээр боловсролын чанарыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулна.

Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (БХАН) нь тулгын чулуугаа тулж, гал голомтоо бадрааснаас хойш таван жилийг ардаа орхижээ. Хүмүүний тав хүртэлх насанд төлөвшил хөгжлийнх нь 80 хувь гүйцэн цэгцэрдэг гэсэн онол бий. БХАН нь өнгөрсөн хугацаанд төрийн бус байгууллагын үндсэн шинжүүдийг зорилго, үйл ажиллагаа, дотоод гадаад харилцаандаа цогцлоож чадлаа.
Үйл ажиллагааныхаа хүрээнд Монгол Улсын боловсролын шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулж байгаа нь манай хамт олны бахархал, хийж бүтээх эрмэлзлэл, итгэл сэтгэлийн гал болдог.
Бидний олсон ололт амжилт, өнөөгийн хүрсэн түвшин, явуулж байгаа үйл ажиллагааны агуулга, хэлбэр бүхэн нь хамтран ажилладаг дотоод, гадаадын байгууллага, хүмүүсийн хамтын ажиллагаа, оролцооны үр дүн гэж үздэг билээ.
Хийсэн бүтээснээ үнэлж цэгнэж цаашдынхаа зорилго, зорилтыг тодотгон томьёолж буй энэ өдөр хамт олон, нийт багш, сурган хүмүүжүүлэгчид, боловсролын салбарын ажилтнууд хамтран ажилладаг дотоод, гадаадын түншүүд та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, хийж бүтээхийн баяр баясгалан, ухаан бодрол, оновчтой шийдэл, гэгээлэг сайхан санаа цогцлон бүрдэхийн билэгтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг нь Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн (Соросын сан)-ийн Боловсролын хөтөлбөрүүдийг залгамжлан 2004 оны 8 дугаар сард байгуулагдсан нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага ба Монголын боловсролын салбарын шинэчлэлд 1998 оноос эхлэн хувь нэмрээ оруулсаар ирлээ.

Бид өнгөрсөн 5 жилийн хугацаанд өөрийн гэсэн өнгө төрхтэй, олон нийтэд үйлчилдэг төрийн бус байгууллага болохын тулд Сургууль, багшийн хөгжлийг дэмжих “Нээлттэй сургууль”, Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих “Алхам алхмаар”, Хүүхэд, өсвөр үеийнхэний хөгжлийг дэмжих “Илтгэл, мэтгэлцээний боловсрол” хөтөлбөрүүдийн хүрээнд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн өргөн хүрээтэй ажлуудыг явууллаа. Ингэхдээ боловсролын салбарт нийт 4 гаруй тэрбум төгрөгийг зарцуулсан байна.

Энэ ажлынхаа 5 жилд 495 Ерөнхий боловсролын сургуулийн 11545 багш, багш бэлтгэдэг их, дээд сургууль, коллежийн 185 багш, 240 цэцэрлэгийн 1600 багш, 330 туслах багшийг мэргэжлээ дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлж 9875 эцэг эх, иргэдийг сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд оролцох боломжийг бүрдүүлэн зөвлөн тусалсан бөгөөд 6200 эцэг эхчүүдэд цуврал сургалтуудыг зохион байгуулав.  

Хавсралт файл
 Файлын нэр  Тайлбар  Татах
 Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг Дэлгэрэнгүй мэдээлэлтэй хавсралт файлаас танилцана уу.

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  1 дүгээр сар 2018  
Ням Д М Л П Б Б
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?