НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 06 сарын 18 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 6165421
Зочин: 2
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 662
Бүрэн дунд боловсролын агуулгын стандарт 1-р хэсэг
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2006-09-13
Монгол улсын стандарт

Боловсролын стандартын тогтолцоо
Бага, дунд боловсрол
4-р хэсэг: Бүрэн дунд боловсролын агуулга

MNS5001-4:98

Албан хэвлэл
Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төв

Улаанбаатар хот
1998 он

1. Боловсруулсан:

1.1. Монгол хэлний агуулгыг:
Ш.Оюунцэцэг /БХС-ийн ЭША-арга зүйч/
Ц.Өнөрбаян /УБИС-ийн декан, доктор., дэд.проф/

1.2. Уран зохиолын агуулгыг:
Д.Өлзийбаяр /БХС-ийн ЭША-арга зүйч, дэд док, дэд.проф/
Ж.Амараа /УБИС-ийн багш, магистра/

1.3. Гадаа хэл:
-Орос хэлний агуулгыг:
Н.Мира /БХС-ийн ЭША-арга зүйч, магистр/ Т.Дулмаа /1дунд сургуулийн багш/
-Англи хэлний агуулгыг: Н.Мира /БХС-ийн ЭША-арга зүйч, магистр/
С.Батцэцэг /УБИС-ийн англи хэлний тэнхимийн эрхлэгч/

1.4. математикийн агуулгыг:
Д.Буянхүү /БХС-ийн ЭША-арга зүйч, магистр/
Д.Шагдар /УБИС-ийн тэнхмийн эрхлэгч, профессор/
Ж.Баатар /УБИС-ийн тэнхмийн эрхлэгч, дэд.проф0/

1.5. Мэдээлэл зүйн агуулгыг:
С.Жагдал /УБ хотын БТ-ийн арга зүйч/
Л.Чойжооваанчиг /УБИС-ийн мэдээлэл зүй математикийн тэнхмийн эрхлэгч, дэд.проф/
Ц.Чимэдлхам /БХС-ийн ЭША-арга зүйч/

1.6. Газарзүйн агуулгыг:
Г.Содномваанчиг /БХС-ийн агуулга стандартын төвийн захирал, дэд.док,дэд.проф/
Е.Батчулуун /УБИС-ийн багш, магистр/

1.7. Амин судлалын агуулгыг:
С.Дүнчээ /БХС-ийн ЭША-арга зүйч, магистр/

1.8. Физик- одон орон хичээлийн агуулгыг:
А.Ариунболд /УБИС-ийн аспирант/
Л.Дэмбэрэл /МУИС-ийн дэд.док,дэд.проф/
Б.Жадамба /БХС-ийн захирал,дэд.док дэд.проф
Ц.Содов /БХС-ийн ЭША-арга зүйч, дэд.док, дэд.проф/

1.9. Химийн агуулгыг:
Д.Мижиддорж /БХС-ийн ЭША-арга зүйч, магистр/

1.10. Нийгмийн тухай мэдлэг /иргэн ба нийгэм/-ийн агуулгыг:
О.Пүрэв /БХС-ийн ЭША-арга зүйч, дэд.док,дэд проф/
С.Энхтүвшин /БХС-ийн ЭША-аргазүйч/, О.Баттулга /УТБА, магистр/
Д.Оюунцэцэг /МУИС, магистр/ Л.Пүрэвдорж /УБИС, дэд.док/
Б.Алтансүх /УТБА, магистр/

1.11. Биеийн тамир-эрүүл мэндийн агуулгыг:
Га. Цэрэндорж /Шаталсан сургалтын салбарын эрхлэгч, СХУ-ны доктор/

Батлуулахаар оруулсан:

Б.Жадамба /БХС-ийн захирал дэд док, дэд проф/
Г.Содномваанчиг /БХС-ийн агуулга, стандартын төвийн захирал, дэд.док, дэд проф/
Н.Нэргүй /ГЯ-ны стратеги удирдлага, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн дэд.доктор/

Төсөлд шүүлт хийж, хянан боловсруулж батлуулсан:
О.Намжил /СХҮТ-ийн мэргэжилтэн/, Ч.саандар /СХҮТ-ийн ЭША/

2. Стандартын үзүүлэлт, шаардлагын түвшин:

Түвшинд хүрсэн буюу давсан
Олон улс, бүс нутгийн болон гадаад орны стандартын тэмдэглэгээ

Стандарт бүхэлдээ
Оросын Холбооны Улсы, Герман болон Дани улсын сургуулийн агуулгын үзэл санаа, стандартын зарим хэсгийн агуулгатай тохирно.

3. Стандартад үзлэг хийх хугацаа:

Анхны үзлэгийг 2002 онд, дараа нь таван жил тутамд

4. Иш татсан стандарт:

Монгол Улсын стандарт

Анги 03.080.99

Боловсролын стандартын тогтолцоо
Бага, дунд боловсрол
4-р хэсэг: Бүрэн дунд боловсролын агуулга

MNS 5001-4:98

System kf educational standards
STANDARDS FOR PRIMARY AND SECONDARY SCHOOL SECTOR
Part 4: Upper secondary education content standards

Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төвийн зөвлөлийн 1998 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 13 дугаар тогтоолоор батлав.
1998 оны 6 дугаар сарын 1-нээс эхлэн мөрдөнө.

1. Хамрах хүрээ

1.1. Энэхүү стандарт нь Монгол Улсын Боловсролын хууль, Бага, дунд боловсролын хуулийн хүрээнд бүрэн дунд боловсролын үндсэн агуулга, цөм хөтөлбөрийг тогтооно.
1.2. Үндсэн агуулгаас гадуур хүүхдийг хөгжүүлэх төрөл бүрийн нэмэлт сонгон суралцах сургалтын агуулга үүнд хамаарахгүй бөгөөд түүнийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зохицуулна. Энэхүү стандартыг бүрэн дунд боловсролын сургалт явуулж байгаа өмчийн бүх төрөл, хэлбэрийн байгууллага, албан тушаалтан, суралцагчид дагаж мөрдөнө.

2. Оршил

2.1. Энэхүү стандартын зорилго нь сургалтыг ардчилсн нийгмийн иргэн төлөвшүүлэх, хувь хүний сонирхол, эрэлт хэрэгцээг хангахад чиглэсэн, уян хатан, нэгдмэл агуулгатай, түүнийг хэрэгжүүлэх орчин, арга зам, шалгах шалгуур тодорхой болно. Түүнчлэн суралцагч болон олон нийтийн оролцоог дээшлүүлэх, боловсролын тогтолцоог боловсронгуй болгохнөхцөл бүрдэж, сургалтын чанар, үр ашиг дээшилнэ.
2.2. Энэхүү стандартад суралцагчдын эзэмшсэн байх мэдлэг, чадвар, дадлын наад захын түвшинг тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэх хичээл, үйл ажиллагааны цөм агуулгыг тусгасан болно.

3. Нэр томъёо ба тодорхойлолтууд

3.1. Боловсролын стандарт нь зохих төвшин /бага, дунд, дээд/-д суралцагчид зайлшгүй эзэмшсэн байх мэдлэг, чадвар, үнэт зүйлсийн тогтолцоо, түүнийг эзэмших боломжтой нөхцөл бүрдүүлэх болон үнэлж, дүгнэх шаардлагаар тус тус тодорхойлогдсон норматив баримт бичиг юм.

Хуулбарлан хэвлэхийг хориглоно

3.2. Бүрэн дунд боловсрол нь суралцагчдыг суурь болсврол эзэмшсэний дараа тэдний сонирхлын дагуу байгаль, нийгэм, хүний тухайшинжлэх ухааны мэдэлг, чадварыг системтэй олгож, суралцагчдыг төлөвшүүлэн хөгжүүлж, цаашид бие даан суралцах, амьдрах, аж төрөх арга ухаанд сургаж, мэргэжлээ ухамсартай сонгох бэлтгэл олгодог сургалт хүмүүжлийн нэгдмэл үйл ажиллагаа юм.
3.3. Бүрэн дунд боловсролын стандарт нь төр, иргэд, олон нийтээс хүн амд үзүүлэх бүрэн дунд боловсролын үйлчилгээний нэгдмэл байдлыгхангах, суралцагчдын хөгжлийн наад захын төвшинг тодорхойлосн нийтлэг бөгөөд дахин давтан хэрэглэхээр сонирхогч, талууд харилцан тохиролцож, сургалт хүмүүжлийн чанарт тавигдах шаардлага, шалгуур, хэмжүүрийг тодорхойлсон норматив баримт бичиг юм.
3.4. Бүрэн дунд боловсролын агуулга нь бүрэн дунд боловсролын түшинд суралцагчдын хүрэх наад захын мэдлэг, чадварын тогтолцоо, хүгрээг тодорхойлсон цогц зүйл юм.
3.5. Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөр нь суралцагчдын нас бие, сэтгэхүйн онцлогийг харгалзан заавал эзэмших, мэдлэг, чадварын үндсэн хэсэг болон дадлага, лабораторийн ажлыг багтаасан баримт бичиг юм.

4. Бүрэн дунд боловсролын агуулгын зорил
Бүрэн дунд боловсролын стандарт нь суралцагчаас дараах мэдлэг, чадвар, хүмүүжил эзэмшиж, төлөвшсөн байхыг шаардана.

  1. бие бялдраа хөгжүүлэн, эрүүл аж төрөх ёсыг сахидаг, хүмүүнлэгийн ёс, зан заншил, ёс суртахуун, шүүмжлэлт болон бүтээлч сэтгэлээтэй, идэвхитэй иргэн болж төлөвшсөн, гэр бүлийн болон амьдрал ахуйгаа зөв хөтлөх арга барилд сурсан, эх оронч, хууль ёсыг дээдлэн сахидаг, эрхээ мэдэрч, үүргээ биелүүлдэг.
  2. мэргэжлийн чиг баримжаа олж, бизнес эрхлэн явуулах анхан шатны бэлтгэлтэй,
  3. эх хэлээрээ утга төгөлдөр найруулж бичих, ярих чадвартай, математикийн аргуудыг амьдрал ахуйдаа хэрэглэдэг. гадад хэлний зохих бэлтгэлтэй, компьютер ашиглах арга барилтай
  4. байгаль, нийгмийн ухаан, хүмүүнлэг, уламжлалт болон орчин үеийн техник, технологийн үндсэн ойлголт, хуулиудыг танин мэдсэн, тэдгээрийг ашиглан амьдрал ахуйд тохиолдох үзэгдлийг шинжлэх ухааны үүднээс тайлбарладаг, мэдэллийн эх үүсвэрийг ашиглаж, мэдсэн зүйлдээ зөв дүгнэлт хийдэг, түүнийг амьдралдаа хэрэглэдэг.
  5. цаашид дараах шатны боловсрол эзэмших, бие даан амьдрах, хөдөлмөрлөх бэлтгэлтэй болсон байна.

5. Монгол хэл

5.1. Зорилт

5.1.1. Найруулга зүйгээр

  • утга зохиолын хэлний хэмж хэмжээ, утга найруулгын шаардлагыг хангаж зөв ярьж, бичих
  • утга зохиолын хэлний найруулгын төрөлзүйлийг ялгаж, тэдгээрийн онцлогт тохируулан /албан хэргийн, уран зохиолын, сонин сэтгүүлийн, шинжлэх ухааны/ эх зохион найруулж бичиж сурах
  • тухайн найруулгын төрлийн дагуу төрөл бүрийн эх /өргөдөл, хурлын тэмдэглэл, сонины мэдээ, найруулал, ярилцлага, өгүүлэл, зарлал, уншигчийн захидал, танилцуулга, заавар г.м/ зохион найруулж бичиж сурах
  • уран зохиолын болон чөлөөт сэдвээр найруулгын шаардлага хангасан эх зохион бичих
  • хэвийн хэв маягийг таних, сэдэвт тохирсон хэв маягийг сонгон эх зохиож сурах
  • өөрийн болон нөхдийнхө хэл яриа, бичиг найруулгад гарсан алдааг олж, засан найруулж сурах
  • аливаа эхэд задлал хийж утга агуулга, гол санааг олохын хамт эхэд найруулга зүйн задлан шинжилгээ /анализ/ хийж, тэдгээрийг тайлбарлаж сурах, ярих, бичих мэдлэг, чадвар, дадал эзэмшсэн байна.

5.2. Цөм хөтөлбөр

5.2.1. IX анги

Найруулга зүйн чиглэлээр

  • үгийн сангийн найруулга, түүний онцлог
  • үг хэллэгийг оновчтой сонгох, ойролцоо ба эсрэг утгатай үг хэллэг төсөөтэй ба ижил үгийн найруулга
  • үг зүйн найруулга, түүний онцлог
  • гол ба туслах үгсийн аймгийн найруулга
  • ойролцоо ба эсрэг утгатай бүтээврийн найруулга
  • өгүүлбэр зүйн найруулга, түүний онцлог
  • энгийн ба нийлмэл өгүүлбэрийн найруулга (Зэрэгцсэн, угсарсан холимог нийлмэл өгүүлбэр).

5.2.2. Х анги

1) Найруулга зүйн чиглэлээр

  • найруулга зүйн тухай ойлголт, утга зохиолын хэлний найруулгын төрлүүд, дадлагын найруулга зүйн төрлүүд, тэдгээрийн онцлог, ялгаа
  • ярианы найруулга
  • албан бичгийн найруулга
  • шинжлэх ухааны найруулга
  • сонин сэтгүүлийн найруулга
  • уран зохиолын найруулга

2) Эх судлаар

  • эхийн бүтэц, түүний дэс дараа, зохиомжийн онцлог (эхлэл, гол хэсэг, төгсгөл)
  • эхийн хэв маяг, төрөл, тэдгээрийн онцлог ялгаа, төрөл бүрийн эх зохиох дадлага
  • эхийн найруулга, түүний онцлог.

3) Монгол угсаатны бичиг үсгийн түүхээр

  • монгол, дөрвөлжин, соёмбо, тод, вагиндра бичгийн зохиогдсон түүх
  • эдгээр бичгээр уламжлагдаж ирсэн түүх, соёлын дурсгалууд.

6. УРАН ЗОХИОЛ

6.1 Зорилт

  • тодорхой зорхиолд дүрслэгдэсэн хэрэг явдал, зураглал, элдэв учрал тохиолдлын сэргээн санах, энэ үндсэн дээрээ тухайн зохиогчийн сонгон авч дүрсэлсэн амьдралын үзэгдлийн талаар бүхэл бүтэн тодорхой зураглал гарган ярих, бичих,
  • аливаа зохиолыг, тэр зорхиолд гарах утга санаа, уран сайхны нэгдмэл байдал, зохиогчийн байр сууринаас шинжлэн үзэх
  • тухайлсан зохиолд дэвшүүлсэн асуудлыг нээж гаргах,
  • зохиол, бүтээлийн өгүүлэгдэхүүний бүрдвэр хэсэг, зохиомж дүрүүдийн хоорондын шүтэлцээ, хэлний дүрслэн илэрхийлэх яруу хэрэглүүрийн онцлог тал, уран сайхны учир холбогдлыг өөр хоорондын нэгдмэл холбоонд нь тогтоон тодорхойлох мэдлэг, чадвар, дадал эзэмшсэн байна.

6.2. Цөм хөтөлбөр

6.2.1. ХI анги

Өрнө, дорнын уран зохиол, Монголын сонгодог уран зохиол үзнэ. Үүнд: ХIХ зууны сонгодог уран зохиолоор
А.С.Пушкин, М.Лермонтов, Н.Некрасов, Ф.Достоевский нарын зохиолоос

ХIХ зууны оросын уран зохиолоор
М.Горький, М.Шолохов нарын уран бүтээлээс

Орчин үеийн өрнө, дорнын уран зохиолоор
Ж.Лондон, П.Неруда, Э. Хэмингуэй нарын уран бүтээлээс

Дорно дахины уран зохиолоор
Энэтхэг, Хятадын уран зохиолоос

Монголын уран зохиолоор
Бөө мөргөлийн яруу найраг, “Монголын нууц товчоо”, “Мандухай хатны домог”, “Убаши хун тайжийн тууж”, “Хув Нагварлын тууж” болон Д.Равжаа, В.Инжинаш, Б.Гэлэгбалсан, Р.Хишигбат нарын уран бүтээлээс /сонголт хийж/, мөн төвд хэлт монгол уран зохиол, орчуулгын уран зохиолын хэсгээс

6.2.2. Х анги

  • монголын орчин үеийн уран зохиолын тойм,(тухайн цаг үетэй нь холбогдуудан яруу найраг, үргэлжилсэн үг, жүжгийн зохиолын төрлөөр нь заахдаа сэдэв, агуулгын онцлог, зохиолчдын уран чадварын шинэчлэл зэрэг асуудлыг авч үзэх);
  • зохиолч Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн, С.Буяннэмэх нарын амьдрал, уран бүтээлээс
  • зохиолч Ши.Аюуш, М.Ядамсүрэн, Г.Сэр-Од, Ч.Лхамсүрэн, Ц.Гайтав, Ч.Чимэд, Б.Явуухулан, Д.Пүрэвдорж, Ш.Сүрэнжав, Б.Лхагвасүрэн, Р.Чойном, Б.Ринчен, Ч.Лодойдамба, Д.Намдаг, Л.Түдэв, С.Удвал, Д.Мягмар, С.Эрдэнэ, Д.Гармаа, П.Пүрэвсүрэн, Ч.Ойдов, Л.Ванган нарын уран бүтээлээс
  • монголын орчин үеийн уран зохиолын судлал шүүмжлэлийн тойм, Ш.Гаадамбын судлал шүүмжлэлийн бүтээл.

7. Гадаад хэл

7.1. Зорилт

7.1.1. Сонсох талаар

  • эзэмшсэн үг, үзсэн сэдвийн хүрээнд радио, телевизийн нэвтрүүлэг, кино, дүрс бичлэг, зэргийн ерөнхий утгыг ойлгох, амаар буюу бичгээр хариу өгөх;
  • сонсож буй зүйлээс өөртөө хэрэгцээтэй мэдээллийг авч хэрэглэх, хэрэгцээнийхээ дагуу ашиглах;
  • сонссон зүйлийн утга санааг дэлгэрэнгүйгээр илэрхийлэх.

7.1.2. Унших талаар

  • сонин хэвлэлийн материал, уран зохиолын номыг толь бичиг ашиглан уншиж ойлгох;
  • уншсан зүйлээс өөртөө хэрэгцээтэй мэдээллийг олж авах, ашиглах,

7.1.3. Бичих талаар

  • өөрийн хүсэл, сонирхол, гуйлт, мөрөөдлөө бусдад бичгээр ойлгомжтой илэрхийлэх, бичгээр, харилцах;
  • захидал, зааварчлага, дүрслэл, тайлбар зэрэг зүйл болон өгөгдсөн сэдвээр зохион бичлэг бичих;
  • хэл зүйн болон зөв бичгийн дүрмийн мэдлэг дээр тулгуурлан өөрийн санаа бодлоо эрэмбэ дараалал, логик холбоотойгоор илэрхийлж бичих;

7.1.4. Ярих талаар

  • тодорхой сэдвээр дэлгэрэнгүй ярих, мэдээлэл дамжуулах;
  • өөрийн санал бодлоо бусдад ойлгуулан ярих;
  • харилцан яриа өрнүүлэх, зохиох,маргаанд оролцох;
  • хэл зүйн болон зөв дуудлагын дүрмийг яриандаа зөв хэрэглэх;
  • уншсан болон сонссон зүйлийнхээ утгыг үнэлэлт, дүгнэлттэйгээр илэрхийлэн хүүрнэн ярих.

7.1.5. Харилцааны талаар

  • өөрийн үзэл санаа, сэтгэлийн байдлаа илэрхийлэх;
  • аливаа зүйлийн учир шалтгааныг тайлбарлах;
  • таамаглал дэвшүүлэх, маргах;
  • өөрийн санал бодлоо хамгаалах мэдлэг, чадвар, дадал эзэмшсэн байна.

7.2. Цөм хөтөлбөр

7.2.1. Орос хэлний чиглэлээр

IX - X анги
Үзэх сэдвүүдийн чиглэл:

  • боловсрол, ажил мэргэжил, мэргэжил сонгох, суралцах, ажил эрхлэх, бизнес хийх;
  • харилцаа холбоо, мэдээлэл, шинжлэх ухаан, технологи, олон нийтийн харилцаа холбооны хэрэгслүүд;
  • дэлхий ертөнц, аялал, жуулчлал, түүх, соёлын өв уламжлал;
  • уран сэтгэмжийн ертөнц, хүмүүсийн уран сэтгэмж, зөгнөл, бүтээлч сэтгэлгээ, урлаг, соёл, ураг бүтээл, чөлөөт цаг;
  • тухайн сэдвийн холбогдолтой үг хэллэг, хэл зүй, өгүүлбэр зүйн илэрхийлэх утга санаа, хэрэглээ.

7.2.2. Англи хэлний чиглэлээр

IX - X анги
Үзэх сэдвүүдийн чиглэл:

  • өдөр тутмын амьдрал
  • хувь хүний ба нийгмийн амьдрал
  • хүрээлэн буй ертөнц
  • ажил мэргэжил
  • мэдээлэл, харилцаа холбоо
  • дэлхий ертөнц
  • урлаг, соёлр, уран сэтгэмжийн ертөнц
  • дээрх сэдвүүдийн хүрээнд холбогдох үгийн нөөц, хэл зүй, өгүүлбэр зүйн илэрхийлэх утга санаа, хэрэглээ.

8. МАТЕМАТИК

8.1. Зорилт

8.1.1. Тоо, тоололоор

  • бодит тоо, түүний үйлдлүүд ба жишилт, бодит тооны үйлдлийн чанаруудыг хэрэглэх;
  • төгсгөлөг олонлогуудын декарт үржвэрийн элементийн тоо, төгсгөлөг олонлогийн элементүүдийн сэлгэмэлүүдийн тоог олох, хослолын тоог тооцоолох.

8.1.2. Алгебраар

  • рационал илтгэгчтэй зэрэг оролцсон алгебрийн бутархайг хялбарчлах;
  • рационал илтгэгчтэй зэрэг, илтгэгч, логарифм, тригонометр функцийн утга оролцсон илэрхийллийн утга олох;
  • бодит тоон аргументтэй тригонометр функцүүд, тригонометрийн үндсэн адилтгалууд, тригинометрийн функцүүдийн нийлбэрийг үржвэр, үржвэрийг нийлбэр болгох,тригонометр илэрхийллийг хялбарчлах;
  • алгебрийн илтгэгч, логарифм, тригонометр болон иррационал тэгшитгэл, тэнцэтгэл бишийг бодит тоон олонлог дээр бодох;
  • давхар функцийн тодорхойлогдох муж олох;
  • математик индукцээр тэнцэтгэл ба тэгшитгэл биш, хуваагдлыг батлах;
  • тоон дарааллын хязгаарын үйлдэлтэй ба тэнцэтгэл биштэй холбогдсон чанарыг болон зарим дарааллын хязгаарыг хэрэглэн хязгаар бодох;
  • функцийн цэг дээрх хязгаар, тасралтгүй байдал, функцийн хязгаарыг түүний үйлдэл ба тэнцэтгэл биштэй холбогдсон чанар болон үржигдэхүүн болгон задлах, иррационалаас чөлөөлөх, зарим функцийн хязгаар ашиглан бодох;
  • үндсэн хялбар функцүүд оролцсон нийлмэл функцийн уламжлал олох, функцийг уламжлалаар шинжлэх, графикийг нь зурах;
  • функцийн өсөх, буурах, үелэх, тэгш, сондгой чанартай эсэхийг тодорхойлох;
  • эх функцийг (функцийн тодорхой бус интегералыг) олох, Ньютон-Лейбницийн томъёогоор тодорхой интегералыг бодох;
  • функцийн уламжлал, интегералыг хэрэглэх (шүргэгч шулууны тэгшитгэл бичих, хурдыг тодорхойлох, хавтгай дүрсийн талбай, эргэлтийн биеийн эзэлхүүн бодох);
  • хоёр үл мэдэгчтэй шугаман тэгшитгэлүүдийн болон тэнцэтгэл бишүүдийн систем бодох.

8.1.3. Геометрээр

  • огторгуйн үндсэн биет-параллелопипед, призм, пирамид, цидиндр, конус ба бөмбөрцгийг хавтгай дээр дүрслэх, (зурах);
  • огторгуйн (Декартын) координатын систем, үндсэн хоёр бодлого, хоёр цэгийн хоорондох зайг олох, вектор, түүний үйлдлүүдийг гүйцэтгэх, огторгуйн хавтгай, шулууны тэгшитгэлийг бичих, тэгшитгэлээр нь харилцан байршлыг нь тодорхойлох;
  • параллелопипед, призм, пирамид, огтлогдсон пирамидын хажуу ба гүйцэт гадаргуу, эзэлхүүнийг олох;
  • эргэлтийн биетүүдийн гадаргуу, эзэлхүүнийг олох, бөмбөрцгийн хэсгүүдийн эзэлхүүн бодох;
  • биеийн элементүүдийг тооцоолоход вектор ба алгебр (тригонометр функц) хэрэглэх.

8.1.4. Магадлал, статистикаар

  • туршилт, түүний дүн (эгэл үзэгдлийн огторгуй), санамсаргүй үзэгдэл, түүний магадлалыг тодорхойлох, үзэгдлийн харьцангуй давтамж;
  • буцаалтгүй түүврийн тоо, хослолын тоог олох;
  • мэдээлэл цуглуулах ба бүртгэх;
  • магадлалыг нэмэх, үржүүлэх болон геометр магадлалыг тодорхойлох, санамсаргүй хэмжигдэхүүний тоон характеристикуудыг тодорхойлох, зарим өргөн хэрэглээтэй тархалт, санамсаргүй тооны хүрдийг хялбар загварчлалд хэрэглэх.

8.1.5. Мэдээлэлтэй ажиллаж, асуудалд хариу өгөх талаар

  • тэгшитгэл, систем тэгшитгэл зохиож бодлого бодох;
  • илтгэгч, логарифм, тригонометр, иррационал, рационал тэгшитгэл, тэнцэтгэл бишийг эквивалент хувиргалтаар хялбар бодож, язгуур, шийдийг шинжлэх (шалгах);
  • бие, дүрсийн элементүүдийг координатын арга эсвэл тригонометр функц мэтийн алгебрийн арга хэрэглэн тооцоолох;
  • математикийн мэдлэгээ бусад хичээл болон ахуйн тооцоонд хэрэглэх;
  • калькулятор, компьютер зэрэг тооцоолох хэрэгсэл ашиглах;
  • хувьсах хэмжигдэхүүнийг функцээр илэрхийлэн, тэр функцийг судлах (шинжлэх) замаар тодорхойлох;
  • тодорхойгүй, эргэлзээтэй асуудлыг шийдэх, таамаглах болон зардлыг төлөвлөхөд магадлал, статистикийн аргыг хэрэглэх мэдлэг, чадвартай байна.

8.2. Цөм хөтөлбөр

8.2.1. IX анги

1) Алгебр, анализын эхлэлээр

  • Математик индукц: гүйцэт ба гүйцэт бус индукцийн зарчим, математик индукцийг тэнцэтгэл, тэнцэтгэл биш ба хуваагдлыг батлахад хэрэглэх, Комбинаторикийн элементүүд, хос, хослол, буцаалттай буцаалтгүй түүвэр, дэд олонлогууд, сэлгэмэлийн тоо, Бином коэффициентийг олох;
  • Бодит тоон дараалал: бодит тоо, түүний үйлдлүүд ба дүрслэл (тоон шулуун), жмишилт, бодит хавтгай, түүний мөчүүд; тоон дарааллын хязгаар, түүний үйлдэл ба тэнцэтгэл биштэй холбогдох чанарууд, эхний хэдэн гишүүнээр өгөгдсөн дарааллын ерөнхий гишүүний томъёог тодорхойлох, зарим чухал дарааллын хязгаар;
  • Тригонометр функц: бодит аргументийн синус, косинус, тангенс, котангенс, тэдгээрийн үелэх ба тэгш, сондгой чанар, график,эмхтгэлийн томъёо, тригонометрийн функцуудын холбоо,
    нийлбэр, ялгаварын тригонометрийн томъёо, хагас (давхар) аргументийн тригонометрийн функцийн томъёо, тригонометрийн илэрхийлэл, тригонометрийн тэгшитгэл ба тэнцэтгэл биш болон тэдгээрийн системийг бодох, тригонометр адилтгалуудыг томъёо хэрэглэн хялбарчлах;
  • Функцийн уламжлал: функцийн цэг дээрх хязгаар, тасралтгүй байдал, функцийн хязгаарын үйлдэл ба тэнцэтгэл биштэй холбогдсон чанарууд, зарим чухал функцийн хязгаар, үндсэн хялбар функцүүдийн тасралтгүй байдал ба тасралтгүй функцийн цэг дээрх хязгаар, функцийн уламжлал, дифференциалчлах ерөнхий дүрмүүд өа томъёонууд, уламжлалын геометр ба механик тайлбар, функцийг уламжлалаар нь шинжилж, графикийг нь барагцаалан зурах;
  • Магадлал, статисик: магадлалыг хэмжих, Комбинаторик хэрэглэн магдлалыг тооцоолох, эгэл үзэгдлийн хялбар огторгуй байгуулах, эгэл үзэгдлийн огторгуйн дэд олонлог, түүний хэмжээ, гарцаагүй ба боломжгүй үзэгдэл.

2) Геометрээр

  • Огторгуйн геометрийн аксиоматик байгуулалт: стереометрийн аксиомууд, тэдгээрийн мөрдөлгөө, огторгуйн шулуун, хавтгай, тэдгээрий параллел, перпендикуляр чанар болон харилцан байршил, гурван перпендикулярын чанар, солбисон шулуунуудын хоорондох өнцөг, огторгуйн дүрсийг хавтгай дээр дүрслэх ба шугаман элементүүдийг нь тооцоолох;
  • Огторгуйн координатын систем: огторгуйн (Декартын) координатын систем, хоёр цэгийн хоорондох зай, огторгуй дахь координатын арга, векторын үйлдлүүд, огторгуйн шулуун ба хавтгайн хоорондох өнцөг, огторгуйн хувиргалтууд.

8.2.2. Х анги
1) Алгебр, анализийн эхлэлээр

  • Тригонометрийн урвуу функцүүд: тодорхойлолт, чанар, уламжлал, график, тригонометр тэгшитгэл, тэнцэтгэл биш болон тригонометр тэгшитгэлүүдийн хялбар системийг бодох, гармоник хэлбэлзлийн тэгшитгэл, түүний шийд;
  • Бодит аргументийн илтгэгч, логарифм ба зэрэгт функц: тодорхойлолт, чанар, график, тэдгээрийн урвуу функц, илтгэгч, логарифм ба иррационал тэгшитгэл, тэнцэтгэл биш болон эдгээрийн системийг бодох;
  • Шугаман тэгшитгэл ба тэнцэтгэл бишүүдийн систем: эквивалент хувиргалтууд, шугаман тэгшитгэл, тэнцэтгэл бишүүдийн системийн геометр утга, систем бодох алгебр ба геометр арга;
  • Магадлал, статистик: туршилт, түүний дүн (эгэл үзэглдлийн огторгуй). Санамсаргүй үзэгдэл (эгэл үзэглдлийн огторгуйн дэд олонлог), магадлалын сонгомол тодорхойлолт, магадлалын статистик тайлбар, нийцтэй, нийцгүй үзэгдэл, магадлалыг нэмэх, хамааралтай, хамааралгүй үзэгдэл, магадлалуудыг үржүүлэх. геометр магадлал, санамсаргүй хэмжигдэхүүн, түүний тархалт, тоон характеристик санамсаргүй тооны хүрд, хялбар загварчлал.

2) Геометрээр

  • Олон талст: шулуун, налуу, зөв призм, праллелопипед, пирамид, огтлогдсон пирамид, тэдгээрийн хажуу ба гүйцэд гадаргуу, эзэлхүүн, олон талстын зарим (шугаман) элементийг бодоход алгебр, геометрийн ба тригонометрийн аргыг хэрэглэх;
  • Эргэлтийн бие: цилиндр, конус, бөмбөрцөг, тэдгээрийн хажуу ба гүйцэт гадаргуу, эзэлхүүн, эргэлтийн биеийн зарим (шугаман) элементийг бодоход алгебрийн ба тригонометрийн аргыг хэрэглэх, бөмбөлөгийн тэгшитгэл, бөмбөрцгийн хэсгүүдийн эзэлхүүн.

9. МЭДЭЭЛЭЛ ЗҮЙ

9.1. Зорилт

  • энгийн хялбар бодлогын алгоритмыг зохиох
  • хоёрт ба аравтын тооллын системийн тоог нэг системээс нөгөөд шилжүүлэх
  • мэдээлэл
  • мэдээллийн технологиор мэдээлэл боловсруулах
  • компьютерийг бусад хичээлийн сургалтад ашиглах

9.2. Цөм хөтөлбөр

9.2.1. iХ - Х анги

  1. Оршил
    Мэдээлэл, амьд байгаль, нийгэм, техникийн аливаа үйл мэдээлэл солилцооны үндсэн дээр явагддаг болох нь, мэдээлэл зүйн судлах зүйл, мэдээллийг цуглуулах, дамжуулах, боловсруулах, хэрэглэх, хадгалах, компьютерийн нийгэмд гүйцэтгэж буй үүрэг, хэрэглээ, хөгжил.
  2. Компьютерийн ерөнхий бүтэц
    Мэдээллийг кодлох, хоёрт ба аравтын тооллын систем, тоог нэг системээс нөгөөд шилжүүлэх, компьютерт мэдээллийг дүрслэх, мэдээллийг хэмжих нэгж, түүний үндсэн байгууламжууд, тэдгээрийн гүйцэтгэх үүрэг.
  3. Хүн ба машины харилцан үйл ажиллагаа
    Программ хангамжийн тухай ойлголт, үйлдлийн систем, зориулалт, үндсэн командууд, компьютерт мэдээллийг оруулах, гаргах хэлбэрүүд, мэдээллийг удаан хугацаагаар хадгалах, файлын тухай ойлголт, компьютерийг ажилд бэлтгэх, түүний аюулгүй ажиллах дүрэм, бэлэн программаар компьютерийг ачаалах, компьютерийн гарын товчнуудын үүрэг.
  4. Алгоритмын үндэс
    Алгоритмын тухай ухагдахуун, алгоритмыг гүйцэтгэгч, тэдгээрийн командын систем, алгоритмын чанарууд, түүнийг тодорхойлон бичих арга, шугаман ба салаалсан алгоритм.
  5. Хэрэглээний программ
    • Windows систем ба үйлдлийн системийн ялгаа, хулгана, хэрэглэх цонхнууд ба симболууд, диалог хайрцгууд, программ менежер, desktop-ын иконуудыг хэрэглэх
    • текст редакторын тухай ойлголт, шинэ, хуучин хуудас нээх, бичиг бичих, хадгалах, үсгийн хэв солих, хэвлэх
    • хүснэгтэн мэдээлэл боловсруулах программ, хүснэгтийг бөглөх, засварлах, оруулах, хэвлэх, файл дээр хийгдэх командууд
    • физик, математик, хими болон бусад хичээлийн бодлого бодох алгоритм, хэл, уран зохиол, дуу хөгжим зэрэг хичээлийн дуу, шүлэг, зохион бичлэгийн эхийг компьютерээр боловсруулах.

10. ГАЗАР ЗҮЙ

10.1. Зорилт

10.1.1. Физик газарзүйгээр

  • жилийн туршид өдөр шөнийн хэрхэн өөрчлөгддөгийг тодорхойлж, тухайн өдрийн үдийн нарны өндөр ба нар мандах, жаргах зүгийн өөрчлөлтөөр өдрийн уртыг тодорхойлох
  • гадаад дотоод хүчин зүйлсийн үйлчлэлээр газрын гадарга өөрчлөгдөхийг Монгол орны болон орон нутгийн жишээн дээр тайлбарлах
  • сар бүрийн агаарын температур ба тунадасны хэмжээгээр уур амьсгалын диаграмм байгуулах
  • аль нэг газар орны уур амьсгалын диаграммд задлан шинжилгээ хийж, тухайн газрын уур амьсгалын ерөнхий дүр зургийг гаргах
  • термометр хэрэглэн агаарын харьцангуй чийгийг тодорхойлдог болох
  • агаарын даралтын өөрчлөлтөөр цаг агаарын байдал хэрхэн өөрчлөгдсөн болох тухай төсөөлөл гаргах
  • агаарын массын хэв шинжүүд, огшил хөдөлгөөний шалтгааныг тодорхойлох
  • газарзүйн зураг ашиглан тодорхой бүс нутгийн уур амьсгал ямар болохыг орших өргөрөг, далайн урсгал, гадаргын байдал зэргээр барагцаалан төсөөлөл гаргах
  • орон нутагтаа тааралдах ганга, жалга, уулын хормойн хурдас, гол мөрний хөндий, агуй дэнж зэрэг гадаргын хэлбэрүүд ямар үүсэлтэй байж болох талаар дүгнэлт гаргах
  • далайн дулаан ба хүйтэн урсгалыг газар зүйн зураг дээр зааж тэдгээрийн нөлөөг тодорхойлох
  • голын усны төвшин, зарцуулалтыг тооцох, усыг ахуйн хэрэгцээ, үйлдвэрлэлд ашиглах
  • байгалийн элементүүдийн зохицлыг орон нутгийн ба Монгол орны жишээн дээр тайлбарлах
  • газар зүйн бүрхэвчинд явагддаг үзэгдэл юмс нь тодорхой зүй тогтолтой байдгийг жишээгээр тайлбарлах

10.1.2. Дэлхийн нийгэм-эдийн засгийн газар зүйгээр

  • улс орны хөгжил, байгалийн хүчин зүйлсийн хоорондын холбоо, хамаарлыг гаргах, дэлхийн улс төрийн зураг бүрэлдэн тогтсон үе шатыг харьцуулан тайлбарлах
  • дэлхийн хүн амын нягтшил болон хотжилтын байдал, газарзүйн хүчин зүйлсийн хооронд ямар хамаарал буйг тодорхойлон гаргах, хүн амын эрүүл мэнд, нийгмийн эрүүл мэндийн асуудалд гарч буй хандлагыг үнэлж зөв сонголт хийх
  • улс орны хөгжлийг тодорхойлдог үзүүлэлтүүдийг өөрийн орны жишээн дээр харьцуулан гаргах
  • хүн амын өсөлтийн график, нас хүйсний суврага зэргээс дүгнэлт гаргаж, учир шалтгааныг тайлбарлах
  • дэлхийн аж ахуйн салбаруудын хөгжил, байршил, тэдгээрт нөлөөлж буй хүчин зүйлс
  • бүс нутгуудын улс орнуудын эдийн засгийн хөгжлийн өнөөгийн байдал, чиг хандлага
  • улс орнуудыг газарзүйн зурагт олж заах
  • улс орны эдийн засгийн газарзүйн товч тодорхойлолт өгөх
  • статистик үзүүлэлтүүдийн янз бүрийн хэлбэрт задлан шинжилгэ /анализ/ хийх
  • объект, үзэгдлүүдийн хоорондын уялдаа холбоог тусгайд нь буюу тэдгээрийг цогцолбороор тогтоох, үзэгдлийн шалтгааныг бүлэглэх
  • улс орнуудын аж ахуйг янз бүрийн шинж байдлар нь харьцуулж, ялгаатай ба төсөөтэй талыг тогтох
  • статистикийн ба газарзүйн материалыг ашиглах
  • тогтмол хэвлэл, шинжлэх ухааны нийтлэл, ном, өгүүлэл, лавлах материал зэрэг мэдээллийн хэд хэдэн эх сурвалжийг нэгэн зэрэг ашиглан дүгнэлт гаргаж чаддаг байх
  • газарзүйн юмс, үзэгдлүүдийн холбоо, гол шижн байдал, бүтцийг тусгасан хүснэгт, график, диаграмм, бүдүүвч зохиох, газарзүйн бодлого бодох мэдлэг, чадвар, дадал эзэмшсэн байна.

10.2 Цөм хөтөлбөр

10.2.1. Ерөнхий физик газарзүйгээр

lХ анги
Дэлхий бол гариг мөн

  • нарны аймагт дэлхийн орших байрлал
  • дэлхийн хөдөлгөөн, улирлын ялгаа үүсэх учир
  • сарны хөдөлгөөн, түүний үр дагавар
  • аргын ба билгийн тоолол
  • дэлхийн хэлбэр, хэмжээ
  • дэлхийн гадаргын онцлог, зүй тогтол

Дэлхийн дотоод бүтэц, чулуун мандал

  • дэлхийн дотоод бүтэц, дэлхийн дотоод дулааны ба нягт
  • чулуун мандлын бүрэлдэхүүн, чулуун мандлын хөдөлгөөн
  • газрын гадаргыг өөрчлөх гадаад, дотоод хүчин зүйлс
  • газар хөдлөлт, галт уулшил

Хийн мандал, дэлхийн уур амьсгал

  • хийн мандлын найрлага, бүтэц
  • нарны цацраг ба дэлхийн дулааны баланс, дулааны бүслүүр
  • хийн мандлын чийг
  • усны уурын өтгөрөлт, үүсл
  • агаарын тунадас
  • агаарын даралт, түүний хуваарилалт
  • салхи
  • агаарын орчил
  • тогтмол салхины бүсүүд
  • цаг агаар ба уур амьсгал

Усан мандал

  • усан мандлын бүрэлдэхүүн
  • дэлхийн далай, далайн усны физик шинж чанар, далайн урсгал, түүний төрлүүд, үүсэх шалтгаан
  • хуурай газрын ус, гол мөрөн, түүний тэжээл, усны дулааны горим, нуур, намаг,

Шим /био/ мандлын бүрэлдэхүүн, хил хязгаар

  • биомасс, түүний ялгаа
  • амьд биеийн /организмын/ орчинзүй /экологи/, биоценоз
  • хөрс, түүний бүрэлдэхүүн, үүсэх нөхцөл

Газарзүйн бүрхэвч

  • газарзүйн бүрхэвчийн бүтэц, хил, зааг, физик газарзүйн цогцолбор
  • газарзүйн бүрхэвчийн шижн чанарууд, газарзүйн бүрхэвчийн нэгдмэл шинж, мөчлөг ба хэмнэлт шинж, өөрийгөө зохицуулах шинж, бүслүүрлэг шинж
  • газарзүйн бүслүүр тус бүрийн онцлог
  • уулын бүсүүд

Дадлага ажлууд:

  • тухайн өдрийн үд дундын нарны өндрийг хэмжих буюу бодож олох
  • өргөрөг тус бүр дээрх өдрийн үргэлжлэх хугацааг графикаар үзүүлж дүгнэлт гаргах
  • сарны хлбэрийг ажиглан, түүгээр өдөр, хоногийг тоолох
  • өндөр уул нурууд, далайн гүн хонхорыг газарзүйн зураг дээр олж, нэргүй зурагт тэмдэглэх
  • газар хөдлөлт, галт уулын тархалтыг тэмдэглэн тектоникийн тавцантай ямар хамааралтай болохыг тодорхойлох
  • агаарын температурын хуваарилалтын зураг изотерм ашиглан задлан шинжилгээ /анализ/ хийж учир шалтгааныг тайлбарлах
  • шүүдрийн цэгийг хэмжих
  • агаарын харьцангуй чийг хэмжих
  • уур амьсгалын диаграммаар тухайн газар орны уур амьсгалын байдалд үнэлгээ өгч, хялбар тодорхойлолт бичих
  • далайн урсгалыг дасгалын зурагт тэмдэглэж, гарал үүслээр нь ялгах
  • голын усны зарцуулалтыг бодож гаргах
  • газарзүйн бүслүүрийн хил хязгаарыг нэргүй зурагт зурж тэмдэглэх

10.2.2. Дэлхийн нийгэм-эдийн засгийн газарзүйгээр

Х анги
Дэлхийн улс төрийн зургийн тухай үндсэн ойлголт

  • дэлхийн улс төрийн зургийн бүрдэлт, түүнд нөлөөлсөн түүхэн газарзүйн хүчин зүйл, гарсан өөрчлөлтүүд, 1990-ээд оноос хойшхи дэлхийн улс төрийн зураг
  • улс орнуудыг хөгжлийн түвшингээр нь ангилах
  • хөгжлийн түвшний үндсэн шалгуурууд
  • өндөр хөгжилтэй, дунд зэргийн хөгжилтэй, шинэ тутам хөгжиж буй орнууд, тэдгээрийн дэлхий дахинд эзлэх байр суурь
  • дэлхийн эдийн засгийн, улс төрийн, олон нийтийн байгууллагууд, тэдгээрийн үүрэг

Дэлхийн хүн ам

  • хүн амын газарзүйн судлах зүйл
  • дэлхийн хүн амын тоо, өсөлт, нас хүйс, нийгмийн бүрэлдэхүүн
  • хүн амын нягтшил, түүнд нөлөөлөх хүчин зүйл
  • хүн амын нутагшлын хэлбэр, хот хөдөөгийн хүн ам, хотжилт
  • хөдөлмөрийн нөөц, эдийн засгийн идэвхтэй хүн ам, тэдгээрийн ашиглалт
  • хүнс тэжээлийн хангамж, хүн амын зүйн бодлого, улс орнууд хөгжлийн түвшингээр ялгаатай болох

Дэлхийн байгалийн баялгийг газарзүй ба экологийн асуудал

  • байгаль-нийгмийн харилцан үйлчлэл, байгалийн ба нийгмийн орчин, тэдгээрийн уялдаа холбоо
  • байгалийн баялгийн ангилал, байгалийн нөөцийн тархалт, түүний хэрэглээний өсөлт, цаашдын чиг хандлага, нийгэм эдийн засгийн хөгжилд үзүүлэх нөлөө
  • байгаль орчны орчин зүйн /эколог/-ийн асуудал, хүний үйл ажиллагааны үр дагавар, байгалийг зүй зохистой ашиглах арга замууд

Олон улсын хөдөлмөрийн газарзүйн хуваарь

  • эдийн засгийн ба үйлдвэрлэлийн төрөлжилт
  • олон улсын интеграцын хэлбэрүүд

Дэлхийн аж ахуй

  • аж ахуйн салбарын бүтэц улс орон бүрээр ялгаатай болох нь, дэлхийн аж үйлдвэрийн газарзүй, голлох салбаруудын ялгаа
  • дэлхийн хөдөө аж ахуйн газарзүй, хөдөө аж ахуйн хөгжлийн ялгаа, түүнд нөлөөлөх хүчин зүйлс, хөдөө аж ахуйн салбарын бүтэц, байршилт, төрөлжилт, хэтийн төлөв
  • дэлхийн тээврийн газарзүй, тээврийн гол гол салбарууд, онцлог
  • олон улсын эдийн засгийн харилцаа

Дэлхийн эдий засаг-газарзүйн бүс нутаг

  • Оросын Холбооны Улс: нутаг дэвсгэрийн бүтэц, бүрэлдэхүүн газарзүйн байрлал байгалийн нөхцөл, нөөц баялгийн хангамж, гол ордууд, хүн ам, үндэсний бүрэлдэхүүн, нутагшилт
  • бие дааж тусгаар тогтносон улсуудын хамтын нөхөрлөлийн тухай
  • Оросын Холбооны Улсын эдийн засгийн бодлого, улс ардын аж ахуйн салбаруудын бүтэц, хөгжил, байршил, нутаг дэвсгэр, үйлдвэрлэлийн цогцолбор, аж ахуйн нутаг дэвсгэрийн ялгаа, олон улсын хөдөлмөрийн газарзүйн хуваарьт эзлэх байр суурь
  • Бүгд Найрамдах Хятад Ард Улс: байрлал, байгалийн нөхцөл, нөөц баялаг, хүн ам, хөдөлмөрийн нөөцийн газарзүй, хүн ам зүйн бодлого, улс ардын аж ахунй салбарын бүтэц, хөгжил, байршил, хятадын эдийн засаг дахь нээлттэй бодлого, олон улсын зах зээлд эзлах байр суурь, хятадын аж ахуйн хөгжлийн нутаг дэвсгэрийн ялгаа, төрөлжилт
  • төв ба зүүн Азийн орнууд: бүс нутгийн бүтэц, бүрэлдэхүүн, газарзүйн байрлалын онцлог, хүн ам, байгалийн нөхцөл, баярлаг, аж ахуйн харьцуулсан тодорхойлолт
  • Япон улс: дэлхийн эдийн засагт Японы эзлэх байр суурь, аж ахуйн салбарын бүтэц, төрөлжилт, шинжлэх ухаан техникийн хувьсгалыг үйлдвэрлэх хүчин болгож буй нь
  • зүүн өмнөд Азийн орнуудын эдийн засгийн хөгжлийн онцлог, Олон улсын хөдөлмөрийн газарзүйн хувьаарьт эзлэх байр суурь
  • өмнөд Азийн орнуудын эдийн засгийн газарзүйн тодорхойлолт, олон улсын хөдөлмөрийн газарзүйн хуваарьт эзлэх байр суурь
  • баруун ба баруун өмнөд Азийн орнуудын нийгэм эдийн засгийн газарзүй, олон улсын хөдөлмөрийн хуваарьт эзлэх байр суурь
  • дундад Азийн ба Кавказын орнуудын нийгэм эдийн засгийн газарзүй, олон улсын хөдөлмөрийн хуваарьт эзлэх байр суурь
  • европын орнууд: бүс нутгийн байрлал, байгаль-эдийн засгийн онцлог, аж ахуйн хөгжил, байршил, олон улсын хөдөлмөрийн хуваарьт эзлэх байр суурь
  • хойд Европын орнууд
  • баруун Европын орнууд
  • зүүн Европын орнууд
  • өмнөд Европын орнууд
  • хойд Америкийн орнууд: Америкийн Нэгдсэн Улсын байрлал, байгалийн баялаг, нөхцөл, хүн ам, хөдөлмөрийн ба байгалийн нөөц, аж ахуйн үнэлэллт, нутаг дэвсгэрийн ялгаа
  • төв ба өмнөд Америкийн орнууд: бүс нутгийн байрлал, байгаль-эдийн засгийн онцлог, аж ахуйн хөгжил, байршил
  • африкийн орнууд: нийгэм-эдийн засгийн хөгжлийн онцлог, аж ахуйн ерөнхий тодорхойлолт, аж ахуйн дотоод ялгаа, бүс нутгийн газарзүй. /хойд, баруун, зүүн, төв, өмнөд Африкийн эдийн засгийн хөгжлийн тойм/

Дадлага ажлууд:

  • улс орнуудыг газарзүйн зурагт заах
  • улс орны эдийн засгийн газарзүйн товч тодорхойлолт өгөх
  • статистик үзүүлэлтүүдийн янз бүрийн хэлбэрт задлан шинжилгээ /анализ/ хийх
  • объект, үзэгдлүүдийн хоорондын уялдаа холбоог тусгайд нь буюу тэдгээрийг цогцолбороор тогтоох, үзэгдлийн шалтгааныг бүлэглэх
  • тодорхой үзэгдэл, үйл явц /процесс/-ыг тайлбарлахад онолын мэдлэгээ хэрэглэх
  • улс орнуудын аж ахуйг янз бүрийн жишиг байдлаар нь харьцуулж ялгаатай ба төсөөтэй талыг тогтоох
  • өөрийн орны ба олон улсын шинж чанартай үйл явцыг тайлбарлахдаа эдийн засгийн газарзүйн мэдлэгээ хэрэглэх
  • статистикийн ба зурагзүйн материалыг ашиглах
  • тогтмол хэвлэл, шинжлэх ухааны нийтлэл, ном, өгүүлэл, лавлах материал зэрэг мэдээллийн хэд хэдэн эх сурвалжийг нэгэн
   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

a
ene standart ni 2006 oniih yum bn. 2011-12 onii standart ni zexee shinejlegden tabigdah be? 11 bolon 12 jiliin togtoltsoond shiljij bgaa bolobch end xuuchin 10 r angiin standart l bn. 11-r angiin gazarzuin standart aguulga hezee tabigdah be?

  6 дугаар сар 2018  
Ням Д М Л П Б Б
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?