НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 01 сарын 19 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 5692015
Зочин: 3
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 661
Модуль 8. Сургуульд тэгш боломжтой, суралцах таатай орчинг бүрдүүлэх арга зүй
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2009-12-29
Сүүлийн жилүүдэд манай оронд “Идэвхтэй сургалтын арга”, “Бүтээлч сэтгэлгээний арга” гэх мэт орчин үеийн сургалтын аргуудыг багш нарын хүртээл болгож сургалтанд нэвтрүүлж байгаа ч нийтийг хамарсан ажил болж чадаагүй юм. Шинэ аргуудын мөн чанар, сэтгэл судлалын үндсийг бүрэн ойлгож хэрэглэх нь үр дүнгээ өгөх бөгөөд мэдлэг бүтээхийн зэрэгцээ хамтран ажиллах, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тодорхой асуудалд өөрийн байр сууринаас хандаж дүгнэлт хийх зэрэг чадваруудыг хөгжүүлэх боломжтой.
Бага, дунд боловсролын шинэ стандартыг хэрэглэх явцад “Хамтын бүтээлч үйл ажиллагаанд суурилсан арга зүйд” багш нар суралцан түүнийг сургалтанд өргөн хэрэглэх шаардлагатай байгаа юм. Энэ нь бага дунд боловсролын стандартыг турших явцад авсан асуулга судалгааны үр дүн, ярилцлагын тэмдэглэлээс ч харагдаж байна. Хичээл, сургалтын шинэчлэл, арга зүйн шинэ хандлагыг тусгасан багш, сурагчдын хамтын бүтээлч үйл ажиллагаанд суурилсан сургалтын идэвхитэй, шинэлэг аргуудын мөн чанар, онолын үндэс, тэдгээрийн хэрэглэх арга зүйг тайлбарлан таниулж, жишээлэн үзүүлсэн сургалтын модулийг боловсруулж, сургалт - семинарыг өргөн зохион байгуулахад зориулан уг модулийг зохиов.
Багш та, Хүүхдэд ээлтэй сургуулийн үзэл баримтлалыг тусган сургалтын үйл ажиллагаа, сургалтын орчинг хүүхдэд ээлтэй болгох зорилготой боловсруулсан энэхүү сургалтын модулийг хэрэглэснээр “Хамтын бүтээлч үйл ажиллагаанд суурилсан идэвхитэй сургалтын арга” гэж юү болохыг мэдэж өөрийн хичээлд бүтээлчээр хэрэгжүүлэхийг хүснэ гэдэгт итгэлтэй байна.
Хавсралт файл
 Файлын нэр  Тайлбар  Татах
 Модуль 8. Сургуульд тэгш боломжтой, суралцах таатай орчинг бүрдүүлэх арга зүй Мадулийн бүрэн эхтэй хавсралт файлаас танилцана уу.

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

эргэлзээ
Арга зүй гэж олон ном товхимол уншлаа, семинарт ч хамрагдлаа. Гэхдээ сургалтын аргын онол практик 2 манай улсын хувьд 2 салангид явагдаад байх юм шиг санагдана. Сургалтын арга гэдэг маш нарийн үйл явц. Багш нэг асуулт тавьсан ч тэр бол сургалтын арга биз дээ. Сурагч тэр асуултанд хариулах нь сурах арга биз дээ.

  1 дүгээр сар 2018  
Ням Д М Л П Б Б
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?