НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 11 сарын 18 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 6392550
Зочин: 2
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 663
Модуль 5. Тэгш боломжтой, суралцах таатай орчинг сургуульд бүрдүүлэх арга зүй
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2009-09-11

 ОРШИЛ

БСШУЯ–наас батлан гаргасан “Хүүхдэд ээлтэй сургуулийг хөгжүүлэх бодлого”-ын баримт бичгийн “хүлээгдэж буй үр дүн” хэсэгт “ амьдралын байдал, гэр бүлийн нөхцөлөөс шалтгаалан хүүхдүүд аливаа ялгаварт хандлагад өртөхгүй байх, нийгмийн эмзэг бүлгийн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол эзэмшүүлэх адил тэгш боломжийг нэмэгдүүлэх” гэж заасан. Энэхүү үр дүнг сургуулиуд дээр бий болгохын тулд багш нарт зориулсан “Хүүхдэд ээлтэй сургуулийн багц модуль”-ийн хүрээнд “Сургуульд суралцах тэгш боломжтой, таатай орчинг бүрдүүлэх арга зүй” сэдэвт модулийг боловсрууллаа.

Тус модулийн “тэгш боломж” гэдэг ойлголт нь бүх хүүхдийг зохих насанд нь боловсролд хамруулж, сургалтын үйл ажиллагаанд тэдний идэвхтэй оролцоог хангах, суралцагчдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч тэдний суралцах, хөгжих үйл явцыг дэмжих, тэдэнд тохиолдох бэрхшээлийг илрүүлэх, түүнийг даван туулахад туслах, дор дурдсан эрсдэлтэй хүүхдүүдийн

  • Амьдралын байдал, гэр бүлийн нөхцөл дорой хүүхдүүд
  • Нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүд
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд
  • Хүнд нөхцөлтэй хүүхдүүд
  • Хүйсийн ялгаанаас боловсрох эрх нь зөрчигдөж болзошгүй хүүхдүүд боловсролд хамрагдалт, оролцоо, хөгжлийн ахиц дэвшилд анхаарлаа хандуулах явдал юм.

Энэхүү модуль нь сургууль, багш нарт суралцах тэгш боломжтой, таатай орчинг сургуульд хэрхэн бүрдүүлэх ойлголтыг таниулах, хэрэгцээг мэдрүүлэх, бие даан хэрэгжүүлэх арга зүйд суралцахад нь туслахад зориулсан болно.

Хавсралт файл
 Файлын нэр  Тайлбар  Татах
 Модуль 5. Тэгш боломжтой, суралцах таатай орчинг сургуульд бүрдүүлэх арга зүй Тэгш боломжтой, суралцах таатай орчинг сургуульд бүрдүүлэх арга зүйг эзэмшихийг хүсвэл хавсралт файлаас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  11 дүгээр сар 2018  
Ням Д М Л П Б Б
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?