НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2017 оны 11 сарын 25 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 5581466
Зочин: 4
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 661
“ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬД СУРАЛЦАГЧДЫН БИЕ МАХБОДИД ХАЛДАХ, ХУУЛЬД ЗААГААГҮЙ ТӨЛБӨР ХУРААМЖ АВАХ, ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТЫН БАЙДАЛ” СУУРЬ СУДАЛГАА
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2009-06-29

  СУДАЛГААНЫ ХУРААНГУЙ

Судалгааны зорилго

Монгол улсын Боловсролын тухай хуулиар Ерөнхий боловсролын сургуульд хүүхдийг бие махбодид халдах, сэтгэл санааны дарамт үзүүлэх, хуульд заагаагүй төлбөр хураамж авах, ялгаварлан гадуурхахыг хориглосон боловч энэ нь байсаар байна. Хүүхдийг Ивээх Сан (ХИС)–гаас энэхүү хууль бус үйлдлийг бууруулах, төсөл хэрэгжих сургуулийн орчинд хүүхдийн аюулгүй, ээлтэй орчинд сурч боловсрох эрхийг нь хангах зорилгоор “ЕБС-иудад Боловсролын хуулийн хэрэгжилтийг дэмжих, удирдлага, хяналтын тогтолцоог сайжруулах нь” төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Төслийн хүрээнд төсөл хэрэгжих сургуулиудад хүүхдийн бие махбодь/сэтгэл санааны шийтгэл, хууль бус төлбөр хураамж авах, ялгаварлан гадуурхах байдал ямар байгааг тодорхойлжтөслийн баг болон хамтран ажиллагч нарт суурь мэдээлэл өгөхөд оршсон. Судалгааны үр дүн нь төслийн багт төслийн үйл явц, үр нөлөөг үр дүнтэйгээр хянах, үнэлэх суурь мэдээлэл болж өгөх юм.

Судалгааны арга зүй, аргачлал

Судалгааны бэлтгэл ажил 2008 оны 11 сараас эхэлж, мэдээлэл цуглуулах ажлыг 2008 оны 12 дугаар сараас 2009 оны 1 дүгээр сард гүйцэтгэсэн. Судалгааг тоон болон чанарын аргыг хэрэглэн явуулсан. 1-3 дугаар ангийн 80 хүүхдээс зургийн аргаар, 4-11 дүгээр ангийн 916 хүүхэд болон 120 багшаас асуулгын аргаар судалгаа авав. 4-11 дүгээр ангийн 48 хүүхэд мөн тооны эцэг эхийг бүлгийн ярилцлагад оролцуулав. Сургуулийн зөвлөлийн нийт 16 гишүүнээс ганцаарчилсан ярилцлагын аргаар мэдээлэл авсан.

Хавсралт файл
 Файлын нэр  Тайлбар  Татах
 “ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬД СУРАЛЦАГЧДЫН БИЕ МАХБОДИД ХАЛДАХ, ХУУЛЬД ЗААГААГҮЙ ТӨЛБӨР ХУРААМЖ АВАХ, ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТЫН БАЙДАЛ” СУУРЬ СУДАЛГАА Суурь судалгааны бүрэн эхтэй танилцахыг хүсвэл хавсралт файлыг татаж авна уу.

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  11 дүгээр сар 2017  
Ням Д М Л П Б Б
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?