НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2017 оны 12 сарын 15 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 5624865
Зочин: 1
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 661
“ГЭРИЙН СУРГУУЛЬ”-ИЙН ААВ-БАГШ
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2009-05-14
  • Говь-Алтай аймгийн Чандмань сумын нутагт аавд зориулсан гэрэлт хөшөө босчээ.
  • Монголын эрэгтэйчүүдийн холбоо хэмээх төрийн бус байгууллага үүсээд богино хугацаанд Монголын нийгэмд олны танил болов.
  • “Аавуудын өдөр”- ийг жил бүрийн наймдугаар сарын 8- нд тэмдэглэдэг уламжлал тогтож байна.
  • 2006 оны байдлаар манай оронд хагас бум гаруй эмэгтэй өрх толгойлж, үр хүүхдээ ганцаар өсгөн хүмүүжүүлж буй.
  • Монголын эрэгтэйчүүдийн холбооноос шилдэг аавуудад “Есөн эрдэнэ” одон гардуулдаг, эр хүний хийморь сүлдийг өргөдөг Говийн Лха бурханыг тахидаг болов.
  • Нэрт зохиолч, Соёлын яамны орлогч сайд агсан Ч.Лодойдамба яамныхаа газрын даргыг уулзахаар гэрт нь ирэхэд хүүхэдтэйгээ тоглоод авдарт нуугдчихсан байсан гэдэг.

Аавтай хүүхэд артай торго мэт
Аавгүй хүүхэд алдуурсан дээс мэт...

Аливаа амьтан, ялангуяа хүний амьд­­ралд эр хүйс манлайлах нь элбэг бөгөөд бяр чадал, ухаанаар бүлийн амьд­ралд давамгайлж их хариуцлага үүрдэг учиртай. Эмэгтэй хүний хувьд гэр бүлийн дотор ханиасаа анхаарал халам­жийг илүү их хүсч эдэлдэг, түү­нээ үр хүүхдэдээ зориулж хүртээдэг гэнэ. Эх хүн ердийн амьдралаараа хүүх­дэд сэтгэл санаа, зөн билгээрээ нөлөөлдөг бол эцэг хүний хувьд хүүхдийнхээ төлөө зориудын хүчин чармайлт гаргаж байж, сая тэдний итгэл хайрыг хүлээж дотносдог ажээ.

Өнөөгийн Монголын хүн төлөвшүү­лэх үйл хэрэгт түгээмэл, ноцтой нэг гажуу­дал оршдог нь гэр бүлд эцэг нь үр хүүхдээ хүмүүжүүлэх талд бага ан­хаар­даг, дараа нь хүүхэд цэцэрлэг, сур­гуулийн хамт олны дунд ороход аанай л мөнөөх эмэгтэйчүүд голлож харилц­дагаас хүнжүүлэх явцад шүтэн барил­дахуйн аргын тал дутагдсаар байна. Энэ уршигт явдал урлаг руу шургалж буруу сэтгэлгээг ч урхаг­шуулж байна. Тухайлбал, сүүлийн үед ол­ны дунд тархсан нэгэн дуунд “Миний хүү аавыгаа битгий санаарай” гэж гар­даг нь яав ч эцэг үрийн нандин холбоо­ны зөв илэрхийлэл биш юм. Урлаг суд­лаачид монгол ардын аман зохиол, ардын дууны сан хөмрөгт эр хүн хий­гээд аавын тухай бүтээл эхчүүдийн­хээс харьцангуй цөөн байгааг тэмдэг­лэ­сэн нь гэр бүлийн амьдралд “Аав-багш” нар зөнгөөрөө бус зориу­дын бодлоготой идэвхтэй ажиллах ёстойг сануулсан хэрэг.

Гэр бүл нь шинэ хүнийг анх тосч, хорвоотой танилцуулдаг “сургууль” бөгөөд “Гэрийн сургуулийн аав-багш” өөрийн гэсэн арга барилаар хүүхдээ сур­ган хүмүүжүүлэхийг шаарддаг. Тийм ч учраас “Нэг эцэг зуун багшаас илүү” (Жорж Хеберт) гэж үздэг нь үнэн билээ. Хүүхэд өсвөр үеийнхний дунд явуулсан судалгаагаар:

- Дөрвөн настай хүүхэд “Аав минь бүхнийг чаддаг”,
- Таван настай хүүхэд “Аав минь ихийг мэддэг”,
- Зургаан настай хүүхэд “Миний аав бусдын ааваас ухаантай”,
- Найман настай хүүхэд “Аав минь үнэндээ бүгдийг мэддэггүй”,
- 10 настай хүүхэд “Аавын өссөн тэр үед бүх юм өөр байсан”
- 12 настай хүүхэд “Тэр хэдий хөгшин ч өөрийн хүүхэд насаа үе үе санадаг”
- 14 настай хүүхэд “Аавд итгээд нэмэргүй, тэрээр өтөлсөн” .... гэж хариулжээ.

Бага насны хүүхдэд эцгийнхээ мөрөн дээр сууж өндөр болсон, дүүжин даажин болж, барилдаж, нуугдаж тоглосон нь анхны дурсамж болж тод үлдсэн байхад ухаан суусан үед нь хамт музей үзэж, шатар даам тоглож, спортоор хичээллэж, адал явдалтай аялалд гарч хээр хоносон нь мартагдаагүй байх жишээтэй. Ийнхүү эцгийн хувьд хүүхэдтэйгээ хамт байх цаг гаргаж, харилцаж байсан нь тэдний амьдралд онцгой нөлөөлжээ.

“Гэрийн сургуулийн аав-багш” танд ямар шинж зонхилж байгааг дот­роо анхаарч нэг үзнэ үү.

Үлгэр жишээч эцэг: Хүүхдийнхээ зан аашны онцлогт тохируулан, түүн­тэй найз нөхөр болохыг хичээн, бие хүний шинж бүрэлдэн ТОГТОХОД туслана.
Ивээн тэтгэгч эцэг: Хүүхдийнхээ өсч том болж байгааг анзаарахгүй эрх­лүүлдэг. Энэ байдал лавширвал бэрхшээл сорилыг давах чадваргүй, хувиа бодсон, бусдын ашиг сонирхлыг ойшоодоггүй хүн хүмүүжүүлнэ.
Ялдам эцэг: Барагтай бол уурладаггүй, хүлээцтэй, тэвчээртэй хан­даж, хүүхэдтэйгээ харилцан ярил­цаж, өөртөө болон бусдад шаардлага­тай хүнийг гэртээ төлөвшүүлдэг.
Зэрлэг эцэг: Цаг үргэлжид хүүх­дийг зэвүүцэн загнаж, нэр төрийг нь гутаан доромжилж, улмаар түрэмгий, дүнсгэр, мохоо иргэнийг гэртээ бэлтгэ­дэг.
Сахилгагүй эцэг: Эхнэр хүүхдээ басамжлан дарангуйлж, архи уусан үедээ зодон занчдаг, элэгсэг зөөлөн хандахын үнэргүй учир тэрээр засч зал­руулахад төвөгтэй хүн өсгөж бай­гаагаа ч мэддэггүй.
Хэт зөөлөн эцэг: Гэр бүлийн дотор байр суурьгүй, нэр хүндгүй учир тэрээр хүүхдээ бусдын ам харсан идэвхгүй хүн болгодог.
Шалиг эцэг: Наснаасаа хэтийд­сэн намбагүй авир гаргаж, хүүхэдтэй­гээ болон тэдний найз нөхөдтэй эрээ цээргүй харьцаж, задгай залхаг бол­гон муугаар нөлөөлдөг.

 Ц.Түвшинтөгс (Монгол Улсын гавьяат багш)

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  12 дугаар сар 2017  
Ням Д М Л П Б Б
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?