НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2017 оны 04 сарын 29 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 5258638
Зочин: 3
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 661
“ГЭРИЙН СУРГУУЛЬ”-ИЙН ЭЭЖ-БАГШ
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2009-05-14

Хүн төрөлхтөний түүх нь шинэ хүнийг угтан хүмүүжүүлж, үр хойчоо сурган боловсруулж асрахуй, ни­гүүл­­сэхүй, хайрлахуй, ухаарахуйг бүтээ­сээр ирсэн өрх гэрийн түүх ажээ. Аль ч үндэстний элэг зөөлөн, арьс нимгэн хүмүүн нь эхчүүд агаад тэдний сэтгэлийн их өглөгөөр үр хүүхэд өсөн торниж, сэтгэл санаа төгөлдөржиж, оюун ухаан арвиждаг нь ертөнцийн жам. Иймийн учир сурган хүмүүжүүлэх ухаан нь анхнаасаа гагцхүү өрх гэрт үүсч, улмаар түүнийг эрдмийн их өргөө болгосон дэлхийн буурал шинжлэх ухаан юм. Өнөөгийн академи, их сургууль, коллеж, лицей, дунд сур­гууль, цэцэрлэг сураггүй ахуйд өрх гэр тэдний үүргийг давхар гүйцэтгэж байсан. Ийнхүү “Гэр сургууль”- ийн анхны багш нь ээжүүд байж, зарим цагт тэр сургуулийнхаа “захирал, менежер, багш”- ийн үүргийг ч давхар гүйцэтгэдэг байсан нь тодорхой.

Их зохиолч Д. Нацагдорж:

“Монголын үзэсгэлэнт саран гоо намайг төрүүлсэн ээж
Яруу сайхан эгшгээрээ бөн бөн бүүвэйлсэн ээж
Зөөлөн цагаан гараараа хөдөлгөн өсгөсөн ээж
Зүйтэй уран үгсээрээ сурган хүмүүжүүлсэн ээж” хэмээж, балчир   насны хүмүүнийг төрүүлж,  бүү­вэйлж,   өсгөж, сурган хүмүүжүүлсэн “Ээж-багш”-ийн гайхамшигтай хөдөл­мөрийг магтан дуулсан. Энэ эрдэм уламж­лал­тай билээ. Эвийн сургаалыг үндэс­лэгч Алунгоо, бэрхшээлийг шантрал­гүй туулагч Өүлэн үжин, уран ухаа­наар зохицуулагч Бөртэ үжин, сүсэг сургаалыг дээдлэгч Сорхогтани, урнаар өгүүлэхүйг дэгжээгч Чин тайху, нигүүлсэхүйг тэжээн тэтгэгч Ханд­жамц, эр зоригийг үзүүлэгч Мандухай цэцэн, төрийн хэрэгт зүтгэгч Удвал зохиолч зэрэг үй олон “Ээж-багш”-ийг Монгол түмэн төрүүл­сэн.  Тэд ч өнөөгийн хэллэгээр гэр сургуулийнхаа сургалтын агуулга, орчин, арга зүй тэргүүтэнг ч өөрсдөө боловсруулжээ.

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, Эрүүл мэнд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 116, 83, 44 тоот хамтарсан тушаалаар “Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих цогц бодлого”-ыг баталж, НҮБ-ын Хүүхдийн сан, Анг­лийн хүүхдийг ивээх сан зэрэг олон улсын байгууллага дэмжин хэрэг­жүүлж байна. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын хүчин чадал хүрэлцээгүй, хүний нөөц дутагдалтай, олон хувилбарт сургал­тын арга туршлага хомс үед “Гэрийн сургууль”-ийн ээж-багш нарын идэвх чармайлт асар их үнэтэй юм. Зургаан настай хүүхдийг сургуульд орох бэлтгэлийн цаана “Ээж-багш” нарын үүрэг хариуцлага ч их байна. “Ээж-багш”-ийн сурган хүмүүжүүлэх үйлс хэвлийд хөгжүүлэхүйгээс эхэлж, ангир уураг, бүүвэйн дуу, өргөн дарх­лаажуулалтаар дамжин ардын тоглоом наадгай, асаргаа сувиллын эрдмээр өртөөлөн сургуулийн босгонд тулж ирдэг. Монголчууд “Гэр сур­гууль”-ийн ээж-багшийн шалгуур эрдмийг

Өнгөнд цэвэр
Үйлэнд уран
Үрдээ энэрэлтэй
Үргэлж цэмцгэр
Ханьдаа халамжтай
Хадамдаа элэгтэй
Найранд ерөөлтэй
Настанд буянтай гэж тодорхойл­жээ.

Ц.Түвшинтөгс (Монгол Улсын гавьяат багш)

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  4 дүгээр сар 2017  
Ням Д М Л П Б Б
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?