НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 12 сарын 14 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 6438976
Зочин: 2
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 663
Суурь боловсролын агуулгын стандарт 2-р хэсэг
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2006-09-13
МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

Боловсролын стандартын тогтолцоо
БАГА ДУНД БОЛОВСРОЛ
3-р хэсэг: Суурь боловсроын агуулга

MNS 5001-3 : 98

АЛБАН ХЭВЛЭЛ
СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛЗҮЙН ҮНДЭСНИЙ ТӨВ
Улаанбаатар хот

10. ГАЗАРЗҮЙ

10.1. Зорилт

10.1.1. Физик газарзүйгээр

  • дэлхийн хэлбэр хэмжээ, түүнээс үүдэн гарах үр дагаврыг тодорхойлох;
  • дэлхийн хотгор гүдгэрийн үүсэл, хэв шинж, хөдөлгөөнтэй ба тогтвортой хэсгүүд, тэдгээрийн учир шалтгаан;
  • эх газар ба тивүүдийн гарал үүсэл, байрлал;
  • тивүүдийн ба Монгол орны газрын гадарга бүрэлдэхэд нөлөөлсөн хүчин зүйлсийг тайлбарлах;
  • чулуулгийг гадаад шинэ байдлаар нь ялган таних, ашигт малтмалын орд, сав газар;
  • монгол орны жишээн дээр эрдэс чулуулгийн ангилал, тэдгээрийг үйлдвэрийн ба ахуйн хэрэгцээнд ашиглах;
  • агаарын температур, даралтын дэлхийн гадарга дээр хуваарилагдсан байдалтай танилцах;
  • уур амьсгалын бүс, бүслүүр үүсэхэд нөлөөлсөн хүчин зүйлс;
  • цаг агаарын элементийг хэмжих багажийг ашиглах;
  • цаг агаарын байдлыг урьдчилан мэддэг болох;
  • дэлхийн далайн усны шинж байдал, баялаг, тэдгээрийг ашиглах болмж;
  • дэлхийн усны нөөц баялаг, тархалт, усыг ашиглах, гол мөрөн, нуурын тархалт, гол мөрдийн ай сав, тэжээл, горимын онцлог;
  • байгалийн бүс бүслүүр, байгалийн нөхцөлийн онцлог, байршил, уур амьсгал, хөрс, ургамал, амьтны зохицол хүний ахуйн үйл ажиллагаанд нөлөөлөх нь;
  • монгол орны нутаг дэвсгэр дээрх газар хөдлөлийн бүс;
  • монгол орны уур амьсгалыг бүрдүүлэгч үндсэн хүчин зүйлс, уур амьсгалын онцлог;
  • тоо, баримт, диаграмм, график ашиглан уур амьсгалын хэв шинжийг тодорхойлох;
  • уур амьсгал, ус зүйн уялдаа холбоо, тэдгээрийн аж ахуйн ач холбогдол;
  • байгалийн элементүүд болон байгалийн цогцолборын тодорхойлолт өгөх, тэнд амьдрах хүний эрүүл мэндэд эерэг, сөрөгөөр нөлөөлөх хүчин зүйлсийг мэдэх, нутагших өвчнөөс сэргийлэх.

10.1.2. Зураг зүйн талаар

  • газарзүйн зураг ашиглан юмс үзэгдлийн байршлыг олох;
  • газарзүйн зургийн таних тэмдгийг уншиж ашиглах;
  • нар, од, орон нутгийн шинж байдлаар зүг чиг олох;
  • газарзүйн зургийн өндрийн ба гүний хуваарийг ашиглан, газрын үнэмлэхүй ба харьцах өндрийг тодорхойлох;
  • газарзүйн зургийн масштаб ба градусын тор ашиглан зай хэмжих;
  • газарзүйн зургийг зурах энгийн аргуудыг эзэмших;
  • газарзүйн зургийн гажилт, зурагзүйн тусгагаас хамаарахыг Монгол орны газарзүйн зураг дээр тодорхойлох;
  • газарзүйн ерөнхий ба сэдэвчилсэн зурагт дүн шинжилгээ хийх;
  • байр зүйн зураг унших, ашиглах;
  • газарзүйн зураг ашиглан зүсэлт хийх;
  • орон нутгийн газарзүйн хялбар зураг зохиох;
  • газарзүйн ажиглалтын үр дүнг график, диаграммаар зурах;

10.1.3. Нийгэм-эдийн засгийн газарзүйгээр

  • нийгэм-эдийн засгийн үзэгдэл, юмсын тархалт, байршлыг тодорхойлох;
  • нийгэм-эдийн засгийн юмс, үзэгдлийн хөгжил, байршилд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох;
  • хүн амын тооны өсөлт, байршил, нутагшилт, хотжилт, хот хөдөөгийн хүн амын өсөлтөнд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох;
  • аж ахуйн салбаруудын байршил, төрөлжилт, хөгжилд нөлөөлөх хүчин зүйлсийг тайлбарлах;
  • бүс нутгийн аж ахуйн салбаруудын хөгжил, байршилд нөлөөлөх хүчин зүйлсийг тайлбарлах;
  • нутаг дэвсгэр-үйлдвэрлэлийн цогцолборт тодорхойлолт өгөх;
  • улс орон буюу аж ахуйн газрын эдийн засгийн газарзүйн байршилд үнэлэлт, эдийн засгийн газар зүйн тодорхойлолт өгөх;
  • нийгэм эдийн засгийн үзэгдлийн өсөлт хөгжилтийг график, бүдүүвч, диаграммаар үзүүлж тайлбарлах;
  • орон нутгийнхаа байгалийг хамгаалах, ашиглах, нөхөн сэргээх;
  • мэдээллийн эх сурвалжуудыг ашиглах;
  • юмс үзэгдлийг хооронд нь харьцуулан жиших, нэгтгэн дүгнэх мэдлэг, чадвар, дадал эзэмшсэн байна.

10.2. Цөм хөтөлбөр

10.2.1. Тивүүдийн газарзүйгээр

1) ҮI анги

Өмнөх ангид үзсэнээ сэргээн давтах

  • нар, сар, дэлхийн хэлбэр хэмжээ, хөдөлгөөн
  • эрдэс, чулуулаг, чулуулгийн шинж чанар, чулуулаг мандлыг бүрэлдүүлж буй чулуулаг, хуурай газрын үндсэн хэлбэрүүд
  • үнэмлэхүй ба харьцангуй өндөр
  • усны шинж чанар, усан мандлын бүрэлдэхүүн хэсгүүд, далай, тэнгис, арал, хойг, булан, тохой
  • далай тэнгисийн усны хөдөлгөөн, далайн урсгалууд
  • хийн мандлын бүтэц, үе давхарга, дэлхийн гадарга дээр агаарын температур, даралт, чийг тунадасны хуваарилагдсан байдал.
    Дэлхийн ба тивүүдийн газарзүйн зураг
  • глобус ба газарзүйн зураг дээр дэлхийг дүрслэх нь
  • газарзүйн зургийн масштаб, таних тэмдэг
  • газарзүйн зургийг хамрах нутаг дэвсгэрийн хэмжээ, агуулга, масштабаар ялгах нь
  • газарзүйн зургийн өндрийн ба гүний хуваарь
  • дэлхийн бөмбөрцөг хэлбэрийн гадаргыг хавтгай дээр буулгахтай холбоотой гажилт үүсдэг тухай жишээ
  • газарзүйн зургийн гол масштаб гэж юуг хэлэх, түүний ач холбогдол (эх газрын газарзүйн зураг дээр ярилцах)

Дэлхийн гадарга, уур амьсгал

  • эх газар, тивүүдийн ялгаа, эх газрын үүсэл хөдөлгөөн
  • дэлхийн чулуулаг давхаргын тогтвортой ба хөдөлгөөнтэй хэсгүүд
  • газарзүйн өргөрөгөөс хамаарч дэлхийн гадарга дээрх агаарын температур, даралтын хуваарилагдсан байдал
  • дэлхийн уур амьсгалын бүсүүд.
  • байгалийн цогцолбор гэж юу вэ?, байгалийн цогцолбор бүрэлдэхэд уур амьсгал ба газрын гадаргын нөлөө

Тивүүдийн байгалийн байгалийн байдал, байгалийн цогцолборын талаар

  • тивийн газарзүйн байрлал, хүрээлэн буй далай тэнгис, эргийн шугам
  • хотгор гүдгэр олон янз байдгийн учир шалтгаан, байрлал
  • уур амьсгал, түүний онцлог, уур амьсгал, ус зүйн харилцан холбоо, гадаргын усны онцлог
  • газрын гадарга, уур амьсгал, ус зүйн харилцан холбоо, гадаргын усны онцлог
  • тивийн байгалийн үндсэн цогцолбор буюу бүс бүслүүрийн онцлогуудыг хооронд нь жишин ярилцах
  • тив тус бүрийн байгалийн өвөрмөц сонирхолтой газар нутаг, ургамал, амьтад, байгалийн үзэгдэл юмс, байгаль хамгаалал, экологийн асуудал

Судлах тивүүд: Ази, Европ, Австрали, Африк, Америк, Антарктид

Тивүүдийн хүн ам, улс төрийн зураг, хүн амын тоо, өсөлт, байршил

  • бүс нутгийн улс орны байгалийн ерөнхий байдал
  • сонгож авсан улсын газарзүйн байрлал, байгалийн нөхцөл байдалд үнэлгээ өгөх
  • эдийн засгийн хөгжлийн тойм, аж ахуйн үйл ажиллагаа нь голлон хөгжсөн нь
  • эдийн засгийн гадаад харилцаа, манай улстай ямар харилцаатай болох тухай.

Тайлбар: Тивүүдийн улс төрийн зургийг үзэхдээ голлох улсуудыг нийслэл хотын хамт газарзүйн зурагт зааж, бүс нутгаар нь ангилж, бүс нутаг бүрээс аль нэг улсыг сонгон авч дараахь төлөвлөгөөний дагуу судална.

Газарзүйн ерөнхий зүй тогтол

  • газарзүйн бүрхэвч, газарзүйн бүрхэвчийн ерөнхий зүй тогтол
  • бүхэл бүтэн байдал
  • бодисын эргэлт
  • бүслэг ба бүслэг бус байдал
  • талархаг ба уулархаг нутгийн бүс бүслүүр
  • байгаль, нийгмийн харилцан үйлчлэл

Дадлага ажлаар:

  • газарзүйн зураг, атлас, газар дээр зүг чиг олох, зай хэмжих
  • газарзүйн зураг унших, газарзүйн зургийн өндрийн ба гүний хуваарийг унших
  • газарзүйн объект, юмс үзэгдлийн тархалт, тивүүдийн байрлал, хүрээлэн буй далай тэнгис, булан, хоолой, арал хойгуудыг газарзүйн зураг дээр заах, зөв нэрлэх
  • тивүүдийн захын цэгүүдийн солбицолыг градусаар тодорхойлох
  • томоохон уул нуруу, гол мөрдийг газарзүйн зураг дээр заах, тэдгээрийн тодорхойлолтыг өгөх
  • тивүүдийн уур амьсгалыг харьцуулан жишиж нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох
  • уур амьсгалын I ба VII сарын үзүүлэлтүүдийг харьцуулсан диаграмм унших, өөрийн оронтой харьцуулах
  • тив ба байгалийн бүс бүрийн онц сонирхолтой газар, нутаг, ургамал, амьтдын орчин зүй (эколог)-ийн онцлогийг ярилцах
  • бүс нутгийг төлөөлөн судалж буй улс орны байрлалыг нийслэл хотын хамт газар зүйн зураг дээр зааж ярилцах
  • манай улстай хамтын ажиллагаатай улс орнууд, тэдгээртэй харилцах зам тээврийг газарзүйн зураг дээр зааж ярилцах.

10.2.2. Монголын физик газарзүйгээр

2) YII анги

Байрлал. Газарзүйн зураг.

  • монгол орны газарзүйн байрлал, нутаг дэвсгэрийн хэмжээ хил хязгаар
  • тус улсын нутаг дээрх цагийн ялгаа, бүсийн цаг, орон нутгийн цаг
  • монголчууд эрт дээр үеэс газар орноо судалж танин мэдэж байсан нь
  • гадаадын жуулчдын судалгаа, тэдгээрийн төлөөлөгчид 19-р зууны дунд үеэс хойшхи байгаль газарзүйн судалгаа, гадаадын болон монголын газарзүйчдийн судалгааны ач холбогдол
  • монголчууд газар нутгаа зурагт тэмдэглэж байсан нь
  • монгол орны газарзүйн зургийн таних тэмдэг, зурсан аргууд, масштаб
  • монгол орны газарзүйн зургийн тусгаг, зурагзүйн тусгагаас хамаарч зайн, талбайн, чиглэлийн гажилт үүсэх
  • байрзүйн зураг бол том масштабын зураг, түүнийг хийх үндсэн арга
  • эгнээ, багана, нэрлэл, огтлолын өндөр
  • газарзүйн зураг ашиглан, хотгор гүдгэрийн зүсэлт хийх

Хотгор гүдгэр геологийн тогтоц, ашигт малтмал:

  • монгол орны газрын гадаргын ерөнхий байгуулалт, хотгор гүдгэрийн хэв шинж
  • геологийн он, цаг тектоникийн үндсэн бүтэц
  • атриалаг муж ба тавцан, тэдгээрийн хөгжил, өөрчлөлт
  • уул тогтоох хөдөлгөөн, хотгор гүдгэр геологийн эрин галавт өөрчлөгдөж байсан нь
  • монгол орны нутаг дэвсгар дээрх газар хөдлөл, галт уул, хотгор гүдгэрийн хөгжилд гадаад хүчний нөлөө
  • монгол орны ашигт малтмал, түлшний, хүдэрт ба хүдэрт биш ашигт малтмалын тархац, гол орд газар уурхай
  • ашигт малтмалын тухай хууль

Уур амьсгал

  • монгол орны уур амьсгалыг бүрэлдүүлэгч хүчин зүйлс
  • агаарын орчил хөдөлгөөн, агаарын фронт
  • уур амьсгалын үндсэн элементүүд агаарын температур, даралт, салхи, үүлшилт, чийг, тунадас
  • чийг, дулааны хуваарилалтын зүй тогтол, ууршилт уурших чанар, чийгшлийн коэффициент
  • синоптикийн зураг, түүнийг унших, уур амьсгалын хүний эрүүл мэнд, аж ахуйд үзүүлэх нөлөө
  • цаг агаарын үзэгдэл, жилийн улирлын шинж байдлыг урьдчилан мэдэх уламжлалт болон орчин үеийн арга
  • агаарын тухай хууль

Ус усны нөөц

  • монгол орны гадаргын ба гүний усны тогтолцоо
  • гол мөрдийн ай сав, гурван сав газрын уулзвар, голын урсац, тэжээлийн горим, голын хөндий
  • нуурын хонхорын үүсэл, нуурын усны горим
  • намаг ба газар доорх ус, түүнийг ашиглах
  • шар усны ба борооны үер
  • усны нөөцийн хувиарлалт жигд биш болох нь, усыг ашиглах хамгаалах тухай
  • усны тухай хууль

Хөрс ба газрын нөөц

  • монгол орны газрын нөөц
  • хөрс бүрэлдэх үйл явцад нөлөөлсөн хүчин зүйлс
  • хөрсний үржил шимийг дээшлүүлэх, эвдрэлтэй тэмцэх
  • газрын хэвлийн тухай хууль

Ургамал, амьтны аймгийн газарзүйн тархалт

  • ургамалшилтын хэв шинж, ойн ба билчээрийн ургамалын нөөц тархалт
  • амьтдын газарзүйн тархалт, ургамал, амьтдын уялдаа холбоо, тэдгээрийг хамгаалах байгалийн ургамалын тухай хууль
  • нэн ховордсон амьтан ургамал

Монгол орны байгалийн цогцолбор

  • байгалийн бүс, бүслүүр, тэдгээрийн байгалийн бүрэлдэхүүн хэсгүүдийн уялдаа холбоо
  • байгалийн аялал жуулчлалын гол чиглэлүүд
  • байгалийн мужлал хийсэн зарчим, аргачлал
  • байгалийн нөөц баялаг ба улсын хамгаалалттай газрууд, байгаль хамгаалал

Дадлага ажлууд:

  • газарзүйн сэдэвчилсэн зураг (атлас)-тай танилцах, зай, зүг, чиг, үнэмлэхүй ба харьцах өндрийг газар дээр ба газрын зураг дээр тодорхойлох энгийн бодлого, дасгал хийлгэх
  • монгол улсын хил, захын болон өөрийн суурингийн захын цэгүүдийн газарзүйн солбицлыг монгол орны газарзүйн зураг дээр тодорхойлж, дасгалын зурагт тэмдэглэх
  • орон нутгийн орших байрлал, түүнээс экватор, туйл хүртэлх зайг тодорхойлох
  • бүсийн цагийг тодорхойлох бодлого бодох
  • физик газарзүйн ба тектоникийн зураг ашиглан тодорхой нутаг дэвсгэрийн хотгор, гүдгэр, ашигт малтмал, тектоник бүтцийн хоорондын холбоог тодотгох
  • хотгор гүдгэрийн зүсэлт хийх
  • уур амьсгалын зураг ашиглан монгол орны тодорхой нутаг дэвсэрийн нарны цацраг, чийгшилтийн коэффициентийг тодорхойлох, синтоптикийн зураг ашиглах
  • хөдөө аж ахуйн уур амьсгалын лавлахтай ажиллах
  • газарзүйн сэдэвчилсэн зургуудыг ашиглан, голын тэжээлийн горим, урсацын онцлог, голын унал, аж ахуйд ашиглах боломжийг тодорхойлох,
  • байгалийн аль нэг бүсийн жишээн дээр байгалийн бүрэлдэхүүн хэсгүүдийн хоорондын хамаарлыг илрүүлэх
  • байгалийн аль нэг бүсийн жишээн дээр байгалийн бүрэлдэхүүн хэсгүүдийн хоорондын хамаарлыг илрүүлэх
  • байгалийн бүс, бүслүүр, байгалийн мужлалын хилийг дасгалын зурагт тэмдэглэх
  • орон нутгийнхаа байрзүйн зураг зохиох.

10.2.3. Монгол улсын нийгэм эдийн засгийн газарзүйгээр

3) YIII анги
Монгол улсын эдийн засгийн газарзүйн байрлал, засаг захиргааны хуваарь

  • монгол улсын эдийн засгийн газарзүйн байрлал
  • засаг захиргааны хуваарь, түүний зохион байгуулалт

Монгол улсын хүн ам хөдөлмөрийн ба байгалийн нөөц

  • монгол улсын хүн амын өсөлт ердийн ба шилжих хөдөлгөөн
  • хүн амын байршил, нягтшил, нутагшилтын хэв шинж, хот хөдөөгийн хүн ам
  • хүн амын насны бүтэц, үндэсний ба нийгмийн бүрэлдэхүүн
  • хөдөлмөрийн нөөц, эдийн засгийн идэвхитэй хүн ам
  • хөдөлмөрийн зах зээл, ажилгүйдэл
  • хүн амын боловсрол, мэргэжлийн бэлтгэл
  • байгалийн нөөц баялгийн нийгэм, аж ахуйн ач холбогдол

Улс ардын аж ахуйн тодорхойлолт

  • монголын аж ахуй бүрэлдэхэд нөлөөлсөн үндсэн хүчин зүйлс
  • аж ахуйн салбарын бүтэц, өөрчлөлт, үйлдвэрлэлийн ба үйлчилгээний салбарууд, тэдгээрийн хамаарал
  • аж ахуйн хоршил, төрөлжилт, хөдөлмөрийн ба нийгмийн газарзүйн хуваарийн тухай ойлголт
  • аж ахуйн байршилт, түүнд нөлөөлөх хүчин зүйлс
  • үйлдвэрлэлийн удирдлага, зохион байгуулалтын хэлбэр
  • өмчийн хэлбэрүүд: төрийн, хувь нийлүүлсэн,
  • хоршооллын, хувийн, нийтийн өмч, тэдгээрийн хоорондын харилцаа
  • монгол улсын эдийн засгийн гадаад харилцаа экспорт, импортын бүтэц, гарч буй өөрчлөлт

Аж ахуйн салбарын газарзүй

  • хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн газарзүйн онцлог, хөдөө аж ахуй эдэлбэр газар
  • хөдөө аж ахуйн салбарын бүтэц, хөдөө аж ахуй дахь өмчийн хэлбэрүүд
  • мал аж ахуйн салбарын ач холбогдол, өсөлт байршилт, нөлөөлөх хүчин зүйлс, үүлдэр угсаа, ашиг шим өнөөгийн байдал хэтийн төлөв
  • газар тариалангийн салбарын бүтэц, байршилт, түүнд нөлөөлөх хүчин зүйл, өнөөгийн байдал хэтийн төлөв
  • газар тариалангийн салбарын бүтэц, байршилт, түүнд нөлөөлөх хүчин зүйл, өнөөгийн байдал хэтийн төлөв
  • мал аж ахуйн туслах салбар, ан агнуурын аж ахуй
  • хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг бүс нутгаар, цогцолбороор хөгжүүлэх

Дэд бүтцийн хөгжил байршил

  • түлш эрчим хүчний үйлвэрлэлийн хөгжил, байршил, нөлөөлөх хүчин зүйлс, өнөөгийн ба хэтийн төлөв
  • тээврийн салбарын хөгжил, байршил, нөлөөлөх хүчин зүйлс
  • аялал жуулчлалын хөгжил, хэтийн төлөв
  • худалдаа үйлчилгээний салбарын хөгжил, байршил
  • аж ахуйн хөгжил байршилтад нөлөөлөх хүчин зүйл

Аж үйлдвэрийн салбарын хөгжил байршил

  • зах зээлийн нөхцөлд аж үйлдвэрийг хөгжүүлэх зорилт
  • аж үйлдвэрийг байршуулах, зохион байгуулах хэлбэрүүд, нөлөөлөх хүчин зүйлс
  • аж үйлдвэрийн салбар тус бүрийн (уул уурхай хар ба өнгөт төмөрлөг, мод боловсруулах, хөнгөн, хүнсний зэрэг) хөгжил, байршилт, өнөөгийн байдал, хэтийн төлөв нутаг дэвсгэр аж үйлдвэрийн цогцолборын тухай

Бүс нутгийн эдийн засгийн хөгжил

  • улс орныг бүсчлэн хөгжүүлэхийн ач холбогдол
  • бүс нутгийн хөгжилд нөлөөлөх хүчин зүйлс
  • бус нутаг тус бүрийн байршил, байгалийн ба хөдөлмөрийн нөөц
  • бүс нутгийн аж ахуйн хөгжлийн ерөнхий тойм, байршил, нөлөөлөх хүчин зүйлс
  • нутаг дэвсгэр аж ахуйн дотоод ялгавар, хэтийн төлөв
  • бүс нутгийн хөгжилд танай аймаг, орон нутнийн гүйцэтгэх үүрэг хөгжил

Монгол орны нийгэм эдийн засгийн газарзүйн хичээлийн дадлага ажил:

  • хүн амын газарзүйн зураг, статистикийн материал ашиглан хүн амын өсөлт, нягтшил байршил, хөдөлмөрийн нөөцийн аж ахуйн салбараар хуваарилагдсан байдлыг ярилцах, зураглал зохиох;
  • зах зээлийн эдийн засгийн үндсэн нэр томъёоны утгыг тодорхой жишээн дээр тайлбарлах;
  • хөдөө аж ахуйн ерөнхий ба сэдэвчилсэн зургийг ашиглах, мал аж ахуй, газар тариалангийн бүтцээр бүдүүвч, диаграмм, график байгуулж ярилцах;
  • аймаг, хотынхоо мал сүрэг, газар тариалангийн картодиаграмм картограмм болон зураглал зохиож ярилцах;
  • үлгэрчилсэн төлөвлөгөө ашиглаж , мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн хөгжил, байршлыг тодорхойлох;
  • үлгэрчилсэн төлөвлөгөөг ашиглан тээврийн аль нэг салбарын тодорхойлолт өгөх
  • газарзүйн зураг ашиглан аж үйлдвэрийн салбаруудын хөгжил байршлыг тодорхойлох;
  • салбар хоорондын ба салбар дотоодын холбоонд дүгнэлт өгөх;
  • нутаг дэвсгэрийн эдийн засгийн газарзүйн тодорхойлолтыг үлгэрчилсэн төлөвлөгөө ашиглан өгөх, дасглын зурагт тэмдэглэх;
  • газарзүйн зураг мэдээллийн бусад эх сурвалжуудыг ашиглан өөрийн аймаг, орон нутгийн эдийн засгийн газарзүйн тодорхойлолт өгөх;
  • дасгалын зурагт объектуудыг тэмдэглэх болон орон нутгийн аж ахуйн салбаруудын тойм зураг зохиох;
  • хувийн аж ахуйтан, хоршоо компаний гишүүдийн нэг жилийн орлого, зарлагыг орон нутгийн жишээн дээр тооцох;
  • орон нутгийн жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэгч, хэрэглэгчийн эрэлт, нийлүүлэлт хэр зэрэг тохирч буйг бүдүүвчээр тайлбарлах.

11.АМИН СУДЛАЛ

11.1. Зорилт

11.1.1. Ургамал хичээлээр

  • цэцэгт ургамалын эрхтнүүдийг таних болон ургамалын амьдралын үйл явцыг илрүүлэх хялбар туршлага, ажиглалт хийх;
  • хөрс сийрэгжүүлэх, бордох, ургамал тарих, услах, манах, шилжүүлэн суулгах
  • байгаль дахь ургамалын амьдрал улирлын байдлаар яаж хувирч байгааг ажиглаж дүгнэлт гаргах, тэмдэглэх
  • өсгөгч багаж ашиглах, бичил бэлдмэл бэлтгэж, түүнийг бичил дуранбайгаар ажиглаж, зурж тэмдэглэх;
  • анги сургуулийн хавийн ургамалыг арчилж тордох, мод тарих, зүлэгжүүлэхэд оролцох;
  • тайрдас бэлтгэх, түүнийгээ ашиглах;
  • хөдөө аж ахуй, жимс-жимсгэний гол ургамалуудыг таних, тарьж ургуулах, арчлах;
  • байгальд явахдаа хүрээлэн байгаа орчноо хамгаалах, хайрлах, зөрчлийг илрүүлж арилгах үүднээс хандаж ажиллах;
  • сурах бичгийн агуулга, эх өгүүлэл, зураг, тойм, асуулт даалгавар, нэр томъёо, зөвлөмжийг ашиглаж сурах, нэр томъёоны толь хөтлөх;

11.1.2. Амьтан хичээлээр

  • судалж байгаа амьтныг байгальд, зураг, хүснэгт, кино, слайд, цуглуулга байдалд таньж мэдэх;
  • нэг хүрээ, ангид хамаарах амьтныг нөгөө хүрээ, ангийн амьтантай харьцуулж, онцлог ялгааг илрүүлэх;
  • нэг хүрээ, ангид багтах амьтдын нийтлэг, ялгаатай шинж тэмдгүүдийг тодруулах;
  • үзсэн амьтдын эрхтний тогтолцоо (загас, шувуу, сүүгээр бойжигчид)-г нойтон бэлдмэл, зураг, хүснэгт дээр тодорхойлох;
  • байгалийн бүлгэмдэлд амьтны үүргийг илрүүлж, тэжээлийн хэлхээг тогтоох
  • үндсэн хүрээний амьтдын бүтэц хөгжлийн онцлогийг харьцуулж, улмаар тэдгээрийн гарал, үүслийг тайлбарлах, тогтоох;
  • хуурцгийн загас, тэжээвэр амьтад, малын зан авирыг ажиглаж, дүгнэлт, тэмдэглэл хийх;
  • байгальд амьтныг ажиглах, тойрон аялалаар явахдаа байгаль хамгаалах ёс суртахууны хэм, хэмжээг баримтлах;
  • “Амьтан” сурах бичгийн бүтэц, эх өгүүлэл, асуулт-даалгавар, зураг, бүдүүвч, бие даасан ажлын зөвлөмж, үндсэн нэр томъёоны баримжаатай ажиллах, нэр томъёоны толь хөтлөх.

11.1.3. Хүн-эрүүл энх аж төрөх үндэс хичээлээр

  • эрхтнүүд, эрхтнүүдийн тогтолцоог таних, тэдгээрийн бүтэц ба үүргийн холбоог тайлбарлах; биеийн хөдөлмөр, спорт, бие махбодын хөгжилд яаж нөлөөлөхийг тодорхойлох;
  • биеийн хэлбэр, галбир өөрчлөгдөх, хөл гар муруйх, хавтгай тавхайтай болох шалтгааныг илрүүлэх;
  • хувийн эрүүл ахуйн дүрмийг үндэслэх;
  • хөдөлмөр-амралтын дэглэм сахих, зохистой хооллох журам баримтлах;
  • тамхи татах, архи уух, мансууруулах бодис хэрэглэхийн эсрэг тэмцэх, тэдгээрээс ангид байх сэтгэлийн тэвчээрт дасах, сэтгэцийн эрүүл мэндийг бэхжүүлэх, сэтгэлийн зарим бухимдлыг
    тайлах аргыг мэдэх;
  • зөв хооллох, хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх, хадгалах арга, биедээ тохирсон хоолны жор зохиох, илчлэгийг тооцох;

11.2. Цөм хөтөлбөр

11.2.1. Ургамал хичээлээр

1) YI анги
Судлагдахуун:

  • нян
  • мөөг
  • хаг
  • ногоон ургамал

Үндсэн бүлэг:

  • ургамал-амьд бие махбод мөн
  • байгаль хүний үйл ажиллагаанд ургамалын ач холбогдол
  • ургамлын аймгийг судлах арга, түүнийг судлах арга
  • ургамлын эсийн бүтцийн онцлог, түүнийг судлах арга
  • ургамлын эрхтэн (үндэс, иш, навч, цэцэг, жимс) тэдгээрийг судлах, ашиглах
  • хөрсний бүтэц, үржил шим
  • монгол орны ургамлын бүрхэвч, доод ба дээд ургамлууд, тэдгээрийн гол төлөөлөгчид (үетэн, сараантан, буурцагтан, луультан, тоонолжтон, сарнайтан, нийлмэл цэцэгтэн овгийн ургамал)
  • ургамалын ангилал зүй
  • нян
  • мөөг
  • хаг
  • ургамлыг амьдрал ахуйд ашиглах нь
  • ургамлыг хамгаалах нь
  • монгол орны ургамалан бүрхэвчийг дэлхийн ургамлын бүрхэвчтэй харьцуулах
  • дүгнэлт

Эзэмшсэн байх ёстой мэдлэгийн тогтолцоо

Ургамал хичээлээр хийх лабораторийн дадлага ажил:

  • ургамалын хэлбэр
  • “Ургамалын эс” бэлдмэл бэлтгэх ба өсгөх багаж ашиглах
  • ургамал судлахад зориулсан багаж хэрэгсэл, тэдгээрийг ашиглах нь

Тайлбар: Намар ургац хураах, хавар хөрс боловсруулах ажилд оролцохдоо зарим багажтай танилцана.

  • үндэсний гадаад бүтэц ба дугтуй, өсөх бүс, үндэсний хэлбэр
  • нахианы гадаад бүтэц, байршил
  • ишний тайрдсаар модны насыг тодорхойлох
  • ишний дотоод бүтэц
  • модлогоор ус, түүнд ууссан эрдэс бодис дамжих
  • газар доорх ишний бүтэц
  • тасалааны ургамлыг тайрдсаар үржүүлэх
  • навчны хэлбэр, энгийн ба нийлмэл навч, навчны ишин дээрх байршил
  • навчны хальсны бүтэц
  • навчны үндсэн эдийн бүтэц
  • цэцгийн бүтэц, баг цэцэг
  • хуурай ба шүүслэг жимс (үр)
  • тасалгааны ургамал тарьж, арчлах
  • сургууль орчноо цэцэрлэгжүүлэх
  • мод, зүлэг арчлах
  • сургуулийн ногооны газар ажиллах
  • ургамлын гадаад бүтцээр овгийн шинж тэмдгийг илрүүлэх
  • нэг эст замгийн бүтэц
  • ойм, шивэлийн бүтэц
  • ил жимст ургамлын шилмүүс, боргоцойн бүтэц
  • далд жимст ургамлын олон янз байдал
  • өвсний савханцрын бичил бэлдмэл харуулах
  • малгайт ба ур мөөгний бүтэц
  • хөгцний ба хөрөнгөний мөөг
  • хагны бүтцийн бичил бэлдмэл ажиглах

Аялал:

  • манай нутгийн ургамал (сургуулийн орчинд)
  • сургуулийн орчмын газраар ямар хэлбэр, өнгөтэй хаг тархсаныг ажиглах орон нутагт ургамлын бүлгэмдэлд гарч буй сөрөг нөлөөг илрүүлэх, түүнийг хамгаалах талаар санал дэвшүүлэх

Тайлбар: “Миний мэдэх ургамал” цомог-тэмдэглэл хөтөлж эхлэх ба бүх үзсэн, сонирхсон ургамлын хатаадас, гар ба гэрэл зураг, жимс (үр), марк, хайчилбар зэргийг цуглуулж тэмдэглэж, мэдлэгээ баяжуулж байна.

11.2.2. Амьтан хичээлээр

2) YII анги.
Судлагдахуун:

  • нэг эст амьтад
  • нугалмайгүйтэн амьтад
  • нугалмайтан буюу сээр нуруутан амьтад

Үндсэн бүлэг:

  • амьтан бол амьд байгалийн бүрэлдэхүүн хэсэг
  • байгаль хүний амьдралд амьтны аймгийн гүйцэтгэх үүрэг
  • амьтны аймгийг судлах арга, түүнд хэрэглэх багаж, төхөөрөмж
  • амьтны ангилал зүй
  • нэг эст амьтад, тэдгээрийн бүтэц, үржил, хөгжил, ач холбогдол, тархац
  • нялаахайн бүтэц, амьдрал, ач холбогдол
  • үе хөлтөн амьтад, байгаль ба хүний амьдралд, аж ахуйд үзүүлэх нөлөө
  • хөвчтөн амьтад (загас, хоёр нутагтан, мөлхөгчид, шувуу, сүүгээр бойжигчид)-ын бүтэц, амьдрал, үржил ба хөгжил, тархац, хүн, байгальд гүйцэтгэх үүрэг
  • амьтны зан төлөв
  • амьтныг ашиглах, хамгаалах
  • гэрийн тэжээмэл амьтад
  • амьтны аймгийн түүхэн хөгжил, тархалт
  • дүгнэлт

Эзэмшсэн байх ёстой мэдлэгийн тогтолцоо

Амьтан хичээлээр хийх лабораторийн дадлага ажил:

  • судалгааны багажтай танилцах, хорго, хуурцаг цэнэглэх
  • бичил дуранбай, өсгөгч шил ашиглах
  • нэг эст амьтдын онцлог, бүтэц
  • гидрийн бичил бэлдмэл, өсгөвөр
  • чийгийн улаан хорхойн гадаад бүтэц, хөдөлгөөн, цочрох (тариа, ногоо, мод, сөөг тарих, арчлах үед ажиглаж болно)
  • дун (лавай)-гийн бүтэц
  • шувууны өд, ясны бүтэц
  • сүүгээр бойжигчдийн үсэн бүрхүүлийн онцлог,олон янз байдал

Аялал:

  • хавар, намарт орон нутгийн амьтад, тэдгээрийн тархацтай танилцах. Мөн байгалийн ба орон нутаг судлах музей, танхимд ажиллах

Тайлбар: “Миний үзсэн мэдсэн амьтад” цомог-тэмдэглэл хөтөлж байнга баяжуулж байх. Биологийн олимпиадад бэлтгэх ажлын хүрээнд “Манай нутгийн амьтад” бичлэг, цомог-зураглалын уралдаан явуулж дүгнэнэ.

Суралцагчдын хичээлийн жилийн турш бичиж тэмдэглэсэн, цуглуулсан зүйлээр үзэсгэлэн гаргаж дүгнэнэ.

11.2.3. Хүн-эрүүл энх аж төрөх үндэс хичээлээр

3) YIII анги.Судлагдахуун:

  • бие, хэл, сэтгэл
  • орчин
  • нийгэм

Үндсэн бүлэг:

  • хүн-амьд байгалийн бүрэлдэхүүн хэсэг
  • хүн ба хүрээлэн буй орчин
  • хүний бие бүтэц
  • эс, эд, эрхтний тогтолцоо
  • арьс, түүний бүтэц, үүрэг, түүнийг зөв хөгжүүлэх нь
  • хоол боловсруулах эрхтэн, тогтолцоо, хоол тэжээлийн найрлага, хоолны эрүүл ахуйн шаардлага
  • ялгах эрхтний бүтэц, үүрэг, эрүүл ахуй
  • амьсгалах эрхтний бүтэц, үүрэг, амьсгалаар халдварлах өвчнөөс сэргийлэх нь
  • цусны эргэлтийн эрхтэн, тогтолцоо, цусны ач холбогдол, цусаар дамжих өвчнүүдээс сэргийлэх арга
  • дотоод шүүрлийн булчирхайн байршил, бүтэц, үүрэг
  • мэдрэлийн тотолцоо, дээд мэдрэлийн үйл ажилгааны онцлог, рефлекс,мэдрэхүйн эрхтнүүд, тэдгээрт тавих эрүүл ахуйн шаардлага
  • Хүний үржил, хөгжил
  • эцэг эх болон тэдгээрийн үүрэг хариуцлага
  • хувь хүн өөртөө болон хамт олон, нийгэмд эрүүл ахуйн талаар баримтлах зарчим
  • хүний хөдөлмөрийн үйл ажилгаа
  • эрүүл мэндээ хамгаалах, ер бишийн нөхцөлд ( жингүйдэл, тэсгэм хүйтэн, гаслам халуун зэрэг ) зохицон амьдрахад бэлтгэх нь
  • эрүүл мэндээ хамгаалах монгол уламжлал
  • дүгнэлт

Хүний бие Махбодь -нэгдмэл тогтолцоо

Хүн-эрүүл энх аж төрөх үндэс хичээлээр хийх лабораторийн дадлага ажил:

  • эс, эдийн бэлдмэл судлах
  • арьсны эрүүл ахуйн тухай санамж хамтран боловсруулах
  • яс булчингийн эс, эдийн бүтэц
  • биеийн аль хэсэгт ямар яс, булчин байгааг тогтоож, хөгжүүлэх
  • хооллох, аминдэм хэрэглэх, биеийн эрчим хүчний солилцоог зохицуулахад анхааруулсан зөвлөмж бэлтгэх
  • өөрсдийн нэг хоногийн эрчим хүчний хэрэгцээг хангах хоолны найрлагын тооцоо гаргах
  • ялгах эрхтний өвчнөөс сэргийлэх санамж
  • амьсгалын замын өвчнөөс сэргийлэх зөвлөмж боловсруулах
  • зохиомлоор амьсгалуулах үзүүлэх сургууль
  • бэлэн бэлдмэл ашиглаж “Цусны эсүүд”-ий тодорхойлох
  • ”Зүрх цохих, судас лугших”-ыг өөр дээрээ ажиглах
  • зүрх-судасны өвчнөөс сэргийлэхэд баримтлах зөвлөмж боловсруулах
  • цус алдах үед анхны тусламж үзүүлэх сургууль хийх
  • мэдрэл сэтгэхүйн гажгаас сэргийлэх зөвлөмж боловсруулах
  • хүний сайхан чанар гэж юу вэ?
  • аав, ээж гэж ямар хүнийг хэлэх вэ?
  • би ирээдүйд “Ийм аав буюу ээж болно” гэсэн сэдвээр чөлөөт бичлэг хийж ярилцах
  • хөдөлмөр ба би сэдвээр ярилцахад бэлтгэх
  • нөхөн үржихүйн үндсэн мэдлэгтэй байж, угийн бичиг хөтлөх, ураг төрлийн холбоогоо мэдэх, ДОХ ба бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлэх аргаа ухааныг эзэмших
  • бичил дуранбай ашиглах, булчингийн ажил, судасны лугшлыг тоолох, багаж ашиглах, өөрийгөө ажиглах
  • зохиомлоор амьсгалуулах, булчин шөрмөс гэмтэх, яс хугарах, цус алдах, нар ба дулааны цохилт, хоол, жимс, мөөгний хордлогын үед анхны тусламж үзүүлэх
  • сурах бичгээс шаардлагатай мэдээлэл олж авах, асуулт-даалгавар, зөвлөмжийг анхааралтай уншиж өөрийнхөө амьдралд баримтлах дүрэм (журам) боловсруулж мөрдөх, зураг таблицыг ашиглах, мэдлэг, чадвар, дадал эзэмшсэн байна.

2.ФИЗИК-ОДОН ОРОН

12.1.Зорилт

  • физикийн үндсэн ухагдахуун, физик хэмжигдэхүүнүүд, тэдгээрийн физик утга ба нэгж, физик үзэгдэл, эдгээрийг илэрхийлэх хууль, зүй тогтлын анхны ойлголтуудтай болсон, физикийн бодлогыг (чанарын, тооцоот, графикт, туршилтат болон дасгал) боддог, амьдрал ахуйдаа хэрэглэдэг байх;
  • физикийн сурах бичиг, дээж бичиг, ахуйн ба мэдээллийн техникийн зарим баримтыг ашиглах;
  • физикийн үзэгдлийг ажиглах, мөн чанарыг ойлгосноо бусдад тайлбарлан илэрхийлэх;
  • физикийн багаж төхөөрөмжтэй зөв харьцан, зарим хэмжигдэхүүнийг тодорхойлдог болох;
  • хоорондоо шугаман хамааралтай физик хэмжигдэхүүнүүдийг тэгш өнцөгт координатын систем дээр графикаар дүрслэх;
  • од, гариг эрхсийн байдал, түүний нөлөөний талаар ойлголттой болох;
  • бодисын энгийн бүтэц, түүнийг бүрдүүлэгч жижиг хэсгүүдийн эмх замбараагүй дулааны хөдөлгөөн, биеийн дотоод энерги, харилцан хувирал, хатуу шингэн хийн төлөвийн гол онцлог
    шинжийг мэдсэн байх;
  • цахилгаан цэнэг, цахилгаан орон, цахилгаан гүйдэл, соронзон орон, тэдгээрийн мөн чанар, үйлчлэл, хэрэглээг мэдсэн байх;
  • гэрлийн үүсгүүр, гэрэл ойх ба хугарах хуулийг ашиглан юмны сүүдэр, дүрс үүсэх учир, нар сарны хиртэлт, гэрлийн хэрэглээний талаар ойлголттой болох;
  • микро, макро, мега ертөнцийн хэмжээ, тогтоцыг атом цөмийн ба тэнгэрийн эрхэсийн хэмжээ, тогтоцтой жишин ойлгож, одот тэнгэрийн зураг, аргын ба билгийн тооллоор хуанли /цаглабар/ хэрхэн зохиодгийг мэдэх мэдлэг, чадвар, дадал эзэмшсэн байна.

12.2. Цөм хөтөлбөр

12.2.1. VII анги

1) Физик - одон орон хичээлийн судлах зүйл, судалгааны арга, физик хэмжигдэхүүн, түүнийг хэмжих тухай
2) Механик хөдөлгөөн. Хөдөлгөөний харьцангуй чанар, тооллын систем, биесийн байршил, траектори, шилжилт, зам, хурд. Эргэх хөдөлгөөн, үе. Дэлхийн хоногийн ба жилийн хөдөлгөөн. Биеийн нягт, масс, инерцит чанар, чөлөөт уналт. Биесийн харилцан үйлчлэл, хүч ба даралт. Хүчийг задлах ба нэмэх нь. Биеийн жин, хүндийн хүчний хурдатгал. Харимхай хүч. Гукийн хууль. Үрэлт, түүний төрөл. Эргэвч ба эргүүлэг. Биеийн тэнцвэр. Максвеллын дүүжин. Механикийн алтан дүрэм. Хялбар механизмууд, тэдгээрийн ашигт үйлийн коэффициент.
3) Биеийн ажил хийх чадвар - энерги, түүний төрөл, механик ажил ба чадал
4) Бодисын бүтэц, төлөв. Бодисын бүтцийн тухай энгийн төсөөлөл. Броуны хөдөлгөөн. Хий, шингэн, хатуу төлөв, тэдгээрийн хоорондын төстэй ба ялгаатай тал. Хий, шингэний даралт. Паскалийн хууль. Харилцах сав. Агаарын даралт, барометр. Биеийн хөвөх, живэх нөхцөл. Архимедын хүч. Шингэнт шахуурга, шингэний баганын даралт.
5) Хэлбэлзэх хөдөлгөөн. Хэлбэлзэх хөдөлгөөн, хэлбэлзлийн үе, далайц, давтамж. Орчинд хэлбэлзэл тарах нь. Авиа, дууны долгионы тарах хурд, онцлог.
6) Дулааны хөдөлгөөн, үзэгдэл . Биеийн дотоод энерги ба дулааны хөдөлгөөн, түүний онцлог. Биеийн температур, түүнийг хэмжих нь. Цельсийн ба Кельвиний хуваарь. Одны температур. Дулаан, дулааны дамжуулалт ба солилцоо. Дулааны тоо хэмжээ ба температур. Биеийн төлөв температураас хамаарах нь. Хайлах ба царцах. Уурших ба конденсацлах. Бодисын хувийн дулаан багтаамж, хайлахын хувийн дулаан, ууршихын хувийн дулаан. Түлшний илч ялгаруулах чавар. Дулааны машин, түүнийг ашигт үйлийн коэффициент.

12.2.2. VIII анги

1) Цахилгаан соронзны үзэгдэл. Бие цахилгаанжих үзэгдэл, хоёр төрлийн цахилгаан цэнэг, эгэл цэнэг. Электрометр. Цэнэгт биесийн хрилцан үйлчлэл. Атомын бүтэц ба ион. Цахилгаан орны тухай ойлголт. Цахилгаан гүйдэл, түүний үүсгүүр. Гүйдлийн хүч, амперметр. Дамжуулагч ба хөндийрүүлэгч. Цахилгаан хүчдэл ба эсэргүүцэл, вольтметр. Хэлхээний хэсгийн Омын хууль. Дамжуулагчийн хувийн цахилгаан эсэргүүцэл. Гүйдлийн дулааны үйлчлэл. Жоуль-Ленцийн хууль, түүний хэрэглээ. Гүйдлийн чадал, ваттметр. Цахилгаан энергийг хэмжих ба тооцоолох нь. Соронзон орон, тогтмол соронз. Луужин, соронзон зүү. Гүйдэлтэй дамжуулагчийн үүсгэх цахилгаан орон. Цахилгаан соронзон индукц. Цахилгаан гүйдлийг гарган авах ба дамжуулах нь. Трансформатор. Цахилгаан соронзон долгионы хэрэглээ.
2) Гэрлйн үзэгдэл. Гэрэл шулуунаар тарах нь, гэрлийн үүсгүүр. Цацраг ба багц. Юмны сүүдэр. Нар сарны хиртэлт. Гэрлийн ойлт. Гэрлийн хугаралт, линз. Хугарлын илтгэгч. Фотоаппарат ба нүд. Томруулагч шил. Фокусын зай ба оптик хүч. Үзэгдэх ба үл үзэгдэх гэрэл. Цагаан гэрлийг задлах нь, призм.
3) Ертөнцийн тогтоц, энерги. Ертөнцийн тогтоц, микро, макро, мега ертөнц. Одот тэнгэр, од, одны орд, одот тэнгэрийн зураг. Тэнгэрийн мандал, эрхсийн байрлал, хөдөлгөөн. Нарны хоногийн ба жилийн үзэгдэх хөдөлгөөн. Гаригууд. Атом, цөмийн бүтэц, хэмжээ, масс. Нар ба од. Цөмийн энерги ба одны энерги. Сансрын туяа.

13. ХИМИ

13.1. Зорилт

13.1.1. Химийн элементийн талаар

  • үндсэн дэд бүлгийн элементийн хураангуй үелэх системд эзлэх байр, атомын бүтэц, шинж чанарыг тодорхойлж, тэднийг металл, металлоид, металл биш инерт гэж ангилж чаддаг байх.
  • үндсэн ба хажуугийн дэд бүлгийн зарим (устөрөгч, нүүрстөрөгч, цахиур, азот, фосфор, хүчилтөрөгч, хүхэр, хлор, натри, кали, магни, кальци, хөнгөнцагаан,цагаан тугалга, хар тугалга, гели, аргон, хром, манган, төмөр, зэс, цайр, мөнгөн ус) элементийн химийн тэмдэг, харьцангуй атом масс, харьцангуй цахилгааан сөрөг чанарыг цээжилж тогтоосон, тэдгээрийн дэлхийд тархсан байдал, эзлэх хувийг (массын) баримжаалдаг, байгаль, хүний амьдралд ямар үүрэг нөлөөтэй болон, нээгдсэн түүх, нэрийн учрыг нь мэдэх.

13.1.2. Химийн бодисын талаар

  • үндсэн дэд бүлгийн элементийн үүсгэх дээд оксид, түүний гидроксид, устөрөгчийн нэгдэл, тэдгээрээс үүсэх давсны томъёо ба бүтцийн томъёог нэрлэж, молекул дахь химийн холбооны шинжээс бодисын шинжийг нь баримжаалан, харьцангуй молекул массыг нь олж, найрлагыг нь процентоор илэрхийлэх, өгөгдсөн хэмжээний бодис дахь элемент тус бүрийн хэмжээг тодорхойлох;
  • холимогийн найрлагыг процентоор, уусмалын концентрацийг процент, моль, нормалиар илэрхийлэх, бодисын уусах чанар, дахин талсжих хэмжээ, бодисын тоо хэмжээ, эквивалент масс, эзлэхүүн, бүтцийн хэсгийн тоог тооцоолох аргыг эзэмших;
  • үндсэн ба хажуугийн дэд бүлгийн зарим (өмнө дурдсан) элементийн үүсгэх болон зарим органик бодисуудын (метан, этилен, ацетилен, бензол, этилийн спирт, фенол, шоргоолжны альдегид, цууны хүчил, ацетон, глицерин, диэтилийн эфир, метил цууны эфир, тос, саван, глюкоз, сахароз, цардуул, эслэг, метил амин, анилин, амин цууны хүчил, уураг, нуклейны хүчил, полиэтилен) томъёо, нэр, байгальд орших байдал, олборлох, боловсруулах, гаргаж авах арга, шинж чанар, хэрэглээний тухай мэддэг, тэдгээртэй зөв харьцаж зохистой ашиглаж чаддаг байх;
  • бодисыг тасалж авах, нэг савнаас нөгөөд юүлэх, хурааж авах, халаах, уусгах, уусмал бэлтгэх, шингэлэх, талсжуулах, масс, эзлэхүүнийг болон нягт, температурыг хэмжих, төлөв байдлыг нь өөрчлөх, холимогийг ялгах, бодисыг цэвэрлэх үйлдлийг хийх;

13.1.3. Химийн урвалын талаар

  • электролитын диссоциацийн, ионы дэлгэрэнгүй ба хураангуй, исэлдэн ангижрах урвалын болон электролизийн тэгшитгэл зохиож урвалд оролцсон нэг бодисын хэмжээнээс бусад бодисын хэмжээ болон ялгарсан, шингэсэн энерги, зарцуулагдсан цэнэгийн хэмжээг тооцоолох;
  • судалж танилцсан бодисын шинж чанарыг илэрхийлэх, ялган таних урвал явуулах туршлагуудыг хийж чаддаг болсон байх;
  • шилэн ба резин хоолой, үйсэн болон резин бөглөө ашиглан хий гаргаж, хурааж авах багаж угсран хэрэглэх, сургалтын явцад хийсэн туршлагуудаа давтан хийх, хэрэглэсэн сав бага
   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  12 дугаар сар 2018  
Ням Д М Л П Б Б
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?