НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 01 сарын 17 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 5687627
Зочин: 15
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 661
Экологийн боловсрол төсөл хэрэгжинэ
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2009-05-14

Дэлхийн Банк, Байгаль Орчны Яам болон Нээлттэй Нийгэм Форумаас хамтран хэрэг­жүүлж буй “Байгаль орчны шинэчлэл-2” жижиг төслийн урал­даанд шалгарсан 35 төс­лийг олон нийтэд танилцуулах “Нээлт­тэй өдөрлөг” Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд боллоо. Энэ арга хэмжээ нь шалгарсан төслүүдийг олон   нийтэд танилцуулахын зэрэгцээ байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, хувь хүмүүст санал солилцох, туршлагаа хуваалцах ажил хэргийн хэлхээ холбоо тогтоох боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн болно.

2005-2006 онд амжилттай хэрэгжсэн “Байгаль орчны шинэчлэл-1” төслийн үргэлжлэл, “Байгаль орчны шинэчлэл-2” төсөл нь 2007-2010 онд хэрэгжих бөгөөд үндэсний болон орон нутгийн төвшинд явуулж буй байгаль орчны үйл ажиллагааг үнэлж сайжруулахад мониторинг хийх чадавхи болон байгаль орчны талаарх олон нийтийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, орон нутгийн төвшинд байгаль орчны стра­теги төлөвлөгөөг боловсруулах, байгалийн баялагийн зохистой менеж­ментийг бий болгоход чиглэгдсэн жижиг төслүүдийг дэмжин хэрэгжүүлэх болно. Энэ үйл ажиллагааг Нидерландын Засгийн газраас санхүүжүүлж Дэлхийн Банкны дэргэд Итгэлийн Сан байгуулан, Байгаль Орчны Яам хэрэгжүүлж байна. Нээлттэй Нийгэм Фо­рум төслийн зохион байгуулалтын асууд­лыг хариуцан ажиллаж байна.

Төслийн шалгаруулалтад Монгол Улсад бүртгэлтэй, байгаль хамгаалах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах чиглэлээр ажиллаж буй төрийн бус байгууллага, байгаль орчны нөхөрлөл, хамтлаг болон судлаач, мэргэжилтнүүдийн багийг төлөөлсөн 579 оролцогч оролцож, нийт төслийн 60 хувийг хөдөө орон нутгаас, 40 хувийг Улаанбаатар хотоос ирүүлжээ.

Эдгээр  төслүүдээс байгаль орчны менеж­ментэд бодит хувь нэмэр оруу­лахуйц шинэлэг санаа дэвшүүлсэн, оновч­той шийдэлтэй, бодит төлөвлөлт, төсөвт үндэслэсэн тодорхой үр дүн, бүтээгдэхүүн гаргахад чиглэсэн, байгаль орчны бодлого хөтөлбөр, бусад төсөлтэй уялдсан байх зэрэг шалгуураар төслүүдийг шалгаруулж  280’421 ам долларын санхүүжилт олгох гэж байна.  

Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгээс Сонсголын бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын боловсролыг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй “Боломж” төслийн багийнхан уг шалгаруулалтад оролцож “Сонсголын бэрхшээлтэй хүүх­дийн экологийн боловсрол” төслийг хэрэгжүүлэхээр шалгараад байна.

Энэхүү төслийн хүрээнд Сонсголын Бэрхшээлтэй Хүүхэд залуучуудад зориул­сан экологийн боловсролын хялбаршуул­сан хөтөлбөр боловсруулж хүүхэд, залууст экологийн анхан шатны мэдлэг олгох сургалт зохион байгуулж, экологийн мэр­гэж­лийн дохионы хэлтэй багшийг чадвар­жуу­лах, Сонсголын Бэрхшээлтэй Хүүхдийн Тусгай Сургуулийн гадна талбайд мод, зүлэг, цэцэг тарих, сургуулийн нэг ангийг эко танхим болгон тохижуулах ажээ.

Тус “Экологийн боловсрол” төсөл хэрэгжсэнээр байгаль хамгаалах ажилд сонсголын бэрхшээлтэй хүүхэд, залуу­сын   дэмжлэг, оролцоо их гэдгийг харуулна.

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  1 дүгээр сар 2018  
Ням Д М Л П Б Б
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?