НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 11 сарын 13 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 6386310
Зочин: 2
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 663
Хүүхэд бүрт- Нэг компьютер
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2009-03-19

Монгол Улсын Ерөнхийлөг­чийн санаа­чилгаар хэрэгжиж буй “ХҮҮХЭД БҮРТ НЭГ КОМПЬЮТЕР” хөтөлбөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр сургуульд  2008 оны 1 дүгээр сараас эхлэн амжилттай хэрэгжиж байна. Төслийн хүрээнд 2-5 дугаар ангийн 366 суралцаг­чид, анги удирдсан 13 багш, захирал, сургалтын менежер,  гадаад хэл, биеийн тамир, дуу хөгжим, мэдээ­лэл зүйн багш зэрэг нийт 375 компьютер олгогдсон болно.  Багш нар 14 хоногийн сургалтад хам­раг­даж мэдээлэл харилцааны тех­нологи ашиглаж  суран сургалтын хөтөл­бөрөө боловсрууллаа.

2-5 дугаар ангийн суралцагчид  Paint, Chat, Brows, Write, Record, Tam, E-Toys, Turt, Ctrl, Pippy, Measure программуудыг эзэмшиж зураг зурах, тоо бодох хоорон­доо чаталж олон найз нөхөдтэй болж бүгд e-mail хаягтай болов. 4-5 дугаар ангийн сурагчид англи хэлний хичээл дээрээ үг, өгүүлбэр зо­хион бичиж, уншиж ашиглаж байна. Хүн орчин, иргэний боловсрол хичээ­лүүд дээр газар зүйн зураг, ургамал, амьт­дын зургийг хичээлдээ ашиглаж сурлаа. Хөгжмийн хичээл дээр ая тоглож, дуу зохиож дуулж сурав.Мөн математикийн хичээл дээр хүрд ашиг­лан тоо бодох, тооны машин хэрэг­лэх, нийлбэр, ялгавар богино хугацаанд хурдан олох зэрэг дасгал ажлыг хийдэг чадвар эзэмшлээ.Бага ангийн заах аргын нэгдлийн багш нар хамтран ямар хичээл дээр ямар прог­­рамм ашиглан заах талаар хөтөлбөр боловсруулж ажиллалаа.Биеийн тамирын хичээл сурагчдын өндөр, гүйлтийн хурдыг хэмждэг прог­раммыг ашиглаж байна. Мөн интернэтэд холбогд­соноор төрөл бүрийн мэдээ­лэл авч сургал­тандаа ашиглаж байна. Анги удирдасан багш нар хөтөлбөр хэрэгжих явцад сурагч нэг бүрт ажиг­лал­тын тэмдэглэл хөтөлж хоцрогдол­гүйгээр сургах зорилт тавин ажиллаж байна. Бүлэг бүл­гээ­рээ нэгдэж хүн ор­чин, иргэний бо­ловсрол, зураг ур­лал, хөгж­мийн хи­чээ­лүүдээр үзүү­лэх хичээл бэлт­гэн эцэг эх, сурагч­дад заа­сан юм.

Хөтөлбөр хэрэгжих явцад:

  • 2-3 дугаар ангийн суралцагчид анг­ли хэл мэдэхгүй
  • Компьютерийн хичээл заах тус­гайл­­сан цаггүй
  • Компьютер эвдрэх гэмтэх то­хиол­­долд засаж чадахгүй
  • Гарын авлага, заах арга зүйн зөв­лөмжгүй гэх мэт бэрхшээлүүд гарч байгаа боловч багш, сурагчид энэхүү хөтөлбөрийг амжилттай хэрэгжүү­лэхээр чармайн ажиллаж байна.

“Хүүхэд бүрт нэг компьютер” хөтөлбөр хэрэгжсэнээр 2-5 дугаар ангийн нийт 366 сурагчдын 80 гаруй хувь нь англи хэл, компьютер ашиглах зохих мэдлэгтэй боллоо.  Багш нар сургалтандаа мэдээлэл харилцааны технологи ашиглаж сургалтын агуулга, хэрэглэгдэхүүнийг электрон хэлбэрт оруулан сургууль, багш нарт хүргэж цаашид сурагчдын мэдээллийн технологийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэх зорилго тавин амжилттай ажиллаж байна.

Г.Цэрэндолгор, Л.Намууцэцэг, Р.Одончимэг (Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр сургуулийн багш)

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  11 дүгээр сар 2018  
Ням Д М Л П Б Б
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?