НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 10 сарын 22 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 6363649
Зочин: 2
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 663
Суурь боловсролын агуулгын стандарт 1-р хэсэг
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2006-09-13
МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

Боловсролын стандартын тогтолцоо
БАГА ДУНД БОЛОВСРОЛ
3-р хэсэг: Суурь боловсроын агуулга

MNS 5001-3 : 98

АЛБАН ХЭВЛЭЛ
СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛЗҮЙН ҮНДЭСНИЙ ТӨВ
Улаанбаатар хот

1. БОЛОВСРУУЛСАН:

1.1. Монгол хэлний агуулгыг:
Ш.Оюунцэцэг (БХС-ийн ЭША-арга зүйч)
Ц.Өнөрбаян (УБИС-ийн декан, доктор, дэд проф.)

1.2. Уран зохиолын агуулгыг:
Д. Өлзийбаяр(БХС-ийн ЭША- арга зүйч дэд док, дэд проф.)
Ж. Амараа (УБИС-ийн багш, магистр.)

1.3. Гадаад хэл:

- Орос хэлний агуулгыг:
Н.Мира (БХС-ийн ЭША- арга зүйч, магистр), Т.Дулмаа (I дунд сургуулийн багш)

Англи хэлний агуулгыг: Н.Мира (БХС-ийн ЭША- арга зүйч, магистр),
С.Батцэцэг (УБИС-ийн англи хэлний тэхимийн эрхлэгч)

1.4. Математикийн агуулгыг:
Ж.Баатар (УБИС-ийн тэхимийн эрхлэгч, дэд проф.)
Д.Буянхүү (БХС-ийн ЭША-арга зүйч, магистр), Д.Нэргүй (БХС-ийн ЭША-арга зүйч),
Д.Шагдар (УБИС-ийн тэхимийн эрхлэгч, проф)

1.5. Байгалийн шинжлэлийн агуулгыг:
Г.Жавзанхорлоо (БХС-ийн ЭША-арга зүйч, магистр)

1.6. Г.Содномваанчиг (БХС-ийн агуулга стандартын төвийн захирал, дэд.док, дэд проф.)
Ш.Шагдар (“Газарчин” дээд сургуулийн багш, дэд.док, дэд проф.)

1.7. Амин судлалын агуулгыг:
С.Дүнчээ (БХС-ийн ЭША-арга зүйч, магистр)

1.8. Физик- одон орон хичээлийн агуулгыг:
А.Ариунболд (УБИС-ийн аспирант),
Л.Дэмбэрэл (МУИС-ийн дэд. док, дэд.проф.)
Б.Жадамба (БХС-ийн захирал дэд. док, дэд.проф.)
Ц.Содов (БХС-ийн ЭША-арга зүйч, дэд.док, дэд.проф.)

1.9. Химийн агуулгыг:
Д.Мижиддорж (БХС-ийн ЭША-арга зүйч, магистр)

1.10. Түүх, иргэний боловсролын агуулгыг:
О.Пүрэв (БХС-ийн ЭША-арга зүйч, дэд.док, дэд.проф.)
З.Баасанжав (МУИС-ийн орлогч декан, дэд.док., дэд.проф.)
З.Лонжид (ШУА-ийн түүхийн хүрээлэнгийн секторын эрхлэгч, дэд.док.,)
Т.Жамбалдорж (УБИС-ийн ахлдах багш)

1.11. Хөгжмийн агуулгыг:
Ж.Энэбиш (СУИС-ийн проректор, дэд. док.,)
Л.Эрдэнэчимэг (Соёл урлагийн хүрээлэн, дэд.док.,)
Д.Пүрэвсүрэн (БХС-ийн ЭША-арга зүйч, магистр)

1.12. Зохион бүтээх хөдөлмөрийн агуулгыг:
Э.Раднаа (дэд.док, дэд. проф), Д.Хөхөө (БХС-ийн ЭША-арга зүйч, магистр)
Д.Алтанцэцэг (БХС-ийн ЭША-арга зүйч)

1.13. Дүрслэх урлаг, зураг төслийн агуулгыг:
Ж.Дашдаваа (БХС-ийн ЭША-арга зүйч)
Д.Мөнхбаяр (УБИС-ийн багш, дэд.док, дэд.проф)

1.14. Биеийн тамир-эрүүл мэндийн агуулгыг:
Га.Цэрэндорж (Шаталсан сургалтын салбарын эрхлэгч, СХУ-ны доктор)

БАТЛУУЛАХААР ОРУУЛСАН:
Б.Жадамба (БХС-ийн захирал дэд.док, дэд проф)
Г.Содномваанчиг (БХС-ийн агуулга, стандартын төвийн захирал дэд.док., дэд.проф)
Н.Нэргүй (ГЯ-ны стратеги удирдлага, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн дэд.док)

Төсөлд шүүлт хийж, хянан боловсруулж батлуулсан:
О.Намжил (СХҮТ-ийн мэргэжилтэн), Ч.Саандар (СХҮТ-ийн ЭША)

2. СТАНДАРТЫН ҮЗҮҮЛЭЛТ, ШААРДЛАГЫН ТҮВШИН

Түвшинд хүрсэн буюу давсан бүлэг зүйлийн дугаар
Олон улс, бүс нутгийн болон гадаад орны стандарын тэмдэглэгээ

Стандарт бүхэлдээ
Оросын Холбооны Улс, Герман болон Дани улсын сургуулийн агуулгын үзэл санаа, стандартын зарим хэсгийн агуулгатай тохирно.

3. СТАНДАРТАД ҮЗЛЭГ ХИЙХ ХУГАЦАА:

Анхны үзлэгийг 2002 онд, дараа нь таван жил тутамд

4. ИШ ТАТСАН СТАНДАРТ:

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

Анги 03.080.99

Боловсролын стандартын тотолцоо
БАГА, ДУНД БОЛОВСРОЛ MNS 5001-3:98
3-р хэсэг: Суурь боловсролын агуулга

System of educational standards
STANDARDS FOR PRIMARY AND SECONDARY SCOOL SECTOR
Part 3: Lower secondary education content standards

Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төвийн Зөвлөлийн 1998 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 13 дугаар тогтоолоор батлав.

1998 оны 6 дугаар сарын 1-нээс эхлэн мөрдөнө.

1.ХАМРАХ ХҮРЭЭ

1.1. Энэхүү стандарт нь Монгол Улсын Боловсролын хууль, Бага, дунд боловсролын хуулийн хүрээнд суурь боловсролын үндсэн агуулга, цөм хөтөлбөрийн тогтооно.

1.2. Үндсэн агуулгаас гадуур хүүхдийг хөгжүүлэх төрөл бүрийн нэмэлт сонгон суралцах сургалтын агуулга үүнд хамаарахгүй бөгөөд түүнийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зохицуулна. Энэхүү стандартыг суурь боловсролын сургалт явуулж байгаа өмчийн бүх төрөл, хэлбэрийн байгууллага, албан тушаалтан, суралцагчид дагаж мөрдөнө.

2. ОРШИЛ

2.1. Энэхүү стандартын зорилго нь сургалтыг ардчилсан нийгмийн иргэн төлөвшүүлэх, хувь хүний сонирхол, эрэлт, хэрэгцээг хангахад чиглэсэн, уян хатан нэгдмэл агуулгатай, түүнийг хэрэгжүүлэх арга зам, хэрэглэгдэхүүнийг олон хувилбартай болгоход оршино. Уг стандартыг нэвтрүүлснээр суурь боловсролын наад захын түвшингийн зорилго, зорилтууд болон хэрэгжүүлэх орчин, арга зам, шалгах шалгуур тодорхой болно. Түүнчлэн суралцагч болон олон нийтийн оролцоог дээшлүүлэх, боловсролын тогтолцоог боловсронгуй болгох нөхцөл бүрдэж, сургалтын чанар, үр ашиг дээшилнэ.

2.2. Энэхүү стандартад суралцагчдын эзэмшсэн байх мэдлэг, чадварын наад захын түвшинг тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэх хичээл, үйл ажиллагааны цөм агуулгыг тусгасан болно.

3. НЭР ТОМЬЁО БА ТОДОРХОЙЛОЛТУУД

3.1. Боловсролын стандарт нь зохих төвшин (бага, дунд, дээд)-д суралцагчид зайллшгүй эзэмшсэн байх мэдлэг, чадвар, үнэт зүйлсийн тогтолцоо, түүнийг эзэмших боломжтой нөхцөл бүрдүүлэх болон үнэлж, дүгнэх шаардлагаар тус тус тодорхойлогдсон норматив баримт бичиг юм.

Хуулбарлан хэвлэхийг хориглоно.
MNS 5001-3: 98

3.2. Суурь боловсрол нь бүх нийтийн заавал эзэмших ерөнхий боловсролын түвшин бөгөөд суралцагчдад бага боловсрол эзэмшсэний дараа шинжлэх ухааны суурь мэдлэг, чадвар олгож, цаашид бие дааж суралцах болон амьдрах арга ухаантай бүтээлч бие хүн төлөвшүүлэхэд чиглэсэн сургалт-хүмүүжлийн нэгдмэл үйл ажиллагаа юм.

3.3. Суурь боловсролын стандарт нь төр, иргэд, олон нийтээс хүн амд үзүүлэх суурь боловсролын үйлчилгээний нэгдмэл байдлыг хангах, суралцагчдын хөгжлийн наад захын төвшинг тодорхойлсон нийтлэг бөгөөд дахин давтан хэрэглэхээр сонирхогч талууд харилцан тохиролцож, сургалт хүмүүжлийн чанарт тавигдах шаардлага, шалуур хэмжүүрийг тодорхойлсон норматив баримт бичиг юм.

3.4. Суурь боловсролын агуулга нь суурь боловсролын түвшинд суралцагчдын хүрэх наад захын мэдлэг, чадварын тогтолцоо, хүрээг тодорхойлсон цогц зүйл юм.

3.5. Суурь боловсролын цөм хөтөлбөр нь суралцагчдын нас бие, сэтгэхүйн онцлогийгг харгалзан заавал эзэмших, мэдлэг, чадварын үндсэн хэсэг болон дадлага, лабораторийн ажлыг багтаасан баримт бичиг юм.

4. СУУРЬ БОЛОВСРОЛЫН АГУУЛГЫН ЗОРИЛТ

Суурь боловсролын стандарт нь суралцагчдаас дараах мэдлэг, чадвар, хүмүүжил эзэмшиж, төлөвшсөн байхыг шаардана. Үүнд:

1) гоо зүй, ёс суртахууны мэдрэмж, соёлтой, иргэний үүргээ ухамсарласан, бодол санаагаа чөлөөтэй илэрхийлдэг, үнэнч шударга, хамтач, энэрэнгүй, эх оронч, хууль ёсыг дээдлэн сахидаг, үндэсний болон хүн төрөлхтний дэвшилт ёс заншил, соёлын үнэт зүйлсийг хүндлэн хайрлах үзэлтэй;

2) хүний биеийн бүтэц, үйл ажиллагааны талаар ерөнхий мэдлэгтэй, эрүүл мэндээ хамгаалах хөгжүүлэх үүргээ ухамсарласан, эрүүл аж төрөх талаархи шинэ мэдээллийг амьдралдаа хэрэгжүүлэх чадвартай, гэр бүлийн амьдралын анхан шатны ойлголт, эр эмийн ёсны хүмүүжил, эрүүл ахуйн соёлын төсөөлөлтэй;

3) эх хэл болон гадаад хэл, шинжлэх ухааны суурь мэдлэг, уламжлалт болон орчин үеийн техник, технологийн талаар тодорхой мэдлэг эзэмшсэн, түүний үндсэн дээр өөрийн авъяас, чадвараа цаашид хөгжүүлэх, бие даан амьдрах, аливаа асуудалд зөв шийдвэр гаргах чадвартай;

4) дараах шатны боловсрол эзэмших, бие даан суралцах арга барилтай, амьдрах ухаанд суралцсан, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажиллах бэлтгэлтэй;

5) мэдээллийн орчин үеийн түгээмэл эх үүсвэрүүдтэй харьцаж, мэдээллээ боловсруулан зохих шийдвэр гаргах, математикийн аргуудаас хэрэглэх мэдлэг, чадвар эзэмшсэн байна.

5.МОНГОЛ ХЭЛ

5.1. Зорилт
5.1.1. Монгол хэлний чиглэлээр

1) Авиа зүйгээр

  • монгол хэлний эгшиг ба гийгүүлэгч авианы онцлог, тэдгээрийг хэлэхэд өгүүлэх эрхтэн хэрхэн оролцож байгааг ажиглан, тайлбарлаж сурах (ярих, бичих);
  • утга зохиолын хэлний зөв дуудах хэм хэмжээг эзэмших;
  • бүтээврүүдийг нийлц дээрх зөв бичих дүрмийг ухамсартай эзэмшин, алдаагүй бичиж сурах;
  • ярих бичихдээ өөрийн болон бусдын гаргасан алдааг засаж сурах;
  • үгэнд зөв бичих дүрмийн задлал хийж, тайлбарлаж сурах (ярьж, бичих);
  • зөв бичих дүрмийн толь бичиг ашиглаж сурах.

2) Үг зүйгээр

  • үгийн бүтцээс язгуур, үндэс, дагавар, нөхцөлийг таньж , үгсийг бүтцээр нь задалж, тайлбарлаж сурах (ярьж, бичих);
  • үгэнд дагавар залгах буюу үгсийг хооронд нь зэрэгцүүлэх, захируулан холбох замаар шинэ үг бүтээх, төрөл үг, төрөл үгийн үүр үүсгэж сурах,
  • үг бүтээх аргыг тодорхойлж, тайлбарлаж сурах (ярьж, бичих);
  • өгүүлбэрийн үг тус бүрийн үгийн сан, хэл зүйн онцлогийг таньж, үгсийн аймгийн задлал хийж тайлбарлаж сурах (ярьж, бичих);
  • үгсийг аймгаар нь бүлэглэж сурах;
  • үгсийг хэл зүйн хувиллаар зөв хувилгах, тэдгээрийг утгын дагуу зөв хэлбэржүүлэн найруулж ярьж, бичих;
  • үгсийн аймаг тус бүрийн найруулгын шаардлагын дагуу үгийг оновчтой сонгож, найруулан бичих;
  • эх зохиож бичихдээ өөрийнхөө болон бусдын гаргасан хэл зүйн найруулгын алдааг олж засаж сурах;

3) Өгүүлбэр зүйгээр

  • өгүүлбэрийг бүтэц зорилго, хам орчин, үүргийнх нь талаас таньж, тайлбарлаж сурах (ярих, бичих);
  • өгүүлбэрт байгаа үгсийн зэрэгцэх болон захирах холбоог зөв олж, тайлбарлаж сурах (ярих, бичих);
  • өгүүлэхүүн төвүүдийг зөв олж, өгүүлбэрийн зааг, хэв маягийг тодорхойлон тайлбарлаж сурах (ярих, бичих);
  • зөв бүтэцтэй өгүүлбэрээр ярьж бичих;
  • тодорхой сэдвээр зохион найруулж бичихдээ энгийн ба нийлмэл өгүүлбэрт үгийг зөв холбох, зэрэгцсэн гишүүдийг учир зүйн дэс дараатай, зөв хэлбэржүүлэн хэрэглэж сурах (ярих, бичих);
  • өгүүлбэрийн бие биеэ орлож чадах бүтцийг зохистой сонгон хэрэглэх;
  • энгийн ба нийлмэл өгүүлбэрийн бүтцийг хослуулан найруулж бичих;
  • эх зохион найруулж бичих, өөрийнхөө болон бусдын бичсэн зүйлийн өгүүлбэрийн найруулгын алдааг олж, засан найруулж сурах;
  • өгүүлбэрээр утга санааг илэрхийлэхдээ төгс аялга, тохирсон баймж утгыг зохистой илрүүлж сурах;
  • бичихдээ утгыг ойлгомжтой, ялгамжааг нарийн гаргах үүднээс цэг цэглэлийг зөв хэрэглэж сурах;

4) Үгийн сангаар

  • эхийн бүтцээс үгийн үндсэн ба шилжсэн утгыг таньж тайлбарлах, үгийн салаа утга үүсгэж, түүнийгээ ярих бичихдээ хэрэглэж сурах;
  • ярих, бичихдээ үг, хэллэгийг оновчтой сонгож сурах;
  • үгийн салаа утга үүсгэх аргыг тайлбарлах, үгийн салаа утгын толь бичиг хөтөлж сурах, тайлбар толь ашиглаж сурах;
  • ойролцоо ба эсрэг утгатай үгийг бололцоотой хувилбраар нь олж сурах;
  • ижил нэрийн эгнээ үүсгэж сурах;
  • эхэд байгаа ойролцоо, эсрэг утгатай үг, ижил ба төсөөтэй үгийн найруулгын үүргийг нь тайлбарлаж, тэдгээрийг зөв хэрэглэж сурах (ярих, бичих);
  • ойролцоо нэр, эсрэг нэр, ижил нэрийн толь бичиг ашиглах, өөрсдөө хөтлөж сурах;
  • монгол хэлэн дэхь харь үгийг утга зохиолын хэлний хэм хэмжээнд тохируулан хэрэглэж сурах;
  • хүний нэр, газар усны нэрийг зөв бичиж сурах;
  • шинэ ба хуучин үг, идэвхитэй ба идэвхигүй үг, мэргэжлийн үг хэллэг, нутгийн аялгууны үгийг ярих болон бичиж найруулахдаа оновчтой хэрэглэж сурах;
  • этгээд үг, бүдүүлэг үгийг хэрэглэхгүй байх ярианы соёл эзэмших;
  • зарим үгийг цээрлэн, эерүүлж хэрэглэж ирсэн ардын зан заншил, уламжлалаас сурах;
  • эхэд байгаа хэлц үгийн утгыг тайлбарлаж, түүнд ямар үүргээр орсныг тодорхойлж сурах (ярих, бичих);
  • хэвшмэл хэллэг, өвөрмөц хэллэгийн ялгааг мэдэж, ярих бичихдээ оновчтой хэрэглэж сурах.

5) Найруулга зүйгээр

  • үлгэр жишээ эхийг дуурайн зохион бичих (үлгэр, шүлэг);
  • чөлөөт сэдвээр эх зохион найруулж бичих (тоочимж, хүүрнэмж, эргэцүүлэмж, тайлбарламж);
  • өөрийн болон бусдын зохиосон эхийг засан сайжруулж бичих мэдлэг, чадвар, дадал эзэмшсэн байна.

5.1.2. Монгол бичгийн чиглэлээр

1) Унших талаар

  • гүйлгэн ба таталган бичгээр болон хорголжин бараар хэвлэсэн төрөл бүрийн эхийг уншиж ойлгох;
  • монгол бичгээр бичсэн эхийг орчин цагийн монгол хэлний дуудлагаар, аялга хэмнэл тохируулан, уран тод унших;
  • хүнд сэдвийг уншихдаа толь бичиг ашиглаж сурах;
  • хөтөлбөрт зааж өгсөн өвөрмөц бичлэгтэй үгсийг нүдэлж, утгын ялгааг ойлгож унших.

2) Бичих талаар

  • бичмэл үгсийн тигээр гүйлгэн бичих журмын дагуу бичих;
  • орчин цагийн монгол хэлний дуудлагаар хэлж өгсөн эхийг цээжээр зөв бичих;
  • үгийг нэр ба үйлийн бүрэн хувиллаар зөв хувилгаж, утгат хэсгээр задалж тайлбарлан бичих;
  • эхийг монголоос кирилл, кириллээс монгол бичигт хөрвүүлэн бичих;
  • монгол бичгийн толь бичиг хөтлөх (зурлага салган бичих);
  • хөтөлбөрт заасан өвөрмөц бичлэгтэй үгийг нүдэлж утгыг нь зөв илэрхийлэн бичиж сурах;
  • монгол бичгээр өгүүлбэр, эх зохиож бичих мэдлэг, чадвар, дадал эзэмшсэн байна.

5.2. Цөм хөтөлбөр

5.2.1. Монол хэлний чиглэлээр

1) Y анги
Авиа зүйгээр

  • эгшиг ба гийгүүлэгч авианы онцлог, тэдгээрийн найруулгын үүрэг

Зөв дуудах зүй

  • утга зохиолын хэлний дуудлагын хэм хэмжээ

Зөв бичих ерөнхий ба тодорхой дүрэм

  • эгшигт гийгүүлэгчийг заавал эгшигтэй бичих дүрэм;
  • эгшгийн дараа орсон заримдаг гийгүүлэгчийг эгшиггүй бичиж болох дүрэм;
  • заримдгийн дараа заримдаг гийгүүлэгчийг эгшигтэй бичих дүрэм;
  • хоёр өөр эгшгийг нэг дор хэлэхгүй, бичихгүй байх дүрэм.

Үгийн сангаар

  • үгийн утга;
  • үгийн бодит ба хийсвэр утга;
  • үгийн үндсэн ба шилжсэн утга, түүний үүсэх арга;
  • үгийн ойролцоо ба эсрэг утга;
  • утга зохиолын хэл ба нутгийн аялгууны үг;
  • суралцагчдын хэл яриа хөгжүүлэх дадлага ажил.

2) YI анги

Үг зүйгээр

  • үгийн бүтэц, утгат хэсгийн ангилал;
  • үгийн язгуур, түүний утга, үүрэг, идэвхитэй ба идэвхгүй язгуур;
  • үгийн үндэс, үгийн анхдагч ба үүсмэл үндэс;
  • үг бүтээх дагавар, түүний ангилал, тэдгээрийн онцлог;
  • үг хувилгах нөхцөл, нэрийн ба үйлийн нөхцлүүд тэдгээрийн онцлог.

Үг бүтэх ёс

  • үг бүтэх аргууд, тэдгээрийн ялгаатай талууд;
  • дагаврын аргаар шинэ үг бүтээх, дагаврын найруулгын үүрэг;
  • үг нийлэх аргаар шинэ үг бүтээх, зэрэгцээ ба угсраа үг, нийлмэл үгийн найруулгын үүрэг.

Үгсийн аймаг, гол ба туслах үгсийн аймаг, үгийн утга, хэл зүйн хэлбэрээр үгсийг 8 аймаглах нь

  • жинхэнэ нэр, түүнийг утгаар нь ангилах нь, ерийн ба оноосон нэр;
  • жинхэнэ нэр бүтэх арга;
  • жинхэнэ нэрийн хувилал, тэдгээрийн найруулгын үүрэг (тоо, 7 тийн ялгал, биед ба эзэн хамаатуулах ёс);
  • тэмдэг нэр, түүний утгын ангилал, тэмдэг нэрийн утгыг эрчимжүүлэх, бууруулах, тэдгээрийн найруулгын үүрэг;
  • тэмдэг нэр бүтэх арга;
  • тэмдэг нэрийн харьцуулсан зэрэг, түүний найруулгын үүрэг;
  • тооны нэр, түүний ангилал, (үндсэн, дэс, хам, тойм, түгээл, дахих, бутархай), тэдгээрийн найруулгын үүрэг;
  • тооны нэр бүтэх арга;
  • орон цагийн нэр, түүний онцлог;
  • орон ба цаг заасан үгс, тэдгээрийн найруулгын үүрэг;
  • үйл үг, түүний үндсэн шинж, тусах ба эс тусах үйл үг;
  • үйл үг бүтэх арга;
  • үйл үгийн хувиллууд, тэдгээрийн найруулгын үүрэг (үйлийн цагаар төгсөх, биеэр төгсөх, үйлийн тодотгон холбох, нөхцөлдүүлэн холбох, хэв байдлын нөхцөлүүд);
  • төлөөний үг, түүний онцлог, зүйлүүд (биеийн, заах, асуух тодорхойгүй, ялгах, үйлийн), тэдгээрийн найруулгын үүрэг;
  • холбох үг, түүний ангилал, онцлог, зэрэгцүүлэн холбох ба угсруулах холбох үгс;
  • чимэх үг, түүний ангилал, тэдгээрийн утга найруулгын үүрэг (даган чимэх, угтан чимэх үгс).

Үгийн сангаар

  • үгийн олон утга;
  • ойролцоо утгатай үг, эсрэг утгатай үг, ижил дуудлагатай үг тэдгээрийн найруулгын үүрэг;
  • үгийн сангийн үүсвэр бүрэлдэхүүн;
  • уугуул ба харь хэлний үг;
  • суралцагчдын хэл яриаг хөгжүүлэх дадлага ажил.

3) YII анги

Өгүүлбэр зүйгээр

  • монгол хэлний өгүүлбэр холбох ёс, холбоо үгийн тухай
  • угсруулах зэрэгцүүлэх, харилцан зэрэгцэх холбоо тэдгээрийн адил ба ялгаатай талууд;
  • үг холбох аргууд, (хамжих ба найрах арга);
  • чөлөөт ба чөлөөт бус холбоо үг (хэл зүйжсэн, үгийн санжсан).

Өгүүлбэр, түүний бүтэц, ангилал, хэв маяг

  • өгүүлбэрийн гишүүн, гол (өгүүлэхүүн, өгүүлэгдэхүүн) ба дэд гишүүн (тодотгол , тусагдахуун, байц) тэдгээрийн хэлбэржилт, онцлог;
  • энгийн өгүүлбэр, түүний хэв маяг, онцлог, тэдгээрийн найруулгын үүрэг;
  • нэг бүрэлдэхүүнт өгүүлбэр (нэрлэсэн, эзэн биегүй);
  • хоёр бүрэлдэхүүнт өгүүлбэр (хураангуй, дэлгэрэнгүй).

Үгийн сангаар

  • үгийн сангийн найрлага бүрэлдэхүүн;
  • мэргэжлийн ба нэр томъёоны үг;
  • шинэ ба хуучин үг;
  • идэвхтэй ба идэвхгүй үг;
  • үгийг цээрлэх ба эерүүлэх ёс;
  • этгээд ба бүдүүлэг үг;
  • суралцагчдын хэл яриаг хөгжүүлэх дадлага ажил.

4) YIII анги

Өгүүлбэр зүйгээр

  • нийлмэл өгүүлбэр, түүний хэв маяг, онцлог, тэдгээрийн найруулгын үүрэг;
  • зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр, тэдгээрийг холбох арга;
  • харилцан зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр;
  • угсарсан нийлмэл өгүүлбэр (тодотгол, тусагдахуун, байц гишүүн өгүүлбэр, олон гишүүн өгүүлбэр) тэдгээрийг холбох арга;
  • холимог нийлмэл өгүүлбэр, холбох арга.

Аялга, баймж; цэг цэглэл

  • хөндлөнгийн оруулбар өгүүлбэр, шууд ба шууд бус хөндлөнгийн өгүүлбэр;
  • аялга үг- өгүүлбэр;
  • сул үг- өгүүлбэр;
  • цэг тэмдгийн тухай ухагдахуун (цэг, зэрэгцээ цэг, цуваа цэг, таслал, цэгтэй таслал, зураас, хаалт, хашилт, догол мөр).

Үгийн сангаар

  • хэлц үг, түүний төрөл;
  • хэвшмэл хэллэг, түүний онцлог;
  • өвөрмөц хэллэг, түүний онцлог;
  • хүний хэлсэн онч мэргэн үг;
  • үгийн сан баяжих аргууд;
  • толь зүйн тухай ойлголт;
  • суралцагчдын хэл яриаг хөгжүүлэх дадлага ажил.

5.2.2. Монгол бичгийн чиглэлээр

Y - YIII анги
Зөв бичихээр

  • үгийн язгуурыг зөв бичих тохиолдол;
  • нэрээс ба үйлээс нэр үг бүтээх дагаврууд, тэдгээрийг зөв бичих тохиолдол;
  • нэрээс ба үйлээс үйл үг бүтээх дагаврууд, тэдгээрийг зөв бичих тохиолдол;
  • идэвхигүй язгуураас үйл үг бүтээх дагаврууд, тэдгээрийг зөв бичих тохиолдол;
  • үйлийн нөхцлүүд, тэдгээрийг үгэнд зөв залгаж бичих тохиолдол;
  • холбох эгшгийн дүрэм;
  • хувилгагч үсгүүд, тэдгээрийг зөв бичих тохиолдол;
  • эс хувилгагч үсгүүд, тэдгээрийг зөв бичих тохиолдол;
  • “хөв-”,”жив-”, “ав-”, ”өг-”, үсгийг хувилгаж бичих тохиолдол;
  • өвөрмөц бичлэгтэй үгсийг зөв бичиж, хэрэглэж хэвших;
  • харь хэлнээс орж ирсэн, түгээмэл хэрэглэгддэг зарим гадаад үгийг зөв бичих тохиолдол;
  • хүний нэр, газар усны нэр зэргийг зөв бичих тохиолдол;
  • улс орон, том хотуудын нэрийг зөв бичих тохиолдол.

Уншихаар

  • гүйлгэн ба таталган бичгээр болон хорголжин бараар хэвлэсэн төрөл бүрийн эхийг унших дадлага;
  • монгол бичгээр бичсэн эхийг орчин цагийн монгол хэлний дуудлагаар, амьсгалаа зөв хуваарилан, аялга хэмнэл тохируулан, утга төгөлдөр, уран тод унших дадлага;
  • монгол бичгээр бичсэн эхийг уншиж ойлгох, учрыг тайлбарлах нь.

Бичихээр

  • үгийг нэр ба үйлийн хувиллаар зөв хувилгах, үгийг утгат хэсгээр задалж тайлбарлан бичих дадлага;
  • эхийг монголоос кирилл, кириллээс монгол бичигт хөрвүүлэн бичих дадлага;
  • монгол бичгийн толь бичиг хөтлөх, бичихдээ толь бичиг ашиглаж сурах дадлага.

6. УРАН ЗОХИОЛ

6.1. Зорилт

  • аливаа зохиолд дүрслэгдсэн хэрэг явдал, зураглал, элдэв учрал тохиолдлыг сэргээн санаж, учир шалтгааны холбоог гарган ярих;
  • үзэж судалж байгаа зохиолд дэвшүүлсэн утга санаа, ёс суртахууны асуудал болон түүнд дүрслэгдсэн амьдралын үзэгдэлд хандах зохиолчийн өөрийн хувийн хандлагыг багшийнхаа удирдлагаар нээн гаргах;
  • өөрийн бичих, ярих зүйлийг урьдаар төлөвлөж сурсан байх;
  • үзэж судалж байгаа зохиолын талаар бодол эргэцүүлэл зохиох, бичлэг хийх, зохиолын баатруудыг нэг бүрчилсэн, хооронд нь харьцуулж жишсэн, ангилан ялгаж заагласан байдлаар тодорхойлон бичих;
  • нийгэм, улс төрийн ба утга зохиол, шүүмжлэлийн өгүүллүүдийн төлөвлөгөө, тэмдэглэл хийж чаддаг байх;
  • зохиолын хэлний яруу хэрэглүүр, зохиомж, өгүүлэгдэхүүний бүрэлдвэр хэсгийн гол утга санаа, уран сайхны учир холбогдлыг тогтоох;
  • бие даан уншсан ном, үзсэн кино, дэлгэцийн нэвтрүүлэг, жүжгийн талаарх хувийн үнэлэлт, дүгнэлт,санал сэтгэгдлээ бодит нотолгоо гарган яриа, бичгээр илэрхийлэх;
  • амьдралын орчны тулгуур асуудлаар, тухайлбал, экологи, эрүүл мэндийн талаар хийсэн уран бүтээлийн талаар хувийн үнэлгээ, сонголтоо тайлбарлах, нотлох, мэдлэг, чадвар, дадал
    эзэмшсэн байна.

6.2. Цөм хөтөлбөр

6.2.1. Ү анги

Монгол аман зохиолоор

  • үлгэр, оньсого, таавар, зүйр цэцэн үг, хэл зүгшрүүлэх үг зэрэг аман зохиолын жижиг, дунд төрлүүд

Монголын сонгодог уран зохиолоор

  • ”Оюунтүлхүүр” зэрэг сургаалийн зохиол

Монголын орчин үеийн уран зохиолоор
Зохиолч Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн, Б.Ренчин, Д.Цэвэгмид, Л.Түдэв, Ч.Лодойдамба, Л.Ванган, Д.Гармаа, Д.Содномдорж, Д.Маам, С.Надмид нарын уран бүтээлээс (бага төрөл)

Гадаад уран зохиолоор
Өрнө дорнын уран зохиолоос төлөөлүүлэн “Сувашид”, “Робинзон Крузо” зэрэг зохиолоос

6.2.2. YI анги

Монголын аман зохиолоор
Ардын дуу, ерөөл, магтаал, домог зэрэг төрөл зүйл болон нутгийн ард түмний дунд яригддаг аман зохиолын төрөл зүйл

Монголын сонгодог уран зохиолоор
Сургаалийн зохиолд тулгуурлан заах нь

Монголын орчин үеийн уран зохиолоор
Зохиолч Д.Нацагдорж, С.Буяннэмэх, Ц.Дамдинсүрэн, Д.Цэвэгмид, П.Хорлоо, Ч.Лодойдамба, Ш.Гаадамба, Ж.Шагдар, Д.Нямаа, П.Лувсанцэрэн, С.Надмид, Т.Галсан нарын уран бүтээлээс

Гадаадын уран зохиолоор
Өрнө, дорнын уран зохиолоос төлөөлүүлэн Грекийн “Одиссей”, Энэтхэгийн “Таван сургамж” зэрэг зохиолоос

6.2.3. YII анги

Монгол аман зохиолоор
Жүжиг, наадам, тууль зэрэг дунд болон томоохон төрлүүд
Монголын сонгодог уран зохиолоор
“Чингисийн 9 өрлөгтэй өнчин хүүгийн цэцэлсэн шаштир”,”Гурван зуун тайчуудыг дарсан домог”, “Гүнгийн зуугийн гэгээний алтан сурггаал” зэрэг нийгэм түүхийн тодорхой асуудлыг хөндсөн зохиолууд

Монголын орчин үеийн уран зохиолоор
Зохиолч Ц.Дамдинсүрэн, Ч.Лхамсүрэн, Б.Алтаан, Ц.Цэдэнжав, Д.Намдаг, Б.Явуухулан, С.Эрдэнэ, Д.Пүрэвдорж, С.Дашдооров, Ш.Сүрэнжав, Д.Мягмар, Д.Цоодол, О.Дашбалбар, Б.Бааст, Б.Нямаа, Ш.Дулмаа, нарын уран бүтээлээс (яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиолын томоохон төрлөөс)

Гадаадын уран зохиолоор
Дорно дахины уран зохиолоос Тан улсын яруу найраг, Төвд “Шидэт хүүрийн үлгэр” өрнө дахины уран зохиолоос Н.Гоголийн “Тарас бульба”, Чеховын “Хамелеон”, М.Горькийн “Израгиль эмгэн” зэрэг зохиолоо

6.2.4. YIII анги

Монгол аман зохиолоор
Зан үйлийн аман зохиол, Жангар туулиас (багш сонголтоор)

Монголын сонгодог уран зохиолоор
“Цогтын хадны бичиг”, “Хуульч Сандаг”-ийн зохиолоос (түүвэрлэн сонголт хийх)

Монголын орчин үеийн уран зохиолоор
Б.Ренчин, Д.Мягмар, С.Эрдэнэ, Д.Пүрэвдорж, Б.Явуухулан нарын эх оронч үзэл санаа, уянгын аяс зэргийг илэрхийлсэн томоохон бүтээлүүд

Хилийн чанад дах Монгол овогтны уран зохиолоор
Оросын буриад (Х.Намсраев, Н.Дамдинов), Халимаг (Давид Кугультинов, А.Балакаев), Өвөр Монгол (Сайнцогт, А.Одсэр)-ын уран зохиолын тойм, зохиогч, зохиолынх нь гол утга агуулга

Эртний болон дундад зууны гадаадын уран зохиолоор
Дорно дахины уран зохиолоос “Шагундалаа”, “Хүйтэн уулын бичиг”, Өрнө дахины уран зохиолоос В.Шекспир, Ж.Мольер, И.Гёте, Ж.Байрон, О.Бальзак, Л.Толстой, М.Горький, А.Фадеев, Ч.Айтматов нарын уран бүтээлээс

7. ГАДААД ХЭЛ

7.1. Зорилт

7.1.1. Сонсох талаар

  • энгийн үг хэллэг, өгүүлбэртэй зүйлийг соронзон бичлэг сонсоод ойлох;
  • сонсож буй зүйлээс үндсэн гол санааг ойлгох;
  • сонсож буй зүйлийн утга санааг хураангуйлан, өөрийн үгээр илэрхийлэх;
  • багшийн энгийн зааварчлага сонсоод биелүүлэх.

7.1.2. Унших талаар

  • хялбаршуулсан уран зохиол, захидал, зааварчлага, зар сурталчилгааны материалыг толь бичиг ашиглан уншиж ойлгох;
  • уншсан зүйлийн үндсэн санааг ойлгох, гол утгыг нь хураангуйлан өөрийн үгээр ярих
  • толь бичиг ашиглан богино хэмжээний үлгэр, өгүүллэгийг сэтгүүл номноос уншиж ойлгох.

7.1.3. Бичих талаар

  • уншсан, үзсэн, харсан, сонссон зүйлээр богино хэмжээний зохион бичлэг хийх;
  • өөрийн санаа бодлоо энгийн үг хэллэг, өгүүлбэр ашиглан бичгээр илэрхийлэх;

7.1.4. Ярих талаар

  • харилцан яриа өрнүүлэх, зохиох;
  • уншсан буюу сонссон зүйлийнхээ гол утгыг өөрийн үгээр илэрхийлэх;
  • үзсэн сэдэв, эзэмшсэн үгийн хэмжээнд тодорхой сэдвээр хүүрнэн ярих, харилцан ойлголцох;
  • өөрийн санаа бодол, хүсэл сонирхолоо бусдад ойлгуулан ярих.

7.1.5. Харилцааны талаар

  • аливаа биет, бодит зүйл болон хүнийг тодорхойлох, дүрслэх;
  • үзэгдэл юмсыг харьцуулах, ижил төстэй зүйлийг адилтгах;
  • урих, зочлох, баяр талархал дэвшүүлэх, баярласан талархсанаа илэрхийлэх;
  • зөвлөмж, зааварчлага өгөх, санал дэвшүүлэх мэдлэг, чадвар, дадал эзэмшсэн байна.

7.2. Цөм хөтөлбөр

7.2.1. Орос хэлний чиглэлээр

1) Y - YI анги

  • өдөр тутмын амьдрал, гэр орон, сургуулийн амьдрал;
  • хувийн ба нийгмийн амьдрал, гэр бүл, найз нөхдийн болон хүмүүсийн харьцаа;
  • хүрээлэн байгаа орчин, гэр орон, төрсөн нутаг болон байгалийн орчин;
  • дээрх сэдвүүдтэй холбогдох үгийн нөөц, үгсийн аймаг, үгсийн хувьсалт, энгийн өгүүлбэр зүйн бүтэц, утга санаа, хэрэглээ.

2) YII - YIII анги

  • хүрээлэн буй орчин, монгол орны байгаль, газар зүйн байршил,
  • боловсрол, ажил мэргэжил;
  • дэлхий ертөнц, Орос орон, түүх соёл, уламжлал;
  • уран сэтгэмжийн ертөнц, урлаг, уран бүтээл чөлөөт цаг;
  • дээрхи сэдвүүдтэй холбогдох үгийн нөөц, хэл зүйн дүрэм өгүүлбэр зүй, тэдгээрийн утга санаа, хэрэглээ.

7.2.2 Англи хэлний чиглэлээр

Y - YIII анги

Үзэх сэдвүүдийн чиглэл:

  • өдөр тутмын амьдрал: гэр бүл сургууль орчны амьдрал, үйл ажиллагаа, амралт чөлөөт цаг;
  • хувь хүний ба нийгмийн амьдрал: гэр бүл, найз нөхөд, эрүүл мэнд, бие бялдар, үзэл бодол, уламжлал ёс заншил;
  • хүрээлэн буй ертөнц: гэр орон, төрөлх хот, нутаг, байгаль орчин түүх, газар зүйн онцлог;
  • ажил мэргэжил, боловсролын салбар: хичээл, сургууль, ирээдүйн мэргэжил, ажил, амьдрах ухаан, бизнес эрхлэлт;
  • мэдээлэл, харилцаа холбоо: захидал, цахилгаан шуудан, факс, утас, сонин хэвлэл,радио, телевиз, интернет;
  • гадаад ертөнц: гадаад харилцаа, аялал жуулчлал, амралт айлчлал, англи хэлтэн орнуудын түүх, соёл, өв уламжлал;
  • урлаг соёл, бүтээлч сэтгэлгээ: өөрийн орны болон дэлхийн сонгодог урлаг, соёл, уран бүтээл, гоёл чимэглэл, дизайн.

Тайлбар: дээрх сэдвүүдийг Y - YI, YII - YIII ангид давтан үзэх бөгөөд холбогдох энгийн үг хэллэг, хэл зүй, өгүүлбэр зүйн илэрхийлэх утга санаа, хэрэглээ нь ахих тутам гүнзгийрэн нарийсна.

8. МАТЕМАТИК

8.1. Зорилт

8.1.1. Тоо, тооллоор

  • бүхэл тоог бичих, дүрслэх, тоймлох болон тэдгээр тоон дээр үйлдэл гүйцэтгэх;
  • тоог анхны үржигдэхүүн болгон задлах;
  • тооны хуваагдах шинжийг тогтоож хэрэглэх, хамгийн их ерөнхий хуваагч, хамгийн бага ерөнхий хуваагдагчийг олох;
  • энгийн бутархайг дүрслэх, бичих,жиших, энгийн бутархайн үйлдэл гүйцэтгэх;
  • пропорц, түүний үндсэн чанарыг ашиглан тооцоолох
  • иррациональ (төгсгөлүй, үегүй, аравтын бутархай) тоо, түүнийг дүрслэх.

8.1.2. Алгебраар

  • математик тоглоом, гурав, дөрвөн мөртэй хүснэгт нөхөх;
  • математик бичвэрт тохирох тоо, үйлдлийн тэмдэг, хаалт, их бага болон тэнцүүгийн тэмдэг тавих;
  • рационал тооны үйлдэл, рационал илтгэгчтэй зэрэг оролцсон тооны илэрхийллийн утгга олох;
  • үйлдлийн чанар ашиглан, математик бичвэрт тохирох рационал тоог олох;
  • рационал тоог квадрат, куб зэрэгт дэвшүүлэх;
  • үсэгт илэрхийлэл, нэг ба олон гишүүнт тэдгээрийг стандарт дүрсэд оруулах;
  • алгебрын рационал бутархай, тэдгээр дээр үйлдэл гүйцэтгэх, хураангуй үржүүлэхийн томъёонуудыг хэрэглэх, алгебрын рационал илэрхийллийг хялбарчлах;
  • олон гишүүнтийг үржигдэхүүн болгон задлах;
  • шугаман функц, түүний чанар ба график, шугаман тэгшитгэл, ба тэнцэтгэл биш, тэдгээрийн системийг бодох;
  • квадрат функц, түүний чанар ба график, квадрат, биквадрат тэгшитгэл, квадрат тэнцэтгэл биш квадрат ба шугаман тэгшитгэлүүдийн систем;
  • илтгэгч ба логарифм функц, тэдгээрийн чанар, график, хялбар илтгэгч болон логарифм тэгшитгэл, тэнцэтгэл биш бодох;
  • тоон дараалал, түүний хязгаарыг олох, арифметик ба геометр прогресс, тэдгээрийн дараалсан гишүүдийн нийлбэр, гишүүд, ялгавар, хуваарийг олох;
  • урвуу функц, түүний график, у=/х функц, рационал илтгэгчтэй зэрэг агуулсан иррационал тоон илэрхийллийн адилтгал хувиргалт;
  • тригонометр (хурц өнгийн) функцүүд, тэгш өнцөгт гурвалжин бодох;
  • тодорхой нэг, хоёр шинжээр юмсыг бөөгнөрүүлэх (олонлог, түүний элемент, харъяалагдал, агуулагдал, цэгүүдийн олонлогийг дүрслэх);

8.1.3. Геометрээр

  • хэрчмийг таллан хуваах, төвийн ба тэнхлэгийн тэгш хэмтэй цэг, дүрс байгуулах;
  • хамар, босоо өнцөг, өнцгийн биссектрис, тэдгээрийн чанар ба гурвалжны дотоод өнцгийн чанарыг хэрэглэх, өнцгийг таллан хуваах;
  • гурвалжны элементүүд, тэдгээрийг тооцоолох, синус, косинус, Пифаггорын теоромыг хэрэглэх;
  • гурвалжны тэнцүүгийн шинжүүд ба тэдгээрийг ашиглах;
  • геометр байгуулалт хийх;
  • багтсан ба багтаасан гурвалжин, олон өнцөгт, холбогдох тооцоо;- параллелограмм, тэгш өнцөгт, ромбо, квадрат, трапецийн чанаруудыг батлах, хэрэглэх, элементүүдийг тооцоолох;
  • тэгш өнцөгт координатын систем, үндсэн хоёр бодлого, хэрчмийн дундаж цэгийн координат, хоёр цэгийн хоорондох зайг олох, шулуун тойргийн тэгшитгэл бичих, тэдгээрийн харилцан байршлыг тодорхойлох;
  • хөдөлгөөн, түүний чанар, төсөөтэй хувиргалт, түүний чанар, тэдгээрийг хэрэглэх;
  • вектор, түүний үйлдэл, векторыг хэрэглэх;
  • зөв олон өнцөгт, тойргийн урт, дугуй, сектор, сегментийн талбайг олох;

8.1.4. Магадлал, статистикаар

  • хос үүсгэх, хавтайн цэгээр дүрслэх, тэдгээрийн олонлогийг “зурах” (график, дүрс зурах);
  • тодорхой харгалзааг дүрсээр үзүүлэх (функцийг таблицаар өгөх);
  • янз бүрийн боломжийг тоолох;
  • тооны хуваагчдын тоог олох;
  • статистик мэдээлэл цуглуулах, бүлэглэх, гарфикаар дүрслэх, хялбар тохиолдолд туршилт хийх, “мод” ашиглах замаар боломж тоолох, зүй тогтол илрүүлэх.

8.1.5. Мэдээлэлтэй ажиллаж, асуудалд хариу өгөх талаар

  • шугаман болон квадрат тэгшитггэл зохиож бодлого бодох;
  • функцийн утга тэг, эерэг, сөрөг байх завсрыг тодорхойлох;
  • гортиг, шугамаар байгуулалт хийх;
  • судалсан дүрсүүдийн чанар, холбогдох теоремуудыг ашиглан хэмжигдэхүүний утгыг олох, үүнд алгебрын аргыг хэрэглэх;
  • хэсэг, зөрөө, процент, пропорцын чанар ашиглан арифметикийн бодлогыг дүрслэх, асуулт гаргах, тэгшитгэл зохион бодлого бодох;
  • зүй тогтлыг ажиглаж үргэжлжлүүлэх, янз бүрийн дүрсээр буюу хувиргалт ашиглан хээлэх;
  • математикийн мэдлэгийг өөр хичээлд хэрэглэх;
  • аливаа асуудлыг хамтран харилцан ярилцах, туршиж, таамаглаж, дүгнэлт гаргаж, түүнийгээ баталж, үндэслэж шийдвэрлэх мэдлэг, чадвартай байна.

8.2. Цөм хөтөлбөр

8.2.1. Y анги

  • Энгийн бутархай:анхны ба зохиомол тоо, тоог анхны үржигдэхүүн болгон задлах, хамгийн их ерөнхий хуваагч, хамгийн бага ерөнхий хуваагдагч, Евклидийн алгоритм; 2, 3, 4, 5, 7, 9 гэх мэт тоонд хуваагдах шинж, энгийн бутархайн үндсэн чанар, энгийн бутархайн дүрслэл ба үйлдлүүд, тэдгээрийн чанар, аравтын ба энгийн бутархайн холбоо, пропорционалаар хуваах, холбогдох бодлого;
  • Бүхэл тоо:эерэг, сөрөг тоо, тэдгээрийг бичих, абсолют хэмжигдэхүүн, жиших, дүрслэх, эерэг сөрөг тооны үйлдэл, хуваагдал;
  • Зэрэг: квадрат, куб, натурал илтгэгчтэй зэрэг, түүний чанарууд, талбай, эзэлхүүний нэгжүүдийн хамаарал;
  • Рационал тоо: рационал тоо, түүнийг дүрслэх, жиших дүрмүүд, шулуун дээрх хоёр цэгийн хоорондох зай, рационал тооны үйлдлүүд бүхий тоон илэрхийлэл, түүний утга, хэсэг, зөрүү, процентоор тооцоолох, пропорционалаар хуваах бодлого;
  • Тэгш өнцөгт координатын систем: координатын үндсэн бодлого,рационал шулуун ба хавтгай, холбогдох тооцоолол;
  • Тэгш хэм: хэрчмийг таллан хуваах, тэнхлэгийн тэгш хэм, тэгш хэмтэй цэг ба дүрс байгуулах;
  • Олонлогийн тухай анхны мэдэгдэхүүн: шинж, ижил шинжтэй юмс, тодорхой шинжтэй юмсын бөөгнөрөл, олонлогийн элемент, дэд олонлог, тэнцүү олонлогууд, хоёр эсвэл гурван шинжийг зэрэг хангах юмсын бөөгнөрөл, “ба”, “эсвэл”, “хэрэв”,. . . . . . “бол”. . . . .
  • холбоос үгийн утга, цөөн элементтэй дэд олонлогийн тоо;
  • Магадлал статмстик: ажиглалт, туршилтын дүнг бүртгэх, бүлэглэх, элдэв эвлүүлгийн тоог олох, дидактик тоглоомууд, баганан ба хавтгай диаграмм.

8.2.2. YI анги

  • Нэг ба олон гмшүүнт: үсэг түүний авах утга, үйлдлийн чанаруудыг үсгээр илэрхийлэн бичих томъёо; нэг ба олон гишүүнт, тэдгээрийн стандарт дүрс, төсөөтэй гишүүд, тэдгээрийг эмхтгэх;
  • Алгебрийн рационал бутархай: алгебрийн бутархай, тэдгээрийн үйлдэл;
  • Хураангуй үржүүлэхийн томъёо: (a±в)2, (a±в)3, a2-в2, a3±в3-ийг гишүүнтээр илэрхийлэх; хураангуй үржүүлэхийн томъёонуудыг хэрэглэх, рационал илэрхийллийг хялбарчлах; олон гишүүнтийг үржигдэхүүн болгон задлах;
  • Функц: функцийн тодорхойлолт ба түүнийг өгөх аргууд, функцийн график, функцийн тодорхойлогдох ба утгын муж, шугаман функц, түүний чанар ба график; шугаман тэгшитгэл, тэнцэтгэл биш, тэдгээрийн язгуур шийдийн олонлог тодорхойлох (бодох), шугаман тэгшитгэл зохиож бодох бодлого; абсолют хэмжигдэхүүнтэй хялбар тэгшитгэл, тэнцэтгэл биш бодох, хоёр хувьсагчтай шугаман тэгшитгэл, тэнцэтгэл бишүүдийн систем бодох, шугаман тэгшитгэл ба тэнцэтгэл бишүүдийн систем зохиож бодох бодлого
  • Өнцөг түүний чанарууд: өнцөг, түүний хэмжээ, хамар ба босоо өнцөг, тэдгээрийн чанар, өнцгийн биссектрис түүнийг байгуулах; гурвалжны элементүүд (өндөр, медиан, биссектрис, тал, өнцөг, талбай), гурвалжныг тал ба өнцгөөр ангилах, гурвалжны талбайн томъёо, хавтгайн дүрсийн талбайг олох;
  • Магадлал статистик: статистик материал цуглуулах, давтамж, хураангуй давтамж олуулах, дидактик тоглоомууд. “Мод” ургуулах, түүгээр давталттай болон давталтгүй эвлүүлгийн тоог олох.

8.2.3. YII анги

1) Алгебраар

  • Иррационал тоо: квадрат язгуур, түүний чанарууд, арифметик квадрат язгуур. у = /х функц, түүний график, квадрат язгуурын ойролцоо утга, үндсэн адилтгал. натурал тооноос квадрат язгуур гаргах алгоритм; иррационал тоо (төгсгөлгүй, үегүй аравтын бутархай, иррационал тоо) оролцсон тоон илэрхийллийг хялбарчлах;
  • Квадрат функц: квадрат функц, түүний чанар ба график, кварат тэгшитгэл бодох алгоритм, Виетийн теорем, квадрат гурван гишүүнтийн утга, эерэг, сөрөг байх интервал; квадрат
    тэнцэтгэл биш бодох, квадрат тэгшитгэл ба тэнцэтгэл биш зохиож бодох бодлого;
  • Бүхэл илтгэгчтэй зэрэг: бүхэл илтгэгчтэй зэргийн чанар, бүхэл илтгэгчтэй зэрэг оролцсон илэрхийлэлийг хялбарчлах; үл мэдэгдэгч нь бутархайн хуваарьт байх тэгшитгэл, тэнцэтгэл
    биш бодох, тийм тэгшитгэл тэнцэтгэл биш зохиож бодох бодлого;

20) Геометрээр

  • Геометрийн аксиоматик байгуулалт: анхдагч ухагдахуун, харьцаа ба аксиомууд, мөрдлөг, теорем, тэдгээрийн баталгаа жишээ;
  • Өнцөг
   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  10 дугаар сар 2018  
Ням Д М Л П Б Б
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?