НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 01 сарын 19 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 5692000
Зочин: 3
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 661
Багшийн мэргэжлийн зэрэг олгох, хасах журам батлах тухай
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2009-01-19

  БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

Багшийн мэргэжлийн зэрэг олгох, хасах журам батлах тухай

2008 оны 11 сарын 13-ны өдөр                                                                      Дугаар 73                                                                      Улаанбаатар хот

Бага, дунд боловсролын тухай хуулийн 21.4, 21.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь: 

  1.  “Багшийн мэргэжлийн зэрэг олгох, хасах журам”-ыг хавсралтаар баталж, 2008 оны 1 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн мөрдсүгэй.
  2. Энэхүү журам батлагдсантай холбогдуулан 2008 мэргэжлийн зэргийн хүчинтэй байх хугацаа нь дууссан багш нарт мэргэжлийн зэргээ хамгаалах, ахиулах болон мэргэжлийн зэрэг шинээр авах багш нарын хүсэлтийг 2009 оны 2 дугаар сард багтаан шийдвэрлэхийг Бага, дунд боловсролын газар (Н.Энхбат), аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газар, сургууль, цэцэрлэг, Гэгээрлийн төвийн удирдлага нарт үүрэг болгосугай.
  3. Журмын хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Бага, дунд боловсролын газар (Н.Энхбат), аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газар, сургууль, цэцэрлэг, Гэгээрлийн төвийн удирдлага, журмын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийж ажиллахыг Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар (М.Баасанжав), багшийн мэргэжлийн зэргийн нэмэгдэл олгоход шаардагдах зардлыг жил бүрийн боловсролын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Санхүү, эдийн засгийн газар (С.Наранцогт)-т тус тус даалгасугай.

  

                                                         САЙД                                                                                  Ё.ОТГОНБАЯР

 

      Улсын бүртгэлийн 2008 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2961 дугаарт бүртгэсэн.

Хавсралт файл
 Файлын нэр  Тайлбар  Татах
 Багшийн мэргэжлийн зэрэг олгох, хасах журам батлах тухай Дэлгэрэнгүй мэдээлэлтэй хавсралт файлаас танилцана уу.

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  1 дүгээр сар 2018  
Ням Д М Л П Б Б
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?