НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 08 сарын 17 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 6284021
Зочин: 2
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 662
Мэргэжил дээшлүүлэх журам батлах тухай
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2009-01-19

  БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

          Мэргэжил дээшлүүлэх журам батлах тухай (Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх журам)

2008 оны 11 сарын 13-ны өдөр                            Дугаар 72                                               Улаанбаатар хот

Боловсролын тухай хуулийн 28.1.2, 28.1.5, 28.1.6 дугаар заалтын дагуу “Боловсролын салбарын мастер төлөвлөгөөний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 192 дугаар тогтоол, “Үндэсний хөтөлбөр батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 316 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын багш бэлтгэх, мэргэшил дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”- ний 3.1 дэх заалтыг  тус тус хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь: 

  1.  “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх журам”-ыг хавсралтын ёсоор баталсугай.
  2. Журмыг хэрэгжүүлэх бэлтгэлийг сайтар хангаж, 2009 оны 1 дүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн мөрдсүгэй.
  3. Энэхүү журмын хэрэгжилтийг чанартай зохион байгуулж ажиллахыг Бага, дунд боловсролын газар (Н.Энхбат), Мэргэжлийн боловсролын газар (Р.Бат-Эрдэнэ), Эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага, аймаг, нийслэлийн Боловсролын газар, багш бэлтгэдэг их, дээд, сургууль, коллеж, мэргэжил дээшлүүлэх үйлчилгээ  үзүүлдэг бусад байгууллага, сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын бүх шатны сургалтын байгууллагын удирдлагад үүрэг болгосугай.
  4. Журмын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж ажиллахыг Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар (М.Баасанжав)-т даалгасугай.
  5. Багш, удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэхэд улсын төсвөөс зарцуулах зардлыг жил бүрийн боловсролын төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Санхүү, эдийн засгийн газар (С.Наранцогт)-т даалгасугай.
  6. Энэ тушаал гарсантай холбогдуулан “Журам батлах, мэргэжил дээшлүүлэгчийн зардлын хэмжээг тогтоох тухай” Гэгээрлийн сайд, Сангийн сайдын 1998 оны 62/125 дугаар хамтарсан тушаал, “Журам батлах тухай” Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2000 оны 118 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

САЙД                                                                      Ё.ОТГОНБАЯР         

 

      Улсын бүртгэлийн 2008 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2960 дугаарт бүртгэсэн.

Хавсралт файл
 Файлын нэр  Тайлбар  Татах
 Мэргэжил дээшлүүлэх журам батлах тухай Дэлгэрэнгүй мэдээлэлтэй хавсралт файлаас танилцана уу.

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  8 дугаар сар 2018  
Ням Д М Л П Б Б
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?