НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 12 сарын 14 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 6439528
Зочин: 2
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 663
Суурь боловсролын агуулгын стандарт 3-р хэсэг
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2006-09-13
МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

Боловсролын стандартын тогтолцоо
БАГА ДУНД БОЛОВСРОЛ
3-р хэсэг: Суурь боловсроын агуулга

MNS 5001-3 : 98

АЛБАН ХЭВЛЭЛ
СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛЗҮЙН ҮНДЭСНИЙ ТӨВ
Улаанбаатар хот

14. ТҮҮХ, ИРГЭНИЙ БОЛОВСРОЛ

14.1. Зорилт

  • түүхийн он цагийг зөв хэрэглэх (аргын ба билгийн он);
  • хүн төрөлхтөний соёл иргэншлийн (аж ахуй, урлаг, шашин, төр улс гэх мэт) үүсэл, хөгжлийн шалтгаан нөхцөл, өөрчлөлт, шинж байдал, цаашдын хандлагад энгийн тодорхойлолт өгөх;
  • соёл иргэншлийн түүхийн гарамгай зүтгэлтэн, хошуучлагчдын үйл ажиллагаанд энгийн үнэлгээ өгөх;
  • дорнын ба өрнийн улс орнуудын соёл иргэншлийн үнэ цэнэт зүйлийн нийтлэг ба онцлогийг ялган таних, өөрийн үнэлэлт өгөх;
  • эрт, дундад, шинэ аль ч үеийн соёл иргэншлийн түүхийн талаар өөрийн бодол санааг илэрхийлэх төлөвлөгөө, тэмдэглэл, товчлол хийх;
  • нөхдийн хариулт, бичсэн зүйлд ам, бичгээр шүүмж өгөх;
  • эх түүхийн үндсэн үйл явдал түүхэн аль үе, он цаг, аль нутагт хамаарахыг (эхлэл, явц, төгсгөл) тодорхойлох;
  • эх түүхийн үндсэн үйл явдлыг газрын зурагт заах, тухайн үйл явдлыг дүрслэн үзүүлэх, нэргүй зурагт тэмдэглэх
  • түүхэн баримтуудад (эх сурвалж, тоо баримт, хүснэгт, диаграмм, г.м) задлал хийх, нэгтгэн дүгнэх үндсэн дээр түүхэн үйл явдал, үзэгдлийн шалтгаан, үр дагавар, ач холбогдол, өөрчлөлт, сургамжийг тодорхойлох;
  • монголын түүхэн үйл явдлыг дэлхийн бусад орны түүхэн үйл явдлуудтай харьцуулан тайлбарлах, дүгнэлт өгөх;
  • монголын түүх, соёл иргэншлийн үнэ цэнэ, үндэсний аж ахуй, соёл, технологийн өв санг үнэлэх, бахархах;
  • монголын түүх соёлын нэн гарамгай зүтгэлтэн, хошуучлагч хүмүүсийн үйл ажиллагаанд хувийн үнэлэлт өгөх;
  • эх түүхийн сурах бичиг, холбогдолтой ном зохиолыг бие даан судлах, агуулга, үзэл санааг нь ам, бичгээр цэгцтэй, ойлгомжтой илэрхийлэх;
  • гэр бүл, хувийн болон нийгмийн ёс зүй, зан суртахуун, хамтарч амьдрахуйн хэм хэмжээг эзэмшин, өөрийн үйл ажиллагаанд хэвшил болгох
  • хүний аливаа үйлдэл, оролцоо, нийгмийн үйл явдлыг үнэлэхэд ардчилал, ёс зүйн мэдлэгээ (хэм хэмжээ, ухагдахуун, зарчим г.м) хэрэглэх;
  • өөрийн болон бусдын зан суртахууны үйл, үйлдэлд ёс зүйн үнэлэлт өгөх;
  • ёс зүйн сэдвээр мэдээлэл бэлтгэх, нөхөддөө болон дүү ангийнханд яриа хийх;
  • хувь хүний болон нийгмийн зан суртахуунд харш үйлдлийн жишээ гаргаж тайлбарлах, шүүмжлэх тэдгээрийг гэтлэх арга замыг тодорхойлох;
  • нийтийн дунд биеэ авч явах, хүмүүстэй соёлтой харилцах, оюун сэтгэцийн эрүүл мэнд, түүнийг хамгаалах, бэхжүүлэх аргыг эзэмших;
  • хүний эрх, ардчилал ба хуулийн зорилгын уялдаа холбоог зөв төсөөлөх;
  • иргэний үндсэн эрхүүдийн утга учрыг тайлбарлах, амьдрал үйл ажиллагаандаа мөрдөх, хэрэгжүүлэх наад захын дадал эзэмших;
  • хүүхдийн эрхийн тухай сурч боловсрох, эрүүл аж төрөхөд нөлөөлөх хүчин зүйлийн тухай, нийгмийн харилцаан дахь өөрийн үүрэг, хариуцлагын тухай мэдлэгтэй байх;
  • иргэний үндсэн үүргүүдийг тайлбарлах, эдгээрийг амьдрал, үйл ажиллагаандаа сахин биелүүлэх наад захын дадалтай болсон байх;
  • төрийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын утга учрыг бусад хичээлээр олсон мэдлэгтэйгээ холбон тайлбарлах;
  • төрийн бэлгэ, тэмдгийн (сүлд, далбаа, тамга, дуулал) утга учир, ялгааг тайлбарлаж, журмын дагуу хэрэглэдэг байх;
  • төрийн байгууллагын тогтолцоо (хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл), төрийн бус байгууллага, тэдгээрийн үйл ажиллагааны чиг үүргийг зөв төсөөлөх, харилцах, шийдвэр гаргахад
    нь нөлөөлөх;
  • Улсын Их Хурал хийгээд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Яамдын сайдын үйл ажиллагааны зорилго, ялгааг тайлбарлах;
  • Шүүх, Прокурорын үйл ажиллагааны чиглэл, онцлогийг тайлбарлах, тэдгээртэй харилцах;
  • иргэдийн төлөөлөгчдийн хурал, засаг даргын эрх хэмжээ, үүрэг, тэдгээрийн үйл ажиллагааны онцлогийг тайлбарлах, үйл ажиллагаандаа мөрдөх, харилцах
  • сонгуульд оролцох бэлтгэлтэй болсон байх мэдлэг, чадвар, дадлыг эзэмшсэн байна

14.2. Цөм хөтөлбөр

14.2.1. Хүн төрөлхтөний соёл иргэншлийн товч түүх

Ү-ҮI анги.
Эртний соёл иргэншил

  • хүн төрөлхтний соёл иргэншлийн үүсэл ба хөггжлийн үе шат, онцлог
  • хүний үүсэл, түүний төвүүд ба төлөөлөгчид
  • хүн сүрэг
  • олборлох, түүвэрлэх аж ахуй, эдгээрийн шинж
  • газар тариалангийн үүсэл
  • анхны суурин, эртний хотууд
  • бичиг үсгийн үүсэл (Пиктограмм, шаантаг бичиг гэх мэт)
  • төрийн үүсэл, анхны төр улсууд
  • эртний Шумер ба Мисирийн соёл иргэншил
  • эртний Грек ба Энэтхэг, Хятад, Скифийн соёлл иргэншил
  • эртний Ромын Бүгд Найрамдах Төр, түүний зохион байгуулалт

Дундад үеийн соёл иргэншил

  • Англи, Сакс, Гот, Кельт, Франк, Викинг, эдгээрийн соёл
  • Византийн эзэнт улсын төр засаг, аж ахуй, соёл
  • Торгоны Их зам
  • Европын улсуудын аж ахуй, төр засаг, хууль, шашин
  • Хятад, Японы соёлын хөг - Еропын сэргэн мандал
  • Османы эзэнт улсын аж ахуй, төр засаг, соёл
  • Умард Америк ба Карибын арлуудын худалдааны зам хотууд
  • газарзүйн их нээлт, түүний үр дагавар

Шинэ үеийн соёл иргэншил

  • Сэргэн мандалтын үеийн шашны урсгалууд (Эразм Ротердам, Томас Мор, Мартин Лютер гэх мэт)
  • Европ дахь 30 жилийн дайн (1618-1648)
  • Английн иргэний дайн ба аж үйлдвэрийн хувьсгаль
  • Европт Их сургууль байгуулагдсан ба одон орон, физик, анагаах ухааны нээлт
  • Америк дахь Европын колончлол
  • Османы Эзэнт улсын аж ахуй, төр засаг, соёл
  • Оросын хүчирхэгжил (Догшин Иван, Борис Годунов, Михиал Романов зэрэг хаадын угсаа)
  • Энэтхэг дэх Их Могол улсын аж ахуй, төр засаг, соёл
  • Хятадын Мин улсын үе
  • Японы Сёгуны үе
  • Төв ба Өмнөд Америкийн соёл иргэншлийн онцлог
  • Европын хүн амын анги давхраа, тэдгээрийн аж төрлийн онцлог
  • Европ дахь газар тариалангийн хувьсал
  • XVII-XVIII зууны хотууд, хотынхны амьдрал
  • Франц, Прусс дэх хэмжээгүй эрхт хаант засаг
  • Оросын эзэнт улс ба 1 Петрийн шинэчлэл
  • Европ дахь боловсрол, шинжлэх ухаан, урлагийн хөгжил (Ф.Вольтер, И.Кант, Ж.Руссо нарийн бүтээлүүд)
  • Америкийн тусгаар тогтонол (Жорж Вашингтон)
  • Францийн хувьсгал (Ерөнхий штат, Конвент, Жиронд, Якобин ба намгийнхан)
  • Манжийн ноёрхлын үеийн Хятад
  • Маратхахын үеийн Энэтхэг
  • Америк дахь боолын худалдаа
  • Австрали ба Арктикийн соёл иргэншил
  • XIX зууны Америкийн эдийн засаг, соёл шижлэх ухааны хөгжил
  • дэлхийн I дайн, түүний явц, үр дагавар
  • Орос дахь 1917 оны үйл явдал
  • дэлхийн II дайн, түүний явц, үр дагавар
  • дэлхий II дайны дараах соёл иргэншлийн онцлог
  • Изриал ба Арабын соёл иргэншлийн онцлог
  • НҮБ, олон улсын бусад байгууллага, хүний эрхийн төлөө тэмцлийн жишээ
  • XX зууны боловсрол, шинжлэх ухаан, техникийн хөгжил
  • орчин үеийн хүн төрөлхтний нийтлэг асуудлуудын талаарх мэдлэг эзэмшинэ.

14.2.2 Эх түүх

YII-YIII анги
“Монгол “хэмээх нэр ба монголчуудын гарал, түүний тайлбар

  • монгол улсын байрлал, нутаг дэвсгэр
  • хүй нэгдлийн байгуулал (чулуун ба төмөрлөг зэвсгийн үе, эхийн ба эцгийн эрхт овог)
  • нүүдлийн мал аж ахуй
  • цэргийн ардчилал, нөхөрлөгчид
  • хувийн өмч
  • домог
  • бөө мөргөл
  • түүх, соёл урлагийн дурсгал (эд өлгийн ба оюуны)
  • бурханы шашин
  • бичиг үсэг
  • тоглоом, наадам (эрийн гурван наадам), наадгай
  • монголын овог, аймаг
  • монголын анхны төр улс
  • засаг захиргааны аравтын тогтолцоо (аравт, зуут, мянгат, түмт)
  • ихэс язгууртны (феодал) өмч, алба татвар (биеийн, бүтээгдэхүүний алба гэх мэт)
  • ихэс язгууртан ба ард анги
  • хаант төр, засалал
  • хууль цааз
  • ихэс язгууртны зэрэг дэв
  • түшмэл
  • ихэс язгууртан ба ардын хувийн аж ахуй
  • арилжаа, худалдаа
  • хүрээ, хийдийн аж ахуй, жас жав, шашны мөргөл, сүсэгтний өргөл барьц
  • хутагт, хувилгаан, халхын 13 хутагт, лам хувраг, банди
  • хамжлага, шавь, албат ард
  • манжийн харгис дэглэм
  • амбан сайдын газар, амбан сайд, жанжин
  • манжийн алба (биеэр гүйцэтгэх буюу өртөө, харуул, цэрийн алба болон бүтээгдэхүүн, мөнгөөр төлөх алба)
  • аймаг (Халхын дөрөв, Дөрвөдийн хоёр аймаг) хошуу, сум, арван гэр, шавь (Их шавийн 30 их отог), аймгийн чуулган, хошуу цуглаан
  • харчууд борчууд, хэрмэл цагаачид
  • ардын тэмцлийн хэлбэр (оргох, заргалдах, бослого гаргах, “сайн эр” болох, дугуйлан зохион байгуулах гэх мэт)
  • манжийн шинэ засгийн бодлого
  • хаант Монгол улсын дээд, доод хурал
  • монгол хувцас
  • гэр сууц
  • зан заншил, бэлгэдэл
  • алтан ураг, угийн бичиг
  • шашны боловсрол
  • үндэсний ардчилсан хувьсгал
  • ардын төр, засаглал
  • эзэн, харьяатын ёс (хамжлагат ёс)
  • зүүний нуглаа, түүний тайлбар
  • худалдаа (хувийн, улсын, хоршооллын гэх мэт) санхүү, мөнгөний шинэчлэл
  • хоршоолол (худалааны, хөдөө аж ахуйн, үйлдвэрийн, үйлчилгээний гэх мэт)
  • хөдөө аж ахуй (мал аж ахуй газар тариалан эрхлэх гэх мэт)
  • аж үйлдвэр (хөнгөн хүнсний болон хүнд үйлдвэрийн онцлог гэх мэт)
  • дэд бүтэц (зам тээвэр, харилцаа холбоо гэх мэт)
  • монголчуудын соёлын шинэ хэв маягийн хөгжил
  • боловсролын тогтолцоо (сургуулийн өмнөх, бага, дунд, дээд боловсрол гэх мэт)
  • шинжлэх ухааны тогтолцоо (шинжлэх ухааны төв, хүрээлэн академи гэх мэт)
  • урлаг, соёлын хөгжил (дуу хөгжим, бүжиг, жүжиг, уран зураг, баримал, утга зохиол, язгуур урлаг гэх мэт)
  • биеийн тамир, спорт, эрүүл мэнд
  • үндэсний бахархал (үндэсний бичиг, соёл, төрийн тусгаар тогтнол, бэлгэдэл гэх мэт)
  • эх оронч хийгээд эв нэгдлийн үзлийн талаар мэдлэг эзэмшинэ

14.2.3. Ёс зүй, эрх зүй (Иргэний боловсрол)

YI-YIII анги
1) Ёс зүйгээр

  • зан суртахууны эгэл хэм хэмжээ (эелдэг, эвсэг ба хэдэр зөрүүд зан, энгийн даруу ба даруу бус зан, үнэнч зөв, шударга бус хуурамч зан гэх мэт)
  • зан суртахууны үндсэн ухагдахуун, зарчим (буян, нүгэл, нинжин сэтгэл, хүмүүнлэг энэрэнгүй ёс, эх оронч үзэл, эв найрамдлын ёс гэх мэт) мэдлэг эзэмшинэ.

2) Эрх зүйгээр

  • иргэний үндсэн эрхүүд (амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, эд хөрөнгө олж авах, эзэмших, өмчлөх, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, эрүүл мэндээ хамгаалуулах, эвлэлдэн нэгдэх, эрэгтэй, эмэгтэйчүүд тэгш эрх эдлэх, халдашгүй чөлөөтэй байх, шашин шүтэх, итгэл үнэмшилтэй байх, чөлөөтэй зорчих, оршин суух гэх мэт)
  • иргэний үндсэн үүргүүд (Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж сахин биелүүлэх, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хуулиар тогтоосон албан татвар төлөх, хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах гэх мэт)
  • төрийн байгууламж
  • төрийн бэлгэ тэмдэг
  • монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарь
  • монгол улсын төрийн байгууллага
  • төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага (шүүх, прокурор)
  • нутгийн захиргааны удирдлага (иргэдийн төлөөлөгчдийн ба нийтийн хурал)
  • нийслэл, аймаг, сум, дүүрэг, багийн засаг дарга, тэдний эрх, үүрэг
  • сонгуулийн тогтолцоо
  • сонгогч ба сонгогдогчдын эрх, үүрэг
  • сонгууль эрхлэн явуулах байгууллага зэрэг мэдлэг эзэмшинэ.

15. ХӨГЖИМ

15.1 Зорилт

15.1.1 Хөгжим сонсголоор

  • бага ангид үзсэн мэдлэг чадвар дээрээ тулгуурлан мэдрэх

15.1.2 Дуулахуйн талаар

  • хялбар дөхөмтэй дасгал, дууг хоёр ба түүнээс дээш хоолойгоор багшийн удирдлагаар дуулж, гоцлол, цөөхүүл, харилцаа, дан ба холимог найрал дууны хэв маягаар дуулах анхны чадвар эзэмшиж эхлэх;
  • хялбар дөхөмтэй дууг бие дааж ноотоор дуулах төсөөлөлтэй болох;
  • хялбар дөхөмтэй хэмнэл сонсож ноотлон бичих эхлэлтэй болж, цэвэр интервал сонсож, аль нэг өрөг дээрээс цэвэр интервал байгуулдаг болох;
  • бүүвэйн дуу, ерөөл магтаал, бөх, морины цол, гийнгоо, сур шагайн уухай, малын уриа дуудлага (гурий, тойг, зуу зуу, өөв, хөөс), аялгат тоглоом зэрэг язгуур шинжийн ая аялга дуудлага тус бүрийн үүрэг, зорилго, монголчуудын аж төрөх, амьдрах ухаанд зан үйл, ёс зүй, билэг дэмбэрлийн учир утгыг мэдэх;
  • үндэсний ая аялга, уриа, дуудлага, ардын богино дуу, бэсрэг урт дуунуудыг аялах, дуулах, дуудах төсөөлөлтэй болох мэдлэг, чадвар, дадал эзэмшсэн байна.

15.2. Цөм хөтөлбөр

15.2.1 Y анги

1) Сонсгох хөгжим. Бүжгийн урлаг

  • Г.Жамъян “Манай нэгдлийнхэн” (малчны
  • С.Гончигсумлаа “Ганхуяг” бүжгэн жүжиг (оршил) “Анчны гараац
  • Б.Дамдинсүрэн “Нуурын домог”
  • Э.Чойдог “Мөнгөн залаа” Алтанхүү, Мөнгөнхүү (хувилбар) аялгуу
  • Э.Чойдог “Лусын охидын бүжиг”
  • Э.Чойдог “Хөгжмийн эгшиг” (оршил)
  • Ж.Чулуун “Уран хас” Оршил. “Адажио”, “Бугын бүжиг”, “Тугалын бүжиг”, “Шээзгийт бүжиг”

Монголын киноны хөгжим

  • Б.Дамдинсүрэн “Цогттайж” (киноны хөгжмөөс)
  • Г.Бирваа “Улаан дарцаг” (түгшүүр өрсөлдөөн сүм, марш, хүсэл, зорилт)
  • Ц.Дашзэвэг “Хил дээр” киноны баатруудын дуу
  • Л.Мөрдорж “Алтан өргөө”
  • Л.Мөрдорж “Аман хуур”
  • Э.Чойдог “Монголын сайхан орон”
  • Г.Бирваа “Баянбулаг” киноны хөгжим
  • Л.Мөрдорж “Миний монгол
  • Ц.Дашзэвэг ”Сэтгэлийн дуудлагаар” киноны атарчдын найрал дуу
  • Н.Жанцанноров “Мандухай цэцэн хатан” киноны хөгжим
  • Л.Мөрдорж “Ардын элч” (Дарьбазарын дуу)
  • Н.Жанцанноров “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны хөгжмөөс (эхлэл, хөгжим, өөлүүн эх, 8 шарга, эх нутаг, түгшүүр, дайн, Чингисийн бодол)

Дорно дахины дуу хөгжим

  • Хятад. “Шувууд утсаар ярилцсан нь”, “Ойчсон жаал”
    “Дин-дин-дан” (ардын дуу)
  • Лю-зин-унгийн хөгжим “Ян-ган хотын хамгаалалт” (симфонийн хэсэглэл
  • Энэтхэг ардын дуу ”Зоригтны дуу”, “Бүүвэйн дуу”
  • Индонез. “Бүүвэйн дуу” (ардын аялгуу)
  • Япон ардын дуу “Ээлтэй морь”, “Найзаа та нар хаанаас ирэв”
  • Малайз. Бүүвэйн дууны нэг хувилбар “Тахиа”
  • Монгол бүүвэйн дуу
  • Солонгос. “Тэмээлзгэнэ” жоу аралд дуулдаг бүүвэйн дуу
  • Буриад. Ямпиловын хөгжим “Цэцэглэж буй хязгаар”
  • Өвөр монгол. Юнрэнгийн хөгжим “Тэмээн жин”

Өрнийн сонгодог хөгжмөөс

  • И.Гайдн Үдэлтийн симфониос
  • В.Моцарт Рондо 41-р симфонийн эхлэл хэсэг
  • Дон Жуан дуурийн Дон-Жуан үглэл дуу шөнийн серенада (хэсэглэл)
  • Л.Бетховен “Сурок”, “Сарны сонат”-аас 5-р симфонийн эхлэл 9-р симфонийн төгсгөл
  • Р.Шуман “Үдшийн дуу”, “Замд”
  • Ф.Шопен “7-р Вальс”
  • М.Огенский “Полонез”
  • Д.Россинин “Вельгелем тель” дуурийн оршил, “Сивилийн үсчин” дуурийн фигорийн үглэл дуу
  • Ж.Бизе. “Кармен” дуурийн найрал дуу
  • Д.Пуччини “Чио-чио-сан”дуурийн Чио-чио-саны дуу
  • М.Глинк “Камарин” симфони. “Иван Сусанин” дуурийн төгсгөл, “Руслан-Людмила хоёр” дуурийн оршил
  • П.Чайковский “Зургадугаар сар”, 6-р симфонийн туслах сэдвээс, “Бяцхан цэргийн марш” Неполь дуу
  • Д.Шостакович 7-р симфонийн 1-р ангиас “Овод” киноны хөгжим, (Романс)
  • А.Хачатурян “Гаянэ” бүжгэн жүжгийн сэлэмт бүжиг “Спартак” бүжгэн жүжгээс эгины хувилбар аялгуу “Багт наадам”, “Цэцэгт бүсгүй”
  • С.Прокофеев. “Петя чоно хоёр” симфони үлгэр

2) Сургах, заах, дуулах дуу

  • монгол ардын дуу “Эрдэнэ засгийн унага”
  • буриад ардын дуу “Сүхээ гол”
  • монгол ардын дуу “Жаахан шарга”
  • монгол ардын дуу “Шар хад ”
  • Э.Оюун, Х.Доёддорж “Ийм сайхан эх орон”
  • Я.Энхээ, Т.Чимиддорж “Тоонот гэр минь найрамдал зуслан”
  • Ш.Шажинбат, Ш.Сугар “Аавдаа”
  • Ж.Дамсранжав, Ц.Жагдал “Тал нутгийн дуу”
  • Д.Тарваа, Д.Лувсаншарав “Талын бэлчээрт”
  • Ардын дуу. “Тооройбанди”
  • Ардын дуу “Сэр сэр салхи”
  • “Хөдөөгийн баясгалан” киноны дуу
  • Л.Мөрдорж “Буурал ээж минь” (“Энэ хүүхнүүд үү” киноны дуу)
  • Ц.Гайтав, Лха.Дорж “Улаанбаатар”
  • Г.Балжиннямын үг ая. “Ээждээ өргөх дуу”
  • С.Дашдэв, С.Гончигсумлаа “Цэгээн тагтаа цэнхэр далбаа”
  • З.Пунцаг, Л.Мөрдорж “Түүхт хил”
  • Д.Пүрэвдорж, Х.Доёддорж “Энх тайвны шинэ жил”
  • Б.Пүрэвдорж, Д.Баттөмөр “Мандухай”
  • С.Дашдооров, Д.Баттөмөр “Дэлүүн болдог”
  • монгол ардын дуу “Шаргын шаргын жороо”
  • торгууд ардын дуу “Жуураа гэглдэнэ”
  • Ш.Дулмаа, Д.Баттөмөр “Амгалан эх дэлхий”
  • монгол ардын дуу “Цагаан сарын дуу”
  • Н.Наваанюндэн, М.Дугаржав “Баянмонгол”
  • урианхай ардын дуу “Ээжийн сургаал”
  • Л.Дагвадорж, З.Батсүх “Таван эрдэнэ”
  • Ц.Санжжав, Д.Мяасүрэн, “Хүүхдийн хүслэн”
  • Монгол ардын дуу “Газрын холоос”
  • Д.Бадарч, Д.Баттөмөр “Есөн эрдэнийн орон”
  • ардын дуу “Зээргэнтийн шил”
  • ардын дуу “Гурван өмбүү”
  • ардын дуу “Эрдэнэ уулын бараа”
  • барга ардын дуу “Ширээн нуур”
  • Ч.Чимэд, Б.Дамдинсүрэн “Жаргалын зам” дуурийн Халиуны дуу
  • А.Самбалхүндэв, Н.Жанцанноров “Төрсөн нутгийн бараа”
  • Монгол ардын аман зохиол “Хөгнө хааны магтаал”
  • Ардын дуу “Жунгааны дэгдээхэй”
  • Ч.Чимэд, Л.Мөрдорж “Оросын дайчдын хөшөө”
  • П.Бадарч, С.Маяа “Тэр бидэнд хайртай байсан юм”
  • П.Градов, А.Островский “Россия и Монголия”

3) Улиралд ашиглах ардын аман зохиол

  • хөгнө хааны магтаал
  • баруун монгол ардын ерөөл “Бат их ерөөл”
  • сургаал, онч мэргэн үг, оньсого, амьсгал задлах дасгал
  • Т.Жамъяансүрэн Түргэн хэллэг, зүйр цэцэн үг
  • насны ерөөл
  • сааль ашиглах магтаал
  • айргийн тавд ирсэн морины цол
  • оньсого, онч мэргэн үг, мэндчилгээ
  • зүйр цэцэн үгийг сэдвийн уялдаагаар ашиглана
  • Н.Тэрбиш сур харвалтын магтаал
  • архины тухай шог шүлэг
  • зүйр цэцэн үг, сургаал, онч мэргэн үг
  • сур, шагайн уухай
  • амьсгал задлах дасгал “25 цагаан лонх”
  • хөгнө хааны магтаал
  • баруун монгол ардын ерөөл “Бат их ерөөл”
  • сургаал онч мэргэн үг, оньсого, амьсгал задлах дасгал
  • Т.Жамъянсүрэн “Түргэн хэллэг, зүйр цэцэн үг”
   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  12 дугаар сар 2018  
Ням Д М Л П Б Б
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?