НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 01 сарын 16 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 5685558
Зочин: 14
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 661
УКАЗКА
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2009-01-08

  Ардын Боловсролын Тэргүүний Ажилтан, ахмад багш Ц.Лувсанцэрэн (Өмнөговь аймаг )

 Энэ үг хэдийгээр гадаад нэр томьёо боловч манай сургууль, багш нарын үйл ажиллагаанд олон арван жилийн өмнөөс хэрэглэгдэж сур­галтын салшгүй хэрэгсэл болж монгол­жжээ. Үзэг дохиур, заах са­ваа гэх мэт олон утгыг илэрхийлдэг ч указка гэдгээр нь хэн ч ойлгодог сургалтын энэ хэрэгслэл сайн, муу янз бүрээр хэрэглэгдэж бас хэлэгдэж ирсэн түүхтэй. Энэ указка буюу заагуур нь эхний үед эвтэйхэн зассан урт модоор хийдэг байс­наа дараа нь элдвийн өнгөөр эрээлж гоёсон урт саваагаар солиг­дож гадаадаас оруулж ирдэг байв. Указка урт байх нь сурагчдадаа заах үзүүлэнгээ тодорхой харуулахын тулд суудлаасаа ч юм уу зайнаас заа­хад тохиромжтой байсан бо­ловч ширүүхэн зантай зарим багш нарын шилээвэр шилбүүрийн үүрэг гүйцэтгэж шийтгэх зэвсэг болсон учир шинэчлэхээс аргагүйд хүрч шил шиг гялалзсан целлюлозон богино указ­ка болгожээ. Уран гоё мөнөөх заагуур урт модон указкыг бодвол учир дутагдалтай байснаас уртсаж сунадаг харандаан балаар бас сольж үзэв. Зурах бичих, заах үүргийг хосуул­сан сайн талтай ч энэ заа­гуур зураг үзүүлэн дээр зураас тол­бо, мөр гаргадаг тул богинохон хуга­цаанд хэрэглээнээс гарсан. Харин техникийн хөгжлийн эринтэй хөл ний­лүү­лж указка маань өөрч­лөг­дөн ямар ч зайнаас гэрлээр заах арга бий болсон. Указка хэмээх заа­гуу­раар улс орны хөгжлийг урагш хөт­лөх боловсролын системийн өнөөгийн зарим нэг дүр төрхийг уял­дуулан зүйрлэж бичсэнийг та бол­гооно уу?

Нийгмийн шинэ тогтолцооны эхэн үед тэргүүлэх зэргийн салбар нь боловсрол гэж ярьдаг байсан. Уг нь боловсролын салбарынхаа энэ баримтлалыг улам боловсронгуй бол­гоод улс төртэй хутгалгүй дээд­лээд явсан бол улс орны хөгжилд ихээ­­хэн ахиц нэмэр болох байсан юм­. Энэ үед сургууль бо­ловс­ролын ажилд ардчилал нэвт­рүү­лэх юм болж бас нэлээд шуугив. Энэ нь харин эмх замбараагүй байд­лын эхлэл болсон учир төдий л удалгүй нам жим болов. Доктор профессор ардын багш Ш.Шагдар “Мон­голын боловс­ролын түүхэн хөгж­лийн товчоо” хэ­мээх номондоо энэ талаар тодорхой бичсэн байна лээ. Төр засгаас боловсролын сис­темд олгодог төсөв хөрөнгө нь хүрэл­цэхээ больж төвөгтэй байдал үүссэнээс багш нарын нийгмийн ха­ламж, хангам­жинд бэрхшээл учирч нэг хэсэг багш ажлаа орхиж зарим нь жагсаал цуглаан хийн бужиг­наад зогссонгүй ажил хаяж сүр­жиг­нэв. Сурагчдын тоонд нь тохи­руу­лан төсөв хуваа­рил­даг бол­сон нь зарим жижиг сургууль оршин тогтноход бэрх­шээл­тэй болгов. Энэ бүхнээс болж боловсрол бэлэвсэр­лээ гэсэн шог яриа гарчээ. Тэр ч бүү хэл уламж­лаг­дан ирсэн сурган хүмүү­жүүлэх ухаан гэдэг ойлголт сураггүй боло­ход дөхөв. Сургуу­лиудад зохиогддог байсан хүмүүж­лийн төрөл бүрийн ажил хаягдсанаар барахгүй хүмүү­жил гэдэг үг устаж мон­гол үгийн сангаас хасагдахад тулав. Хүмүү­жил гэдэг нь эртний гарал­тай бөгөөд хүнийг хүн шиг бол­гож хүмүүн­жүүлнэ гэсэн утга хад­галж иржээ. Монголд төдийгүй дэл­хийд түгсэн хүмүүн түүнээс гарал­тай хүмүүжил гэдэг үгнүүдээ хаях эрх бидэнд баймааргүй. Эсвэл урь­дах тогтол­цоо­ны коммунист хүмүү­жил гэж ярьдаг байснаас улбаалж шоов­дор­лож байгаа юм болов уу. Хүмүү­жил гэх үг хэллэг хүмүүжлийн тө­рөл бүрийн ажил түүний дотор ах­мад үеэ дээдлэх, эх орноо хайрлах үзлээр хүмүүжүүлэх үйл ажиллагаа зохиог­дохоо больсны эцсийн уршиг энэ оны 7 дугаар сарын 1-нд болсон ха­ран­гуй бүдүүлэг хар дарсан зүүд шиг самуун явдлаар илэрлээ гэж мунхаг би бодож сууна. Энэхүү үйл явдлыг ха­рахад сургуулийн насны хүүхдүүд бай­сан нь манай орны ирээдүй бол­сон залуу үе ийм ч болчих гэж дээ хэмээн гас­алж байсан шүү. Ирээдүй энэ өдрөөс эхэлнэ гэдэг энэ үү. Эрхийг су­ра­хаар бэрхийг сур гэсэн үг өнөөдөр хуучирчээ. Манай өвөг дээдсүүдийн зэмлэлд хүн дүр­сээ алдах, хүн чанарааа гээх гэсэн үг хэллэг байдаг нь ямар ч хэрэггүй утгагүй үг биш ээ.

Сурагч багачуудыг сурган бо­ловсруулах том зорилт бас л суларчээ гэхэд болно. Ялан­гуяа олон жил багшилсан ахмад багш нарын санаа бодолд хүрэхгүй шинэчлэл нэртэй өөрчлөлтүүд нь шинэ ч үгүй хуучин ч үгүй болгож байгаа нь цөөнгүй байна. Сүүлийн үед мэдлэг чадвар дадал хэмээх хосол­мол шинжлэх ухааны үндэс­лэл­тэй онолыг үгүйсгэж дан ганц чадвараар бүхнийг шийддэг мэтээр ярьж, монголчууд өргөн мэдлэгтэй болгох бодлоо гээж дээд боловсрол олж авах гэсэн сурагчид нь ч шам­дан сурал­цахаа больж, багш нар өндөр шаард­лага тавих эрхгүй болсноос эх орны хэрэгцээг хангах боловсрол олж чадаагүй чанаргүй мэргэжилтнүүд олширч байна. Энэ зуны цэрэг татлагын хилийн дугаар ангийн тангарагийн баяраар дарга нар нь шинэ цэргийн­хээ гарыг үзэгтэй нь давхар барьж гарын үсгийг нь зуруулж харагдсан нь ардчилал зах зээлийн 18 жилтэй нас чацуу эрчүүд гарынхаа үсгийг ч зурж чадахгүй ийм хүмүүсээр дар­хан хилээ хамгаалууна гэж итгэж болох уу гэсэн бодол төрөв. Сурал­цах гол зэвсэг болсон сурах бичгийг хэн дуртай нь зохиодог болж. Бая­жих бэлжих гэсэн бизнесийн үүрэг болж хувирснаас эцэг эх, хүүхэд бага­чуу­дад маш хүндрэлтэй болоод зогсохгүй эцсийн бүлэгт эх орны хэмжээнд сурлагын түвшин тогтоох судал­гаа шинжилгээ хийх боломж­гүй болгов. Боловсролын салбарт үл ойлгогдох гадаад үг олноор орж ирж монгол соёлын өв уламжлал монгол хэл устаж үгүй болох нээ гэ­сэн яриа чих дэлсээд удаж байна. Боловсролын байгууллага л энэ бүхнийг авран хамгаалах манаач нь байх ёстой. Ганц жишээ хэлэхэд хөтөлбөр гэсэн монгол үг байсаар байтал киррикюлим гэх хэнд ч ойлгом­жгүй хэл хугалчихаар үг гараад иржээ. Ямар сайндаа л энэ үгийг анх удаа сонссон нэг залуу багш “карорум” гээд зогсож байхав дээ.

Анхны Ерөнхийлөгч П. Очирбат нэг удаа манай боловсролын шинэч­лэл сурагч, багш нарыг туршлагын туулай болгож гүйцлээ гэж хэлсэн нь бий. Огцруулах гээч өвчин туссан төрийн дээдчүүд орчин ахуйгаа мэдэх мэдэхгүй олон янзын сайдыг ойр ойрхон сольсноор тэд их шинэч­лэгч­­дийн дүр эсгэж өмнөх үеийн уламжлалаа өөрийн санаан зоргоор өөр­чилж үгүйсгэж ирснээс ийм бай­далд хүрэв үү.

Би энд ард түмнээ соён гэгээ­рүүлж ирсэн боловсролынхаа сал­барын нүүр царайг хөөгөөр будах гэж бодсонгүй ээ. Сүүлийн жилүүдэд авч хэрэгжүүлсэн шинэлэг арга хэмжээ олон бий. Өгүүллийнхээ эхэнд бич­сэн өнөөх гэрлэн указка заагуурыг багш, сурагч нэг бүрийнхээ гарт ат­гуулж эхэллээ гэж хэлэх байна. Багш, сурган хүмүүжүүлэгчдийнхээ аж амьдралыг дээшлүүлж тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүр­дүүлж цалинг нь нэмлээ. Сур­гууль багш, сурагч нэг бүрийнхээ сур­лагын түвшинг тогтоож дүгнэх хи­чээл тус бүрийн нэгдсэн загвартай боллоо. Аж ахуйн салбаруудыг мэргэжилтэй ажилчнаар хангах зорилгоор Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төвд суралцагчдыг цалин стипенттэй болголоо. Ча­нарын шаардлага хангаагүй хэд хэдэн дээд сургуулийг хаалаа гэх мэтээр дурдаад байвал олон зүйл хэлж болно.

Хамгийн сүүлд л гэхэд энэ хичээ­лийн жилээс 6 настай хүүхдийг сургуульд элсүүлж Ерөнхий боловс­ролын сургуулийг 12 жилийн тогтол­цоонд шилжүүлэн, монголын бо­ловс­­ролыг дэлхийн жишигт ойртуу­лах том алхам хийлээ. Зургаан настай бяцхан хүү сургуулийнхаа хичээ­лийн шинэ жилийн баяр дээр

Зун цаг өнгөрч намар ирлээ
Зургаан нас хүрч сурагч боллоо
Зулын дөл шиг гэрэл цацруулсан
Зорьсон сургуульдаа орлоо би
Арван хоёр жил сурах танхимынхаа
Алтан босгоор анх удаа алхсан
Азтай хүүгийн нэг болсондоо баяртай байна.
Ачит найз нартаа баяр хүргэе гэж хэлсэн үгээр төгсгөе.

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  1 дүгээр сар 2018  
Ням Д М Л П Б Б
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?