НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 08 сарын 17 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 6284032
Зочин: 2
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 662
"Миний эх орон" зохиол бүтээлийн уралдаан
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2008-12-02

"Миний Эх Орон" сэдэвт зохиол бүтээлийн цуврал уралдааны 3-р уралдааныг зарлаж байна. Нэрт эрдэмтэн Балдангийн Содномын мэндэлсний 100 жилийн ойд зориулан гадаад, дотоодод суугаа нийт монголчууд, монголч эрдэмтэд, судлаачдын дунд зохиол бүтээлийн уралдааныг зарлаж байна.

Оршил: МИНИй ЭХ ОРОН “Миний Эх Орон” сэдэвт зохиол бүтээлийн цуврал “Эхийн хайр”, “Тэнгэрлэг эх орон минь” уралдааны үргэлжлэл болох “Амин хайртай аав” гуравдугаар уралдааныг 1926 онд Герман оронд сураар явсан, уран зохиол судлаач, их зохиолч Д.Нацагдорж судлаач, ардын билиг зүйч, толь зүйч, шинжлэх ухааны ахмад зүтгэлтэн, нэрт эрдэмтэн Балдангийн Содномын (1908-1979) мэндэлсний 100 жилийн ойн нэрэмжит болгон явуулж байна.

Гуравдугаар уралдааны нэр: АМИН ХАЙРТАЙ ААВ Элэг зүрхэнд дэндүү ойрхон Эх нутгаа санан зүүдэлж Ээнэгшин дасч Гадаадад суугаа Элгэн садан Монголчуудынхаа дунд "Миний Эх Орон" сэдвийн дор “Амин хайртай аав“ чөлөөт зохион бичлэгийн 3-р уралдааныг www.bayanmongol.com багаас зарлаж байна. Уралдаанд аавын тухай чөлөөт сэдвээр шүлэг, дууны үг, дурсамж , бодрол агуулсан өгүүлэл, санамж захиас үг, сэтгэлээ нээсэн тэмдэглэл, орчуулга зэрэг чөлөөт зохион бичлэгийг монгол хэлээр бичин ирүүлнэ.

Уралдааны сэдэв 2: Миний мэдэх Содном гуай Монголын их дээд сургуулийн оюутан, ахлах ангийн сурагчид, судлаач, зохиолч, сэтгүүлч, нийт монголчууд “Миний мэдэх Содном гуай” сэдвээр зохион бичлэг ирүүлж болно.

Уралдааны сэдэв 3: Монгол судлалд Балдангийн Содномын хувь нэмэр Мөн уралдаанд оролцох хүсэлтэй монголч эрдэмтэн судлаачид “Монголын судлалд Балдангийн Содномын хувь нэмэр” ерөнхий сэдвийн дор бүтээлээ ирүүлж болно. Бүтээлээ ирүүлэх хугацаа нээлттэй. Зорилго: Монгол хүн сэтгэл зүрхний гүндээ эх орноо хэрхэн тээж явааг харуулах, хойчийг залгамжлах залуу үеийнхээ эх орон, элгэн садан, эх түүх, алдарт хүмүүс, монгол ахуй соёлоороо бахархах үзлийг дэмжихэд оршино.

Тодотгол: Гадаад, дотоодод суугаа нийт монголчууд, монгол судлаач нар гурван ангилалаар оролцоно. Уралдаанд нас харгалзахгүй. Хүүхэд залуус болоод ахмад буурлууд бүтээлээ ирүүлэхийг чухалчилна. Тусгайлсан бичлэгийн төрөл заагаагүй. Гурван ангилалаар шагналтай.

Хугацаа, хаяг: Бүтээлийг 2008 оны 12 сарын 29-ний дотор daanjuur@gmail.comЭнэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан тул JavaScript тохиргоогоо нээнэ үү цахим хаягаар хүлээн авч дүнг http://www.bayanmongol.com интернет (цахим оюут) хуудсаар дамжуулан нийтэд зарлана. Уралдаанд гэж хаяглан овог, нэр, хүйс, нас,хаягаа тодорхой бичиж явуулна уу. Бүтээлийг зохиогчийн зөвшөөрөлтэйгээр интернет (цахим оюут) хуудсаар дамжуулж олны хүртээл болгоно.

Шагнал: Шагналын сан 1000$. Амин хайртай аав уралдааны шагнал 1-р байр 150$ (Эрдэмтэн Б.Содномын ном, CD, DVD, мөнгөн шагнал) 2-р байр 100$ (Эрдэмтэн Б.Содномын ном, CD, DVD, мөнгөн шагнал) 3-р байр 50$ (Эрдэмтэн Б.Содномын ном, CD, DVD, мөнгөн шагнал) Шилдэг бүтээлийн тусгай шагналд Эрдэмтэн Jack Weatherford-н гарын үсэгтэй Чингис хаан ном, Хүн гүрэн, Аттилла хааны ялалтын нууцууд ном, морин хуурын CD, бусад ном, шагналууд дагалдана. Миний мэдэх Содном гуай уралдааны шагнал 1-р байр 150$ (Эрдэмтэн Б.Содномын ном, CD, DVD, мөнгөн шагнал) 2-р байр 100$ (Эрдэмтэн Б.Содномын ном, CD, DVD, мөнгөн шагнал) 3-р байр 50$ (Эрдэмтэн Б.Содномын ном, CD, DVD, мөнгөн шагнал) Шилдэг бүтээлийн тусгай шагналд эрдэмтэн Б.Содномын ном, бусад ном зохиол шагналууд дагалдана.

Зохион байгуулагч: www.bayanmongol.com Ерөнхий зохион байгуулагч www.mongolinternet.com Монгол Интернет компани www.medeelel.com Мэдээлэл Баг www.baigal.com “Хутай билиг" Уламжлалт анагаах ухааны төв www.zamdaan.com Замдаан сэтгүүл www.mashbat-film.com Машбат филм www.mongolstudy.blogspot.com Б.Содном судлал Найз, нөхөд, уралдааныг дэмжигч олон Жич: Хамтран ажиллах, дэмжих хамт олон, номын зохиогчид, хувь хүмүүсийг урьж байна. Эхийн хайр анхдугаар уралдаан, Тэнгэрлэг эх орон минь хоёрдугаар уралдаанд идэвхтэй оролцсон хүмүүст баярлалаа.

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  8 дугаар сар 2018  
Ням Д М Л П Б Б
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?