НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 01 сарын 21 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 5695234
Зочин: 2
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 661
TPS буюу Лидер залуучуудын уулзалт-2009
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2008-08-22

TPS гэж юу вэ? Энэ нь The People Speak гэсэн  үгсийн товчлол бөгөөд НҮБ-ын сангийн дэмжлэгтэйгээр Олон улсын мэтгэлцээний боловсролын холбооны хэрэгжүүлж байгаа хүүхэд залуучуудад  дэлхий нийтэд тулгамдаад байгаа асууд­луу­даас тодорхой асуудлыг сонгон авч түүний мэтгэлцээн хэлэлцүүлгийн аргаар тухайн асуудлаар ойлголт хэвшүүлж  асууд­лыг шийдвэрлэх тал дээр  олон нийтийн анхаарлыг хандуулах зорилго бүхий төсөл юм.

TPS-д хэн оролцож болох вэ? Дунд сургуулийн мэтгэлцээн клуб хичээллэж байгаа эсвэл энэ хичээлийн жилээс эхлэн хичээллэх  сургууль сурагчидтайгаа оролцох боломжтой. Хэрвээ та мэтгэлцээн клубын удирдагч багш, эсвэл энэ үйл ажиллагаанд сургууль, сурагчидаа оролцож өөрсдийгөө хөгжүүлээсэй гэж хүсэж буй багш бол сургуулиа БХАН-ны Мэтгэлцээн хөтөлбөрт бүртгүүлээрэй.

Мэтгэлцээн заавал англи хэлээр байх уу? Үгүй. Ямар ч хэл дээр мэтгэлцээн явуулж болно. Хамгийн гол нь мэтгэлцээ­ний шийдэл буюу сэдвийг авч үзсэн байх шаардлагатай.

Хэдэн сургууль  шалгарах вэ? Жил бүрийн 7 сард болох НҮБ-ын лидер залуу­чуу­­дын уулзалтад АНУ-ын 10, Олон улсын  6 сур­гууль шалгарах боломжтой.  Сургууль бү­рээс дөрвөн сурагч болон хоёр дагалдан явах насанд хүрэгчийн (нэг нь мэтгэлцээ­ний дасгалжуулагч байх) бүх зардлыг НҮБ-ын сангаас гарган оролцуулна.

TPS-н тухай мэдээлэл: http://debateinmongolia.blogspot.com блог дээр байнга тавигдаж байх болно. Түүнээс гадна та бүхэн доорхи хаягаар харилцана уу.

Э.Даваахүү (БХАН-ийн Мэтгэлцээн хөтөлбөрийн ажилтан)
e-mail: davaakhuu@mea.org.mn
утас: 976-11-318149
факс: 976-11-324285

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  1 дүгээр сар 2018  
Ням Д М Л П Б Б
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?