НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 12 сарын 11 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 6429339
Зочин: 2
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 663
Олон Улсын Мэтгэлцээний тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртлээ
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2008-08-22

Болгар улсын Смолян хотноо болсон Олон улсын мэтгэлцээний 14-р тэмцээнд оролцсон Монголын сурагчид мөнгө, хүрэл ме­даль, шагналт байранд орсон өндөр амжилтыг үзүүллээ.

Уг тэмцээнд 7 сурагч 1 дасгал­жуулагч багш оролцсон бөгөөд “Дэлгэрэх” сургуулийн англи хэл дээрх мэтгэлцээн клубын 3 сурагч, 93-р сургуулийн 3 сурагч, Дархан уул аймгийн 19-р сургуулиас 1 сурагч оролцлоо. Холимог багийн тэмцээнд Дэлгэрэх сургуулийн 9-р ангийн сурагч Г.Хулан 2-р байр мөнгөн медаль, мөн тус сургуулийн 9-р ангийн сурагч О. Цэрэндулам 3-р байр хүрэл медаль, 93-р сургуулийн 11-р ангийн сурагч А.Тэргэл шагналт байруудад тус тус шалгарлаа.  Жил болгон Европын өөр өөр улсад тухайн улсын мэтгэлцээний байгууллага, Олон улсын боловсрол мэтгэл­цээний холбоотой хамтран зохион байгуулдаг уг тэмцээнд монгол улс 1998 оноос эхлэн оролцож ирсэн билээ.

Тэмцээний 14 хоногийн хуга­цаанд хүүхдүүд өгөгдсөн сэд­вийн хүрээнд мэргэшсэн гадаа­дын мэтгэлцээний багш нараар хичээл заалгаж, мэт­гэл­цээний бусад төрлүүд, бо­лон өөрийн сонирхсон сонгох хичээлүүдэд суух зэргээр өнгөрөөдөг. Тэд зөвхөн 14 хоног зөвхөн хичээлд суугаад зогсохгүй бу­сад улсын ёс заншил, хүүхдүүдтэй танилц­даг. Өөр улсын хүүхэдтэй  нэг өрөөнд амьдран 3 өөр улсын хүмүүстэй нэг баг болон тэмцээнд оролцох хэрэгтэй болдог. Өөрсдийн улсаа танилцуу­лах үдэш, хоттой танилцах өдөр гээд 14 хоног маш хурдан сонирхолтой өнгөрдөг. 14 жилийн турш энэхүү арга хэмжээ нь оролцогч хүүхдүүдэд насан туршдаа мартахгүй сайхан дурсам­жийг бий болгосоор ирсэн билээ. Тийм ч болоод нэг ирсэн мэтгэлцэгч хүүхэд дахин дахин ирэхийг хүсдэг билээ.

БХАН-ийн илтгэл мэтгэлцээний хөтөлбөр хичээлийн шинэ жилийн эхлэхэд шинээр сургууль дээрээ мэтгэлцээн клуб нээх хүсэлтэй сургууль, багш нартай хамтын гэрээ хийдэг ба хэрэв эрхэм багш Та, Танай сургууль хүсвэл бидэн рүү хандаарай.

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  12 дугаар сар 2018  
Ням Д М Л П Б Б
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?