НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2017 оны 12 сарын 15 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 5624860
Зочин: 1
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 661
Монгол хэлний хичээл ба өнөөгийн шаардлага
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2008-03-04

Нийслэлийн Сонгино Хайрхан дүүргийн 9 дүгээр сургуулийн багш  Цагаан тугтан овогт Түдэвийн Дэлэг

Үүнийг бичигч би бээр 18 дахь жилдээ монгол хэлний багшаар ажиллаж байна. 1990-ээд оны сүүл үеэс эхлэн элдэв янзын шинэ нэр томьёонууд шинэ ойлголтууд бий болсныг дагаад монгол хэлний сур­галтын бодлого алдагдаж, хичээлийн агуулга нь ойлгомжгүй болж эхэлсэн. Бүр сүүлдээ монгол хэлний багш нар монгол хэл судлалын мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэж гаргах гээд байна уу? эсвэл хүүхдүүдэд эх хэлээрээ зөв сайхан бичиж, ярих суурь чадвар дадлага олгох гээд байна уу? гэдгээ ч ойлгохоо  больсон.

Монгол хэлний хичээлийн зорилго, агуул­га нь бас нэг өөр зүгийг “заа­гаад” байхаар арга ч үгүй юм уу даа? Тухайлбал жилээс жилд улам л “шинжлэх ухаанж”-аад хэл судлалын хүнд нарийн ойлголтууд руу гүнзгийрээд байгааг нь бодохоор “Mонгол хэл судлалын” мэргэжилтэн судлаачдыг сурган бэлтгэж байна гэмээр. Ер нь бид энэ хичээлийг хэнд ямар зорилгоор заах гээд байгаа юм бэ? Монгол хэл суд­лалаар дагнан мэргэших оюутнуудад зааж байгаа юм бол өөр хэрэг. Оюуны чадвар бүрэн төлөвшөөгүй хүүхдүү­дэд эх хэлээрээ зөв сайхан ярьж, эмх цэгцтэй ойлгомжтой найруулан бичиж чадах анхны чадвар дадал олгох гээд байгаа юм бол итгэтлээ “шинжлэх ухаанж”-аад байх шаард­лага юу байна? Суралцагчид авиа, үг, өгүүлбэр, холбоо үг, эхийн талаарх онолын хэт хүндэрсэн ойлголтуудыг ойлгох гэсээр байгаад, багш нар нь тэдгээрийг ойлгуулах гэсээр байгаад жил өнгөрнө. Эцэст нь 9-11 дүгээр ангийн суралцагчид өөрийнхөө санаа бодлыг (бичих гэсэн зүйлээ) эмх цэгцтэй ойлгомж­той­гоор найруулан бичих, ярих наад захын шаардлагыг хангаж чадахгүй төгсөж байна. Монгол хэлний олимпиадад тогтмол оролцдог онолын мэдлэг “сайтай” нэгэн ч гэсэн мөн ялгаагүй. Суралцагчдын оюуны чадвар жилээс жилд дордоод байна уу? Багш нарын заах  арга, ур чадвар дутаад байна уу? Үгүй ээ. Харин ч нийгмийн өөрчлөлтийг дагаад хүүхдүүдийн аливаа юмыг тусган хүлээж авах чадвар өөр болоод, багш нарын мэдлэг ур чадвар дээшлээд байгаа шүү. 

Хэдий тийм боловч монгол хэлний сургалтын агуулга нь хэт онолжсоноос хэрэглээ нь хоц­роод байгааг олон эрдэмтэн мэргэд багш нар хэлээд байгааг “бодлого баригчид” яагаад анхаарахгүй байна вэ? ЕБС-ийн суралцагчдын байтугай өнөөгийн залуус хүүхдүүдийн яриа бичгийн чадвар ямар байгааг хэн хүнгүй харж, сонсож байгаа биз дээ. Үгийн баялаг ядуухан,  хэлэх ярих нь болхи толхи, гадаад үгс, этгээд гаж үгсийг  хольж хутгаж ярьсан, хатуу­хан хэлэхэд эх хэлээ “мэдэхгүй” эрлийзжиж  байна шүү дээ. Тэр ч бүү хэл зарим нэг сурвалжлагч хөтлөг­чийн хэл ярианы чадвар, орчуулга, сонины нийтлэлийн найруулгыг анхаарч үзэхэд нүүр улайж нүд харанхуйлмаар …

Хавсралт файл
 Файлын нэр  Тайлбар  Татах
 Монгол хэлний хичээл ба өнөөгийн шаардлага Дэлгэрэнгүй мэдээллийг хавсралт файлаас авна уу.

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

unen ug shuu
unen ug shu

  12 дугаар сар 2017  
Ням Д М Л П Б Б
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?