НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 10 сарын 22 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 6363749
Зочин: 2
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 663
Хүлэмжийн англи хэл ба гадаад хэлийг бодит ертөнцтэй холбон заах нь
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2008-03-04
Магги Пейни (mpayne@csuchico.edu) Калифорни мужийн их сургуулийн боловсрол судлалын дэд профессор
Орчуулсан: Дорнод дээд сургуулийн багш С.Батдулам

 Англи хэлийг гадаад эсвэл хоёр дахь хэл болгон заадаг дэлхийн улс ор­нуудын багш нарт нийтлэг зүйл их бий. Азербайжанаас Өмнөд Солон­гос, АНУ хүртэл багш нар сурал­цагчдыг тухайн зорилтот хэлийг со­нир­­хож, тэр хэлээрээ чадварлаг ярь­даг болоход туслахыг эрмэлздэг. Ха­рам­салтай нь гадаад хэлний багш нар цаг хугацаа болон ажил үүргийн да­рамттай тулгарч, учир тоймгүй их үг­сийн сан, хэл зүйн мэдлэгийг агуул­сан сурах бичгийг эхнээс нь дуустал заах ёстой болдог. Тиймээс багш нар ихэнх тохиолдолд хэл зүйн ухаг­дахууныг илүү онцгойлсон сурах би­чиг­тэйгээ наалдах нь холгүй байдаг нь гайхахаар зүйл биш. Сурах бич­гээ ягштал мөрдөж, хэл зүй – ор­чуулгын аргыг гүн шүтсэн Өмнөд Солонгосын  багш нараас болж тэнд­хийн суралцагчид зөвхөн “Хүлэм­жийн англи хэлийг” сурах хандлага­тай болж буй талаар тус улсын анг­ли хэлний багш Ли Сангжин өгүүлж байна.

Ногоо тариалдаг хэн боловч хү­лэмжийн гайхамшигт ач тусыг ойл­гож байгаа байх. Температур, гэрэл, чийг, бордоо тэжээлийг сайтар тохи­руул­сан орчинд үрслэг ургадаг би­лээ. Ногоочид, цаг агаарын гэнэтийн үзэгдэл, хортон шавьж, хашааны но­хой зэргээс мултран амьд үлдэж но­гооны тайлбайд тэсвэртэй ургаж чадах тийм л ногоог ургуулахыг зорь­дог шүү дээ.

Үүнтэй нэгэн адил орчуулгын арга, сурах бичгийн хэл зүйн дасга­луу­дыг гүн шүтсэн багш нар маш ха­туу хяналттай, бүгдийг урьдаас таа­маг­ла­сан тийм л сурах орчинг бий болго­дог. Хэл зүйн чадамжийг хэтэр­хий онцгойлсноор хэлний чадварыг хан­галттай хөгжүүлж чадахгүй байна. Дээр өгүүлсэн бяцхан үрс­лэгээс ялгаатай нь ийм орчинд сурч буй суралцагчид тухайн хэлэнд хан­галт­­тай гүнзгий уусан орж чаддаггүй. Ан­ги танхим хэмээх хүлэмжнээсээ га­раад тэд урьдаас тааж болшгүй нөх­цөл байдал болон ярилцагч эт­гээд­тэй тулгаран харилцахдаа тун маруухан бэлтгэгдсэн гэсэн үг.

Хавсралт файл
 Файлын нэр  Тайлбар  Татах
 Хүлэмжийн ангил хэл ба гадаад хэлийг бодит ертөнцтэй холбон заах нь Дэлгэрэнгүй мэдээллийг хавсралт файлаас авна уу?

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  10 дугаар сар 2018  
Ням Д М Л П Б Б
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?