НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 12 сарын 16 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 6441346
Зочин: 2
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 663
“Шинэ-санаа, сэтгэлгээ” үзүүлэнгийн уралдаан болов
Нийтэлсэн: 
Огноо: 2008-02-28

ДЗМОУБ-ын Толгойт, Баянхошуу бүсийн ОНХХ, Боловсролын Хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Алхам алхмаар хөтөлбөр”-өөс хэрэгжүүлж буй “Хүүхэд төвт сургалтын орчин, арга зүй” төсөл СХД-ийн 65, 42, 9, 104, 105, 76-р сургууль, 80, 81, 111, 117, 127, 163-р цэцэрлэгийн 36 ангид хэрэгжиж байна. Уг ажлын хүрээнд төсөлд хамрагдсан сургууль, цэцэрлэгийн багш нарын дунд “Шинэ-санаа, сэтгэлгээ” үзүүлэнгийн уралдааныг 2008 оны 02-р сарын 25-нд 65-р сургууль дээр дүгнэв.

Үзүүлэнгийн уралдаанд Толгойт, Баянхошуу ОНХХ-ийн удирдагч Н.Нарантуяа, боловсрол хариуцсан ажилтан Бат-Эрдэнэ, Алтантуул, “ААХ”-ийн захирал А.Нармандах, СХД-ийн сургууль хариуцсан ажилтан Г.Сүрэн, цэцэрлэг хариуцсан ажилтан Чулуунцээл нар оролцож дүгнэлээ. Багш нар хоорондоо зөвхөн өрсөлдөх биш хүүхдийн хэрэгцээ, шаардлагад тулгуурласан, олон төрлийн шинэлэг санаа гарган ажилласан ба уралдааныг дүгнэх явцад шилдэг бүтээлийг шалгаруулж, байр эзлүүлэхэд нэлээд хүндрэлтэй байсан ч төсөлд хамрагдсан сургууль, цэцэрлэгийн багш, арга зүйч, эрхлэгч нар бүгд идэвхи санаачилгатай оролцсоныг хэлэхэд таатай байна.

Уралдааныг нийт 80 гаруй хүн үзэж сонирхон, оролцогчид сэтгэл өндөр харилцан, туршлага мэдээлэл солилцлоо6

  • Сургалтын хэрэглэгдэхүүний хүртээмжийг нэмэгдүүлэх
  • Багш нар харилцан туршлага солилцох
  • Багшийн бүтээлч санаачилгыг дэмжихээр уралдааныг зохион байгуулав.
  • 36 багш бусдадаа өөрсдийгөө сурталчлан таниулав.

·       Багш нар Монгол ёс заншил, зам тээвэр, хүн ба байгаль, математик, монгол хэлний хичээлүүдийн цогц сэдвийн хүрээнд олон хичээлд ашиглаж болохуйц үзүүлэнгүүдийг санаачилсан байлаа.

Бүх сургууль цэцэрлэгийн багш нар оролцсон учир ангийн булангуудын сургалтын хэрэглэгдэхүүн 36 нэр төрлийн үзүүлэн таниулах материалуудаар нэмэгдсэн.

Уралдаанд 127-р цэцэрлэг 1-р байр, 80-р цэцэрлэг 2-р байр, 111-р цэцэрлэг 3-р байр 9-р сургууль 1-р байр, 104-р сургууль 2-р байр, 42-р сургууль 3-р байрыг тус эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.  Уг төслийн үйл ажиллагааны хүрээнд дээрх сургууль, цэцэрлэгийн ангийн орчин, багш нарт зориулан хүргэдэг тэднийг хөгжүүлэх арга зүйн сургалтуудын бодит үр дүн ч эндээс харагдаж байлаа.

Үнэлгээний багийн гишүүд багш нарын бүх бүтээлийг маш сайн гэж үнэлсэн ба ялангуяа цэцэрлэгийн багш нарын бүтээлийг онцолж байсныг дурьдах нь зүйтэй.

Цаашид уралдаанд оролцсон сургалтыг хэрэглэгдэхүүнийг хэрэглээ болгоход 4, 5, 6-р сард багш нарын дунд нээлттэй үзүүлэх хичээлүүдийг зохион байгуулна.

 Мэдээлэл бичсэн: БХАН-ийн ААХ-ийн төслийн ажилтан М.Энхжаргал

 

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  12 дугаар сар 2018  
Ням Д М Л П Б Б
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?