НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2017 оны 12 сарын 16 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 5629877
Зочин: 2
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 661
Бугат хотын Монгол үндэсний бага сургуульд зочиллоо
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2008-02-13
  Д.Энхтуяа, Г.Нарангэрэл, Д.Сарантуяа (Нийслэлийн Баянгол  дүүргийнСэтгэмжцогцолбор)

 Сургууль, хамт олныг өөрчлөн ши­нэч­­­лэх, жинхэнэ ардчилсан хү­мүүн­­лэг нийгмийн сургууль болгох ши­нэч­­­­лэлийн алхмууд хийгдсээр 10 га­­­­руй жилийг өнгөрөөжээ. Энэ хуга­цаанд багш хамт олны сэтгэлгээ, ханд­­­лагад дорвитой өөрчлөлт хийх, Сур­­галтын шинэ стандартыг амьд­ралд бүтээлчээр хэрэгжүүлэх, 11 жилийн тогтолцоонд шилжин хичээл­лэ­сэн туршлагадаа тулгуурлан 12 жи­лийн тогтолцоонд шилжих алхмыг  зо­хион байгуулах зайлшгүй хэрэгцээ бий болсон бөгөөд үүнийг хэрэгжүү­лэхэд зөв удирдлага, оновчтой ме­неж­мент шаардлагатай байлаа.

Хамт олны санаачилга, удирдах бай­гууллагуудын чиглэл, зөв зохион бай­гуулалтын үр дүнд энэхүү үйл ажил­лагаа тус сургууль дээр  ам­жилт­тай хэрэгжиж байна. Багш, хамт олныг хөгжүүлэх олон талт ажлуудын нэг нь өөрийн орны бо­лон бусад орны сургууль, багш на­рын үйл ажиллагаатай танилцаж, турш­лагаас нь суралцах, хамтран ажил­лах үйл ажиллагаа  байлаа. Иймээс манай сургуулийн хамт олон Дунд­говь аймгийн Адаацаг сумын дунд сургууль, ОХУ-ын Улан-Удэ хотын дунд сургууль, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хотын Монгол үндэстний бага сургуультай хамтын ажилла­гаа­ны гэрээ байгуулан ажиллаж байна. Хамтын ажиллагааны гэрээний дагуу тус сур­гуулийн удирдлага, багш нарын тө­лөө­лөл БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бу­гат хотын Монгол үндэстний бага сур­гуульд зочлоод ирлээ.

Сургуулийн захиргааны үйл ажил­лагааг тус сургуулийн ҮЭХ-ны дарга Г.Алтанцэцэг дэмжин, хамтран зо­хион байгуулсанд талархал илэр­хийлж байна. Энэ удаагийн аяллын зо­рилго нь  өөрийн сургуулийн багш на­рыг БНХАУ-ын боловсролын бай­гуул­лагын үйл ажиллагаатай танилцуулах, тэдний үйл ажиллагаа­ны онцлог, дэвшилттэй талуудаас са­наа авч багш нарынхаа сургалт хү­мүүжлийн ажилд тусгах, шинэлэг ар­га хэлбэрээр баяжуулах явдал байлаа. Биднийг тус сургуулийн орлогч захирал Эрдэнэдалай, Гадаад харил­цаа хариуцсан ажилтан Түмэннасан нар угтан авч өөрийн сургуулийг та­нил­цууллаа.

Бугат хотын Монгол Үндэстний ба­га сургууль нь хятад, өвөр­мон­гол хүүх­дүүд суралцдаг, монгол бичгийн хи­чээлийг нэмэгдүүлсэн цагаар ор­дог, тухайн хотдоо монгол хэлийг заа­даг цорын ганц сургууль бөгөөд 700 гаруй суралцагч, 24 багштай, хи­чээлийн болон дотуур байр, цайны га­зар гэсэн гурван цогцолбор ба­рилга байгууламжтай. Сүүлийн жи­лүү­дэд тус сургууль манай орны ЕБС-иудтай “Сурагч солилцооны” хө­төл­бөрийг  хэрэгжүүлж  байгаа бө­гөөд одоо манай орноос  19 сурагч хя­тад хэлийг шамдан суралцаж бай­на. Даваа гараг бүрийн өглөө “Туг өр­­гөх ёслол”-ыг сургуулийн гадна тал­байд явуулдаг бөгөөд энэ арга хэм­жээний үеэр анги бүр бүлгүүдийн мэ­дээлэл өгч анги танхимд зохио­сон аж­лаа бусаддаа тайлагнадаг нь ма­найд хуучин мөрдөж байсан пио­нерийн байгууллагын ажилтай төс­тэй санагдлаа. Мөн дотуур байрны су­рагчид өглөөний гимнастик хийс­ний дараа орчны цэвэрлэгээг хий­чихээд хичээлдээ явж хэвшсэн нь хүүх­дийн төлөвшилд нөлөөлөх зөв зо­хис­той ажил санагдсан. Энэ даш­рамд бид эдгээр ажлыг хийдэг бо­ловч үр дүнг үзэхээс өмнө хаяж орхи­дог зуршлаа солих хэрэгтэйг анхаа­ра­хад илүүдэхгүй санагдаж байсныг нуух хэрэг юу байх вэ. Анги дүүргэлт харь­цангуй олон ч нэг багшид ногдох хүүх­­дийн тоо  цөөн, багшийн цалин өн­дөр, хүмүүсийн ажлын хариуцлага их­тэй  гэх мэт олон талын давуу бай­дал ажиглагдаж байлаа.

Мөн биднийг хотын ерөнхий бай­дал, түүх соёлын дурсгалт газ­рууд­тай танилцуулах ажлыг төлөв­лө­сөн бай­лаа. Бугат хот нь хүнд үйлд­вэрийн салбар голлосон  ялан­гуяа тө­мөр­лөгийн үйлдвэр сайн хөгж­сөн бөгөөд цаг агаарын хувьд харь­цан­гуй дулаан 20 сая гаруй хүн ам­тай том хот юм. Тус сургуулийн тө­лөв­лө­сөн ажлын хүрээнд  Ордос хо­тод байгаа “Чингисийн онгон” нэртэй ая­лал жуулчлалын цогцолборт зо­чилж түүх соёлын дурсгалт олон сай­хан зүйл, хүмүүсийн хүч хөдөл­мөр шин­гэ­сэн бүтээн босголтыг нүдээр харан гайхан бишрэхийн хамт Мон­гол­чууд бид үүнээс илүү ихийг хийх ёстой шүү дээ гэсэн сэтгэгдэл төрж байсан.

“Мянган удаа сонссоноос, нэг удаа үз” гэсэн манай ардын үг бай­даг. Үнэхээр аливааг бодит байдал дээр нь харж, танилцах нь илүү ач хол­бог­долтой, ойлгомжтой байсан бө­гөөд өөрийн үйл ажиллагаанд юуг хэрхэн тусган ажиллаж болох нь тэр дороо л мэдрэгдэж байлаа. Бугат хотын Монгол үндэстний ба­га сургуулиар зочлоод ирсэн ма­най багийн хамт олон өөрсдийн үзэж танилцсан, сурч мэдсэн зүйлээ сур­гуулийн багш хамт олны дунд түгээн дэл­гэрүүлэх үйл ажиллагаагаа эх­лүүлээд байна.

 

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  12 дугаар сар 2017  
Ням Д М Л П Б Б
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?