НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 04 сарын 20 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 6017205
Зочин: 2
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 661
“Хүн байхын учир” сэдэвт чуулган боллоо
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2008-02-13
Сэлэнгэ аймгийн Мандал сумын хүүх­дийн чуулганыг “Хүн байхын учир” аяны хүрээнд зохион байгуулж, су­­мын бүх шатны төлөөлөл нийт 90 хүү­хэд, өсвөр үеийнхнийг хамруул­сан байна.
Чуулганы ажиллагааг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Иргэдийн Тө­лөөлөгчдийн Хурал, “Оюуны хөгжил” Төрийн Бус Байгууллага болон сумын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны салбар зөвлөл хамтран зохион байгууллаа.

Чуулганы үйл ажиллагаанд Сумын Засаг Даргын Тамгын Газрын Ний­мийн бодлогын хэлтэсийн дэд түш­мэл Д.Зэмбээ, Сум дундын проку­рорын ахлах проку­рор Б.Эрхэмбаа­тар, Хүүхдийн төлөө­лөл Т.Түвшин­баяр нар болон Хүүх­дийн Төлөө Үндэсний Газрын дарга М.Тогтохням нар илтгэл тавьлаа.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын хүүх­дүүдийн өмнө хамгийн их тул­гамдаж байгаа асуудал нь хүүхдийн үйлдэж буй гэмт хэргийн тоо өсөх хандлагатай байгаа бөгөөд энэ нь хүн амын нягтшил харьцангуй их, ядуу­рал газар авсан, төмөр зам, авто зам дагуу байрлалтай учир зорчигч хөдөлгөөн ихтэй зэргээс шалтгаал­сан байна.

 ШИГТГЭЭ: 2006 оны байдлаар Сэлэнгэ аймгийн Мандал суманд
Нийт гэмт хэрэг үйлдсэн хүүх­дийн тоо - 39
Гэмт үйлдлийн тоо - 27

 ҮҮНЭЭС:

 Орон байрны хулгай - 22
Бусад хулгай - 2
Ёс бусаар дур хүслээ хангах - 1
Булш сүйтгэх - 1
Хүчин - 1

 Иймд, сумын хүүхдийн чуулган нь хүүхдийн өмнө тулгамдсан асууд­­лыг хэлэлцэх  “Хүн болох ба­гаа­саа”, багш нарын ёс зүйн асууд­лыг хэлэл­цэх “Шавийн эрдэм баг­шаас”, гэр бүл, эцэг эхийн асууд­лыг хэлэлцэх “Эх нь хээр алаг бол …” зэрэг 4 салбар хурал­даантайгаар явууллаа.
Чуулган нэгдсэн хуралдаа­наа­раа хүүхдийн гэмт хэргийн асууд­лыг шийд­­вэрлэхэд тулгам­даж бай­гаа асуу­дал, хүүхдүүдийн хүсэлт, үйл ажил­­лагааны төлөв­лөгөө зэргийг баг­цалсан шийдвэр гарга­сан юм.

 Хүүхдийн Төлөө Үндэсний Газар

 

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  4 дүгээр сар 2018  
Ням Д М Л П Б Б
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?