НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2017 оны 08 сарын 23 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 5446187
Зочин: 1
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 661
Төсөл амжилттай хэрэгжиж байна
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2008-02-13
 Ц.Ариунаа (Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын сургуулийн номын сангийн эрхлэгч)

 Хөдөөгийн боловсролын дэмжих READ төс­лийн хүрээнд хэрэгжиж байгаа 1-5 дугаар ангийн бүлэг бүрт 160 ном­той “Ангийн номын сан”-г байгуулж өгснөөр Хөвсгөл айм­гийн Улаан-Уул сумын нийт иргэд, эцэг эх­чүүдийн идэвхийг өрнүүлсэн, тэднийг үйл ажилла­гаанд татан оруулсан онцлог ажил болж байна. Сургуулийн номын санч- бага ангийн багш нар ажил мэргэжлийн холбоо тогтоон байнга хамтран ажиллах боломж бий боллоо. Төсөл хэрэгжихээс өмнө номын санч, багш нарын ажлын уялдаа холбоо муу байлаа. Ангийн номын сангаа хүлээн авч нэг бүрчилсэн бүртгэлд оруулан формуляр хийх, номыг хэрхэн ангилах, ангийн сурагчдыг гэрээр уншихад олгох уншигчийн карттай болгох талаар мэргэжлийн зөвлөлгөө өгч хамтран ажиллаж байна. Энэхүү ажил нь зөвхөн бага ангийн багш нар, сурагчид, эцэг эхчүүдийн хүрээнд хэрэгжиж байгаа бус, ангийн номын сангийн зорилго, түүний үр өгөөжийн талаар дунд ахлах ангийн сурагчид, багш нар, эцэг эхчүүд олон нийтэд мэдээлэх сургуулийн тө­дийгүй сумын бүх иргэдэд ном уншихын ач холбогдлыг сурталчлах зорилгоор уламж­лал болгон зохион байгуулагддаг “Номын 10 хо­ног”-ийн ажлыг Хөдөөгийн бо­ловсролыг дэмжих төслийн хүрээнд “Эрдэм ном-Эрхэм баян” аяныг зохион байгууллаа.

 Уг аянаар:

  1. Бага ангийн багш нарын дунд ангийн номын сангийн зохион байгуулалт, техник ажиллагаа, ангилал хийх, ном уншуулж буй байдал зэргийг тодорхой үзүүлэлтээр дүгнэн “Шилдэг багш-номын санч” шалгаруулах
  2. Дунд ахлах ангийн сурагчдад Хө­дөөгийн боловсролыг дэмжих READ төслийн талаар мэдээлэл хүргэх, бага ангийн номын сангаас ном хэрхэн авч унших, уншигчдад туслах, бага ангитай холбоо тогтоон ажиллах
  3. Хүүхэд бүрээр уншсан номын нь тэмдэглэлийг хөтлүүлэн “Номын сайн нөхөр” шалгаруулах
  4. Сургуулийн номын сангийнхаа фондыг баяжуулах зорилгоор дунд ахлах анги бүр том ном 1ш, багш сурагч бүр жижиг ном 1ш-ийг хийж үзэсгэлэн гаргах зэрэг ажлууд хийгдэж байна.

Энэхүү ангийн номын сангийн үйл ажиллагааг үр дүнтэй болгох, бага ангийн багш сурагчдад туслах, хамтарч ажиллах, тэдний оролцоог сайжруулахын тулд “Су­рагч-номын санч” нар 1-5 дугаар ангийн бүлэг бүрт сонгогдон ажилласан нь ихээхэн үр дүнтэй болж байна.  Энэ аяны хүрээнд Баасанхүү багштай 7а, Туяа багштай 6а, Нарангэрэл багштай 11а, Нансалмаа багштай 11б, Отгонбаяр багштай 7б ангиуд, бага ангийн нийт багш нар, сурагч-номын санч, 9а ангийн Наранчулуун, Тэгш-Оюун, Цэнгэлбаяр нар идэвхтэй сайн оролцлоо.

 Манай сургууль дээр энэ төсөл хэрэгжсэнээр дараах үр дүнд хүрч, амжилт олж байна.  Бага ангийн хүүхдүүдийн суралцах идэвх сонирхол эрс дээшилж, хичээл сургал­танд оролцох оролцоо бүтээлч хандлага дээшилж байна. ­ Багш эцэг эхийн хамтын ажиллагаанд тодорхой хөшүүрэг болж тэд цаашид номын сан­гаар үйлчлүүлэх, номын сангаа баяжуу­лах, ашиглах тодорхой мэдлэг чадвар эзэм­шин болж багшийн ажилд байнга тусалж дэмжиж байна. Дунд ахлах ангийн хүүхдүүдийн ном ун­­ших сонирхол эрс дээшилж энэ нь бага дунд ангийн хүүхдүүдийн хамтран суралцах хичээллэх баттай эх үүсвэрийг тавигдаж байна.

Багш нарын сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэх, хичээл сургалтыг бүтээлч үр дүнтэй явуу­лах, сургалтын иж бүрэн орчин бүрдүү­лэх үйл ажиллагаа зэрэгт мэдэгдэхүйц ахиц гарч тэдний ур чадвар сайжирч байна.  Бага анги бүр номын сантай бол­сон учир сургуулийн номын сангийн уншлагын заалны хүрэлцээ боломж нэмэгдэж хүүхэд бүртэй ажиллах боломж сайжирлаа.  Манай хамт олон цаашид төслийн үзэл санааг хөдөө орон нутагт түгээн дэлгэрүүлэх итгэл хүсэл дүүрэн байна.

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  8 дугаар сар 2017  
Ням Д М Л П Б Б
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?