НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 12 сарын 14 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 6438998
Зочин: 2
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 663
Монгол бичигт сургах нь манай нийгмийн захиалга мөн
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2008-02-13

Онхуд Г.Даш (Чой.Лувсанжавын нэрэмжит Хэл иргэншлийн дээд сургуулийн профессор, багш)

 Цагийг эзэлсэн их эрдэмтэн, соён гэгээ­рүү­лэгч, номч мэргэн Бямбын Ринчин багш­тан, ЗХУ-ын коммунист намын төв хорооны нарийн бичгийн дарга Н.С.Хрущевт бичсэн нэгэн захидалдаа “БНМАУ-ын мянгаад жилийн уламжлалтай, мянгаад жил үйлчил­сэн, монгол хэлдээ сайтар зохицон таарсан монгол бичгийг 1940-өөд онд албан шахал­таар орос үсгийн бичгээр сольж Монголын төрийн бичиг болгосон билээ. Орос үсэг нь бичиг үсэггүй ард түмний хувьд соёлын их ололт амжилт мөн байх боловч, хэлэндээ цавхийтэл зохицсон бичигтэй, утга зохиолын арвин өвтэй Монголчуудын хувьд утга соёл, түүх бичгийнхээ бүх үнэт зүйлээс холдон хагацана гэдэг бол Монголын маань соёлын өсөж өндийхөд саадтай, том эндэгдэл хэмээн үзэж байна” гэж харамсан өгүүлсэн байна. Эх оронч сэтгэлгээг нэвт шингээсэн Ри багшийн нэг сануулгад:
“Бид үндэснийхээ монгол бичгийг сэргээгээд бүх нийтээр сураад авбал манай улсын цаашдын хөгжил, соёлын дэвшилд их л тустай байхсан” гэж уриалсан захиасыг өнөөдөр эргэн санавал нэгийг шийдэж хоёрыг гүйцэтгэхсэн. Бямбын Ринчиний нэрэмжит шагналт, Ардын уран зохиолч Т.Галсан гуай “Монгол соёлын алтан ганжир” хэмээх дөрвөн мөрт шүлэгтээ:

Наашлуулж хэлбэл мянган жилийн нас сүүдэртэй нандин судар
Цаашлуулж саравчилбал түмэн оны түүх хэлхсэн төгс шастир
Морьтны оюуныг буман жилээр нэвт хэлэлцсэн сувд сондор

Монгол бичиг мину тусгаар тогтнол туг сүлдийн маань алтан ганжир гэж бичсэн нь үндэсний бичгийнхээ гүйцэтгэж ирсэн үүрэг, ач холбогдлыг яруу тод өндөр үнэлж дүгнэсэн бөгөөд монгол бичгээ хичээн сурах, сургахыг уриалсан дуудлага юм. Бусдын шахалтын өмнө сөхөрсөн харалган түшмэдүүдийн харанхуй бодлого, алдаатай шийдвэрийн уршгаар өөрийн бичгийг бүдүүлэг, хоцрогдсон, феодалынх, сурахад хэцүү хэмээн ад шоо үзэн голж таягдан орхисон нь гашуун үнэн билээ. Мянгаад жилийн тэртээгээс уламжлан ирсэн хэдэн зуун боть “Ганжуур”, “Данжуур” их хөлгөн судар, түүнтэй дүйх түүх шастир, утга соёл, таван ухааны номлол, орчуулгын ном, сургаалын өв хэний өмч вэ? Энэ бол монголчуудын өнөө ба ирээдүйн хойч үеийнхний оюуны өмч мөн. Эдгээрийг уншиж, ойлгож ашиглаж ч чадахгүй тоосыг нь арчаад л хадгалаад байх уу?

Хавсралт файл
 Файлын нэр  Тайлбар  Татах
 Монгол бичигт сургах нь манай нийгмийн захиалга мөн Дэлгэрэнгүй мэдээллийг хавсралт файлаас авна уу?

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  12 дугаар сар 2018  
Ням Д М Л П Б Б
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?