НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 11 сарын 18 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 6392542
Зочин: 2
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 663
Гадаад хэлнээс яруу сайхан монгол хэлнээ орчуулахад хэлц үгийн үүрэг
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2008-02-13

  Д.Төмөр (БСШУЯ-ны харьяа Монгол Энэтхэгийн хамтарсан Сургуулийн багш, Монгол Улсын гавьяат багш)

 “Монгол хэл бол монгол үндэстний дар­­хан өмч, дэлхийн соёлын салшгүй хэ­сэг, үндэсний сэтгэлгээнй бэлгэ тэмдэг, ард олны оюуны өндөр чадамжийн илэр­хийлэл мөн бөгөөд монголчуудын үндэс­ний эв нэгдлийг бэхжүүлэгч нэгэн чухал амин холбоо юм” гэж Монгол Улсын Ерөн­хий­лөгч  Н.Энхбаяр “Даяаршил ба төрөөс ба­римт­лах хэлний бодлого” сэдэвт эрдэм шин­жил­гээний  хурал дээр хэлсэн байна. (2007. 05. 04.) Монгол хэл хөгжихөд орчуулгын бү­тээл чухал үүрэг гүйцэтгэдэг. Хүн төрөлх­т­ний оюун ухааны сор, тухайн үн­дэст­ний сэтгэлгээний оргил, хэл соёлынх нь дээж болсон бүтээлүүдийг аялгуу сайхан монгол хэлээр орчуулан хэвлэвэл ард түмнийхээ оюуны ертөнцийг баяжуу­лахын зэрэгцээ монгол хэлээ хөгжүү­лэхэд ихээхэн ач холбогдолтой ч гэж бас хэлсэн байна.

Нийгмийн харилцаа өөрчлөгдөн шинэч­лэг­дэж, олон хэл соёлын нөлөөлөл хүчтэй болох тусам монгол хэлний онцгой чанар, эрч хүч нь улам нэмэгдэж, монгол хэл шинэ агуулгаар баяжин хөгжих учиртай. Чухамхүү ийм зорилтонд хүрэхийн тулд хэлний бодлогыг улам оновчтой болгож, хэрэгжүү­лэх нь чухал юм.  Улс нийгэм маань эх хэлний өргөн мэд­лэг­тэй, яриа, бичгийн өндөр соёл боловсролтой, нийгмийн идэвхтэй иргэн, орчуулагчдыг хүсэн хүлээж байна.
Иймд эх хэлээ хайрлан баяжуулах,  улс үндэстнийхээ оюуны болон материаллаг соё­лыг хамгаалан хөгжүүлэх, ард түмнийхээ уламжлалт зан заншил, сэтгэл­гээг хойч үедээ өвлүүлэх, эх хэлээрээ зөв сэтгэн бодож ухаарч, ярьж бичиж, ойлгол­цох  зэрэгт хэлний мэдлэг ихээхэн үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй.
Өнөөдөр хэлний сургалтыг хэт хэлзүй­жихээс ангижруулах, харьцангуй прагма­тик хэрэглээний шинжтэй болгох эрмэлз­лэл дэлхий нийтийн хандлага болж байна. Бүтээлч сэтгэхүйгээ хөгжүүлж, зөв боловсон орчуулга хийдэг болоход монгол хэлний үнэт баялаг болсон утга  ухаарлыг төрүүлэхүйц баримт материал хангалттай байна.

Хавсралт файл
 Файлын нэр  Тайлбар  Татах
 Ãàäààä õýëíýýñ ÿðóó ñàéõàí ìîíãîë õýëíýý îð÷óóëàõàä õýëö ¿ãèéí ¿¿ðýã Дэлгэрэнгүй мэдээллийг хавсралт файлаас авна уу.

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  11 дүгээр сар 2018  
Ням Д М Л П Б Б
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?