НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 09 сарын 26 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 6337553
Зочин: 2
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 663
Төгөлдөр хуурын гоцлол тгололт
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2007-10-03

2007 оны 10-р сарын 13 нд  New  York хотын    Карнеги концертын  танхимд  (Carnegie Hall) бие даасан уран бүтээлийнхээ тоглолтыг хийнэ.
Саянцэцэг нь  Carniegie Hall-d бие даасан тоглолт хийж  байгаа анхны   монгол төгөлдөр  хуурч юм.   Уг концертын танхимыг  1890 онд хүмүүнлэгийн элч Andrew Carnegie  үндэслэн байгуулан  өнөөдрийг хүртэл  олон орны сонгодог урлагын  нэрт төлөөлөгчид уран бүтээлээ энд толилуулсаар ирсэн байна./en.wikipedia.org/

Саянцэцэг нь таван настайгаасаа  төгөлдөр хуурaaр  хичээллэсэн бөгөөд анхны багш нь түүний аав Монгол Улсын  Урлагийн Гавьяат Зүтгэлтэн  Чойгивийн  Сангидорж юм.   Тэрээр Хөгжим бүжгийн  дунд сургуулийг төгсөн Зөвлөлт Холбоот Улсын  нийслэл, Москва хотын   П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн Академик  дунд сургуулийг  амжилттай суралцаж төгссөнөөр түүний цаашдын амьдрал хөгжмийн  ертөнцөөс салшгүй болон үргэлжилжээ.  Улмаар Москва хотын   П.И.Чайковскийн нэрэмжит Консерваторт шалгаран тэнцэж  суралцах  явцдаа  орос пианизмийн баялаг   өв уламжлалыг шамдан суралцсанаар  түүний тоглолтоос оросын төгөлдөр хуурын уламжлалыг мэдрэхэд хангалттай  хэмжээнд хүрчээ.    Саянцэцэг нь   Мадридийн Эзэн Хааны   Консерватори- д  төгөлдөр хуурын зохиолыг  гүнзгийрүүлэн судлаж цаашдынхаа уран бутээлд оролцуулан тоглох болсоноор түүний уран бутээл улам өргөн хүрээтэй болж удахгүй   Монголынхоо  төгөлдөр хуурын урын сангаас  оруулахаар төлөвлөж  байгаа юм.

Саянцэцэг нь "Ciudad de Huesca"  нэрээр Испанид зохиогддог  олон улсын төгөлдөр хуурын тэмцээнийг  1999 оноос зохион  байгуулж  сүүлийн олон    жил  өөрийн орны болон олон орны авьаслаг төгөлдөр хуурчдыг  жил болгон  уг тэмцээнд  хамруулж улмаар  уран бүтээлийн тоглолтыг нь хийлгэдэг уламжлалтай болгосон. Одоо Испани  улсад өөрийн амьдардаг хот болох   Huesca -д   П.И.Чайковскийн нэрэмжит  хувийн  хөгжмийн сургалтын   төвийг  1997 онд  гэр бүл    Richard Aznar-тай хамтран   үүсгэн байгуулж  ерөнхий захиралаар нь ажиллаж  байна.. Өнөөдөр  Саянцэцэг  нь гоцлон тоглолт хийхээс гадна  хөгжмийн сургуулиудад  нээлттэй хичээл  өгөх болон, олон  улсын тэмцээнүүдэд шүүгчээр сууж байгаа билээ.

Тэрээр   тоглолтоо Монгол, Испани,  Итали, Франц,Герман, Болгар ,  ОХУ, Хятад , Мексик зэрэг орнуудад   амжилттай  хийж олон,олон үзэгчдийн  сэтгэлийг ихэд хөдөлгөж байгаа нь түүний концертуудаас  харагдаж байгаа юм. Ингээд  энэ удаа  New York  хотноо Карнеги-ийн концертын танхимийн  Weill  auditorum-д  өөрийн тоглолтоо хийхээр болсон бөгөөд  энэ нь түүний томоохон уран бүтээлийн алхамаас гадна  асар их нөр хөдөлмөрийн үр дүн  гэдэг нь хэнд ч ойлгомжтой бүлгээ. Сангидоржын Саянцэцэг  нь Joan and Sanford I. Weill Recital Hall-д Бетховен ,Шуман. Гранадос,  Скрябин     нарын бутээлийг  монгол  хүний мэдрэмжээр АНУ -н нэр бүхий танхимд толилуулах гэж байна.

Сайн   үйлс дэлгэрэх болтугай.

Монголын Дээд Боловсролтой Эмэгтэйчүүдийн Холбоо.

Program Details: 
PRESENTED BY “POEM” YOUNG MUSICIANS FOUNDATION
AND  NORTH ARIUN COMPANY
SAYA SANGIDORJ, PIANO

CARNEGIE HALL - Weill Recital Hall (Seating Chart)
Saturday, October 13, 2007 at 8:30 PM 
Tickets from $35 - $60 
Works by Beethoven, Schumann, Granados, and Scriabin 
 http://www.carnegiehall.org/article/box_office/events/evt_10831.html?selecteddate=10132007
TICKETS BY PHONE - (212) 380 8859
nyariun@yahoo.com

 

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

zugeer l bodogdson zuil
urlag delhiig avarna gej itgedeg humuus baidag. ene busgui ch gesen tednii neg bolvuu gej bodloo. tiim humuust bi itgedeg.

  9 дүгээр сар 2018  
Ням Д М Л П Б Б
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?