НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 07 сарын 22 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 6232346
Зочин: 2
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 662
Илгээлтийн эзэд мэргэжлээ дээшлүүллээ
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2007-10-03

Монголын залуучуудын холбоо, VSO-Олон Улсын Байгууллага, БХАН-тэй хамт­ран “Стандартад суурилсан сургал­тын хөтөлбөр боловсруулах нь, Дохионы хэл”-ний анхан шатны сургалтанд  МЗХ-оос хөдөө орон нутагт илгээлтээр ажиллаж буй 27 багш хамрагдав.
Сургалтын ерөнхий агуулга нь боловс­ролын шинэчлэл, 11,12 жилийн тогтолцоонд шилжиж байгаа, сургуулийн, бүлэг сэдвийн, нэгж хичээлийн хөтөлбөр хэрхэн боловс­руулах, сурагчдын цогц чадамжийг үнэлэх үнэлгээний шалгуур боловсруулах арга зүй, багшийн гүйцэтгэх судалгааны аргууд мөн  бүтээлч сэтгэлгээний 20 гаруй аргуудыг хичээл зааж байх явцдаа ашиглан шинэ залуу багш нартай хамтран мэдлэг бүтээлээ.
Сургалтын бас нэг агуулга нь дохионы хэлний анхан шатны мэдлэг, ойлголтуудыг багш нарт түгээх явдал байсан бөгөөд хичээлийн эхэнд яагаад дохионы хэлийг багш нар сурах нийгмийн бөгөөд хувь хүний хэрэгцээ байгаа талаар сургалтанд оролцогчдыг сэдэлжүүлэх зорилгоор БХАН-ээс амжилттай хэрэг­жүүл­сэн “Дохионы хэлээр суралцацгаая” төслийн хүрээнд хийгдсэн богино хэмжээний видео киног  үзүүллээ.

Сургалтыг БХАН-ийн сургагч багш  Н.Нарантуяа, Ц.Эрдэнэчимэг, Д.Энхтуяа, до­хио­ны хэлний багш Ё.Чимгээ, Б.Түвшин­жаргал нар удирдан зохион байгууллаа. Дээрх сургалтын агуулгуудыг багш нарт эзэмшүүлэхийн зэрэгцээ сургагч багш нар өөрсдийн боловсруулсан “Багшийн бүтээ­лийн сан”, “Хүүхдийн зан төлөв, темпера­ментийг судалсан судалгаа” “Сургалтын хөтөлбөр” гэх мэт бодитой материалуудаа үзүүлсэн нь залуу багш нарт туршлага болохоор байлаа. Мөн сургалтын завсарлага, чөлөөт цагаар сургалтанд оролцож буй багш нар санал бодлоо чөлөөтэй солилцсоны  хамт  тэдний дэвшүүлсэн асуудалд тулгуурлан  бэрхшээлийг хэрхэн давж туулах, яаж өөрийгөө шинэ хамт олны дунд илэрхийлэх, өөрийн байр сууриа олж авах ямар ямар боломжууд байгаа талаар санал солилцож байсан нь практик ач холбогдолтой байсан юм. Сургалтаар олж авсан мэдлэг, мэдээл­лээ анги танхимдаа ашигласан талаар сонинд материал бичиж ирүүлэхийг бүх багш нараас хүсч, оролцогчдод БХАН-ээс эрхлэн гаргадаг  “Нээлттэй сургууль” сонины дугаараас өглөө.

Сургалтын өдрүүдэд оролцогчдоос  сэт­гэл ханамжийн судалгаа авсаны зэрэгцээ сургалтын сүүлчийн өдөр бүх орол­цогч­доор үнэлгээний хуудас  бөглүүлж нэгтгэн сургалтанд оролцогчдод танилцуул­лаа.
Энэ сургалтын ач холбогдолыг хэрхэн үнэлж байна вэ? гэсэн асуултанд хариулсан  багш нарын 75% нь маш их хэрэгтэй гэж ха­риул­сан бол таны хэрэгцээ шаардлагыг хан­гаж чадсан уу? гэсэн асуултанд 70,8% ханга­сан гэж хариулжээ.
Сургалтын мэдээллийн агуулгын цар хүрээ ямар байсан бэ? гэсэн асуултанд үнэлгээ өгсөн багш нарын 87,5% нь боломж­той  гэж хариулжээ.
Сургалт зохион байгуулсан сургагч багш нарын мэдлэг арга барил, харилцааны ур чадварыг 95,8% маш сайн хангалттай гэж үнэлсэн бол1 багш дунд зэрэг гэж үнэлжээ. Сургалтын дараа сургалт удирдан зохион байгуулсан багш нартай уулзан үнэлгээний талаар хэлэлцсэн бөгөөд хүн нэг бүрд хүрч ажиллах шаардлагатай байгааг анхааруул­лаа.

Сургалтанд оролцсон багш нарын дийлэнх хэсэг нь ийм сургалтанд  нэг удаа биш тогтмол оролцож, сургалтаас олж  авсан агуул­гаа хэрхэн яаж анги танхимдаа хэрэг­жүүлж байгаа талаараа бие биедээ харилцан туршлага солилцох, хотын тэргүүний сур­гууль, багш нарын анги танхимаар орж тэд­нээс туршлага  судлах сонирхолтой байна гэж байв.
Сургалт дууссаны дараагийн долоо хоногийн Даваа гарагт энэ жил сургуулиа төгс­сөн, Өмнөговь аймагт ажиллахаар ил­гээлт авсан багш нар БХАН-ийн байранд ирэн нэмэлт мэдээлэл, ном,  гарын авлага мате­риалууд авч харилцан холбоотой хамтран ажиллахаа илэрхийлсэн нь шинэ багш нарын хувьд өөрийгөө хөгжүүлэх гэсэн  сайшаалтай санаачилга байсныг дурьдах хэрэгтэй.

Олон залуу багш нартай хамтран ажиллах боломж олгон санхүүжүүлсэн  VSO болон Мон­голын Залуучуудын Холбооны хамт олонд ажлын амжилт хүсэж, цаашид ч энэ ажил маань улам өргөжинө гэдэгт итгэлтэй байна.

 Н. Нарантуяа (БХАН-ийнНээлттэй сургуульхөтөлбөрийн менежер) 

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  7 дугаар сар 2018  
Ням Д М Л П Б Б
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?