НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 10 сарын 22 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 6363673
Зочин: 2
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 663
Сургуулийн өмнөх боловсролын өнөө ба ирээдүй
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2006-09-13
1.1. Өнөөгийн байдал

2003 оны статистик мэдээгээр Монгол улсын хэмжээнд 655 цэцэрлэг ажиллаж 87711 хүүхэд хамрагдаж байгаа нь нийт сургуулийн өмнөх насны хүүхдийн 33,2 болж байна.

Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх бусад хэлбэрийн сургалтад 8,2% хүүхэд хамрагдаж нийт сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтын хувь 41,2% болж байна.

Сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллага, тэдгээрт хамрагдаж буй хүүхдийн тоог сүүлийн жилүүдээр харьцуулан үзвэл:

  • Цэцэрлэгийн тоо 1990 онд 909 байсан бол 2003 онд 655 болсон
  • Хүүхдийн тоо мөн онд 97,2 мянга байснаа 2003 онд 87,7 мянга болж буурсан байна. Энэ нь улс орны эдийн засгийн чадамж буурснаас улсын төсвөөс сургуулийн өмнөх боловсролд зарцуулах хөрөнгийн хэмжээ багассантай шууд холбоотой. Гэвч сүүлийн жилүүдэд цэцэрлэгийн тоо нэмэгдээгүй боловч тэдгээрт хамрагдах хүүхдийн тоо өсч байна.

Түүнчлэн цэцэрлэгийн тоо цөөрснөөс нэг багшид ногдох хүүхдийн тоо дунджаар 1990 онд 19,6 байснаа 2002-2003 оны хичээлийн жилийн байдлаар улсын хэмжээний 655 цэцэрлэгтт 2880 бүлэг ажиллаж, нэг бүлэгт дунджаар 30,5 хүүхэд ногдож байна. Энэ нь цэцэрлэгт мөрдөгддөг эрүүл ахуйн норм, стандартууд алдагдахад хүргэж байгаа бөгөөд ялангуяа нэг ангийн хүүхдийн тоо норм, хэмжээнээсээ хэтрэх нөхцөл бүрдэж байна.

Цэцэрлэгийн тоо, сургуулийн өмнөх насны хүүхдийн тоо, тэдгээрээс сургуулийн өмнөх боловсролын төрөл бүрийн сургалтад хамрагдсан байдал нь аймаг, нийслэлийн төв, нийслэлийн захын хороолол, сумын төв, хөдөөгийн багт харилцан адилгүй байдаг.

2003 оны байдлаар улсын хэмжээнд 10,0 гаруй ажилагчид цэцэрлэгт ажиллаж байгаагаас 622 эрхлэгч, 3241 багш ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд багш нарын мэргэжил боловсролыг дээшлүүлэхэд анхаарч төвлөрсөн болон бүсчилсэн сургалтад нийт 1120 багш хамруулсан байна.

Хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх одоогийн үйл ажиллагаа нь зарчмын хувьд өмнөх үеийнхээс нэлээд ялгаатай. Өмнө нь хүүхдийг хүмүүжүүлэх үйл ажиллагааг зөвхөн цэцэрлэгт бүтэн өдрөөр зохион байгуулж, сургалтад багш давалгайлсан байдлаар оролцож байсан бол өнөөгийн сургалтын төвд хүүхэд, түүний төрөл бүрийн хэрэгцээг тавьснаараа онцлог юм. Мөн цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдэд сургуулийн өмнөх боловсролыг цэцэрлэгт түшиглэсэн байдлаар жигд, цогц эзэмшүүлэх олон янзын хувилбар, арга барил хөгжих болов. Энэ нь ээлжийн бүлэг, цагийн сургалт явуулын багш, гэрийн сургалт, зуны нүүдлийн сургалт зэрэг хэлбэрээр зохион байгуулагдаж байна.

1.2. Дунд хугацааны стратеги

Монгол улсын Засгийн газраас сургуулийн өмнөх боловсролын хөгжлийг дэмжих, тогтвортой хөгжих боломжийг нь бүрдүүлэх зорилгоор “Сургуулийн өмнөх боловсрол-2” үндэсний хөтөлбөрийг 2000-2007 онд хэрэгжүүлэхээр баталсан юм. Энэхүү хөтөлбөрт сургуулийн өмнөх боловсролын эрхэм зорилгыг “Хүүхдийн эрхийг эрхэмлэн тэдний хөгжих тэгш эрхийг хангах замаар сургуулийн өмнөх насны хүүхдэд өөрийгөө хөгжүүлэх, ажиллаж амьдрахад шаардлагатай боловсрол эзэмшүүлэх, сургуульд бэлтгэх таатай орчин бүрдүүлэх” гэж тодорхойлсон ажээ.

Эл зорилгыг хангах үүднээс дараах зорилтыг дэвшүүлэн хэрэгжүүлж байна.

  • Сургуулийн өмнөх боловсролын бодлого зохицуулалт, менежментийн тогтолцоог сайжруулах
  • Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх сургалтын агуулгын стандартыг боловсруулах, түүний шаардлагыг хангахуйц сургалтын технологийг хөгжүүлэх.
  • Сургалт судалгаа, хөрөнгө оруулалтыг идэвхтэй хорших замаар сургуулийн өмнөх боловсролын боловсон хүчний мэргэжлийн чадавхийг дээшлүүлэх.
  • Сургалтын олон хувилбарт үр ашигтай хэлбэрийг нэвтрүүлж, сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний оновчтой тогтолцоог бүрдүүлэх.
  • Сургуулийн өмнөх насны хүүхдийн суралцах орчныг сайжруулахад чиглэсэн хөрөнгө оруулалт хийх, санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгох. Түүнчлэн энэ хөтөлбөрт 2007 онд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийг 64%-д хүргэнэ гэж заасан.

Монгол улсын сургуулийн өмнөх боловсролын шинчлэлийн чиг хандлага нь цэцэрлэгт түшиглэсэн хэлбэрээр сургуулийн өмнөх боловсролыг хүүхдэд цогц эзэмшүүлэхэд чиглэж байна. Энэ нь цаг хугацаа, төсөв хөрөнгө ихээр шаардах бөгөөд улс орны эдийн засаг, иргэдийн амьжиргааны түвшин, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаанаас ихээхэн хамаарах болно.

  • Энэхүү шинэчлэлийн бодлого төлөвлөлт, зохицуулалтыг хувийн хэвшил, иргэний нийгэм, иргэдийн оролцоонд тулгуурласан хэлбэрээр хөгжүүлэх нь зүйтэй. Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ үзүүлэх хувийн хэвшлийн байгууллага, ажилтнуудын чадавхийг нэмэгдүүлэх замаар сургуулийн өмнөх боловсролыг хүүхдэд цогц хэлбэрээр эзэмшүүлэх үйлчилгээниий шинэ хэлбэрийг хөгжүүлж болох байна.
  • Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх үүрэг нь нэг талын шинжтэй хэвээр байгаа бөгөөд цаашид иргэний нийгмийн байгууллага, иргэдийн зүгээс хүүүхдийн боловсролын үйл ажиллагаатай холбоотой үүсгэл санаачлагыг дэмжих, хүүхдээ боловсрол эзэмшүүлэх эцэг, эхийн хүсэл эрмэлзлэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай юм.
  • Цэцэрлэгийн багш, ажилтнуудын хөдөлмөрийн зохион байгуулалт, үүрэг хуваарилалтыг оновчтой болгох нь сургалтын чанар, үр ашгийг нэмэгдүүлэхэд ихээхэн чухал юм. Цэцэрлэгийн ердийн бүлгээс бусад хэлбэрээр сургалт явуулж байгаа багш нарын үйл ажиллагааг дэмжих, тэдний хөдөлмөрийн хөлсийг тооцож олгож байх нь чухал юм. Хамран сургах тойргийн хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүүлэх үүргийг зөвхөн цэцэрлэг хүлээж байгаа нь оновчтой бус байна. Иймд өрх бүлд суурилсан сургалтыг зохион байгуулах, явуулын багш ажиллуулах зэрэг арга хэмжээ авч эхлээд байна.
  • Цэцэрлэг зөвхөн улс, орон нутгийн баталсан төсвийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулахаас гадна өөрсдийн санаачлага, үйл ажиллагаагаар нэмэлт эх үүсвэр олдог аргууд хөгжөөгүй байна· Сургуулийн өмнөх боловсролын чанарын асуудал нь цэцэрлэгийн үйл ажиллагааны зохион байгуулалт, багшийн чадавхи, сургалтын хөтөлбөр,стандартын түвшин, сургалтын орчнооос хамаарах болно. Хамгийн чухал нь багш, ажилтан нарын чадавхи, туршлага, арга барилыг сайжруулахад анхаарах хэрэгтэй байна. Түүнчлэн нийгмийн эмзэг хэсгийн болон малчдын хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамрах хүрээг өргөжүүлэх төлөвлөлт, тооцоо судалгааг нэмэгдүүлэх хэрэгцээ байна. Энэ чиглэлээр өмнөх туршлага, сургалтын хувилбаруудыг хөгжүүлэхэд дотоодын болон олон улсын санхүүжүүлэгч , дэмжигч байгууллагуудын туслалцааг түлхүү авахад анхаарах нь чухал байна.
  • Цэцэрлэгийн барилга, байгууламж, сургалтын орчныг сайжруулах талаар удирдлагын бүх шатанд онцгой анхаарч, бодитой арга хэмжээ авах хэрэгтэй байна.
  • Сургуулийн өмнөх насны хүүхдийн төрөл бүрийн судалгаа хүүхдийн талаарх удирдлагын мэдээллийн системийг хөгжүүлэх шаардлага ч байна.

1.3. Хэрэгжүүлэх арга зам

Дээрх тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, дунд хугацааны стратегийг дараах гурван чиглэлээр хэрэгжүүлж болох юм. Бага насны хөгжлийн талаар монгол ардын уламжлал, орчин үеийн онол, үзэл баримтлалд тулгуурлана.

  • Өрх бүл , хот айлын орчны үүрэг өсч байгаа, эцэг эхчүүд улмаар эмээ өвөөгийн нас залуужих хандлага байгаа, залуучууд хүмүүжлийн арга ухааны уламжлалыг сонирхох болсон өнөө үед өвөг дээдсээс үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлж ирсэн уламжлалт ёсыг зааж сургаж мэдүүлэх.
  • Уламжлалыг олон нийтийн мэдээлэл хэрэгслээр сурталчлах , сургалт явуулах
  • Бага насны хүүхдэд эх орон, байгаль орчин, эх хэл, ахмад үеэ хайрлах, хүндлэн дээдлэх, бахархах үзлийг төлөвшүүлэх
  • Хүүхэд хөгжүүлэх талаар дэлхийн бусад орны дэвшилтэт арга барилаас нэвтрүүлэх

1.4. Өрх гэрт суурилна.

  • Өрх гэрийг чадавхжуулахад орон нутгаас эдийн засаг, мэргэжлийн туслалцаа, үйлчилгээ, аюулгүй орчныг нь хангахад анхаарах.
  • Эцэг эх хүүхдийндээ эрүүл мэнд, хоол тэжээл, боловсрол, хамгааллын асуудлаар өөрсдөө санаа тавьдаг, холбогдох байгуулага, мэргэжлийн хүмүүст ханддаг хандлага сэтгэлгээг өөрчлөхийн тулд тэднийг хүүхдээ сурган хүмүүжүүлэх, чанартай тэжээллэг хоол хүнсээр хангах, эрүүл мэндийн дэмжлэг үзүүлэх, хүүхдийг гэнэтийн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх арга барил эзэмшүүлэх сургалтад хамруулах замаар мэдлэг боловсролыг дээшлүүлэх
  • Энэ чиглэлийн сургалтын багц материал боловсруулах, эцэг эхэд түгээн тараах, олон нийтийн мэдээлэл хэрэгслээр сурталчлах
  • Эх хүүхдийн эрүүл мэндийн анхны тусламж, үйлчилгээ болон хүүхдийн өсөлт хөгжлийн хяналтыг тавих ажлыг хүүхдийг хөгжүүлэх, боловсрол эзэмшүүлэх үйлчилгээтэй холбох.

1.5. Нийгмийн цогц үйлчилгээ цогц байна.

  • Бага насны хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, боловсрол, хүүхэд хамгаалалын чиглэлээр мөрдөж буй хөтөлбөрүүдийг энэхүү баримт бичигт нэгтгэн, хамтран ажиллаж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх· Хүүхдийн хоол тэжээл, эрүүл мэнд, боловсрол, хүүхэд хамгаалалын мэргэжилтнүүдийн хамтарсан сургалт зохион байгуулах· Хоол тэжээл, эрүүл мэнд, хүүхэд хамгаалал, боловсролын салбарын эрдэмтэд, судлаачдын дунд бага хурал зохион байгуулах· Хамтарсан судалгаа хийх, үр дүнг нэвтрүүлэх
  • Хамтын үйл ажиллагааг тусгасан хөтөлбөр боловсруулах, түүнд үнэлгээ хийх
  • Эх, ургийн өсөлт хөгжилтөд шаардлагатай хоол тэжээлийг нэмэлтээр авах
  • Хүүхдийг хөхөөр хооллох бодлогыг хөхүүлэн дэмжих
  • Эцэг эх, асран хамгаалагч нарын хүүхдийн асаргаа сувилгаа, эрүүл мэнд, тэжээлэг, аюулгүй хооллох талаарх тэдний мэдлэг боловсролыг дээшлүүлэх сургалтад хамруулах· Эх орны болон экспортоор орж байгаа хүнсний бүтээгдэхүүнд тавих эрүүл ахуйн хяналтыг сайжруулах, хүүхдийг экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хоол хүнсээр хангах

1.5.1. Боловсрол

  • Бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийг цогц хангахад чиглэсэн сургуулийн өмнөх боловсролын стандарт, зөвлөмж, хөтөлбөрийг турших, хэрэгжүүлэх· Сургуулийн өмнөх боловсролын стандартыг хэрэгжүүлэхэд чиглэсэн багшийн, хүүхдийн, эцэг эхийн ном, гарын авлага, сургалтын багц материалыг боловсруулах, түгээн тараах
  • Шинэчилсэн стандартыг хэрэгжүүлэх багш нарыг давтан бэлтгэх
  • Хүүхдийн бие бялдар, оюун ухааны хэвийн хэм хэмжээг заасан зөвлөмж гарын авлагаар эцэг эхчүдийг хангах, хүүхдийн өсөлт хөгжилтөд хяналт тавьдаг болгох
  • Сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байгаа хүүхдийг цагийн, ээлжийн , түр, зуны сургалтад хамруулах, шинэлэг хэлбэрийг нэвтрүүлэх, турших· Дээх сургалтыг зохион байгуулах багш, сайн дурынхан, холбогдох мэргэжлийн хүмүүсийг орон нутаг цалинжуулах асуудлыг жил бүрийн төсөвт тусгах
  • Ном гарын авлагаар хангах, давтан сургалтад хамруулах

1.5.2. Эрүүл мэнд

  • Хүүхдийн өсөлт хөгжилтөд хяналт тавьдаг арга барилд эцэг эхчүүдийг сургах сургалтад хамруулах
  • Эрүүл мэндийн ажилтнуудыг хүүхдийн зөвхөн эрүүл мэнд, өвчлөлд анхаарах бус, тэднийг хөгжүүлэх арга барилд сургах сургалтад хамруулах

1.5.3. Хүүхэд хамгаалал

  • Хүүхдийн эсрэг хүчэрхийллийн төлөв байдлын судалгаа гаргаж энэ талаар мэдээллийг сайжруулах арга хэмжээ авах
  • Хүүхэд хүчэрхийлэлд өртөх эрсдэл ихтэй газруудыг судлаж тогтоон, онцгой анхаарал тавьж ажиллах
  • Хүүхдийн эсрэг хүчэрхийллийг хязгаарлах сургалт, сурталчилгааг өргөжүүлэх, энэ талаарх иргэдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх ажлыг зохион байгуулах
   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  10 дугаар сар 2018  
Ням Д М Л П Б Б
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?