НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 06 сарын 20 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 6167579
Зочин: 2
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 662
Сургуулийн өмнөх боловсролын агуулгын стандарт
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2006-09-12

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

Анги 03.080.99

Боловсролын стандартын тогтолцоо
БАГА, ДУНД БОЛОВСРОЛ
1-р хэсэг: Сургуулийн өмнөх боловсролын агуулга

MNS 5001-1:98

System of educational standards
STANDARDS FOR PRIMARY AND SCHOOL SECTOR
Part 1. Pre-school education content standards

Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төвийн Зөвлөлийн 1998 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 13 дугаар тогтоолоор батлав.

1998 оны 6 дугаар сарын 1-ээс мөрдөнө.

1. ХАМРАХ ХҮРЭЭ

1.1.Энэхүү стандарт нь Монгол Улсын Боловсролын хууль, Бага, дунд боловсролын хуулийн хүрээнд сургуулийн өмнөх боловсролын үндсэн агуулга, цөм хөтөлбөрийг тогтооно.

1.2.Үндсэн агуулгаас гадуур хүүхдийг хөгжүүлэх төрөл бүрийн нэмэлт сонгон суралцах сургалтын агуулга үүнд хамаарахгүй бөгөөд түүнийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зохицуулна. Энэхүү стандартыг сургуулийн өмнөх боловсролын сургалт явуулж байгаа өмчийн бүх төрөл, хэлбэрийн байгууллага, албан тушаалтан болон хүүхэд дагаж мөрдөнө.

2.ОРШИЛ

2.1.Энэхүү стандартын зорилго нь ардчилсан нийгмийн иргэн төлөвшүүлэхэд чиглэсэн хувь хүний сонирхол, эрэлт хэрэгцээг тооцсон уян хатан нэгдмэл агуулгатай, түүнийг хэрэгжүүлэх арга зам, хэрэглэгдэхүүнийг олон хувилбартай болгоход оршино. Уг стандартыг нэвтрүүлснээр сургуулийн өмнөх боловсролын наад захын түвшингийн зорилго, зорилтууд болон хэрэгжүүлэх орчин, арга зам, шалгах шалгуур тодорхой болно. Түүнчлэн хүүхдийн өөрийн болон олон нийтийн оролцоог дээшлүүлэх, боловсролын тогтолцоог боловсронгуй болгох нөхцөл бүрдэж, сургалтын чанар, үр ашиг дээшилнэ.

2.2.Энэхүү стандартад хүүхдийн эзэмшсэн байх мэдлэг, чадвар, дадлын наад захын түвшинг тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэх хичээл, үйл ажиллагааны цөм агуулгыг тусгасан болно.

3.НЭР ТОМЬЁО БА ТОДОРХОЙЛОЛТУУД

3.1.Боловсролын стандарт нь зохих төвшин /бага, дунд, дээд/ -д суралцагчид зайлшгүй эзэмшсэн байх мэдлэг, чадвар, үнэт зүйлсийн тогтолцоо, түүнийг эзэмших боломжтой нөхцөл бүрдүүлэх болон үнэлж, дүгнэх шаардлагаар тус тус тодорхойлогдсон норматив баримт бичиг юм.

Хуулбарлан хэвлэхийг хориглоно.

3.2.Сургуулийн өмнөх боловсрол нь хүүхдийг төрснөөс нь эхлэн сургуульд орох хүртэлх хугацаанд тэдний хэрэгцээ, сонирхлын дагуу зорилго, чиглэл, системтэй мэдлэг чадвар олгох, хүүхдийг хөгжүүлэхэд чиглэсэн сургалт-хүмүүжлийн нэгдмэл үйл ажиллагаа юм.

3.3.Сургуулийн өмнөх боловсролын стандарт нь төр, иргэд, олон нийтээс хүн амд үзүүлэх сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний нэгдмэл байдлыг хангах, хүүхдийн хөгжлийн наад захын түвшинг тодорхойлсон нийтлэг бөгөөд дахин давтан хэрэглэхээр, сонирхогч талууд харилцан тохиролцож, сургалт, хүмүүжлийн чанарт тавигдах шаардлага, шалгуур хэмжүүрийг тодорхойлсон норматив баримт юм.

3.4.Сургуулийн өмнөх боловсролын агуулга нь сургуулийн өмнөх боловсролын түвшинд бага насны хүүхдийг хөгжүүлэх мэдлэг, чадвар, дадлын хүрээг тодорхойлсон цогц зүйл юм.

4.СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН АГУУЛГЫН ЗОРИЛТ

Сургуулийн өмнөх боловсролын агуулгын стандарт нь хүүхдэд дараах мэдлэг, чадвар, хүмүүжлийн зөв хэвшил төлөвшүүлэхэд чиглэгдэнэ. Үүнд:

  1. Бага насны хүүхдийн эрүүл мэндийг бэхжүүлэн /хөдөлгөөний эдслийг сайжруулах/, ариун цэвэр, эрүүл ахуйн анхны хэвшил дадал олгох, үндсэн хөдөлгөөнүүдийг зөв гүйцэтгэдэг хөдөлгөөний эвсэлтэй:
  2. Хүүхдийн танин мэдэх сонирхол, сэтгэн бодох чадварыг хөгжүүлж, энгийн үйл ажиллагааг төлөвлөх, хийж гүйцэтгэх, хүмүүнлэг ёс, байгаль, нийгэм, юмс, үзэгдлийн талаар анхдагч, зөв ойлголттой:
  3. Хүрээлэн байгаа байгаль орчин, ан амьтан, эд юмс, үйл явдал болон өөрийн санаа бодлоо илэрхийлэн дүрслэн зурах, урлан бүтээх, дуулах хөгжимдөх, бүжиглэх талаархи анхны төсөөлөл, чадвартай:
  4. Хооллох, хувцаслах,тоглох, суралцах, хөдөлмөрлөх талаар бие даасан чадвартай:
  5. Бусадтай эелдэг зөв харилцах, санаа бодлоо илэрхийлэн солилцох, хүнийг хүндэтгэх, сайн мууг ялгах, хамтач үзэлтэй болгох:
  6. Тусгай хэрэгцээ шаардлагатай бага насны хүүхдийг хэвийн хөгжилтэй хүүхдүүдтэй хамруулан үйл ажиллагаанд оролцуулах ба тэдний бага боловсрол эзэмших бэлтгэлийг хангах эдгээр болно.

4.1.Бие бялдрын хөгжил

4.1.1.Зорилго

Бага насны хүүхдийг ариун цэвэр, эрүүл ахуйн энгийн мэдлэг, чадвар, дадалтай, эрүүл чийрэг бие бялдартай, уян хатан хөдөлгөөнтэй, үндсэн хөдөлгөөнүүдийг зөв хийж гүйцэтгэх хөдөлгөөний эвсэл, чадвар, дадалтай болгоход чиглэнэ.

4.1.2.Хүүхдийн бие бялдрын хөгжлийн зорилт

1. 2-3 нас

  • ам, хамрын алчуурыг зөв хэрэглэж хэвшүүлэх
  • гараа савандаж угааж:
  • ширээнд сууж бусдад саад бололгүйгээр хооллож:
  • халбага сэрээг зөв барьж хооллож сурах
  • хувцсаа өмсөж тайлах, эвхэж тавьж хэвшүүлэх
  • нар, ус, агаараар чийрэгжүүлэх хөл гарын хөдөлгөөнөө зохицуулан алхаж, гүйж сурах
  • бусад хүүхдийн хөдөлгөөнтэй өөрийн хөдөлгөөнийг зохицуулдаг болох
  • хөл, гарыг ээлжлэн зөөж тавьж, мөлхөж::
  • байрандаа үсэрч:
  • зураасан дээгүүр давж үсэрч:
    тодорхой зайтай 2 шугамын хооронд тэнцвэрээ хадгалан явж: бөмбөгийг шалан дээгүүр өнхрүүлж сурах.

1. 3-4 нас

  • гараа угааж хэвшүүлэх
  • шүдээ угааж сурах
  • сам хэрэглэж хэвшүүлэх
  • ширээнд зөв сууж, цэвэр хооллож сургах /бага багаар халбагадах, хооллох үед ярихгүй байх гэх мэт/
  • хувцсаа өөрөө өмсөх, тайлах, гутлаа үдэж:
  • нөхөддөө туслах, туслалцаа хүсч:
  • багштай хамтран ороо засах ба хурааж сурах
  • нар ус агаараар чийрэгжүүлэх
  • багш болон бусдын дохиогоор гүйцэтгэж буй зүйлээ өөрчлөн хийж сургах
  • хүүхдийг хөдөлгөөний хувьд идэвхтэй болгох
  • хүүхдээр олон янзын хөдөлгөөнийг /алхах, гүйх, мөлхөх, эд юмсыг өнхрүүлэх үсрэх/ ээлжлэн хийлгэж хөдөлгөөний эвсэлтэй болгох
  • зүгээ өөрчлөн алхах, гүйх, үсрэх, мөлхөх, эд юмсыг өнхрүүлж сургах
  • энгийн дүрэмтэй янз бүрийн хөдөлгөөнт тоглоом зааж сургах.

1. 4-5 нас

  • шүдээ бие даан зөв угааж сургах
  • аяга, халбага, сэрээг зөв барих ба хэрэглэх
  • цэвэр нямбай хооллох
  • хувцсаа хурдан, зөв, бие даан өмсөж, тайлж хэвших, гутлаа бие даан, үдэх, тайлж сургах
  • унтлагын хувцас хэрэглэх
  • гаднаас орохдоо шороо тоосоо гөвж хэвшүүлэх
  • ямар ч хөдөлгөөнийг багшийн болон бусдын өгсөн дохионы дагуу хийж гүйцэтгэж сургах
  • хэсэг бүлэг, хамт олноороо хөдөлгөөнөө зэрэг хийж сургах
  • хөл гарын хөдөлгөөнийг ээлжлэн тавьж, ханын шатанд авирч сургах
  • алхалт, гүйлт, үсрэлт, шидэлтийн олон хэлбэртэй танилцуулан тус бүрд 2-оос 3 янзын хэлбэрийг эзэмшүүлнэ. Жишээ нь: өлмий дээрээ түлхэлт авч хөнгөн гүйх, хоёр хөл дээрээ хүчтэй түлхэлт авч үсэрч, зөв газардах, юман доогуур шургаж мөлхөх, дээгүүр давж мөлхөх г.м байж болно.
    энгийн дүрэмтэй хөдөлгөөнт тоглоомын дүрд тоглож сургах.

1. 5-6 нас

  • гар нүүрээ бие даан хурдан зөв угааж хэвшүүлэх
  • шүдээ угаах, үсээ самнаж хэвшүүлэх
  • хумсны завсрыг цэвэрлэж сурах
  • зөв боловсон, цэвэр нямбай хооллож хэвшүүлэх
  • хувцсаа хурдан зөв, цэвэр нямбай өмсөж хэвшүүлэх
  • ороо өөрөө засаж, хурааж хэвшүүлэх
  • унтлагын хувцсыг хэрэглэж хэвшүүлэх
  • ямар ч хөдөлгөөнийг хурдан зөв хийж, гүйцэтгэж сургах
  • харайлтын хэлбэрийг хүндрүүлэн, байрнаас харайх, өндөрт харайх гэх мэтээр олон хэлбэртэй танилцуулан эзэмшүүлэх
  • спорт тоглоомын хэрэглэлтэй танилцуулах
  • чаргаар бие даан гулгах, дугуй унаж сургах
  • шидэлтийг олон хэлбэрээр хийж сургах, шидсэн зүйлийг барьж сургах
  • уралдаан тэмцээн, спорт тоглоомд оролцуулан, ялж, ялагдах сэтгэлгээнд сургах
  • өгсөн командыг баримтлах
  • зохион байгуулалтай байж сургах
  • хөдөлгөөнт тоглоомыг бие даан тоглож сургах

1. 6-7 нас

  • бие даан зөв, цэвэр нямбай хооллож хэвшүүлэх
  • хоолны хэрэгсэл /аяга, таваг, халбага, сэрээ, гэх мэт/-ийг зөв хэрэглэж хэвшүүлэх
  • шүд, гараа тогтмол угааж хэвшүүлэх
  • хувцсаа түргэн шалмаг, зөв, цэвэр нямбай өмсөж, тайлж хэвшүүлэх
  • хувцсаа эвхэх ба өлгөж тавьж хэвшүүлэх
  • бие даан ороо засаж, хурааж хэвшүүлэх
  • алхах, гүйх, үсрэх-харайх, эд юмыг шидэх-өнхрүүлэх, өөрөө мөлхөх-авирах, хөдөлгөөнийг хурдан зөв хийж гүйцэтгэдэг болох
  • сагсан бөмбөг, хөл бөмбөг зэрэг багаар тоглодог спорт тоглоомд сургах
  • өгсөн командыг хурдан шуурхай зөв гүйцэтгэдэг болгох
  • өөрсдөө зохион байгуулан баг бүрдүүлэн уралдах ба хөдөлгөөнт тоглоомыг бие даан тоглож сургах
  • ялсан, ялагдсан талуудыг зөв тогтоон, тоглоомыг шүүн тоглож сургах.

4.1.3. Бие бялдрын хөгжлийн хүрсэн байх төвшин

1. 2-3 нас

  • ам, хамрын алчуурыг хэрэглэж хэвшсэн:
  • гараа савандан угааж сурсан:
  • халбага, сэрээг зөв барьж хооллож сурсан:
  • хувцсаа өмсөх, тайлах, эвхэж тавьж хэвшсэн:
  • хөл гарын хөдөлгөөнийг ээлжлэн алхаж сурсан:
  • хөл гарыг ээлжлэн зөөн тавьж мөлхдөг:
  • байрандаа хоёр хөл дээрээ үсэрдэг энгийн дадалтай болсон байх.

1. 3-4 нас

  • гараа угааж хэвшсэн:
  • шүдээ зөв угааж сурсан:
  • сам хэрэглэж хэвшсэн:
  • ширээнд зөв сууж, цэвэр хооллож сурсан:
  • хувцсаа өөрөө өмсөж, тайлж сурсан:
  • гутлаа үдэж сурсан:
  • багш болон бусадтай хамтран ороо засаж, хурааж:
  • зүгээ өөрчлөн алхаж, гүйж, мөлхөж, өнхрүүлж чаддаг:
  • багш болон бусдын дохиогоор гүйцэтгэж буй зүйлээ өөрчлөн хийж сурсан байх.

3. 4-5 нас

  • шүдээ биеэ даан зөв угаадаг:
  • аяга, халбага, сэрээг зөв барих ба хэрэглэдэг:
  • цэвэр нямбай хооллодог:
  • хувцсаа хурдан зөв өмсөж, тайлж хэвшсэн:
  • гутлаа бие даан үдэж, тайлдаг:
  • алхалт, гүйлт, үсрэлт, шидэлтийн 2-өөс 3 хэлбэрийг эзэмшсэн:
  • шатанд авирч сурсан:
  • ямар ч хөдөлгөөнийг хэсэг бүлэг, хамт олноороо командын дагуу зэрэг хийж гүйцэтгэдэг:
  • энгийн дүрэмтэй хөдөлгөөнт тоглоомоор тоглодог болсон байх.

4. 5-6 нас

  • гар, нүүр, шүдээ угаадаг:
  • үсээ самнаж хэвшсэн:
  • зөв боловсон, цэвэр нямбай хооллодог:
  • өөрөө ороо засаж, хураадаг:
  • ямар ч хөдөлгөөнийг / алхах, гүйх, үсрэх, шидэх, мөлхөх, авирах / хурдан зөв хийж гүйцэтгэдэг:
  • хэд хэдэн хэлбэрээр харайдаг ба шидэлт хийдэг:
  • командын дагуу үйлдэл хийж гүйцэтгэдэг:
  • хөдөлгөөнт тоглоомыг бие даан тоглодог болсон байх.

5. 6-7 нас

  • шүд, гар нүүрээ угааж хэвшсэн
  • бие даан зөв, цэвэр хооллож хэвшсэн
  • хоолны хэрэгслийг зөв хэрэглэж хооллодог
  • хувцсаа зөв, цэвэр, түргэн шалмаг, нямбай өмсөж тайлдаг
  • хувцсаа эвхэж тавих ба өлгөж хурааж хэвшсэн
  • ороо бие даан засаж, хурааж хэвшсэн
  • алхах, гүйх, үсрэх-харайх, шидэх-өнхрүүлэх, мөлхөх-авирах хөдөлгөөнийг зөв хийж гүйцэтгэдэг, тэдгээрийн хэд хэдэн хэлбэрийг эзэмшсэн
  • баг болон тоглож, уралдаж чаддаг
  • спортын болон хөдөлгөөнт тоглоомыг удирдан зөв шударга шүүн, тоглож сурсан байна.

4.2. Оюун ухааны хөгжил

4.2.1. Зорилго

Хүүхдэд байгаль орчин, хүмүүсийн амьдрал, хөдөлмөр, эд юмсын шинж чанарын тухай энгийн ойлголт, хэрэгцээтэй мэдлэгийг өгч тэдний сонирхлыг өрнүүлэн аливаад дүгнэлт өгөх, харьцуулан жиших, нэгтгэн дүгнэх чадварыг олгон, санаа, бодлоо илэрхийлэх, хүнтэй харилцах, аливааг таньж мэдэх хүсэл эрмэлзлэлтэй болсон байна.

4.2.2. Хүүхдийн оюун ухааны хөгжлийн зорилт

1. 2-3 нас

  • - авиаг зөв хэлж:
  • - үгийг тод хэлж:
  • - жижиг хэмжээний шүлэг, үлгэрийг анхааралтай сонсож:
  • - асуултанд хариулж:
  • - эд юмсын хөдөлгөөн, өнгийг заасан үгийг яриандаа хэрэглэж сурах:
  • - үзэж, харсан, мэддэг зүйлээ бусдад ойлгомжтой ярьж чаддаг болгох:
  • - орчны эд юмсыг зориулалтаар нь бүлэглэх /тоглоомын булангийх, номын булангийх, г.м /
  • - эд юмсыг хэмжээгээр нь харьцуулан ангилдаг болгох, тэнцүүлж сургах / том-жижиг, өндөр-нам гэх мэт /
  • - цөөн салангид зүйлсийг нэгтгэн олон болгох, харьцуулах, хэдэн гэдэг үгтэй өгүүлбэр хэлж сургах:
  • - эд юмсыг тоолж сургах / жишээ нь 1-ээс 5 байх гэх мэт./
  • - гурвалжин, дөрвөлжин, дугуй дүрстэй танилцуулан эдгээр дүсүүдээр өөр шинэ дүрс эвлүүлэн бүтээлгэж сургах:
  • - улаан, цэнхэр, ногоон, шар өнгийг ялгуулах, олон өнгүүдийн дотроос олуулан, дадлага хийлгэн нүдлүүлэх:
  • - цаг хугацааны ерөнхий төсөөллийг хөгжүүлж, өглөө, орой, өдөр, шөнө гэсэн үгийг хэл ярианд нь хэрэглэж сургах.

1. 3-4 нас

  • - юмсын хэсгүүдийг ялгаж нэрлүүлэх / цамцны зах, ханцуй гэх мэт /
  • - юмсыг хэмжээ, хэлбэр, өнгө, эд материал, зориулалтаар нь ялгадаг болгох:
  • - хүнд хандан асуулт тавьж, асуултыг зөв зохиож сургах:
  • - мэддэг үлгэр, өгүүллэгийг өөрийн үгээр зохиомжлон, ургуулан бодож, ярьдаг болох:
  • - эд юмсыг 1-ээс 10-ын дотор тоолуулж сургах:
  • - эд юмсыг нэмэгдүүлэх ба хорогдууж тэнцүү болгодог ойлголттой болгох:
  • - эд юмсыг ангилан харьцуулж сургах / урт-богино, бүдүү- нарийн гэх мэт/
  • - улаан, хөх, шар ногоон өнгийг нэрлүүлэн, хэл яриандаа хэрэглэдэг болгох:
  • - тэгш өнцөгт дүрстэй танилцуулан, гурвалжин, дөрвөлжин, дугуй, тэгш өнцөгт дүрсүүдээр шинэ дүрс бүтээх, эвлүүлж сургах:
  • - хос /гар, хөл, нүд, гутал, бээлийг г.м / гэсэн ойлголттой болгох:
  • - өнөөдөр гэсэн ойлголт өгч хэл ярианд нь хэрэглүүлэх
  • - хэдийд гэсэн асуултанд зөв хариулж сургах.

3. 4-5 нас

  • - бүх авиаг зөв тод дууддаг болгох:
  • - эд юмсын ерөнхий ба оноосон нэрийг яриандаа хэрэглэж сургах:
  • - эд юмсын эерэг ба эсрэг утгатай үгийг мэдэж, хэрэглэж сургах:
  • - тодорхой сэдвээр өөрөө зохиомжлон ярьж сургах:
  • - өөр хоорондоо асуулт тавьж асуултанд нь зөв хариулах, харилцан яриа зохиож ярьж сургах:
  • - зохиолын баатар, дүрийг дуурайн жүжиглэдэг болгох:
  • - аливаа эд юмсыг аль болох хязгаарлалгүй тоолуулах /30/, тоолох чадварыг хөгжүүлэх:
  • - хоёр бүлэг зүйлийг нэмэгдүүлэх ба хорогдуулах замаар тэнцүү болгох чадварыг болгох:
  • - улбар шар, саарал гэх мэт 2оос 3 завсрын, уусгасан өнгөтэй танилцуулах:
  • - эзэлхүүнт дүрстэй танилцуулах /шоо дөрвөлжин, цилиндр гэх мэт/
  • - өөрийн байгаа байрлалаас эд юмсын байрлалыг тодорхйлж:
  • - эд юмсыг байрлалаар нь ялгаж, ангилж /дээр, доор, өмнө, хойно гэх мэт/ сургах:
  • - өчигдөр, маргааш гэсэн ойлголттой танилцуулж, хэл яриандаа зөв хэрэглэж сургах.

4. 5-6 нас

  • - Энгийн, нийлмэл өгүүлбэр хэрэглэн санаа бодлоо илэрхийлж сурах:
  • - үгийн утгыг өөрийн үгээр тайлбарлаж сургах:
  • - богино хэмжээний үлгэр, өгүүллэг, шүлгийг цээжилж уран тод уншиж сургах:
  • - оньсого, таавар, зүйр үг зэргийг өөрөө зохиож сургах:
  • - бонгино хэмжээний зохиолыг жүжиглэн тоглож сургах:
  • - тооны бүтэцтэй танилцуулах:
  • - нэгж хэмжээсийг ашиглан хэмжиж болох ойлголттой болгох / төө, сөөм, алд, тохой гэх мэт /
  • - цифрийн бичилгттэй танилцуулан бичилтийн анхны зурлагыг бичүүлж сургах:
  • - эд юмсыг ямар нэгэн шинжээр нь ангилан ялгаж, бөөрөнхий дүрстэй танилцуулах:
  • - олон өнцөгт бүтээж, дүрсүүдээр эвлүүлж бүтээл хийлгэж сургах:
  • - долоо хоногийн гариг, өдөртэй танилцуулах, нэрлүүлж сургах.

5. 6-7 нас

  • - өгүүлбэрийн тухай ойлголттой болгох:
  • - аливааг яг зааврын дагуу хийж гүйцэтгэдэг болгох:
  • - танихгүй хүнтэй яриа үүсгэн, харилцах чадвартай болгох:
  • - дүү нартаа юм заан тайлбарлаж, хэлж зөвлөдөг болгох:
  • - дармал үсгийг нүдлүүлэх:
  • - дармал үсгээр бичсэн нэрээ таньж ялгадаг болгох:
  • - бичмэл үсгийн энгийн зурлагыг бичүүлж сургах:
  • - үлгэр, өгүүллэгийг цээжээр уран уншдаг болгох:
  • - арифметик нэмэх, хасах үйлдэлтэй энгийн өгүүлбэртэй бодлого зохиолгох, бодуулах:
  • - өөрийн байгаа байрлалаас зүг чигийг тодорхойлж чаддаг болгох:
  • - шингэн, бутармаг зүйлийг эзэлхүүнт биет дүрсийн зүйлтэй харьцуулан ойлгуулах:
  • - жилийн дөрвөн улирал, сарын тухай ойлголтыг өгч 12 жил, сарыг амьтны нэрээр нэрлэдэг болгох.

4.2.3. Оюун ухааны хөгжлийн хүрсэн байх төвшин

1. 2-3 нас

  • - үгийг зөв тод дууддаг:
  • - асуултанд зөв хариулдаг:
  • - зураг харж, түүний тухай чөлөөтэй ярьдаг:
  • - санал бодлоо энгийн өгүүлбэрээр илэрхийлдэг:
  • - олон цөөнийг ялгадаг, цөөнөөс олныг бий болгодог:
  • - эд юмсыг /өндөр, нам, том, жижгээр нь / ангилдаг, харьцуулдаг:
  • - 1-ээс 5-ын дотор эд юмсыг тоолдог /нэг нэгээр нь нэмж мэддэг /
  • - гурвалжин, дөрвөлжин, дугуй дүрсийг мэддэг, тэдгээрийг эвлүүлэн шинэ дүрс /6-аас 8 зүйл / бүтээдэг:
  • - улаан, цэнхэр, шар, ногоон өнгийг хаанаас ч олж чаддаг:
  • - өглөө, орой, өдөр, шөнө гэсэн үгийг хэл яриандаа хэрэглэдэг болсон байх.

2. 3-4 нас

  • - эд юмсын өнгө, хэлбэр, эд материал, зориулалтыг мэддэг, яриандаа хэрэглэдэг:
  • - хүнээс дуртай /хүссэн/ зүйлээ чөлөөтэй асуудаг:
  • - зохиолын баатар, дүрүүдэд өөрийн дүгнэлтийг өгдөг:
  • - үлгэр, өгүүллэгийг өөрөө зохиомжлон, ургуулан ярьдаг:
  • - эд юмсыг нэмэгдүүлж, хорогдуулж чаддаг:
  • - эд юмсыг ангилдаг:
  • - гурвалжин, дөрвөлжин, дугуй, тэгш өнцөгт дүрсүүдийг ашиглан шинэ дүрс эвлүүлэн бүтээдэг, тэдгээрийг нэрлэдэг:
  • - улаан, ногоон, хөх, шар өнгийг асуулт тавьж хариулан ярьж чаддаг:
  • - хос бээлий, гутал, оймс зэрэг хослох зүйлийг нэрлэж чаддаг:
  • - өнөөдөр гэдэг үгийг хэл яриандаа хэрэглэж сурсан байх.

3. 4-5 нас

  • - бүх авиаг зөв тод дууддаг:
  • - ерөнхийлсөн ба оноосон нэрийг яриандаа хэрэглэдэг:
  • - эсрэг ба эерэг утгатай үгийг мэддэг, зохиодог:
  • - харилцан яриа зохиодог:
  • - тодорхой сэдвээр өөрөө зохиож, ургуулан ярьдаг:
  • - зохиолын баатар, дүрийг жүжиглэн дуурайдаг:
  • - аливаа зүйлийг нэмэгдүүлж, хорогдуулж, тэнцүү болгож чаддаг:
  • - эд юмсыг тоолдог /30 хүртэл/
  • - эзэлхүүнт дүрсийг хавтгай дүрсээс ялган таньдаг:
  • - өөртэйгээ харьцуулан эд юмсын байрлалыг тодорхойлж чаддаг /дээр, доор, өмнө, хойно /
  • - өчигдөр, маргаашийг мэддэг, хэл яриандаа зөв хэрэглэдэг болсон байх.

4. 5-6 нас

  • - өөрийн санаа бодлоо зөв илэрхийлж ярьдаг:
  • - ямар ч үгийн утгыг өөрийн үгээр тайлбарлаж чаддаг:
  • - үлгэр, өгүүллэгийг өөрөө зохиомжлон ярих ба уран тод уншдаг, жүжиглэдэг:
  • - оньсого, таавар, зүйр үг зохион хэлдэг:
  • - ямар ч хүнтэй харилцан ярилцаж чаддаг:
  • - долоо хоногийн гариг,өдрийг мэддэг, нэрлэдэг, хэл яриандаа ашигладаг болсон байх.

5. 6-7 нас

  • - аливааг зааврын дагуу хийж гүйцэтгэдэг:
  • - зөв бүтэцтэй өгүүлбэр зохиож сурсан:
  • - хүүрнэх, асуух өгүүлбэр зохиодог:
  • - дүү болон найз нартаа даалгавар өгч, яаж гүйцэтгэхийг нь тайлбарлан гүйцэтгүүлдэг:
  • - ямар ч хүнтэй яриа үүсгэн харилцаж чаддаг:
  • - үлгэр, өгүүллэгийг цээжлэн уран уншдаг, жүжиглэдэг:
  • - дармал үсгийг нүдэлсэн:
  • - бичмэл үсгийн энгийн зурлагыг бичдэг:
  • - өгүүлбэртэй бодлого зохиодог, боддог:
  • - өөрийн байрлалаас зүг чигийг тодорхойлж чаддаг:
  • - эзэлхүүнт дүрсээр шингэн, бутармаг зүйлийг хэмжиж чаддаг /аяга, шилэн аяга, хувин сав гэх мэт /
  • - 12 жилийн амьтны нэрээр жил, сарыг нэрлэдэг болсон байх:

4.3. Урлах, уран сайхны үйлийн хөгжил

4.3.1. Зорилго

Хүүхдэд зурах, барих, наах, зохион бүтээх, дуулж бүжиглэх чадвар, дадлыг зөв зорилго, чиглэл, системтэй олгох, улмаар хөдөлмөрийг зөв зохион байгуулах, өөрийн хөдөлмөрөөрөө буюу хийж бүтээсэн бүтээлээрээ бахархах сэтгэгдлийг төрүүлэх, хөдөлмөрийг хүндэтгэх хүмүүжлийг олгох, урлан бүтээх бүхий л чадвар хөгжиж, авъяасыг нээх, гоо сайхны мэдрэмж хөгжих эхлэлтэй болгоход чиглэнэ.

4.3.2. Хүүхдийн урлах, уран сайхны үйлийн хөгжлийн зорилт

1. 2-3 нас

Зурах үйлийн хөгжил

  • - харандааг атгах, зөв барих оролдлогыг хөгжүүлэх
  • - цаасан дээр гарын хөдөлгөөнөөр мөр гаргаж сурах

Барих үйлийн хөгжил

  • - шаврыг атгах, зөөллөж:
  • - хувааж , таслаж:
  • - шаврыг бөөрөнхийлж сургах.

Наах үйлийн хөгжил

  • - хайчтай танилцуулах:
  • - хайчийг авч болохгүй тухай /осолтой байдаг/ ойлголтыг өгөх.

Зохион бүтээх үйлийн хөгжил

  • - цаасыг тодорхой шугамын дагуу нугалуулах /2,4,нугалах/
  • - шоо дөрвөлжин, тоосгон дүрсүүдийг давхарлан өрж, байгууламж бариулах.

Дуулах үйлийн хөгжил

  • - шувуу, ан амьтан, таван хошуу малын дууг сонсоод ялгаж::
  • - мэддэг дуугаа зөв аялж:
  • - аялгуунд тохируулан хөдөлгөөн хийж сургах.

1. 3-4 нас

Зурах

  • - аливаа зүйлийг дүрслэх олон арга, хэлбэр, төрөлтэй танилцуулах:
  • - урлах үйлийн багаж, хэрэглэлтэй танилцах, хэрхэн ашиглах арга барилд сургах: /усан будаг, харандаан будаг, бийр, хайч, өнгийн цаас, баллуур гэх мэт /
  • - хүүхдийг тусч, хамтач үйл ажиллагаанд сургах:
  • - аливаад эмх замбараатай, цэгцтэй ханддаг болгох:
  • - өгөгдсөн /жижиг талбай бүхий / зургийг өнгийн харандаа болон бийрээр жигд будаж:
  • - шулуун зураасаар өөрөө зохион зураг зурж сургах:
  • - бийрийг хэрэглэх энгийн дадалтай болгосон байх:
  • - улаан, ногоон, хөх, шар өнгөөр бэлэн дүр, зургийг будуулах.

Барих

  • - шаврыг жигд гонзгойлох, сунгаж нарийсгаж:
  • - бөөрөнхий шаврыг жигд хавтгайлах, дугуйлах, чимэх, сунгах аргад сургах
  • - шаврыг тэнцүү хуваахад сургах.

Зохион бүтээх

  • - цаасыг багшийн зааврын дагуу нугалан эд юмс бүтээж /аяга, түрийвч гэх мэт/
  • - өөрөө зохион 1-2 зүйлийг цаасаар нугалан бүтээж:
  • - өрж байгуулах тоглоомоор тоглож сургах.

Наах

  • - хайчийг зөв барьж сургах
  • - хайчаар шулуун хайчлалт хийж, нэг даралтаар хайчилж:
  • - цаасыг ижил хэмжээтэй нугалж /тэгш хэмтэйгээр /
  • - цавуу, цаастай ажиллаж:
  • - бэлэн дүрсийг цавуудан нааж:
  • - тодорхой шугамын дагуу цаасыг нугалж сургах.

Дуулах

  • - дууг зэрэг дуулж сургах:
  • - хосоороо эргэх, алчуур, дарцагтай бүжиглэх чадвартай болгох:
  • - дууг аялгуугаар нь таньж сургах:
  • - салхи шуурга, гол горхины чимээ, тэнгэр дуугарахыг ялган таньж сургах.

1. 4-5 нас

Зурах

  • - гурвалжин, дөрвөлжин, тэгш өнцөгийг ашиглан харандаа ба бийрээр зураг зохион зуруулах:
  • - тодорхой хүрээний дотор жигд будаж:
  • - хурууны өндөг, сонин, пролон, хөвөнгийн дардсаар дүрс бүтээж:
  • - бэлэн дүрс, зургийг чимэглэж:
  • - зургийн дагуу зурсан зүйлийг гүйцээж зурж /зурах ба зурсан зүйлийн харьцаа хамаарлыг төлөвшүүлэх /
  • - дугуй, хагах дугуй дүрсийг дүрслэж сурах.

Барих

  • - шаврыг жигд цувих, хэсгүүдийг хооронд нь чимхэх, бэхлэх:
  • - аливаа зүйлийг хэлбэр харьцаагаар нь адил дүрслэх аргад сургах:
  • - шаврыг хонхойлох, тэгшлэх аргаар эд юмсыг барих аргад:
  • - шавраасаа хийж буй зүйлдээ тохируулан хэсэгчлэн таслан авах аргад сургах.

Наах

  • - цаасаар гурвалжин, дөрвөлжин, дугуй дүрс хайчлах:
  • - хайчилсан дүрсүүдээ зохиомжлон, эвлүүлэн нааж, бүтээл хийх:
  • - бэлэн дүрсүүдийг хайчлан нааж бүтээл хийж чимэглэх:
  • - цаасыг нугалан хайчилж дүрс бүтээх.

Зохион бүтээх

  • - цаас болон даавууг эвхэж нугалан, өөрөө зохион 4-өөс 5 ба түүнээс дээш зүйлийг бүтээх:
  • - өрж байгуулах тоглоомын заавар, загварыг дуурайлган бүтээж тоглох:
  • - утсаар /сүрлээр/ энгийн сүлжээсийг хийж сургах.

Дуулах

  • - хосоороо тойрон явах, бүжиглэж:
  • - багштайгаа хамт дуу дуулах, тойрон бүжиг бүжиглэж:
  • - ганцаар болон хосоор дороо эргэж:
  • - тууз хүүхэлдэй зэрэгтэй хөдөлгөөн хийж:
  • - бүжгийн энгийн хөдөлгөөнийг хийж сургах.

1. 5-6 нас

Зурах

  • - бодит, сэдэв, чимэглэлийн зурагтай танилцуулах ба ялгааг мэдүүлэх:
  • - хээ угалз зохион аливааг чимэглэх:
  • - гурвалжин, дөрвөлжин, дугуй, тэгш өнцөгт дүрсүүдийг ашиглан зураг зурах:
  • - хүн ба амьтныг зурах энгийн аргад сургах:
  • - алслалтын талаар ойлголт өгөх:
  • - сэдвийн дагуу зохиомжлон зурж сургах:
  • - гуурс, сам, сойз ашиглан зурах аргад сургах.

Барих

  • - мэддэг үлгэр, өгүүлэгтээ тохирууулан, барьж дүрслэх:
  • - хүн ба амьтдын онцлогийг тодорхой дүрслэн барих:
  • - Дымковская игрушка /баримал хөшөө /-тай танилцуулах, хөшөө, тоглоомыг ялгадаг болгох

Наах

  • - хүрээлэн буй бодит юмсыг өнгө, хэлбэр, хөдөлгөөнөөр нь зөв илэрхийлэн хайчилж, адил төстэй зүйлийг нааж бүтээх:
  • - тодорхой дүрсийг адил төстэй хайчлах:
  • - бэлэн дүрсийг нямбай хайчлах ба өөрөө дүрс зохиомлон хайчилж бүтээл хийх:
  • - дүрсүүдээр зохиомлон наамал бүтээл хийх аргад сургах.

Зохион бүтээх

  • - зүү утастай зөв харьцаж, энгийн зүйлийг оёж сургах /товч хадах г.м/
  • - утас, сүрлээр энгийн сүлжээс хийж сургах:
  • - цаасаар эвхэж 5-аас 10 ба түүнээс дээш зүйлийг бүтээх:
  • - орж байгуулах тоглоомоор өөрөө сэтгэн байгууламж барих аргад сургах.

Дуулах

  • - эгшгийн өөрчлөлтийг /чанга сул/ мэддэг болгох:
  • - металлофон болон энгийн хөгжмийн зэмсгээр хялбар аялгууг тоглож:
  • - хөгжмийн аянд бүжиглэж /чөлөөт хөдөлгөөн хийх/
  • - хоолойгоор хүчлэхгүй /дуундаа тохируулан/ намуун, зөөлөн, хөнгөн дуулж сургах.

1. 6-7 нас

Зурах

  • - гарын доорхи материалаар дүрслэн урлах энгийн аргад сургах:
  • - хээ угалз зохион чимэглэл хийж сургах:
  • - байгалийн, аж байдлын, түүхэн, хөрөг зургийг ялгадаг болох:
  • - хүн ба амьтныг энгийн аргаар дүрслэн зураг:
  • - сэдвийн дагуу зохиомжлон зурдаг болгох.

Барих

  • - хялбар дүрсийг зөв барих
  • - шавраар сэдэвт болон чимэглэлийн зүйлс барих
  • - хамтарч бүтээл гаргах ба тодорхой сэдвээр зохиомжлон барихад сургах.

Наах

  • - сэдвийн дагуу зохиомжлон бүтээл нааж хийх:
  • - нягт нямбай хайчлах, наах:
  • - чимэглэлийн наамал хийх:
  • - янз бүрийн дүрс, хайчилбарыг хайчилахад сургах.

Зохион бүтээх

  • - сэдэв, өгөгдлийн дагуу цаасаар эвхэн бүтээл хийж:
  • - хивсэнцэр хийх энгийн дадалтай болгож:
  • - утас, сүрлээр сүлжээс хийж:
  • - зүү, утсыг зөв хэрэглэж:
  • - энгийн оёдлыг хийж:
  • - өрж байгуулах тоглоомоор өөрөө сэтгэн, сэдвийн дагуу бүтээл хийж сургах.

Дуулах

  • - аливаа аянд тохируулан бүжгийн хөдөлгөн хийдэг:
  • - хөгжимтэй болон бусадтай хамтран дуулдаг:
  • - энгийн хөгжмийн зэмсгээр хялбар аялгууг тоглодог:
  • - хөгжмийг аялгуугаар нь ялгадаг /хурдан, удаан, цоглог, марш г.м/ байх.

4.3.3. Урлах, уран сайхны үйлийн хөгжмийн хүрсэн байх төвшин

1. 2-3 нас

  • - харандааг атгаж, зөв барьж сурсан:
  • - цаасан дээр гарын хөдөлгөөнөөр мөр гарган зурдаг:
  • - шаврыг атгаж, зөөллөж сурсан:
  • - шаврыг хувааж, таслаж сурсан:
  • - шаврыг бөөрөнхийлж сурсан:
  • - хайчийг авч болохгүй, осолтой байдаг ойлголтыг өгсөн:
  • - цаасыг тодорхой шугамын дагуу 2,4 нугалж чаддаг:
  • - шоо дөрвөлжин, тоосгон дүрсүүдийг давхарлан өрж, байгууламж барьдаг:
  • - шувуу, ан амьтан, таван хошуу малын дууг сонсоод ялгадаг:
  • - мэддэг дуугаа аялж чаддаг:
  • - аялгуунд тохируулан хөдөлгөөн хийдэг болсон байна.

2. 3-4 нас

  • - урлах үйлийн багаж, хэрэглэлтэй танилцан хэрхэн ашигладгийг мэддэг /усан будаг, харандаа, өнгийн цаас, хайч, цавуу, бийр гэх мэт/
  • - аливаад эмх замбараатай, цэгцтэй ханддаг:
  • - өгөгдсөн /жижиг талбай бүхий/ зургийг өнгийн харанаа болон бийрээр жигд буддаг:
  • - шаврыг жигд гонзгойлох, сунгаж, нарийсгаж чаддаг:
  • - бөөрөнхий шаврыг жигд хавтгайлах, дугуйлах, чимхэх, сунгах аргад сурсан:
  • - шаврыг тэнцүү хувааж чаддаг:
  • - хайчаар шулуун хайчлалт хийж сурсан:
  • - цаасыг тодорхой шугамын дагуу болон тэгш хэмтэй нугалж сурсан:
  • - бэлэн дүрсийг цавуудан нааж сурсан:
  • - цаасыг багшийн зааврын дагуу нугалан эд юмс бүтээж чаддаг:
  • - өөрөө зохион 1-ээс 2 зүйлийг цаасаар нугалан бүтээдэг:
  • - өрж байгуулах тоглоомоор тоглож сурсан:
  • - дууг зэрэг дуулдаг:
  • - дууг аялгуугаар нь таньдаг:
  • - салхи шуурга, гол горхины чимээ, тэнгэр дуугарах зэргийг сонсоод ялгадаг болсон байх.

3. 4-5 нас

  • - дүрс ашиглан харандаа ба бийрээр зураг зохион зурдаг:
  • - тодорхой хүрээний дотор жигд будаж сурсан:
  • - хурууны өндөг, сонин, пролон, хөвөнгийн дардсаар дүрс бүтээдэг:
  • - зургийн чимэглэл хийдэг:
  • - зургийн дагуу зурсан зүйлийг гүйцээн зурж чаддаг:
  • - дугуй, хагас дугуй дүрсийг дүрсэлж чаддаг:
  • - шаврыг жигд цувих, хэсгүүдийг хооронд нь чимхэх, бэхлэх аргыг сурсан:
  • - шаврыг хонхойлох,тэгшлэх
  • - аргад сурч, эд юмсыг барьдаг:
  • - цаасаар гурвалжин, дөрвөлжин дүрс хайчилдаг, дүрсүүдээ эвлүүлэн нааж бүтээл хийдэг:
  • - бэлэн дүрсийг хайчлан нааж, бүтээл хийж чимэглэдэг:
  • - цаасыг нугалан хайчилж дүрс бүтээдэг:
  • - цаас болон даавуугаар эвхэж нугалан 4-өөс 5 зүйлийг бүтээн хийдэг:
  • - өрж байгуулах тоглоомын заавар, загварыг дуурайлган бүтээж тоглодог:
  • - утсаар /сүрлээр/ энгийн сүлжээсийг хийдэг:
  • - хосоороо тойрон явж, бүжиглэх:
  • - багш болон бусадтай хамт дуу дуулж, тойрон бүжиг бүжиглэдэг:
  • - бүжгийн энгийн хөдөлгөөнийг хийдэг болсон байх.

4. 5-6 нас

  • - бодит, сэдэвт, чимэглэлийн зургийн ялгааг мэддэг:
  • - хээ угалз зохион аливааг чимэглэдэг:
  • - дүрсүүдийг ашиглан зураг зурдаг:
  • - хүн ба амьтныг зурах энгийн аргыг сурсан, сэдвийн дагуу зохиомжлон зурдаг:
  • - гуурс, сам, сойз, ашиглан зурах аргад сурсан:
  • - мэддэг үлгэр, өгүүллэгтээ тохируулан шавраар барьж дүрсэлдэг, хүн ба амьтдын онцлогийг тодорхой дүрслэн барьдаг:
  • - хүрээлэн буй бодит юмсыг өнгө, хэлбэр, хөдөлгөөнөөр нь илэрхийлэн хайчилж, адил төстэй нааж бүтээдэг:
  • - бэлэн дүрсийг нямбай хайчлах ба өөрөө дүрс зохиомжлон хайчилж бүтээл хийх, дүрсүүдээр зохиомжлон наамлын бүтээл хийдэг:
  • - зүү, утастай зөв харьцаж сурсан, энгийн зүйлийг оёдог
  • - утас, сүрлээр энгийн сүлжээс хийдэг:
  • - цаасыг эвхэж 5-аас 10 ба түүнээс дээш зүйлийг бүтээдэг:
  • - өрж байгуулах тоглоомоор өөрөө сэтгэн байгууламж барьдаг
  • - эгшгийн өөрчлөлт /чанга сул/ -ийг мэддэг
  • - металлофон болон энгийн хөгжмийн зэмсгээр хялбар аялгууг тоглодог
  • - хөгжмийн аянд тохируулан чөлөөтэй хөдөлгөөн хийж бүжиглэдэг
  • - хоолойгоо хүчлэхгүй, дуундаа тохируулан намуун, зөөлөн, хөнгөн дуулдаг болсон байх.

5. 6-7 нас

  • - гарын доорхи материалаар дүрслэн урлах энгийн аргад суралцсан /гуурс, хөвөнгийн дардас, сонин, шаарны дардас ашиглан/
  • - хээ угалз зохион чимэглэл хийдэг
  • - байгалийн, аж байдлын, түүхийн сэдэвтэй хөрөг зургийг ялгадаг.
  • - Хүн ба амьтныг энгийн аргаар дүрслэн зурдаг
  • - Сэдвийн дагуу зохиомжлон зурдаг
  • - Нягт нямбай хайчилж сэдвийн дагуу зохиомжлон бүтээл хийдэг
  • - чимэглэл, наамлыг янз бүрийн дүрс хайчилбараар хийдэг
  • - утас, сүрлээр сүлжээс хийдэг
  • - зүү, утсыг зөв хэрэглэж сурсан ба энгийн оёдлыг хийдэг
  • - орж байгуулах тоглоомоор өөрөө сэтгэн, сэдвийн дагуу бүтээл хийдэг
  • - аливаа ая, аялгуунд тохируулан бүжгийн хөдөлгөөн хийдэг
  • - хөгжимтэй болон бусадтай хамтран дуулдаг
  • - энгийн хөгжмийн зэмсгээр хялбар аялгууг тоглодог
  • - хөгжмийг аялгуугаар нь ялгадаг болсон байх.

4.4. Сэтгэл хөдлөл, нийгэмшлийн хөгжил

4.4.1. Зорилго

Хүүхэд өөрөө өөрийгөө бусдаас онцолж чаддаг, өөрийн гэсэн бодолтой байх, бие даасан байдлыг бий болгох, өөрийн болон бусдын сэтгэл хөдлөл, санаа бодлыг хуваалцдаг, ахмад хүмүүс, дүү нар, найз нөхдөө хүндэтгэж тусладаг, орчны болон байгалийн гоо сайхныг мэдрэн хайрлан хамгаалдаг, хамтран тоглох, хөдөлмөрлөх, хичээллэх дадал чадвартай болгоход чиглэнэ.

4.4.2. Сэтгэл хөдлөл, нийгэмшилийн хөгжлийн зорилт

1. 2-3 нас

  • - бусдаас өөрийгөө онцолж чаддаг /юугаараа ижил, өөр болохыг/
  • - эд юмсыг осол аюулгүйн талаас нь мэддэг:
  • - эд юмсыг хайрлах, гамнадаг:
  • - өөртөө таалажмтай ба тааламжгүй байдлыг ялгадаг:
  • - аливаа зүйлийн бохир, цэвэр цэмцгэрийг ялгадаг болгох.

2. 3-4 нас

  • - томчууд болон найз нөхдөөсөө туслалцаа хүсч эелдэг боловсон харилцаж сургах:
  • - бие биендээ тусалж сургах:
  • - тодорхой дэглэм журмыг сахидаг:
  • - хүмүүсийн яриаг таслахгүй сонсдог болгох.

3. 4-5 нас

  • - муу зуршлаас зайлсхийж:
  • - өөрийн болон бусдын сэтгэл хөдлөлийг мэдэрч сургах:
  • - өөрийн болон бусдын зөв, бурууг ялгах:
  • - аливаа зүйлийг бие даан хийх эрмэлзэлтэй болгох:
  • - хүрээлэн буй орчны тааламжтай ба тааламжгүйг ялган илэрхийлж сургах.

4. 5-6 нас

  • - аливаа юманд хариуцлагатай хандаж:
  • - өөрийн хүсэл сонирхолыг илэрхийлж:
  • - аливаа даалгаврыг бие даан гүйцэтгэж:
  • - хүрээлэн буй орчинтой идэвхтэй харьцааг бий болгоход оролцож сургах.

5. 6-7 нас

  • - бусдын санаа бодлыг хүлээн авч, өөрийн санаа бодлоо илэрхийлэхэд сургах.
  • - орчны сайхан муухай, сайн мууг ялгаж үнэлгээ дүгнэлт өгч:
  • - хамт олны хүсэл, сонирхол, шаардлагад нийцүүлэн дүрэм журмыг сахиж:
  • - бусдын хийж бүтээсэн зүйлийг хайрладаг, хамгаалж сургах.

4.4.3. Сэтгэл хөдлөл, нийгэмшлийн хөгжлийн хүрсэн байх төвшин

1. 2-3 нас

  • - эд юмсыг хайрладаг, гамнадаг:
  • - өөрийгөө болон бусдыг онцлон ялгадаг:
  • - болно, болохгүйн ялгааг мэддэг:
  • - аливаа зүйлийн бохир, цэврийг ялгадаг болсон байх.

2. 3-4 нас

  • - томчууд болон найз нөхдөөсөө туслалцаа хүсдэг ба тусалдаг:
  • - тодорхой дэглэм журмыг сахидаг:
  • - бие биедээ тусалдаг болсон байх.

3. 4-5 нас

  • - зураг болон гадаад төрхөөс дотоод сэтгэл хөдлөлийг нь мэдэрдэг:
  • - өөрийн хүчинд итгэж аливаа зүйлийг бие даан хийх эрмэлзэлтэй байдаг:
  • - өөрийн болон бусдын зөв бурууг ялгадаг:
  • - сайн үйлсийн төлөө өөрийн болон бусдын санааг дэмждэг:
  • - хүрээлэн буй орчны гоо сайхныг мэдэрдэг болсон байх.

4. 5-6 нас

  • - өөрийн дур сонирхолтой зүйлийг мэддэг:
  • - орчны тааламжтай ба тааламжгүйг мэдэрдэг:
  • - орчиндоо дасан зохицож чаддаг:
  • - тааламжтай орчинг бүрдүүлэхэд идэвхтэй оролцдог:
  • - үг яриа, үйл хөдлөл, бүтээлээр бусдад баярласан талархсанаа илэрийлдэг:
  • - аливаад өөрийн дүгнэлт өгдөг болсон байх.

5. 6-7 нас

  • - өөрийн үйл ажиллагааг бусдынхтай харьцуулан дүгнэдэг:
  • - хамтарч ажиллах хүсэл эрмэлзэлтэй байдаг:
  • - өөрийн болон бусдын бүтээлч хөдөлмөрийг дэмжин таашаадаг:
  • - бусдын юмсыг зөвшөөрөлгүй авахгүй, хэрэглэдэггүй:
  • - нөхдийнхөө үйл ажиллагаанд саад хийдэггүй:
  • - тогтоосон дүрэм журмыг сахиж мөрддөг:
  • - ахмад болон бага хүүхдэд тусалдаг болсон байх.

Энэхүү стандартын заавал мөрдөх үзүүлэлт, шаардлага:

  • - Энэ стандартын бүх үзүүлэлт, шаардлагыг заавал мөрдөнө.

ТӨГСӨВ.

ГАРЧИГ
1. ХАМРАХ ХҮРЭЭ 1

2. ОРШИЛ 1

3. НЭР ТОМЪЁО БА ТОДОРХОЙЛОЛТУУД 1

4. СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН АГУУЛГЫН ЗОРИЛТ 2
4.1. Бие бялдрын хөгжил 2
4.1.1. Зорилго 2
4.1.2. Хүүхдийн бие бялдрын хөгжлийн зорилт 3

1. 2-3 нас 3
2. 3-4 нас 3
3. 4-5 нас 3
4. 5-6 нас 4
5. 6-7 нас 4

4.1.3. Бие бялдрын хөгжлийн хүрсэн байх төвшин 4
1. 2-3 нас 4
2. 3-4 нас 4
3. 4-5 нас 5
4. 5-6 нас 5
5. 6-7 нас 5

4.2. Оюун ухааны хөгжил 5
4.2.1. Зорилго 5
4.2.2. Хүүхдийн оюун ухааны хөгжлийн зорилт 6
1. 2-3 нас 6
2. 3-4 нас 6
3. 4-5 нас 6
4. 5-6 нас 7
5. 6-7 нас 7

4.2.3. Оюун ухааны хөгжлийн хүрсэн байх төвшин 7
1. 2-3 нас 7
2. 3-4 нас 8
3. 4-5 нас 8
4. 5-6 нас 8
5. 6-7 нас 8

4.3. Урлах, уран сайхны үйлийн хөгжил 9 4.3.1. Зорилго 9
4.3.2. Хүүхдийн урлах, уран сайхны хөгжлийн зорилт 9
1. 2-3 нас 9
2. 3-4 нас 9
3. 4-5 нас 10
4. 5-6 нас 11
5. 6-7 нас 12

4.3.3. Урлах, уран сайхны хөгжлийн хүрсэн байх төвшин 12
1. 2-3 нас 12
2. 3-4 нас 13
3. 4-5 нас 13
4. 5-6 нас 13
5. 6-7 нас 14

4.4. Сэтгэл хөдлөл, нийгэмшлийн хөгжил 14 4.4.1. Зорилго 14
4.4.2. Сэтгэл хөдлөл, нийгэмшлийн хөгжлийн зорилт 14
1. 2-3 нас 14
2. 3-4 нас 15
3. 4-5 нас 15
4. 5-6 нас 15
5. 6-7 нас 15

4.3.3. Урлах, уран сайхны хөгжлийн хүрсэн байх төвшин 12
1. 2-3 нас 12
2. 3-4 нас 13
3. 4-5 нас 13
4. 5-6 нас 13
5. 6-7 нас 14

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  6 дугаар сар 2018  
Ням Д М Л П Б Б
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?