НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2017 оны 04 сарын 29 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 5258660
Зочин: 1
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 661
Бид бүхнийг чадна
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2007-08-20

 БХАН-ийн Алхам алхмаар хөтөлбөр, ДЗМОУБ-ын Хан-Уул орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Боловсролд  тэгш хамруулан сургах” төсөл болох “Хүүхэд хөгжил”төвийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд,  эцэг эх, багш нарын дунд “Би чадна” сэдэвт өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө.

“Боловсролд  тэгш хамруулан сургах”төсөл хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд  сурсан мэдсэнээ мэдэрч өөрөөрөө бахархах, амжилтаа бусадтай хуваалцах, тэдний хамтын ажиллагааг дэмжих зорилгоор энэхүү өдөрлөгийг зохион байгуулжээ. Тус өдөрлөгийн үйл ажиллагаанд ДЗМОУБ-ын Хан-Уул ОНХХ-ийн багийн удирдагч Б. Болорцэцэг, төслийн зохицуулагч Н. Мөнхзаяа, БХАН-ийн “ Алхам алхмаар” хөтөлбөрийн захирал А. Нармандах, 7 дугаар сургуулийн захирал Р. Өлзийхишиг, сургагч багш нар болон Хан-Уул дүүргийн 8, 9, 10, 12, 13 дугаар хороодын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, эцэг эх гэр бүлийн гишүүдийн хамт оролцов. Өдөрлөгийн гол зорилго нь төсөл хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд сурсан мэдсэнээ мэдэрч өөрөөрөө бахархах, амжилтаа бусадтай хуваалцах, бие биеэ ойлгон дэмжихэд оршиж байлаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сургагч багш нартайгаа хамтарч хийсэн бүтээлээрээ үзэсгэлэн гаргаж, сагсан бөмбөгийн тэмцээн, гар зургийн уралдаан, уран сайхны тоглолт зэргийг зохион явууллаа.

Өдөрлөгийн үеэр бага насны хүүхдүүдийн дунд сагсан бөмбөгийн тэмцээн, хөгжөөнт болон хөдөлгөөнт тоглоомыг  зохион явуулсан нь тэдний хүсэл сонирхол, уралдах идэвхийг төрүүлэхээс гадна тэмцээнд оролцсон хүүхэд болгоныг шагнаж, урамшуулж байсан нь бяцхан багачуудын сэтгэлийг хөдөлгөж байв. Мөн өдөрлөгийн үеэр сургагч багш Ю.Баднаа, И.Дуламсүрэн нар “Уран зангилаа”, “Амьдрах ухаан” зэрэг хичээлийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон тэдний аав ээж нарт хэрхэн зааж сургадаг талаар үзүүлэх хичээл зохион байгуулсан юм. Хүүхүүд хичээл дээрээ сурсан оёдол, хатгамал, уран зангилаа, шүрэн хэлхээ болон хийхэд хялбар хөнгөн зууш, салат, хоолыг хэрхэн хийж сурсанаа өдөрлөгийн үеэр хийж үзүүлэх, хийсэн бүтээлээ үзэсгэлэн дээр гаргаж танилцуулсан  нь олны талархалыг хүлээж байлаа. Өдөрлөгийн үйл ажиллагаанд оролцож буй  хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд нь ердийн хүүхдүүдтэй хамт дуулж бүжиглэж, уралдаан тэмцээнд идэвхтэй оролцон авъяас чадвараа сорин уралдаж байсан нь өдөрлөгт оролцож байсан бүх хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөсөн  онцлог өдөрлөг болж өндөрлөлөө.

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  4 дүгээр сар 2017  
Ням Д М Л П Б Б
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?