НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2017 оны 10 сарын 22 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 5523020
Зочин: 3
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 661
“Боловсролд тэгш хамруулан сургах төсөл” хэрэгжиж эхэллээ
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2007-08-20

 ДЗМОУБ-ын Хан-Уул орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн ”Алхам алхмаар” хөтөлбөртэй хамтран “Боловсролд тэгш хамруулан сургах”төсөл 2007 оны 6-р сараас үйл ажиллагаагаа эхлэн ажиллаж байна.“ “Боловсролд тэгш хамруулан сургах” төсөл нь боловсрол болон нийгмийн үйлчилгээнээс тусгаарлагдсан сургууль, цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хамт олны дунд нийгэмшүүлэх,  өөртөө үйлчлэх энгийн чадвар дадалд сургах, тэднийг хөгжлийн онцлогт нь нийцүүлэн хөгжүүлэх зорилготой.

Төслийн хүрээнд  “Буянт-Ухаа” цогцолбор сургууль дээр“Хүүхэд хөгжил”төв ньхөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн  хэрэгцээ шаардлагад нийцсэн, энгийн буюу хязгаарлалт багатай орчинд зохих мэдлэг эзэмшихэд тусалж,  боловсролыг тэгш хүртэх эрхийг ханган ажиллах, улмаар тэдний хувийн болон хөгжлийн онцлогийг дэмжсэн үйлчилгээ үзүүлж  асарч халамжлахад эцэг эх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэн, хамтран ажиллах зорилгоор байгуулагдсан.

Төслийн зорилт нь:

  1.  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нийгэмшүүлэх, өөртөө итгэх итгэлийг төрүүлэх, бие даан хөгжүүлэх, сурч боловсрох оюуны үйлчилгээг бий болгоно.
  2. Сургуульд хамрагдаагүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг “Хүүхэд хөгжил”төвийн үйл ажиллагаанд татан оролцуулснаар тэднийг нийгэм хамт олны дунд төлөвшүүлэх, бие хүний хүсэл сонирхол идэвхийг өрнүүлэх, сурч хөгжих  таатай нөхцөл боломжоор бүрэн ханган туслана.
  3.  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд  нийгэмд эзлэх байр суурьтай болгоход  гэр бүлийн орчин, олон нийтийн оролцоо, хороо дүүрэг тэдний боловсрох хөгжих ирээдүйн асуудалд тогтвортой шийдэлийг бий болгоход анхаарна.
  4. Төслийн үйл ажиллагаанд эцэг эх, сургагч багш нарыг татан оролцуулснаар хамтын ажиллагаа түншлэлийг хөгжүүлнэ.
  5. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх үүднээс олон нийтийн оролцоо нэмэгдүүлнэ. Үүнд: Төрийн болон төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээллийнхэн болон хувийн компаниудын дэмжлэгийг авахаас гадна хамтран ажиллах боломжийг бүрдүүлнэ.

Төслийн хамрах хүрээ

Тус төсөлд  Хан-Уул дүүргийн 8, 9,10,12,13 дугаар хорооны 4-15 насны сургуульд хамрагдаагүй 33 хүүхэд, тэдний эцэг эх, гэр бүлийн гишүүд, 11 сургагч багш хамрагдсан бөгөөд боловсрол, нийгмийн үйлчилгээнээс тусгаарлагдсан сургууль, цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхэд энэхүү төсөлд хамрагдана.

“Боловсролд тэгш хамруулан сургах” төслийн хүрээнд хийгдэх үйл ажиллагааны чиглэл

“Хүүхэд хөгжил” төвийн орчин байгуулах

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх сургалтын орчин
  • 4-15 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч хөгжих сургалтын орчин, хэрэглэгдэхүүн
  • Бага насны хүүхдийн тоглонгоо хөгжих сургалтын орчин
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулагдсан эрүүл ахуйн орчин

Сургагч багш нарыг хөгжүүлэх сургалт

  • Сургагч багш  нар хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүйд суралцах, түгээн дэлгэрүүлэх
  •  “ Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргаа, үйлчилгээ болон эрүүл ахуйн  арга зүйд суралцах

Эцэг эхийн боловсрол

  • Эцэг эхэд зориулсан зөвлөмж
  • Эцэг эхийн хэрэгцээнд тулгуурласан сургалт
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах аргачилсан ном, гарын авлага, зөвлөмж

Хамтын ажиллагаа

  • Төрийн болон төрийн бус байгууллагуудын олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх
  •  Харъяа дүүрэг, хороодын хамтын ажииллагааг идэвхжүүлэх
  • Сургууль, цэцэрлэгийн залгамж холбоог нэмэгдүүлэх
   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  10 дугаар сар 2017  
Ням Д М Л П Б Б
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?