НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 07 сарын 17 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 6220940
Зочин: 3
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 662
НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийн талаар хүүхдүүд тайлан илтгэл бичиж байна
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2007-08-17

Монгол Улс Хүүхдийн эрхийн тухай конвенцид нэгдэн орсноор хүүхэд, өсвөр үеийнхний эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох эрхийг хангах, тэдний аж байдлыг сайжруулахад өөрчлөлт, дэвшил гаргах олон улсын хэм хэмжээг хүлээн зөвшөөрч, Дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө үүрэг хүлээснээс хойш багагүй амжилт олж, сургамж, туршлага хуримтлуулсан билээ. Конвенцид нэгдэн орсон улс орон бүр 2 жил тутам конвенцийн хэрэгжилтийн талаар НҮБ-ын Хүүхдийн эрхийн хороонд тайлагнадаг бөгөөд энэ жил манай улс ээлжит тайлан илтгэлээ хүргүүлэх гэж байна. Үүний зэрэгцээ манай орны хүүхдүүд Монгол улсад Хүүхдийн эрхийн тухай конвенци хэрхэн биелэлээ олж, хэрэгжиж байгаа талаар өөрсдийн санал, дүгнэлтээ мөн Хүүхдийн эрхийн хороонд илгээхээр төлөвлөж, хүүхдийн бие даасан илтгэл бичих ажлыг эхлүүлээд байгаа юм.

Хүүхдүүд конвенцоор баталгаажуулсан олон эрхээс сонголтоо хийж, “Хүүхдийн оролцооны эрх” хэрхэн хэрэгжиж байгаа талаар дүгнэлт гаргахаар төлөвлөжээ. Энэ ажлын хүрээнд 21 аймгийн хүүхэд, өсвөр үеийнхний дунд судалгаа явуулсан бөгөөд Баян-Өлгий, Хөвсгөл аймгуудад цаатан, урианхай, казак хүүхдүүдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Тухайлбал, Хөвсгөл аймагт хүүхэд, өсвөр үеийнхний дунд нээлттэй хэлэлцүүлгийг Хүүхдийн төлөө Үндэсний газар, аймгийн Хүүхдийн төлөө төв, Хүүхдийн зөвлөл, сумдын ЗДТГ-уудтай хамтран зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт 8-19 насны нийт 148 хүүхэд Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Хатгал, Алаг-Эрдэнэ, Цагааннуур, Мөрөн сумдаас төлөөлөл оролцсон бөгөөд яс, үндсийн хувьд халх, урианхай, дархад, цаатан хүүхдүүдийг хамруулсан.

Оролцогчид нь хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагын тэргүүлэгч, гишүүд, сургууль завсардсан, айлд мал маллаж байгаа, хурдан морь унадаг, хөгжлийн бэрхшээлтэй болон үндэсний цөөнх болох цаатан, урианхай үндэстний хүүхэд гэсэн өргөн бүрэлдэхүүнтэй байсан бөгөөд хэлэлцүүлэгт дэмжлэг үзүүлэн сумдын нийгмийн ажилтан, сургуулийн захирал, менежер, орон нутгийн удирдлага, хүүхдийн элч, баяр наадмын комисс, ТББ, иргэд, хөдөлмөрчид өргөнөөр оролцон хүүхдүүдтэй явцын дунд санал бодлоо солилцож ажилласан.

  Хэлэлцүүлэгт оролцогч хүүхдүүд тэдэнд тулгамдсан хамгийн чухал 10 асуудлыг зэрэглэсэн байдлаар гаргасан бөгөөд Монгол Улс НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцийг хэрэгжүүлэхэд эдгээрийг зайлшгүй анхаарах шаардлагатай гэж үзсэн юм. Үүнд:

  1.  Хүүхэд, өсвөр үеийнхний дунд архи тамхины хэрэглээ газар авсан
  2. Багш нар ялгаварлал их, ёс зүйн дүрмээ баримталдаггүй, харилцаа муу
  3. Ном, сурах бичгийн хүрэлцээ хангамж муу. Номыг үнэ төлбөртэй олгодог болсноор зардал их шаардагдах болсон. Нэг ном доод тал нь 3500 төгрөгийн үнэтэй хичээлээ хиие гэвэл жилд 5-10 ном заавал авах хэрэгтэй болдог.
  4. Гэр бүл, сургуулийн орчинд хүүхдийн оролцоо муу. Эцэг эх, багш нар оролцооны талаар ойлголт, мэдлэг муу.
  5.  Хөдөө орон нутагт мэргэжлийн багшийн хүрэлцээ муу
  6.  Сургуулийн анги, танхимын тохижилт, орчин муу, сандал ширээ нь биед тохиромжгүй
  7. Сургууль завсардалт буурахгүй байгаа
  8.  Дотуур байрны багтаамж, хангамж хүрэлцээгүй, орчин нөхцөл муу
  9. Хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсрон өнгөрүүлэх орчин бүрдээгүй. Бага насны хүүхдүүдэд зориулсан тоглоомын талбай, ахлах дунд ангийнханд зориулсан үйлчилгээний газар байдаггүй
  10. Уралдаан тэмцээнд явах хүүхдийн тоо хязгаартай, явуулах санхүүжилт дутагдалтай байгаа нь өөрсдийгөө хөгжүүлэх, амжилтаа ахиулах боломжийг хязгаарладаг зэрэг асуудлуудыг онцолсон байна.

НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийн талаар тайлан илтгэл бичих ажил үргэлжилж байгаа бөгөөд сонирхсон хүүхдүүд Хүүхдийн төлөө Үндэсний газарт хандан мэдээлэл авах, санал бодлоо ирүүлэх боломжтой юм.

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  7 дугаар сар 2018  
Ням Д М Л П Б Б
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?