НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2017 оны 06 сарын 27 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 5359847
Зочин: 4
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 661
ЮНЕСКО БА МОНГОЛЫН БОЛОВСРОЛ
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2011-12-26
Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын дунд англи хэлээр эссэ бичлэгийн уралдаан зарлаж байна.
Монгол Улс ЮНЕСКО-гийн бүрэн эрхт гишүүн болсны 50 жилийн ойг угтан ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, БСШУЯ хамтран ЮНЕСКО БА МОНГОЛЫН БОЛОВСРОЛ англи хэлээр эссэ бичлэгийн уралдааныг 2012 оны 1 дүгээр сарын 27-ныг хүртэл зарлаж байна.
 
Монгол Улсын боловсролд ЮНЕСКО-гоос оруулж байгаа хувь нэмэр, үүрэг оролцоо, цаашдын хамтын ажиллагааны талаар багш нарын үзэл бодлыг олон нийтэд сурталчлах, шинэлэг санаа оноог бодлого боловсруулагч нарт хүргэх, англи хэлний мэдлэгийг сайжруулах зорилгоор уг уралдааныг зохион байгуулж байна.
                                                                                             
Шаардлага:
1.     ЕБС-ийн багш нар оролцох.
2.     ЮНЕСКО-гоос манай боловсролын салбарын хөгжилд оруулж болох хувь нэмэр бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нарт хүргэх санал, арга зүйн шилдэг туршлагаа баримтад тулгуурлан, боловсролын ирээдүйн хөгжлийн гарцыг тусгах
3.     Боловсрол, багшийн хөгжлийн чиг хандлага, цаг үеийн шаардлагаар шинэчлэх, бүтээх, уламжлан авч үлдэх үнэт зүйлсийн талаар үндэслэлтэй илэрхийлэх
4.     Бүтээл нь англи хэл дээр, arial үсгийн 12 фондоор мөр хоорондын зай 1,5 –тай 1000-1500 үгтэй байх бөгөөд эх сурвалжийн материалыг ашигласан бол ишлэл аван тодорхой дурдах
5.     Эссэний стандарт шаардлага хангасан байх
6.     Уралдаанд оролцогчид нь өөрийн нэр хаяг, холбоо барих утас, еmail хаягийг тодорхой бичих
7.     Уралдаан тэмцээнд урьд нь оролцсон бүтээл ирүүлэхгүй байх
8.     Бүтээлийн бичмэл эхээс гадна файлаар ирүүлнэ. Бичмэл эх болон файлыг буцааж олгохгүй.
 
Уралдааныг дүгнэх журам:
 
1.     Уралдаанд ирүүлэх бүтээлийг 2012 оны 1 дүгээр сарын 27-ны 18 цаг хүртэл хүлээн авна.
2.     Шилдэг бүтээлийн шагналыг багш нарын баярын ёслолын арга хэмжээний үеэр гардуулна.
Шагналынсан:
1-р байр: 1            Өргөмжлөл, 800,000 төгрөг
2-р байр: 1            Өргөмжлөл, 500,000 төгрөг
3-р байр: 2            Өргөмжлөл, 300,000 төгрөг
Бүтээл хүлээн авах  хаяг:
ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, Засгийн газрын XI байр, Самбуугийн гудамж-11, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс
Харилцах утас: 11-70105652, 11-322612, e-mail: natcom@unesco.mn
Хамтран зохион байгуулагчид:
Өглөөний сонин
БХАН-ийн Нээлттэй сургууль сонин
   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  6 дугаар сар 2017  
Ням Д М Л П Б Б
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?