НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 08 сарын 21 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 6291000
Зочин: 2
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 662
­­“Номын гэр”-ийн эзэд өргөөндөө тухаллаа
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2007-06-19

 Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн санаачилга, Хаан банк сангийн дэмжлэгээр Нийслэлийн Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны хүүхэд багачууд, эцэг эхчүүдийн чөлөөт цагийг зөв боловсон, үр дүнтэй өнгөрүүлэх зорилго бүхий “Номын гэр” нээгдэж байна.

Гэр хорооллын хүүхэд багачуудад ном унших, номоос мэдээлэл авч мэдлэг чадвараа дээшлүүлэн,  чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэх тав тухтай газар ховор байна. Сурагчид өдөрт 4-5 цагийг сургууль дээрээ хичээлд сууж өнгөрөөдөг ба үлдсэн цагийг гэртээ зурагт үзэх, сэлгүүцэх, үеийнхэнтэйгээ уулзах зэргээр өнгөрөөж байна. Сургуулийн номын сан нь хүүхдэд үйлчилгээ үзүүлэх талаар хангалтгүй, орчин нь тохь тухгүй, тэнд шинэ, сонирхолтой ном, унших материал дутагдалтай  бөгөөд сургуулийн номын сан, нийтийн номын сангууд нь хүүхдүүдийн гэрээс зайтай, зорьж очих цаг, унааны мөнгө гээд олон асуудал тулгардаг.
Мөн эцэг эхчүүдийн амьжиргааны түвшин дээшилж, боловсрол, мэдлэг чадвар нэмэгдэхийн хирээр ажлын ачаалал  нь ихсэж, хүүхэдтэйгээ ажиллах  цаг  боломж нь хязгаарлагдмал байна. Тэднийг өндөр үр ашигтай ажиллахын үндэс суурь нь сэтгэл зүйн аятай тохитой байдал бөгөөд, гэр бүл, үр хүүхдүүдийнхээ төлөө тавих анхаарал халамжтай уялдан тохирсон үйлчилгээг нийгмийн зүгээс үзүүлэх шаардлага зүй ёсоор тавигдсаар байгаа билээ. Курс дамжаа олон байгаагийн ихэнх нь гадаад хэл, компьютер, гоо сайхны чиглэлтэй, өндөр төлбөртэй байна. Эдгээрт өрхийн орлого, боломж, оршин суудаг байршил зэргээс хамаараад тэр бүр хүүхдүүд суралцах боломжгүй байна.
Олон хүүхдүүд өдөртөө гадаа шороон дээр сэлгүүцэж,  талбайгүй газар зоосон сагсны самбарт бөмбөг шидэж, компьютер тоглоомын газраар эргэлдэж байна. Хүүхдүүдийн тийнхүү чөлөөт цагаа өнгөрөөж буй орчин нь агаар, гэрэл гэгээ муутай ариун цэвэр эрүүл ахуйн шаардлага хангаж чадахгүй байдаг.

Энэ асуудалд oрон нутаг, амьдарч буй орчны зүгээс санаачилга, оролцоо, хамтын ажиллагаа, хувь нэмэр дутагдаж байна. Иймээс бид өөрсдийн нөөц боломжиндоо түшиглэн оршин суугаа нутаг дэвсгэртээ хүүхэд багачуудыг чөлөөт цагаа зөв боловсон  өнгөрүүлж тэднийг гэгээрүүлэх өргөөг бий болгохын төлөө хийж болох нэн чухал ач холбогдолтой төслийг санаачилж байгаа нь НОМЫН ГЭР” хэмээх төсөл юм.

Төслийн зорилго:  

  1. Хамгийн энгийн бөгөөд ойрхон, оюуны үйлчилгээг бий болгоно.
  2. Хүүхдийг номтой нөхөрлүүлэх, номоор дамжуулж зөв хүн болгоход гэр бүлийнхэн төдийгүй, амьдарч байгаа орчин, олон нийтийн зүгээс нэгэн санаа, зорилгод нэгдсэн хамт олныг бий болгоно. Ингэснээр хороодын боловсрох хөгжих ирээдүйн асуудалд тогтвортой шийдлийг бий болгоход дэмжлэг болно.
  3. Хүүхдүүдэд чөлөөт цагаараа гэрийнхээ ойр орчимд ном унших уншлагын газруудыг байгуулснаар тэдний сурч хөгжих, мэдээлэл олж авах боломжийг дээшлүүлэхэд туслах
  4.  Энэхүү үйл хэрэгт туслагч, дэмжигч, хандивлагчдыг өргөнөөр оролцуулснаар хамтын ажиллагаа түншлэлийг хөгжүүлэх

 Төслийн хамрах хүрээ:

Хорооны бүхий л насны хүүхдүүд, оршин суугчид номын гэрийн үйл ажиллагаанд шууд хамрагдах боломжтой.           

Төслийн хүрээнд хийгдэх ажлууд:

    1.  Тухайн хорооны дэмжлэгтэйгээр “Номын гэр” ажиллуулах байрыг бэлтгэж, “Номын гэр”-т тавигдах шаардлагын дагуу засварлаж тохижуулан, хандиваар цуглуулсан монгол, орос, англи хэл дээрх номуудыг бүртгэж авч байрлуулна. Энэхүү үйлчилгээнд тухайн хороонд амьдардаг хүүхдүүдээс гадна тэтгэвэрт гарсан хүмүүс ч хамрагдаж болох ба тэдний сайн дурын туслалцааг авна. Тэд өөрсдөө тэнд ажиллаж, “Номын гэр”ийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж явуулна.
    2. Төслийг дэмжигч, хамтран ажиллах байгууллага, хорооны удирдлага, оршин суугчид, БХАН-ийн хамтарсан уулзалтуудыг тогтмол зохион байгуулна.
    3. Номын гэрээс уншигчдынхаа дунд төрөл бүрийн үйл ажиллагаа, уулзалт, уралдаан, тэмцээн явуулж дүгнэж тэмдэглэж байна.  Жишээ нь: Зохиолчидтой сард нэг удаа уулзалт зохион байгуулах, номын хэлэлцүүлэг явуулах, яруу найрагч зохиогчид хүүхдүүдэд уран сайхнаар ном уншиж өгөх хэлбэрээр номыг бүтнээр нь цаашид унших сэдэл төрүүлэх, тухайн хороонд амьдардаг шилдэг тэргүүний ажил хэрэгч хүмүүстэй уулзалт хийх, хамгийн олон ном уншигч, хамгийн идэвхтэй эцэг эх, тэргүүний илтгэгчийг шалгаруулж байх зэрэг болно. Өөрөөр хэлбэл, ном уншсанаар хүүхдийн унших, илэрхийлэх, бичих зэрэг чадварууд хэрхэн хөгжиж байгааг урамшуулан дүгнэх үйл ажиллагаанд ач холбогдол өгч байх болно.
    4. “Номын гэр”-ийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн, хандив өргөсөн, тусалж байгаа хувь хүмүүс, бизнесийн компани, сан, байгууллагуудыг байнга сурталчилж байх болно. БХАН-ээс арга зүйн зөвлөгөө, шинэ номын баяжилт, зохиогдох арга хэмжээнд туслалцаа үзүүлж “Номын гэр”-ийн үйл ажиллагаанд байнга үнэлгээ хийж тэднийг хоорондоо туршлага солилцох боломжийг бүрдүүлнэ.
   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  8 дугаар сар 2018  
Ням Д М Л П Б Б
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?