НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 10 сарын 20 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 6359725
Зочин: 3
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 663
Мэтгэлцээний Үндэсний цугларалт тэмцээн болж өндөрлөв
Нийтэлсэн: 
Огноо: 2007-06-12

2007 оны 6-р сарын 4-9 –ний өдрүүдэд Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Илтгэл, мэтгэлцээний боловсрол хөтөлбөрөөс Үндэсний цугларалт тэмцээнийг Олон улсын хүүхдийн "Найрамдал" төвд  зохион байгуулав. 
Тус цугларалт тэмцээнийг 1998 оноос хойш жил бүр зохион байгуулж ирсэн ба энэ удаагийн үйл ажиллагаанд Улаанбаатар хот, Орхон, Дархан –Уул, Сүхбаатар, Дундговь аймгийн 140 гаруй багш, сурагчид оролцов.

Илтгэл, мэтгэлцээн  хөтөлбөр нь багш, сурагчдын дунд зохион байгуулж буй сургалт, тэмцээн, цугларалтаараа шинэ мэдлэг, мэдээлэл түгээж, багш сурагчдын харилцаа хамтын ажиллагааг шинэ хэлбэрээр баяжуулж, Монголын боловсролын өөрчлөлт шинэчлэлтэнд болон ардчилсан нийгмийн үнэт зүйлсийг төлөвшүүлэхэд бодит хувь нэмрээ оруулж байнаАрдчилсан нийгэм нь иргэдийн идэвхтэй, ухамсартай оролцоонд тулгуурладаг тул өсвөр үеийнхэнд нийгмийн асуудалд анхаарлаа хандуулж, санал бодлоо нээлттэй илэрхийлэх, бусдын санаа бодолд хүлээцтэй хандах, тэдний шүүмжлэлт ба бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, үр нөлөөтэй хамтын ажиллагааны чадвар төлөвшүүлэх нь орчин үеийн боловсролын чухал асуудлын нэг юм.

Сурагчдыг амьдралд бэлтгэх, тэдний хэрэгцээнд нийцсэн хичээлээс гадуур сургалтын агуулга, арга зүйг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах ба сурагчдад бие даан сурах арга барил эзэмшүүлэх, тэдний сурах идэвхийг өрнүүлэх, багш сурагчдын харилцаа хамтын ажиллагааг дэмжих нь тус хөтөлбөрийн зорилт юм.

2006-2007 оны хичээлийн жилд 30 гаруй сургуульд Мэтгэлцээний клубыг сургуулийн захиргаа зөвшөөрсний үндсэн дээр байгуулан гишүүн сурагчдад сургалт явуулж, мэтгэлцээний болон илтгэлийн тэмцээн зэрэг үйл ажиллагааг  багш, сурагчид, эцэг эхийн оролцоотойгоор зохион байгууллаа. 

  • 2007 оны Үндэсний цугларалт тэмцээний сэдвүүд нь:
  • Хүүхдийн хөдөлмөрийг хэрхэн устгах вэ?  

Дэлхийн цэвэр усны нөөцийг хэрхэн зөв зүйтэй ашиглах вэ?  асуудлуудаар мэтгэлцэгч сурагчид маань бэсрэг судалгаа хийж, баримт материал цуглуулан асуудлыг олон байр сууриас авч үзэн, санал  бодлоо солилцож идэвхтэй хэлэлцэв.

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  10 дугаар сар 2018  
Ням Д М Л П Б Б
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?