НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2017 оны 06 сарын 27 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 5359794
Зочин: 2
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 661
МОНГОЛЫН БАГШ НАРЫН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨНӨӨС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2007-06-06

 Монгол Улсын тусгаар тогт­нол, хөгжил дэвшил, мон­гол хүний хөгжлийн  эх сур­валж нь боловсрол, оюуны ча­давхи гэдгийг иш үндэс бол­гож, боловсрол нь нийгэм, ир­гэний эрэлт хэрэгцээнд нийц­сэн, хүмүүнлэг, ардчилсан, тасралтгүй, нийтэд хүртээмж­тэй байх зарчмыг эрхэмлэж, олон улсын боловсролын хөгж­лийн чиг хандлагыг жишиг болгож, боловсролыг хөгжүү­лэх төрийн бодлого, хууль, тог­тоомжийн агуулгад ний­цүүлж, багш нарын улсын анхдугаар  зөвлөгөөнөөс дэв­шүүлсэн зорилт, хэлэлцүүл­гийн үнэтэй санаа, саналыг дэм­жиж, Монгол Улсын боловсролыг чанарын шинэ ша­танд гаргахыг эрмэлзэж дараах Зөвлөмжийг гаргаж байна.

НЭГ. БАГШ ТАНАА:

  • Улс орны нийгэм, эдийн засгийн бүхий л хүрээний шинэчлэл, хүний амьдралын үнэт зүйлсийн агуулга, чанарт гарч буй хувьсал өөрчлөлтийг соргогоор мэдэрч, мэдлэг мэргэшлээ байнга дээшлүүлж, өөрийгөө хөгжүүлэх
  • Сургуулийн өмнөх, бага, дунд боловсролын болон мэргэжлийн боловсролын шинэ стандартын агуулгыг шавь нартаа тэгш, чанартай эзэмшүүлэх, бүтээлч иргэн болгон төлөвшүүлэхийн тулд сургалтын бүтээлч аргуудыг эзэмшин судалгаа шинжилгээ хийж, үр дүнг нь сургалт, нийгмийн ажилд оновчтой хэрэглэх
  • Багшийн бүтээлч үйл ажил­лагаа, чанартай сур­гал­тын цөм болсон нэгж хичээ­лийн бэлтгэлийг бүрэн ханга­хын тулд багш нар харилцан суралцаж, хамтран ажиллаж хэвших
  • Шавь нарынхаа сурах хүсэл эрмэлзлийг дэгжээн бад­раах бүхий л боломжийг су­далж эцэг эх, олон нийттэй хамт­ран хэрэгжүүлж, хүүх­дийг урмаар тэтгэх, өөртөө итгэх итгэлийг нь бэхжүүлэх, амьд­рах ухаанд сургахыг багшийн үйл ажиллагааны гол зарчим, зорилго болгох
  • Сурах арга барил, тө­лөвш­­лөөр доголдож буй шалт­гаанд мэргэжлийн дүгнэлт хийж, түүнийг арилгахад нэг та­лаас сургууль, багш нар, нөгөө талаас суралцагчид, эцэг эх идэвх чармайлтаа нэгтгэн ажиллах, үүний тулд багш-эцэг эхийн зөвлөлийг байнгын ажиллагаатай, үр нөлөөтэй хамтын байгууллага болгон хэвшүүлэх  
  •  Харьцааны соёл эзэм­ших, өөртөө болон бусдад хүн­дэт­гэлтэй хандах, биеэ зөв авч явах, хүнлэг тусч байх, сайн үйлийг бүтээх, эх орон, төрж өссөн газар шороо, байгалиа хайрлан хамгаалах зэрэг үнэт зүйлсийг хүүхэд, залууст төлөвшүүлэх нь Монгол Улсын ирээдүйд юунаас ч чухал гэдгийг үйл ажиллагаан­даа мөрдлөг болгох, сурал­цагч, эцэг, эх, нутгийн захир­гааны болон олон нийтийн, ялангуяа хүүхэд, залуучуудын байгууллагад мэргэжлийн үр ашигтай зөвлөгөө өгөх, тэдэн­тэй хүчин чармайлтаа нэгтгэн ажиллах
  • Сурах бичгийг сургал­тын орчинд туршиж, агуулга, зохиомж, арга зүйг нь улам бо­ловсронгуй болгоход санаа­чилга­тай оролцох, суралцагч­дыг сурах бичгээс гадна бусад ном, хэвлэл мэдээллийн эх сурвалжтай ажиллах  чадвар­тай, номыг эрхэмлэдэг болгох, мэдээллийн олон эх сурвал­жийг ашиглаж, түүнд дүн шинжилгээ хийж сургах
  •  ЕБС-ийн сурагчдад ажил, мэргэжлийн онцлог, чиг ханд­лагыг ойлгуулан та­ниулж, ухамсартай, оновчтой сонголт хийхэд нь туслах, мэргэжлийн боловсролын хү­рээнд хөдөлмөрийн байгуул­лага, ажил олгогчид, орон нутгийн удирдлага, мэргэж­лийн хүмүүстэй хамтран ажил­лах
  • Оюутан, суралцагчдад су­далгаа, дадлага, туршилт хийх, төлөвшин хөгжихөд нь зөв­лөн туслах, ялангуяа ма­гистрант, докторантуудын су­дал­гаа шинжилгээний ажлыг дэмжиж, суралцах хугацаан­даа эрдэм шинжилгээний бие даасан арга барил эзэмшихэд удирдан чиглүүлэх
  •  Боловсролын байгуул­лагын удирдлагыг боловсрон­гуй болгох, хөгжлийн төлөв­лө­гөөг боловсруулах, хяналт шинжилгээ хийхэд мэргэж­лийн үүднээс идэвх санаачилга­тай оролцож, аливаа эрсдэл га­ра­хаас сэргийлэхэд хувь нэм­рээ оруулах         
  •  Багшийн ёс зүйг эрхэм­лэн сахиж, өөрийн үлгэр дуу­райлаар суралцагч, олон ний­тийн хүндэтгэлийг хүлээх
  • Боловсролд цахим сүл­жээ, орчин үеийн дэвшилтэт мэдээл­лийг өргөн ашиглах, цаг үеийн эрэлт шаардлагад ний­цэж ажиллахын тулд мэдээл­лийн технологи, гадаад хэл эзэм­ших

Зөвлөмжийн бүрэн эхтэй хавсралт материалаас танилцана уу?

Хавсралт файл
 Файлын нэр  Тайлбар  Татах
 Монголын багш нарын анхдугаар зөвлөгөөнөөс гаргасан зөвлөмж Зөвлөмжийн бүрэн эхтэй хавсралт файлаас танилцана уу.

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  6 дугаар сар 2017  
Ням Д М Л П Б Б
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?