НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2017 оны 04 сарын 29 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 5258641
Зочин: 3
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 661
Монголын багш нарын анхдугаар зөвлөгөөнөөс төр, олон нийт, аж ахуйн нэгж байгууллага, эцэг эх, иргэдэд хандаж гаргасан УРИАЛГА
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2007-06-06

  Монголын багш нарын анхдугаар зөвлөгөөнөөс төр, олон нийт, аж ахуйн нэгж байгууллага, эцэг эх, иргэдэд хандаж гаргасан УРИАЛГА

Монгол Улс, монгол хүний хөгжлийн түлхүүр-боловсро­лын үр өгөөжийг дээшлүүлэн, иргэдийн чанартай амьдралын хэрэгцээг хангахад тулгарч буй асууд­лыг “Монголын багш нарын анхдугаар зөвлөгөөн”-д орол­цогчид нухацтай хэлэлцэж, бодлого, зорилтоо тодор­хой­лон, эрдэм боловсролыг эрхэм­лэн дээдлэгч Монгол түмэндээ энэхүү уриалгыг илгээж байна.

Бидний бахархал бол өвөг дээдсээс үлдээсэн онгон тансаг байгаль, үндэсний давтагдаш­гүй өв соёл, хүн хүнээ хүндлэн хайрлах өвөрмөц ёс заншил маань билээ. Энэ бүхэн өнөө­гийн даяаршиж буй өрсөлдөөнт ертөнцөд монголчууд биднийг амжилтад хөтлөх давуу тал, бидний баялаг. Чухамхүү эл баял­гийг амьдралын эх сур­валж болгож баяжуулж ашиг­лах үндсэн хэрэгсэл нь боловс­рол юм. Харин боловсролын үр өгөөж нь олон хүчин зүйлээс, тэр дундаа бүх нийтийн хүчин чармайлтаас улам бүр хамаа­рах болж байна. Өнөөдөр үр хүүхдийнхээ хувь заяаг зөвхөн сургууль, багш нарт даатгаад орхидог өрөөсгөл зуршлаасаа аажим аажмаар салж байна. Улсаа хөгжүүлье гэвэл хүнээ хөгжүүлэх, хүнээ хөгжүүлье гэвэл боловсролынхоо хүр­тээмж, чанар, үр өгөөжийг дээшлүүлэх шаардлагатай.
Үүний тулд төр засаг, сур­гууль, багш, эцэг эх, иргэн, төр, олон нийт, аж ахуйн нэгж байгууллагын харилцан уялдаа­тай нэгдмэл ажиллагаа нэн чухал гэдгийг онцлон тэмдэг­лэж, идэвхтэй хамтран ажил­лахыг Та бүхэндээ УРИАЛЖ БАЙНА. 

Иргэд, эцэг, эхчүүд маань үр хүүхдэдээ анхаарал халамж­тай, зөвд нь зөөлөн, бурууд нь “хатуу” хандаж, сурлага, тө­лөвш­­лийнх нь талаар сургууль, цэцэрлэг, багштай нь цаг ямагт зөвлөн ярилцаж, сурах хөдөл­мөрт нь цаг бололцоо олгож, сурах бичиг, хичээлийн хэрэг­лэлээр хангаж, бас чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлж байгаад нь анхаарал тавьж, бүхий л болом­жоороо туслахыг ур­иалж байна. Хүүхэд залуустаа зориулсан бү­хэн тань гэр бүл, бүс нутаг, улс орныхоо  хөгжлийн төлөө хий­сэн хамгийн үр ашигтай хөрөнгө оруулалт гэдэгт итгээ­рэй.

Боловсролын хууль, тог­тоомж, бодлогын зорилтууд, “Монгол Улсын боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх Мастер төлөвлөгөө”-г бүтээл­чээр хэрэгжүүлэхийн төлөө бүх шатны сур­гууль, цэцэрлэг, багш, эрдэмтэд нэгдэн ажиллаж боловсролын хүртээмж, чанар, өр­сөлдөх чадварыг дээшлүү­лж нийгэм, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг хамтран судлах, сур­гуулийн элсэлтийг мэргэжил, хэрэгцээгээр нь төлөвлөн, за­хиа­лах, сурагч, оюутнуудыг дад­лагажуулах, төгсөгчдийг ажлын байраар хангах зэргээр бүх талаар хамтран ажиллахыг  төр, олон нийт, аж ахуйн нэгж байгууллагын удирдлагууд, ажил олгогчдод уриалж байна.   

Хүүхэд, залуучуудын оюун ухаан, бие бялдар, авьяас билгийг хөгжүүлэхэд зориул­сан биеийн тамир спортын танхим, соёлын төв, цэцэрлэг, тоглоомын талбайг шинээр байгуулах, ногоон байгуулам­жийг хамгаалж нэмэгдүүлэх, олон нийтийн газрын ариун цэвэр, хэв журам, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, архи, там­хины худалдаа, цэнгээний газ­рыг цөөрүүлэх, эмх цэгц, дэг жур­мыг сайжруулах, мөрийтэй болон бооцоот тоглоомын газ­рыг хаах зэргээр хүүхэд, за­лууст ач тустай орчин бүрдүү­лэхийг бүх шатны төр, захиргааны байгууллагын удирдлагуудад уриалж байна.  

Нийгмийн сэтгэлгээ, танин мэдэхүйн хөгжилд чухал нөлөө­тэй радио, телевизийн нэвтрүү­лэг, хэвлэлийн нийтлэлд эх оронч сэтгэлгээ, монгол хүний ёс заншил, уламжлал, хөгжил, төлөвшил, соёл хүмүүнлэгийн агуулгыг түлхүү оруулж, ал­лага, түрэмгийлэл, садар са­муун, сэтгэлгээний гаж үзэгд­лийг харуулахыг аль болох хязгаарлах, зар сурталчилгаа, хэвлэл, нийтлэлийн үг үсгийн болон найруулгын алдаа мад­гийг арилган, эх хэл, бичгийнхээ баян тансаг,  уран яруу хэллэ­гийг эрхэмлэн дээдэлж, хэвлэл, мэдээллийн ертөнц дэх бо­ловсро­лын үр өгөөжтэй орчныг бүрдүүлэхийг Монгол Улсын хэвлэл, мэдээллийн байгуул­лагын удирдлага, сэтгүүлчид, ажилтнуудад уриалж байна.  

Сайн сайхан амьдрах, улсаа хөгжүүлэх, олон улсын хэм­жээнд өрсөлдөх чадвартай, “Дэлхийн монгол иргэн” төлөвшүүлэх их үйлсийн төлөө хамтдаа зүтгэж, хийж бүтээ­хийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

МОНГОЛЫН БАГШ НАРЫН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦОГЧИД

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  4 дүгээр сар 2017  
Ням Д М Л П Б Б
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?