НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2017 оны 06 сарын 27 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 5359790
Зочин: 2
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 661
Чиг залуур зөв бол үйл ажиллагаа зөв хөтлөгдөнө
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2007-06-06

Монголын багш нарын анхдугаар зөвлөгөөнд Нийслэлийн Боловсролын газрын сургалт, арга зүйн албаны дарга Р.Цэгмэдийн хэлсэн үг

Монголын багш нарын анх­дугаар зөвлөгөөний эрхэм хүндэт төлөөлөгчид өө!

Та бүхэнд  Нийслэлийн арав гаруй мянган багш, тэдний 200 гаруй мянган шавь нарыг тө­лөөлөн халуун мэндчилгээ дэв­шүүлье.
Төрийн ордны энэ хүндэт­гэлтэй өргөөнд Монголын багш нарын сор, оюун ухаааны хур турш­лага, мэдлэгийн ар­вин их да­лай хуран чуулаад байна. Төр багш нартаа хүндэт­гэл үзүүллээ хэмээн ойлгож байна. Энэ танхимд Монголын бо­ловсрол хуран чуулж байна гэж хэлж болох биз ээ. Учир нь энэ зөвлөгөөнд төрийн болон төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэг, их дээд сургууль, боловсролын удирдлагын иж бүрэн төлөөлөл оролцож байна. Энэ зөвлөгөөнөөс Мон­голын боловсрол, олон мянган багш, сурагчид, өсвөр залуу үеийнхэн нийт ард түмний хүсэн хүлээсэн шийд­вэр гарч,  хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна. Иймээс Монголын багш нарын анхдугаар зөвлөгөөнийг зо­хион байгуулах санааг сэдсэн тэр сайхан санааг биелэл болгосон бүх хүмүүст төлөө­лөг­чдийнхөө өмнөөс, нийт багш сурган хүмүүжүү­лэгч­дийн­хээ өмнөөс талархал илэр­хийлье. Багшдаа мөргөдөг, номдоо мөргөдөг Монгол түмний ариун сайхан уламж­лал бий. Монголчууд төрдөө бас сүслэн мөргөдөг.

Төр, багш, ном гурвыг адилт­­ган дээдэлдэг өөр ард түм­нийг мэдэхгүй юм. Эндээс би хэн бэ? гэсэн бодрол багш хүнд өөрийн эрхгүй төрөх буй заа. “Монголын багш” нэрээр овоглосон энэ зөвлөгөөн утга учиртай. Багш гэдэг эрхэм хүндтэй алдраа аль нэг цэцэр­лэг, Гэгээрэл хөгжлийн төв, сур­гуулиар овоглох биш Мон­го­лоор овоглох ёстойг зөвлө­гөөний нэр харуулж байна. Овог хаяг нь Монгол болохоор үүрэг харицлага бас л Мон­голын хэмжээнд дэвшигдэнэ гэсэн үг ээ. Багшийн үүрэг хариуцла­гын үндэс суурь нь тэдний хөгжил болно. Төрийн бод­лого, орон нутгийн болон нэгж байгууллагын дэмжлэг, багш нарын өөрийгөө хөгжүүлэх сэдэл тэмүүлэл хичээл зүтгэл нэгдэн нийлж эвцэлдэн зохиц­сон тохиролд багш хөгжинө. Энэ эвцэл тохирлыг зөвлөгөө­ний үндсэн баримт бичигт тусгана гэдэгт итгэлтэй байна.

Энэ зөвлөгөөн бол итгэ­лийн зөвлөгөөн. Зөвлөгөөний 800 гаруй төлөөлөгчид итгэл өвөрлөж ирсэн. Тэдэнд итгэл хүлээлгэсэн гуч гаруй мянган багш бас л итгэлтэй байгаа. Энэ итгэл бол боловсролын шинэч­лэлийн үр дүнд түлхэц болох итгэл юм. Монголчуудын өрлөг ээж Өүлэн ижий 5 сумаар гүн утгыг ойлгуулсан хүмүүжүү­лэн сургах ухааны гайхамшигт шийдэлд багш бид бишрэн сөхөрдөг. Энэ бол хүмүүжүү­лэн сургах ухаанд мэхийн ёсолсон хэрэг. Багш бид чухамхүү энэ хүмүүжүүлэн сургах ухааны бурхад байх учиртай. Хүмүүжүүлэн сургах агуулга, арга ихээхэн өөрч­лөг­дөж хүмүүжин сурахад шилжиж байна. 1990-ээд оноос өмнөх бо­ловсролыг өнөөгийн бо­ловсролтой харьцуулбал ихээ­хэн өөрчлөгдсөнийг хэн бүхэн мэднэ. Энэ бол боловсролын шинэчлэлийн үр дүн, монголын багш нарын шинэ сэтгэлгээ, шинэ арга, шинэ хандлагын үр дүн юм.

Чиг залуур зөв бол үйл ажил­лагаа зөв хөтлөгдөнө. 1990-ээд оны сүүлчээс БСШУЯ, Нээлттэй Нийгэм Хүрээлэн (Соросын сан), БСХХ хамтран шинэчлэлийн дорви­той алхмууд хийсний үр шимийг нь хүртэж, энэ шимийг шавь нартаа хүртээснээ  Мон­голын багш нар гэгээн сайхнаар дурсан санаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Бид дэвшил хөг­жилд хүрсэн улс орноос жи­шээ сургамж авах нь зүйн хэрэг ээ. Гэхдээ хуулах, буул­гах, бусдын мөрийг даган мөшгих нь тийм ч зөв шийдэл биш бо­лохыг бас ойлгосон. Тас хаалт­тай байсан барууны ертөнцийг нээсэн нь нүд алдам талд хаа­шаа явахаа мэдэхгүй будилсан­тай адил байсныг манай багш нар мэдэж байгаа. Энэ будилалтаас бид гарч байна. Чиг зүгээ олж байна.

Монгол ухаан гэж байдаг эсэх тухай эрдэмтэд маргадаг юм билээ. Харин Монгол сур­ган хүмүүжүүлэх ухаан байсан эсэхэд эргэлзэх хэрэггүй. Байсан юм. Одоо ч үндэс суурь нь байна. Харин үүнийг ур­гуулж төлжүүлэх зорилт нь бай­галь  хамгаалах зорилттой яг адилхан чухал болж байна. Энэ бол даяаршлын үеийн бо­ловсролын хөгжлийн бас нэгэн онцлог байх биз ээ. Өнөөдрийн багш нарын цогцлуулан бүтээж байгаа шинэлэг санаа үйл ажиллагаа бүхэн үе үеийн ахмад багш нарын маань сүүн цагаан сэтгэл, хичээл зүтгэ­лийн үр шим, арга ухаанд  үндэс­лэсэн билээ. “Алтыг нь аваад авдрыг нь хаях”-ыг манай ард түмэн нүгэл  хэмээн цээрлэдэг, Алт шиг үнэтэй сургаал, арвин их хөдөлмөр, бүтээлийн дээ­жээ үлдээж өвлүүлсэн ахмад үеийн багш нараа цагийн мөн­хөд хүндэтгэж явах нь бидний ариун үүрэг юмаа.

Монголын багш нарын анхдугаар зөвлөгөөнөөс энэ талаар оновчтой шийдвэр гар­гаж дорвитой алхам хийнэ хэмээн найдаж байна. Үйлдсэн үлдээснийг нь үгүйсгэх биш, үргэлжүүлж хөгжүүлж дэв­шүү­лэх нь жинхэнэ буян болно. Ахмад багш нарт маань оюуны асар их чадавх, хичээл зүтгэл, туршлага, сэтгэл байна, үүнийг хөгжүүлье, дэвжүүлье, дэм­жье, тэтгэе, хамтарч ажиллая. 
Сүүлийн арваар тоологдох жилүүдэд Багшийн нэр хүнд буурсныг хэн ч үгүйсгэхгүй. Багшийн нэр хүндийг дорд бо­дох нь бас л нэгэн нүгэл билээ. Нүглийн эх багшид ч бий, бусдад ч бий. Дээдлэн мөргө­дөг  бурхангүй бол бид хэндээ мөргөх билээ. Үүнийг багшийн ёс зүйн дүрмээр зохицуулах гэж хичээснийг буруутгах учир­гүй. Багш хүний чин сэтгэл, харилцаа ямар нэгэн дүрэм, журмаар зохицуулагдах түв­шинд хүрс­нийг бодмоор, тун­гаамаар санаг­даж байна. Багш шавийн харил­цаа журмаар зохицуулагд­даг­гүй харилцаа билээ. Бид энэ эрхэм нандин харилцааг алдаж байна.  Баг­шийн хөдөлмөр бол ямар ч сайн  журмаар зохицуу­лаг­дахад тө­вөг­тэй маш нарийн хөдөлмөр. Журам дүрэм олш­роод байвал бид ажлаа сайн хийж байна уу үгүй юу гэдэгт дүгнэлт хийх учиртай.

Багш гэдэг онцгой мэргэжил. Үүнийг төр бас л онцлон үзэх учир­тай. Онцлох гэдэг бол чан­га хэлэх, том үсгээр бичих гэсэн үг биш ээ. Багш бэлтгэх, тэднийг хөгжүүлэх, үнэлэх, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх, аж­лынх нь таатай орчинг бүрдүү­лэх талаар онцгой бодлого баримталж хэрэгжүүлнэ гэсэн үг. Боловсролын хөгжлийг тушиж чөдөрлөж байсан хэдхэн шалтгаан бий. Үүнээс хамгийн гол нь хөрөнгө мөнгө,  идэвх санаачилга, удирдлага зохион байгуулалт, дэмжлэг оролцоо­ны дутагдал, сэтгэлгээ арга ба­рил­ын хоцрогдол юм. Энэ шалт­гаа­нуудыг арилгахад зөвлөгөөн чухал үүрэг гүйцэтгэх  биз ээ! Сайдын илтгэл судалгаанд үндэслэсэн нь харагдаж байна. Иймээс ч үнэмшилтэй байна. Ер нь манайд боловсролын судал­гаа үгүйлэгдэж байна. Манай боловсролын бодлого Монгол хөрсөнд суусан судалгаанд биш интернэтийн мэдээлэлд илүү шүтэж байсныг хэн ч үгүйсгэх­гүй бизээ. 

Боловсролын шинэчлэлийг түргэтгэхэд чухал нөлөөтэй хам­гийн эхний зорилго бол Бо­ловсролынхоо хүрээлэнг эрд­мийн хүрээлэнгийн зэрэгт хүр­гэх юм. Энэ хүрээлэн өөрийн орлогоор, төслөөр, амь зогоох бус төрийн ивээл халамжинд байж боловсролын бодлогын чиг зүгийг тодорхойлох учир­тай. Төр засаг боловсролд хө­рөн­гө зарж байгааг багш нар мэднэ. Боловсролын судал­гаанд ямар хөрөнгө зарсныг мэдэхгүй боловсролын тархи болох инсти­тутыг яаж хөгжүүлэх вэ? Үүнийг төлөөлөгчдийн оюун ухаан зөв шийдэх бизээ. Ултай су­далгаа явуулах бололцоогоор бүрэн хангаад явуулсан судал­гаа­ных нь үр дүнг бодлого, үйл ажиллагааны үндэс суурь болгох нь чухал байна.

Монгол орны өнөөгийн хөгжлийг тодорхойлох шинж­тэй байгаа газрын доорх  баял­гийг оновчтой ашиглах бодло­гыг манай багш нар дэмждэг гэдэгт итгэж байна. Харин Монгол хүний оюуны чадавхийг өсгөх, үр шимийг нь хүртэх, энэ баялгийн эх ундрага болсон багшийн хөгжлийг дэмжих бодлого үйл ажиллагааг цэгц­лэх нь түүнээс ч чухал байна. Багш хүний сэтгэл яг л шавийнхаа сэтгэл шиг гэнэн цайл­ган, хиргүй тунгалаг бай­даг. Тэд шавьтайгаа хамт баяр­лаж, шавьтайгаа хамт гуньж, шавьтайгаа хамт уйлж байдаг. Тэд шавиа өөдрөг сайн явбал баяр­лаж, өнгө гундуу явбал бас л шаралж гундаж байдаг. Хүний зовлон жаргалыг цаг ямагт өөртөө шингээн уусгасан ийм мэр­гэ­жил олонгүйг бид мэднэ. Үү­гээрээ багш бүх хүнээс ялгаатай. Манай боловсролын салбарт улс орноо хөгжүүлэх ундарга, оюуны асар их нөөц байна. Хөгжлийн хүчин зүйл нөөцийг нэгтгэх зөв удирдах нь чухал байна. Өнөөгийн байдлаар ЕБС нь, их дээд сургуулиасаа салангид, бага сургууль нь суурь боловсролын сургуу­лиасаа, суурь боловсролын сургууль нь бүрэн дунд сургуу­лиасаа саланги тасархай байна. Иймээс багш нарын хамтын бүтээлч үйл ажиллагаа таслаг­даж хэрчигдэж байна. Үүнийг нэгтгэх, хамтатгах, уялдаа холбоог нь сайжруулах арга замыг боловсролын байгуул­лага бүр сүвэгчилж, ажил хэрэг болгох нь чухал юм. Боловсро­лын салбарын үзэл санаа, үйл ажиллагаа бүр бие биедээ уусан шингэж, салшгүй холбоотой байвал бидний ажил бүхэн амин дэмээр тэжээгдэж, үр дүн нь шавь нартаа, түмэн олондоо хүртэж байх учиртай. Олон асуудал, олон шийдэл, олон ажил биднийг хүлээж байгаа бүгдээрээ оюун ухаан, сэтгэл, хүчээ зориулан хамтарч бүтээе шинэчилье.

Оюун ухаан, итгэл сэтгэлээ шавь нартаа хүртээж тэднийхээ үйл бүтээлээр тэжээгдэн но­мын хур,  шавийнхаа итгэл сэтгэлд цэцэглэн ариусахын ерөөлийг та бүхэндээ дэв­шүүлье.

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  6 дугаар сар 2017  
Ням Д М Л П Б Б
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?