НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 09 сарын 25 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 6336818
Зочин: 2
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 663
“Хүүхдийн хөгжил хамгаалалд-Багшийн оролцоо” эрдэм шинжилгээний бага хурал боллоо
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2007-05-30

  Боловсролын Хамтын Ажилла­гааны Нийгэмлэг, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Бо­ловсрол Судлалын Сургуулийн Сурган Хүмүүжүүлэх Ухааны тэн­химтэй хамтран багш мэргэжлээр суралцаж буй оюутнуудад суралцаж байх явцдаа мэргэжлийн онцлог, үр өгөөжийг мэдрүүлэн, судалгаа шинжил­гээ­ний ажил хийх арга барил эзэмшүүлэх зорилгоор  тус эрдэм шин­жил­гээний бага хурлыг дөрөв дэх жилдээ амжилт­тай зохион байгууллаа.   

Энэ жилийн бага хурлын онцлог нь:

  •  Өнгөрсөн гурван жилийн хуга­цаанд оюутнууд багш, бо­ловсролын салбар­тай холбоотой чөлөөт сэдвээр оролц­дог бай­сан бол энэ жил Монгол Улсын боловсролын тухай хууль, Монгол Улсын үндсэн хуульд тунхаг­ласан хүний эрхийн үзэл баримтлал, НҮБ-ын хүүхдийн эрхийн тухай конвенц, хүүх­дийн эрхийг хамгаалах тухай хуульд нийцүүлэн, боловсронгуй болгож, шинэч­лэн батал­сны дагуу “Хүүх­дийн хөгжил, хамгаалалд багшийн оролцоо” сэдвийн хүрээнд явуул­лаа. Эдгээр хуулийн заалтууд хэрэгж­сэнээр аливаа сур­галтын ор­чинд сурал­цагчдыг ялгаварлан гадуурхах­гүй байх, сурагчид сэтгэл санаа, бие мах­бо­дийн шийт­гэлд өртөхгүй, эдийн засгийн дарам­таас ангид байх хууль эрх зүйн ор­чин бүрдэх ажээ.
  • Мөн өмнөх жилүүдэд МУБИС-ийн БСС-ийн Сурган Хүмүүжүүлэх Ухааны тэнхмийн багш нар хичээл заадаг МУБИС-ийн салбар сургуу­лийн оюут­нууд л энэхүү эрдэм шин­жилгээний бага хуралд оролцдог бай­сан бол энэ жилээс өөрчлөг­дөн, багш бэлтгэдэг бусад их дээд сургууль, коллежийн оюут­нууд оролцож, илтгэлээ хэлэлцүүлэв.
  • Энэ жилийн эрдэм шинжилгээ­ний бага хуралд нийт 17 илтгэл ирснээс, 12 илтгэлийг шалгаруулан, 11 илтгэлийг хэлэлцэв. Нийт шалгарсан илтгэлүүдээ дараах шалгуу­раар үнэлсэн юм.

Үүнд:

  1. Илтгэлд дэвшүүлж буй шинэлэг санаа, түүнийг үндэслэн нотолсон бай­дал
  2. Сэдвийн хүрээнд бичсэн эсэх
  3. Судалгааны аргыг сонгож ашиг­ла­сан эсэх
  4. Мэдээллийг боловсруулсан байдал, илтгэлийн боловсруулалт, бэлтгэл
  5. Илтгэгчийн илтгэх ур чадвар
  6. Илтгэгчийн мэдлэг чадварын түвшин зэрэг болно. 

 Уг эрдэм шинжилгээний бага хурлын нэгдүгээр байрыг МУБИС-ийн  КМТС-ийн Мэдээлэл зүй, матема­тикийн дөрөв­дүгээр дамжаа­ны оюутан Б.Тунгалаг    “Суралцаг­чийн өөрийн үнэл­гээ” сэдэвт итгэ­лээр, хоёругаар байрыг МУБИС-ийн ТНУС-ийн  Түүх, нийгэм судлалын  гурав­дугаар дамжааны оюутан Г.Оюун­гэрэл “Хүүхдийн хөгжил, төлөв­шилд анги удирдсан багшийн оролцоо”, МУБИС-ийн ТНУС-ийн Түүх, нийгэм суд­лалын хоёрдугаар  дамжааны оюутан Ч.Мөнх­баяр “ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдын мэргэжил сонголт, түүнд сургууль багш нарын оролцоо” сэдэвт илтгэлүүдээр, гу­рав­дугаар байрыг МУБИС-ийн ТНУС-ийн түүх, нийгэм судлалын  хоёрдугаар дамжааны оюутан Б.Алтанцэцэг “Гэрийн даалгаврын хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээ”, МУБИС-ийн СӨБС-ийн К-6 ангийн оюутан Ц.Оюунчимэг “Тоглоо­моор дам­жуу­лан бага насны хүүхдийн математик сэтгэлгээг хөгжүүлэх нь”, МУБИС-ийн КМТС-ийн Мэ­дээлэл зүй, математикийн  хоёр­ду­гаар дамжааны оюутан Ц.Цэвээн­сүрэн “Хүүхдийн эр­хийн хэрэгжил­тийн өнөөгийн байдал” сэдэвт илтгэ­лүүдээр тус тус эхний гурван байрыг эзэллээ.

Илтгэл тавьж, шагналт байр эзэлсэн оюутнуудыг БХАН-ийн өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулс­наас гадна, илтгэлээ хэлэлцүүлсэн оюутнуудад СХУ-ны тэнхмээс дурсамж, ном сурах бичиг дурсгав. Энэ жилийн эрдэм шинжил­­гээний хуралд 200 орчим оюутан сонсогчоор оролцов. 

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  9 дүгээр сар 2018  
Ням Д М Л П Б Б
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?