НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 01 сарын 16 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 5685574
Зочин: 12
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 661
"Боломж" төсөл хэрэгжиж байна
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2007-05-29

Боломж төсөл нь сонсголын болон харилцааны бэрхшээлтэй хүүхэд, өсвөр үе, насанд хүрэгчдэд үйлчлэх боловсролын үйлчилгээ, судалгаа, нөлөөллийн үйл ажилагааг агуулсан хөтөлбөр юм. 

 ТӨСЛИЙН ЗОРИЛГО

 Сонсголын бэрхшээлтэй болон дүлий иргэдэд үзүүлэх боловсролын үйлчилгээг сайжруулж тэдний ажиллаж амьдрах бололцоог дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

ТӨСЛИЙН ЗОРИЛТУУД БА ҮЙЛ АЖИЛЛАГАА

1.        Сонсголын бэрхшээлтэй бага насны хүүхдүүдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулах

  • Сонсголгүй болон сонсголын бэрхшээлтэй бага насны хүүхдүүдтэй ажиллах багш нарт зориулсан сургалтын хөтөлбөр боловсруулах
  • Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд тусгай хөтөлбөрийн дагуу хичээл заах багш нарыг бэлтгэх
  •  Төслийн хоёр дахь болон гурав дахь жилд сонсголын бэрхшээлтэй бага насны хүүхдүүдэд зориулсан анги байгуулж хичээллүүлэх

2.        Хөдөө орон нутагт байгаа сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн хэрэгцээг олж илрүүлэн, уг хэрэгцээнд нийцсэн хөгжүүлэх загвар, хөтөлбөрийг боловсруулах

  • Хөдөө орон нутагт оношилгоо, хэл ярианы засал, харилцааны төв байгуулж тэнд сонсголын бэрхшээлийг оношилж, харилцаа, яриа явагдаж байх үйл ажиллагааг дэмжих
  • Дохионы хэлийг хүүхдүүд болон гэр бүлүүдэд зохистойгоор зааж өгөх
  • Баримт мэдээллийг цуглуулах, дүгнэлт хийх
  •  Тогтвортой хөгжлийн төлөвлөгөө боловсруулах

 3.        Өсвөр үеийнхэн болон насанд хүрэгчдэд тулгардаг  нийгмийн асуудлууд, бэрхшээлүүдийг тодорхойлж түүнд нийцсэн хөгжүүлэх загвар болон хөтөлбөрүүдийг бий болгох

  •  Насанд хүрэгчид болон өсвөр үеийнхэнд зориулан Улаанбаатар хотод интернэт боловсролын төв байгуулах
  • Интернэтээр хангаж бусад холбогдох боловсролын үйлчилгээг зохион байгуулах
  • Баримт мэдээллийг цуглуулах, дүгнэлт хийх
  • Тогтвортой хөгжлийн  төлөвлөгөө боловсруулах

 4.        Нийт ард иргэдийн дунд мэдээлэл, эерэг ойлголтыг нэмэгдүүлэх

  •  Уулзалт, цуглаан, семинар, бага хурал зохион байгуулах
  • Танилцуулга, илтгэл, тайлан боловсруулж түгээх
  •  “Дохионы Хэлээр Суралцацгаая” төслөөс гаргасан кино болон бусад мэдээллийн материалуудыг олн нийтэд түгээн дэлгэрүүлэх

 5.        Тусгай сургалтын материалыг боловсруулж бий болгох

  •   Дохионы хэлийг ашиглан сургалтын төрөл бүрийн материал боловсруулах, хэвлэх мөн түгээх
  • Сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан /унших, бичих/ материалыг Монгол хэл дээр боловсруулах
  • Дохионы хэлээр суралцацгаая төслийн хүрээнд бий болсон Монголын Дохионы Хэл дээр боловсруулсан  хөтөлбөр дээр суурилж  сургалтын видео материалыг боловсруулах
  •  Монгол дохионы хэл дээр (унших, бичих) ийг ашиглан компьютер дээр суурилсан танин мэдэхүйн тоглоом боловсруулах

ТӨСЛИЙН ҮР ДҮН (НӨЛӨӨ) 

 Зорилт 1:

  • Ажлын хэсэг бий болох, уулзалт цуглаан, зөвлөгөө өгөх болно
  • Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн “цэцэрлэгийн өмнөх боловсрол, цэцэрлэгийн насны боловсрол болон сургуулийн бага боловсролын түвшинд  багшлах сургалтын хөтөлбөр боловсруулсан байна
  • Багшийн коллежид мэргэжлийн багш бэлтгэх хөтөлбөр хэрэгжиж эхэлнэ. (Улаанбаатар хот болон Дорнод аймагт)

Зорилт 2:

  • Хамтран ажиллах ажлын хэсэг бий болж, уулзалт цуглаан, зөвлөгөөнүүд зохион байгуулагдсан байна
  • Орон нутгийн ажилтанг сонгож, мэргэжлийн сонсгол зүйч нарын сургалтанд хамруулж сонсголын бэрхшээлтэй хүмүүсийг оношлох, тэдэнд туслах, тэдэнтэй ажиллах анхан шатны чадвар олгоно.
  • Дорнод аймагт сонсголын болон харилцааны төвийг байгуулсан байна
  • Тэнд сонсголын болон харилцан ярианы тест,  сонголын аппарат, туслах тоног төхөөрөмж түгээх, дохионы хэлний сургалт заавар байнга явагдаж байна
  •  Тогтвортой хөгжлийн төлөвлөгөө боловсруулагдсан байна.

Зорилт 3:

  •  Ажлын хэсэг бий болсон байна.
  • Улаанаабаатарт Интернэт төвийн ажилтанг сонгон, сургасан байна
  • Интернэт/сургалтын төвийг нээж дэмжлэг туслалцаа үзүүлнэ
  • Үйлчлүүлэгчид интернэт болон сургалтын үйл ажиллагаануудад оролцдог болсон байна
  • Судалгааны ажлууд хийгдсэн байна.
  • Тогтвортой хөгжлийн төлөвлөгөө боловсруулагдсан байна.

Зорилт 4:

  • Ажлын хэсэг бий болсон байна.
  • Бага хурал, сургалт семинар зохион байгуулагдсан байна.
  • Мэдээллийн материалууд  олон нийтэд төрөл бүрийн хэвлэл мэдээллийн  хэрэгслүүдээр  түгээгдсэн  байна.

Зорилт 5:

  • Монгол Дохионы Хэлний сургалтын материалыг боловсруулан хэвлэн гаргаж түүнийг түгээсэн байна.
  • Сонсголын бэрхшээлтэй хүүхэд, залуучууд болон насанд хүрэгчдэд зориулсан тусгай материалууд, сургалтын видео, дохионы хэлийг ашигласан компьютер тоглоомууд боловсруулагдсан байна.

МЕНЕЖМЕНТ

  •  Төслийг Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг хариуцан хэрэгжүүлнэ.
  • Төслийн захирал: төслийг удирдах ба төслийн ерөнхий үйл ажиллаагаанд хяналт тавих, санхүүжүүлэгч байгууллагатай харилцах
  •  Төслийн зохицуулагч: төслийн өдөр тутмын үйл ажиллаагааг удирдан, зохион байгуулах

 ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД

29-р тусгай сургууль - санхүүгийн бус тусламж
ISSA-техникийн дэмжлэг, туслалцаа үзүүлэх
VSO-сайн дуурын ажилтны дэмжлэг болон техникийн туслалцаа

ЗОРИЛТОТ БҮЛЭГ БА БАЙРШИЛ

 Улаанбаатар болон Дорнод аймаг дахь сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд болон гэр бүлүүд
Улаанбаатар болон Дорнод аймгийн багшийн коллеж
Сонсголын бэрхшээлтэй өсвөр үе болон насанд хүрэгчид
Сургууль болон цэцэрлэгт байгаа сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллаж байгаа багш нар
Нийт ард иргэд

МОНИТОРИНГ ҮНЭЛГЭЭ

Төслийн зохицуулагч нь улирал, хагас жил, жилийн төслийн үйл ажиллагааны үр дүнгийн талаар болон хүндрэл бэрхшээлийг тодотгон тайлан гаргаж төслийн захиралд тайлагнана.
БХАН нь Улаанбаатар болон Дорнод аймгийн төслийн үйл ажиллагааны талаар жилд хоёр удаа үнэлгээ, мониторинг зохион байгуулна.

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  1 дүгээр сар 2018  
Ням Д М Л П Б Б
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?