НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 01 сарын 19 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 5692031
Зочин: 4
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 661
Хүүхдийг хөгжүүлэхэд эцэг эхчүүдийн үүрэг оролцоо чухал
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2007-04-30

 Архангай аймгийн түшиц сур­гуу­лиудын бага ангийн багш нар сургалтын үеэрээ зохион бай­гуул­сан бас нэг шинэлэг үйл ажил­лагаа нь өөрсдийн олж авсан мэд­лэгээ хэрэглээ болгох, сур­галтын агуулгыг хэрхэн эзэмшсэ­нээ тандах, туршлага солил­цох, төслийн үйл ажил­ла­гаанд эцэг эхчүүдийг татан оролцуулах зо­рил­гоор Батцэнгэл сумын 1-5 дугаар ангийн эцэг эх­чүү­дийг хамарсан “Эцэг эхийн нээлттэй өдөр­лөг буюу өртөөчилсөн аялал”-ыг 2007 оны 3 дугаар сарын 27-ны 18:00 цагт зохион байгууллаа.

Өртөөчилсөн аялалыг 5 өртөөтэйгээр зо­хион байгуулж сум бүрийн багш нар өртөөг ажиллуулав: 

  •  Төслийн танилцуулга, үйл ажил­лагаа, үр дүнгийн талаар та­нилцуулга хийх “Гараа” өр­төөг Эрдэнэмандал сум
  • Ангийн номын сангийн зорилго, үйл ажил­лагаа, түүнийг тү­шиглэн сурагчдыг хөг­жүүлэхэд эцэг эхийн оролцооны талаар мэ­дээ­лэл солилцох “Хорго” өртөөг Та­риат сум
  • Номын богцоор дамжуулан сурагчдын бү­тээлч сэтгэлгээг хөг­жүүлэхэд багш, эцэг эхийн хамт ажиллагааг харуулах “Дайрт бор” өртөөг Батцэнгэл сум
  • Ангийн номын сангаа хэрхэн баяжуулах вэ, сурагчдыг зо­хиолч болгоход жижиг номын ач холбогдлыг үзүүлэх “Жижиг ном” өртөөг Хотонт сум
  • Эцэг эх, сурагчид хамтран бүтээх “Том ном” өртөөг Ихтамир су­мын багш нар тус тус  ажиллуулан сур­галтын үеэр сурсан зүйлээ эцэг эхчүүд болон сургалтанд оролцогчдод танилцуулсан юм.
  • Өдөрлөгийн төгсгөлд эцэг эхчүүдтэй уулзан өдөрлөгийн үйл ажиллагаа болон төслийн талаарх санал сэтгэгдлийг нь сонссон билээ.

Батцэнгэл сумын эцэг эхийн зөвлөлийн дарга Н.Батгэрэлсайхан:

Төслийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл авч үзэсгэлэн үзсэнээр хүүхэд­тэйгээ ажиллах арга барил эзэмшин, тэднийг ном унших дур сонирхолтой болгоход эцэг эхчүүдийн үүрэг хариуц­лага ихээхэн хэрэгтэй гэдгийг ойлголоо. Орчин үед мэдээлэл технологийн эрин үе эхэллээ гэж их ярьдаг болсон. Ма­­най суманд Датакомын захирал Б.Энхбат ирээд бид нартай уулзаж байх­даа “Хүн интернэтээс мэдээлэл авдаг болохоос мэдлэгийг авдаг­гүй” хэмээн хэлж байсныг энэ өдөрлөг үнэхээр баталлаа. Манай оронд хэвлэх үйлдвэр олноор нэмэгдсэний хэрээр хүүхдэд зориулсан ном гарын авлагууд нэг үеэ бодвол нэлээд хэвлэгдэж байна. Одоо харин тэдгээр номуудыг амилуулж хүүхдийн­хээ хэрэглээ болгоход эцэг эхчүүд хүү­хэд­тэйгээ хамтран ажиллах, тоглох, үзэл санаагаа хуваалцах зэргээр ойр дотно ажиллах хэрэгтэй юм байна гэдгийг ойлголоо.

4б ангийн  сурагч А.Тэмүүлэнгийн аав Ариунболд:

Зохион байгуулалт сайтай сайхан өдөрлөг болж байна. Сэтэгдэл маш өндөр байна. Энэ өдөрлөгт ирснээрээ өөрийн эрхгүй хүүхэдтэйгээ хийж бүтээж хамтарч ажиллах сэтгэл төрлөө. Та бүхэнд баяр­лалаа.

Архангай аймгийн Батцэнгэл сумын ерөнхий эмч, МУ-ын хүний гавьяат эмч О.Дашдэндэв:

Манай суманд хөдөөгийн сум багийн сургуулиудын бага ангийн багш нарын мэргэжил дээшлүүлэх сүлжээг бэхжүүлэх нь төслийн сургалт үр дүнтэй сайхан болж байна. Батцэнгэл, Ихтамир, Эрдэнэ­ман­дал, Хотонт, Тариат сумын бага ангийн багш нар сургалтын явцдаа зөвхөн өөрсдөө суралцаад зогсохгүй тайлан үзэс­гэлэн гаргаж эцэг эхчүүдийг хамарсан уулзалт зохион байгуулж байна. Би олон сургал­танд сууж оролцож явсан. Харин энэ сургалт хөрсөндөө ингэж сайхан бууж байгааг хараад энэ багш нараар бахархах сэтгэл төрлөө. Үзэсгэлэн­гийн явцад эцэг эх бид чинь эргээд хүүхэд ахуйдаа очиж, ном уншиж, үлгэрийн баатар болж, жижиг ном минут хүрэхгүй хугацаанд бүтээж олон зүйлийг мэдэр­лээ. Эмч хүний хувьд эмнэлгийн орчноос тасран, эргэж хүүхэд ахуйдаа очин сурч байгаа юм шиг сэтгэл төрлөө. Өмнө нь би үзэсгэлэн үзэж харж явснаас хамтран оролцож, үлгэрийн баатар болж, хүүхэд шиг ном уншиж, жүжиглэж, жижиг ном хийж, наргиантай сайхан орчинд орж байгаагүй. Сургалт гэдэг ингэж хөрсөн дээрээ буухыг хараад эдгээр багш нар их л юм хийх хүмүүс юм байна даа гэж өөрийн эрхгүй бодогдож байсан юм. Сургалтыг БХАН-ийн үндэсний сургагч багш нар, Батцэнгэл сумын багш нартай хамтран зохион байгуулж байгаа нь ихээхэн үр дүнтэй болж байх шиг санагдлаа.

Ном дор мөргөмүй
Багш дор мөргөмүй
Номын цагаан буян чинь хурж
Нандин
албаа дэлгэрүүлж явах болтугай.
Өглөө бүр шинийг сэтгэж
Өдөр бүр ихийг бүтээж
Хүнд хүсэгдэж
Тэнгэрт тэтгэгдэж яваарай гэж нийт  багш нартаа хүсье.

Батцэнгэл сумын эцэг эхийн төлөөлөгч Т.Баянжаргал

Хөдөөгийн боловсролыг дэмжих төслийн суурь үндсийг манай сумаас эхэл­сэнд талархаж байна. Эцэг эхчүүд багш нартайгаа хамтарч ажиллан энэ төс­лийг үр дүнг та бүхэнд харуулж чадна гэдэгт итгэж байна. Энэ өдөрлөгт оролцсо­ноор хүүхэд­тэйгээ яаж ажиллах, номонд хандах хандла­гыг сайжруулах номонд дуртай болгох гэх мэт олон зүйлийг сурч мэдлээ. Эцэг эхчүүд бид чинь маш олон зүйлийг бодоогүй, сэт­гээгүй, санаагүй, явдаг юм байна. Цаа­шид хүүх­дээ хөгжүүлэхийн төлөө багш нар­тайгаа байнга хамтарч ажиллах болно.

Батцэнгэл сумын эцэг эхийн төлөөлөгч Д.Энхтуяа

Өнөөдрийн сургалт нь багш, сурагч, эцэг эхчүүдийн харилцааг нарийн уялдаатай болгож эцэг эхчүү­дийн орол­цоог нэмэгдүү­лэхэд маш их дэмжлэг, туслалцаа үзүүллээ. Өмнө нь сургууль түшиглэсэн олон төсөл хөтөл­бөр хэрэгжиж байна гэж сонссоноос биш эцэг эхчүүдтэй уулзаж үйл ажиллагаан­даа хамруулж байсныг ер сонсоогүй. Энэ төсөл анхнаасаа ингэж бидэнтэй уулзаж үйл ажилла­гаандаа оролцуулж байгаа нь их сайхан санагдлаа. Манай орны боловсролын сал­бар одоо л зөв голдрилдоо орж байх шиг. Бидний өсвөр үеийнхний унших, бичих, бодох, сэтгэх, ярих, ирээдүйд сайн хүн болон төлөв­шихөд онцгой анхаарал тавьж байгаа та бүхэндээ баярлалаа.

1б ангийн сурагч Дуламжавын ээж Эрдэнэцэцэг

Бидний хүүхдийг хөгжүүлэхэд  бүх талаас нь анхаарч ангиудыг номын сантай болгон, номын сангаа түшиглэн сурагчдаа хөгжүүлэх арга зүйг багш нарт нь зааж өгч байгаад ээж хүний хувьд маш их баярлаж байна.  Өнөөдөр биднийг цуглуулж олон сайхан зөвлөгөө өгч, хүүхэдтэйгээ ажиллах арга барил эзэмшүүлэн хэсэг хормыг ч гэсэн хоосон өнгөрөөлгүй үр дүнтэй сургалт явуулсан та бүхэнд маш их баярлалаа.

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  1 дүгээр сар 2018  
Ням Д М Л П Б Б
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?