НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2018 оны 12 сарын 14 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 6438994
Зочин: 2
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 663
Төсөлт хичээлийн тайлан зохион байгууллаа
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2007-04-30

  М.Нина (Нийслэлийн Баянгол дүүргийн “Сэтгэмж” цогцолбор сургуулийн багш

(Туршилт явуулсан тухай)

Манай улсад боловсролын салба­рын шинэчлэлийн хүрээнд “Бага дунд бо­ловсролын стандарт” “Ерөнхий бо­ловсро­лын сургуулийн сургалтын тө­лөв­лөгөө”-г шинэ­чилж баталсан билээ.

ЕБС-ийн сургалтанд 2004-2005 оны хичээлийн жилээс “Төсөлт ажил” хи­чээ­лийг 1-4 дүгээр ангид оруу­ла­хаар тусгасан нь дэлхийн бо­ловсро­лын хөгжлийн чиг хандла­гыг өөрийн ор­ны онцлогт  шинэч­илж орууллаа. Монгол улсын БСШУЯ, Японы Олон Улсын Хамтын Ажил­ла­гааны Нийгэм­лэг (JICA)-аас хэрэгжүүлж байгаа “Суралцагчдын суралцахуйг дэмжих арга зүйн хөгжил” төслийн хүрээнд манай сур­­гуулийн 4, 5 дугаар ангид Тө­сөлт хи­чээлийн арга зүйн зөвлөм­жийн туршилтын эхний хэсгийг ам­жилт­тай хэрэгжүүлж дууслаа.

Туршилтын явцад өөрийн анги хамт олон хэрхэн судалгаа хийж, мэдээлэл цуглуулж, бүтээлчээр ажил­­­лан, бусад ангийнхандаа тай­лант хичээл явуулсныг товч дурдъя.

Төсөлт ажлыг зохион байгуу­лах хам­гийн гол хэсэг нь сэдэв сон­голт юм. Сэдэв сонгоход багш ямар нэг чиг­лэл өгөөгүй, сурагчид өөрсдийн хэрэгцээ сонирхлоороо сэдвүүдээ сонгосон. Үүнд:

  1. Манай сургууль
  2. Багш
  3. Цагаан сар
  4. Талх
  5. Бөх
  6. Өрхийн эмнэлэг
  7. Бариа засал
  8. Ус

Сонгосон сэдвийн дагуу өөрс­дөө төлөвлөгөө гарган судалгаа хийж, мэдээлэл цуглуулж, зураг­лал, туршилт, асуулга зэргийг хэ­рэг­лэж,  цуглуулсан мэдээллээ бу­сад­даа ярьж тайл­бар­лах, мэдлэг бү­тээх зэрэг ажлыг хичээл тус бүр дээр хийж бай­лаа.

Манай ангид төсөлт хичээ­лийн туршилтын нэг онцлог нь улирлын төгсгөлд бусад ангийн сурал­цагчдад зориулан хийсэн “Төсөлт ажлын тай­лан” юм. Тайлант хи­чээ­лийг зохион байгуулахдаа багууд:

  1. Үзэсгэлэн
  2. Жүжигчилсэн тоглолт
  3. Бяцхан ном
  4. Зохион бичлэг
  5. Ярилцлага гэх мэт хэлбэрийг сонгосон байв.

Эдгээрээс үзэсгэлэн, жүжиг­чил­сэн тоглолт, ярилцлагын хэлбэ­рийг жишээгээр нь дэлгэрүүлж өгүүлье.

1. Үзэсгэлэн: “Өрхийн эмнэ­лэг” сэдвийг сонгосон сурагчид “Та­ны итгэл” өрхийн эмнэлэгт очиж та­нилцсаны дагуу танил­цуул­­га, эрүүл мэндийн сурталчил­гааны материал, эмч ажиллагчдын ажлын хуваарь зэргийг дэлгэн үзүүлс­нээс тавьснаас гадна тус өр­хийн эмнэлгийн загварыг гарын доорх материал ашиглан хий­сэн нь үнэ­хээр бүтээлчээр сэтгэж, юм­ыг хийх, мэдэх гэсэн оргилуун сэт­гэ­­лийг илтгэжээ.

2. Жүжигчилсэн тоглолт: “Ус”

Өгүүлэгч
Хөрст алтан дэлхийн
Хөх цэнхэр далайд
Хөгжилтэй хөөрхөн жараахайнууд
Хөгжилдөн тоглох ажээ
Гэвч гэнэтийн аюул ойртон ойрт­соор байгааг тэд яахан мэдэх билээ? Хэдэн хүүхэд хоорондоо ярилцах нь:

- Найзуудаа өнөөдөр чинь амралтын өдөр байх аа
- Тийм ш дээ.
- Хэдүүлээ юу хийх вэ? Кино үзэх үү?
- Загас барья
-  Тэгье тэгье

Загас барихаар дэгээг усанд хий­тэл эхлээд ундааны сав, дараа нь гутал, 3 дахь удаагаа загас гарч ирэв. Загас тэдэнд хандаж:
- Аварч намайг өршөө
Амьдрах орчин минь бохирдлоо
Аквариумдаа намайг аваачиж
Амийг минь авраач

Сурагчид өөрсдөө санаа бодлоо илэр­хийлэн ярих, мөн байгаль хү­мүүсийн хоорондын зөрчилт асууд­лыг тусгаад “Усанд хаясан хогоо ур­лан бүтээхэд ашиглая” гэсэн нь бай­галь орчноо хамгаа­лахын тулд хог хаягд­лаа ашиглая гэсэн асууд­лыг дэвшүүлэн тавьж байна.

3. Ярилцлага: Энэхүү төсөлт ажлын тайлан­гийн хүрээнд хүүхдийн асуулт та­вих чадварыг дэмжихэд зориулж “Сурвалжлагч” сурагчийг ажил­луул­сан юм.

  • Асуултыг хэрхэн яаж тавихыг багш, сурагч хамтран төлөвлөв.
  • Судалгааны явцад тэдэнд юу сонирхолтой байгаа, юуг илүү мэдэхийг хүсч байсан.
  •  Ямар нөөц бололцоог ашиг­ла­сан, тэдэнд хэн тусалсан?
  • Үр дүн нь ямар байв гэх мэт

Сонгосон сэдвээрээ сурагчид маш идэвхтэй ажиллаж байлаа.

“Манай сургууль” сэдвийг сон­го­сон сурагчид сургуулийн түү­хийг нэ­лээд сайн судалсан байсан. Тухайлбал: сургууль анх хэдэн онд хаана, хэдэн багш хэдэн сурагчтай, ямар хэв шинжтэй байгуулагдсан, анхны за­хирал, хичээлийн эрхлэг­чид, номын санч хэн болох, номын сангийн үйл ажиллагаа,  сургуу­лийн бахархал  юу бо­лох гэх мэтээр хүүхэд бүр судал­гаа хийсэн байв.

“Багш” сэдвийн дагуу өөрийн бага сургуулийн ахмад 3 багшийн ажил амьдралын талаар мэдээлэл, зу­рагт альбом, сонины хайчилбар зэргийг цуг­луулж тайлбарлан сурталчилж байлаа.

Төсөлт ажлыг бэлтгэл зохион бай­гуу­лалт сайтай явуулбал хүүхэд санаа бодлоо зөв илэрхийлэх, бусад­тай хамтран ажиллаж,  судал­гаа хийх анхны арга барилд сурал­цах, нийгэм­шин амьдрах чадвар­тай болж төлөв­шихөд чухал ач холбог­дол­той болох нь ажиглагд­лаа.

Суралцагчдыг сургалтын төлөв­лөгөөний дагуу бүтээлчээр ажил­луулж  сургаснаар хүүхдийн хүсэл сонирхол сургалтын төлөв­лөгөө­тэй салшгүй нэг нэгдмэл орчинд байх тэр уур амьсгал бүрдсэнээр хүүхдүүд асууж сонир­хож, санаа бодлоо төвлө­рүүлж, бүтээл­чээр сэтгэж, бие даан хийж бүтээж, бусдад зааж сургах үйл ажиллагаа нь улам өрнөж байгааг энэхүү “Төсөлт хичээл”-ийн үр дүн харуулж байна.

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  12 дугаар сар 2018  
Ням Д М Л П Б Б
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?