НҮҮР ХУУДАС  |  БХАН-ИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮД  |  ХАМТРАН АЖИЛЛАГСАД  |  ЗУРГИЙН ЦОМОГ  |  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  ЧАТ  |  ЛИНКҮҮД
   Өнөөдөр: 2014 оны 12 сарын 22 өдөр Вэбийн хайлт
   Дэлгэрэнгүй хайлт    
Зургийн цомог
Нийт хандалтын тоо: 3634024
Зочин: 6
Одоо онлайн байгаа гишүүн: 0
Нийт бүртгэлтэй гишүүн: 624
АЛХАМ АЛХМААР ХӨТӨЛБӨР
Нийтэлсэн: Бүрэнжаргал
Огноо: 2007-04-05

Зорилго:
Алхам алхмаар хөтөлбөрийг хэрэгжүүлэгч сургууль, цэцэрлэгийн загвар ангиудад түшиглэж хүүхэд төвт сургалтын орчин арга зүйг түгээн дэлгэрүүлж, сургалтанд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлнэ.

Зорилт:

  • ОУААХ-ийн багшийн стандарт, хүүхэд төвт арга зүйг түгээн дэлгэрүүлэхэд гадаадын болон дотоодын донор байгууллагуудтай харилцаагаа өргөжүүлэх
  • Эцэг эх-Багш болон сургагч багшийг бэлтгэх, сургуулийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэхэд дэмжлэг үзүүлэх
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулах үйл ажиллагааг дэмжих
  •  Зохиол эхлэн бичигч багш, зураач хүүхдийн уран бүтээлийг дэмжих 

Хамарсан хүрээ:

62 цэцэрлэг, 278 бүлэг, хүүхэд 12560
32 сургууль, 98  анги, сурагч 2890
Багш 580
Эцэг эх 12560
Их, дээд сургууль 4
Оюутан 689
Нялхсын клиник сувилал

Бидний сүлжээ:

Үйл ажиллагаагаа өөрийн бий болгосон нөөц, чадавх, сүлжээний дэмжлэгтэйгээр амжилттай явуулж байна.

  • Олон Улсын Алхам Алхмаар Холбоо
  •  Алхам алхмаар хөтөлбөрийн бүсүүд
  •  НҮБ-ын Хүүхдийн сан
  • Дэлхийн Зөн Олон Улсын Байгууллага
  • Английн Хүүхдийг Ивээх Сан
  • Олон Улсын Алхам Алхмаар Холбоо

ОУААХ нь ардчилсан зарчимд сургаж, бага насны хүүхдийн боловсролд эцэг эх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 1999 онд Недерланд улсад байгуулагдсан төрийн бус гишүүнчлэлийн байгууллага юм.

ОУААХ-ны хэтийн зорилго нь олон нийтийн оролцоо, тусламж дэмжлэгтэйгээр, хүүхэд бие даан суралцаж хөгжих таатай нөхцөл бүхий нээлттэй нийгэм бий болгоход оршино. ОУААХ нь бага насны хүүхдэд үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудтай хүчээ нэгтгэн хүчирхэг сүлжээг бий болгон, хүүхэд төвт сургалтыг түгээн дэлгэрүүлж, хүүхэд бүрийг боловсролд тэгш хамрагдахад дэмжлэг үзүүлнэ. ОУААХ-ны сүлжээ нь 220,000 сургууль, цэцэрлэгийн багш, ажилтан, сургуулийн захирал, сэтгэл судлаач, олон нийтийн байгууллагын удирдлагууд, орон нутгийн боловсролын газрыг эгнээндээ нэгтгэжээ. Холбооноос хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүд нэг сая хүүхэд, эцэг эхэд хүрч ажилласан байна.

Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл хавсралт файл болон линктэй танилцана уу.

Хавсралт интернэт хаягууд
 Хаяг  Тайлбар
http://www.issa.nl/ Олон Улсын Алхам алхмаар холбооны талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй тус сайтаас танилцаарай.

Хавсралт файл
 Файлын нэр  Тайлбар  Татах
 Алхам алхмаар хөтөлбөр Алхам алхмаар хөтөлбөрийн талаах дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл хавсралт файлтай танилцана уу.

   Буцах     Мэдээллийг хэвлэх     Найздаа илгээх    Сэтгэгдэл бичих

Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг
хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!

  12 дугаар сар 2014  
Ням Д М Л П Б Б
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Логин нэр
Нууц үг
 

Шинээр бүртгүүлэх
Нууц үгээ мартсан уу?